УГТЭ "Шилдэг" технологи нэвтрүүлэгч эмнэлгийн байгууллагаар шалгарлаа

УГТЭ "Шилдэг" технологи нэвтрүүлэгч эмнэлгийн байгууллагаар шалгарлаа

УГТЭ "Шилдэг" технологи нэвтрүүлэгч эмнэлгийн байгууллагаар шалгарлаа

Улсын гуравдугаар төв эмнэлэг "Шилдэг" технологи нэвтрүүлэгч эмнэлгийн байгууллагаар шалгарчээ. Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд 2024 оны аравдугаар сарын 4-6 өдрүүдэд зохион байгуулсан “Эрүүл мэндийн технологи-Олон улсын экспо -2024” үзэсгэлэнд тус эмнэлэг 2023-2024 онд өөрийн эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, тархины судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлд шинээр нэвтрүүлсэн нийт долоон технологийг танилцуулж амжилттай оролцсон байна.

Тус эмнэлэг энэ удаагийн “Эрүүл мэндийн технологи-2024” үзэсгэлэнгээс Мэдрэлийн мэс заслын багийн 2024 онд нэвтрүүлсэн “Тэнэгч мэдрэл цочроох суулгацын мэс засал”- технологиор “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарчээ.  Энэ жилийн арга хэмжээнд улсын болон хувийн 13 эмнэлэг, эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч 50 байгууллага, БНСУ, БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллага, нийт 70 гаруй байгууллага оролцжээ.

Дашрамд дурдахад тус эмнэлэг нь Эрүүл мэндийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү найм дахь удаагаа шалгарч байна. Өмнө нь 2016, 2018, 2019, 2021, 2022, 2023 онуудад дараалан шалгарч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.164.211

Улсын мөнгөөр угжигч гуравдугаар эмнэлэгт – хагалгаа хийлгэхдээ эмч нарт нь мөнгө өгөөгүй хүмүүс бнуу?

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.6

Цөм энерги хууль хулгайчуудар чухал юмыг ахлуулчихын лаларуудыг далд оруул.

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.164.211

Гуравдугаар эмнэлэгт хагалгаанд ороход эмч нарт нь мөнгө өгөөгүй ар гэрийнхэн байна уу

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.6

Цөм энерги хууль гэх-с илүүтэй ямар л******д хулгайчууд хууль ажиллаж бгаа анхаарх чухал хулгайчийн зулбасгууд хорлоноо. Лаларуудаар хийлгэхгүйээ. Ямар шаараа юу хийлгээд бгаан бэ анхаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж