120 мянган долларын гадил үнээ хэд дахин нугалав

120 мянган долларын гадил үнээ хэд дахин нугалав

120 мянган долларын гадил үнээ хэд дахин нугалав

Ханан дээр наасан гадил 2019 онд 120 мянган ам.долларын үнэ хүрч дэлхий нийтийг гайхашруулаад байв. Тэгвэл зураач Маурицио Каттеланы "Инээдмийн жүжигчин" гэх уг бүтээл Лхагва гаригт Нью-Йоркийн "Sotheby’s" дуудлага худалдаагаар 6.4 сая ам.доллар хүрч, дахин олон нийтийг нүдийг орой дээр нь гаргасан байна. Дуудлага худалдааны төв уг гадилыг хамгийн ихдээ 1.5 сая ам.доллар хүрнэ гэж таамаглаж байжээ.

Эхлэх үнэ нь 800 мянган ам.доллар байсан аж.

Зарагдах бүтээлүүдийг танилцуулж байсан Оливер Баркер "Зүгээр л хананд скочоор наасан гадил боловч би үүнийг үзэсгэлэнтэй, үймээн самуун дэгдээж чаддаг гээд магтаж өгсөн. Би хэзээ ч хэлнэ гэж бодож байгаагүй үгсээ хэллээ" гэж хошигножээ. Дуудлага худалдаа дууссаны дараа "Sotheby’s" уг бүтээлийг Хятадын цуглуулагч, крипто валютын платформыг үндэслэгч Жастин Сун худалдаж авсан болохыг илчилжээ.

Тэрбээр хэлэхдээ "Энэ бол зүгээр нэг урлагийн бүтээл биш. Энэ гадил нь урлаг, хошигнол, крипто валютын хоршилыг илэрхийлдэг. Энэ бүтээл ирээдүйд илүү их хэлэлцүүлэг үүсгэж, түүхийн нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Дуудлага худалдааны ялагч нэг ширхэг хар скоч, нэг банана хүлээн авна. Үүний зэрэгцээ жинхэнэ эх хувь мөн болохыг баталсан гэрчилгээ, хэрхэн ханан дээр суурилуулах албан ёсны зааварчилгааг авна. Дашрамд дурдахад, уг гадил нь анхны хувилбар биш юм. Анхны хувилбарыг нь 2019 онд уран бүтээлч Дэвид Датуна ханан дээрээс хуулж аваад идчихсэн ажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нэр 2024-11-21 122.201.31.187

девид 6 саяаас ч үнэтэй баыж мэдэх гадил иджээ

Avatar

Нэргүй 2024-11-21 59.153.114.214

delhii der yum yumnii soliorol bolj bnadaa udahgui neg tiishn boloh baihdaa

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.6

Манж х***а лаларуудын бузар санаа гүйцэгдэхгүй шаарууд шүү эргэж бухаа шаачин.

Avatar

Нэргүй 2024-11-21 59.153.113.220

ЖИНХЭНЭ СОЛИОРОЛ ГЭЖ ЭНЭ

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.6

Хулгайч өлөн манж х***а шааруудыг яллж шорон гяндлаж дуусга шорон барьж өчнөөн манж х***а шаар лаларуудыг гяндлнаа лалрууд.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.126.91.223

Хулгайч манж х***а л***р Уих зг шүүх прокурор эзлэчхээр болнр гэж бодож бвал эндүүрвээ. Яаасн айьар шаарууд вэ.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.126.91.223

Манж х***а л******д уих олон болнсоо харуулж лалартаж бн аа улсын эмнэлг төлыөртй болгж үхлээ хийж бн даа хохьчин л******д ард түмнийг хясаж ард түмнтэй тэрслж бүгдийн шоронд гяндлаж дуусгнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж