Техасын эрх баригчид АНУ-Мексикийн хил дагуух 567 га газрыг ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампад санал болгоход бэлэн байна гэж мэдэгдлээ. Тодруулбал, уг газарт бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргахын өмнөх саатуулах байр барих юм байна.
Техасын газрын ерөнхий албанаас Трампад хүргүүлсэн захидал дээр " Уг талбайг улсын түүхэн дэх хамгийн том хүчирхийллийн гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах, саатуулах, зохицуулах байгууламж барихад ашиглаж болно" гэж дурджээ.
Трамп бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргаж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний гвардийг дайчлахаа удаа дараа амласан. Гэсэн хэдий ч түүний төлөвлөгөө санхүүгийн болон логистикийн асар их саад бэрхшээл, ялангуяа хүний эрхийн бүлгүүдийн хууль эрх зүйн маргаантай тулгарах магадлалтай. Техасын газрын албаны комиссар Букингем уг захидлыг цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд санал болгож буй газрын эзэн нь саатуулах байр барихыг зөвшөөрөөгүй байгааг дурджээ. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудыг нэвтрэхийг идэвхтэй хориглож буйг онцолсон.
Гэсэн хэдий ч Букингем тухайн газрыг хавтгай тариалангийн талбай учир барилга барихад хялбар, цагдан хорих төвийг маш амархан босгоно гэж захидалдаа тусгажээ.
Түүний хувьд 2020 оны сонгуулиар Трамп ялагдсаны дараа АНУ-Мексикийн хилийн аюулгүй байдлын нэг талын үйл ажиллагааг эхлүүлсэн. Мөн хилийн хамгаалалтыг бэхжүүлэх Трампийн амлалтыг өргөн хүрээнд дэмждэг юм. Калифорни, Аризона, Нью Мексико зэрэг өмнөд хилийн гурван мужийн хувьд цагаачдыг олноор нь албадан гаргахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Трампийн шилжилтийн багийн хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт мужуудын байр суурийг мэдсэнийхээ дараа "Харрис–Байдены үед орон нутгийн болон муж улсын албан тушаалтнууд дөрвөн жилийн турш зовж шаналсан. Тэд ерөнхийлөгч Трампийг зууван танхимд эргэн ирэхийг хүсч байгаа" гэжээ.
Мөн "Ерөнхийлөгч Трамп хилийн хамгаалалт, ард иргэдээ хамгаалах, хууль бус цагаачдыг нийтээр нь албадан гаргах түүхэн ажиллагааг эхлүүлэхийн тулд эрх мэдлийн бүх хөшүүргийг ашиглах болно" гэж мэдэгдсэн байна.
Техаст баригдаж магадгүй цагдан хорих, саатуулах байр ямар байх нь тодорхойгүй ч хилийн хаан гэгдэх Том Хоман "чанга дүрэмтэй байхгүй" гэжээ. Одоогоор тус улсад ашиглагдаж байгаа байгууламжууд нь гааль, хилийн харуулын ашигладаг хуаран маягийн түр саатуулах байр юм. Тэнд ямар ч чанга хууль дүрэм байхгүй бөгөөд бичиг баримтгүй цагаачдыг богино хугацаанд байршуулах тул тоосго, зуурмагаар босгосон байгууламж байдаг.
Нэргүй 2024-11-21 202.179.11.230
Tsagaachid iheer yavuulj uls orontoi hariutslaga tootsdog bolbol bagasah baih daa.
Нэргүй 2024-11-21 202.21.109.10
букингэм ч гэх шиг
Нэргүй 2024-11-21 139.5.219.134
Трампын энэ төлөвлөгөө ч бүтэхгүйдээ. Зарим муж улсын захирагч нар нь х****а гэж байна лээ шүү дээ.