Чуулган: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой

LiveЧуулган: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой

Чуулган: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой

УИХ-ын чуулганы нэгдсэн өнөөдрийн/2024.11.21/ хуралдаан эхэллээ.


 

13 : 58
2024-11-21

Цөмийн энергийн тухай хуулийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэж, УИХ-д танилцуулсан. Эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.

Байнгын хорооны даргын гаргасан горимын саналаар нэмэлтээр тод дараалалд орсон Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. УИХ-ын 64 гишүүн 68.1 хувиар дэмжигдэн баталлаа. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хуулийн төсөл батлагдлаа. УИХ-ын болон ажлын хэсгийн гишүүдэд баярлалаа. Хуралдаан өндөрлөснийг мэдэгдье.

13 : 15
2024-11-21

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай хэлэлцэж, баталлаа

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Монгол Улсын Үндсэн хууль бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчиллын гол тулгын чулуу. Хөдөлмөрийн баатар Б.Чимид гуай нэгэнтээ "Үндсэн хууль бол алганд багтсан Монгол улс" гэж хэлсэн байдаг. Сүүлийн үед гарч байгаа манлайллын хомсдол, үзэл санааны хямрал энэ бүх зүйл бол Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн, парламент засаглалыг үл тоосон популист үйл явдлуудаас эхтэй. Нийгмийн оюун санааг шинэ түвшинд гаргаж, оюун санааны тусгаар тогтнолыг авч үлдэх том шалгуур нь Үндсэн хуульт ёсоо авч үлдэх, дээдлэн залаад зогсохгүй, иргэд нь маш сайн мэддэг байх, албан тушаалтнууд нь үнэнч зүтгэдэг байх зарчмаар эхэлнэ. 

2024-2028 оны парламентын стратегийг баталсан. Үүнд, хүн төвтэй шалгуур үзүүлэлтийг оруулсан. Бид 32 жилийн туршид шинэ Үндсэн хуулийн үзэл санаандаа Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг заасан хэрнээ олон удаа буцаж, тууштай зогсч чадаагүй. Тиймээс зүгээр нэг УИХ-ын тогтоол, Үндсэн хуулийг судар шиг залах асуудал биш. Цаагуураа Анхдугаар Үндсэн хуулийн ойд зориулж, Монгол Улс Үндсэн хуульт ёсондоо, парламентын засаглалдаа, хүний эрх, эрх чөлөөндөө тууштай зогсч чаддаг байх тухай шийдвэр гэж харж байгаа. Тогтоолыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: 

-Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дээдлэн сахих, Үндсэн хуульт улс орон гэдгээ ойлгон мэдэх чиглэлийн ажил хийхийг дэмжиж байгаа. Харамсалтай  нь Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд сэтгэл дундуур байсан. Уламжлалт тогтоолыг тунхагийг шинж чанартай УИХ дахин гаргах гэж байна. Тогтоолын гүйцэтгэл, хэрэгжилт нь харагддаггүй тогтоол гаргамааргүй байна. Бид социализмын үед номын тавилга болгосон. Тэрэн шиг Чингис хаанаа тавилга болгосон. Үндсэн хуулиа баринтагтай залсан ном болгож болохгүй. Үндсэн хуулиа мэддэг байх нь Монгол төр зөв байхад хэрэгтэй. Үндсэн хуулийн үзэл санааг дархлаажуулах нь засаглалыг солихгүй байх үндэс суурь. Энэ тогтоолыг сайжруулж, илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгахын тулд байнгын хороо руу буцаах нь зүйтэй. Дөрвөн зарчмын зөрүүтэй асуудлыг оруулсан ч дэмжээгүй. Гарт баригдах, нүдэнд харагдах тогтоол болгох хэрэгтэй. Нэг удаа буцааж өгнө үү.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ирэх Мягмар гаригт Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн тохиож, хүндэтгэлийн чуулган хуралдана. Хариулт өгөх хүн алга. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Байнгын хороонд тогтоолын төслийг хэлэлцэж, Б.Батбаатар гишүүн бид хоёр зарчмын зөрүүтэй санал гаргаад дэмжигдээгүй. Тогтоол ерөнхий байдлаар гарч байгаа. Нарийвчилсан байдлаар цахим боломж ашиглах, контент хийх нь тухайн хариуцсан хүмүүсийн хийх боломжтой ажлууд учраас тогтоол дээр нарийвчлан тусгаагүй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дэмжиж, өнөөдрийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын тод дараалалд орсон байна. Энэ санал хураалтын дараа үргэлжлүүлэн Цөмийн энергийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батална. Нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн хуулийн төслийг эцэслэн батална. Одоо 59 гишүүн танхимд байна. 

Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 65.6 хувьиар санал дэмжигдлээ. 

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Бид ирэх Мягмар гаригт хүндэтгэлийн чуулгантай. Анхдугаар Үндсэн хуулийнхаа 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тогтоолын эцсийн найруулгыг өнөөдөр сонсох горимын санал гаргаж байна. 

Горимын саналаар эцсийн найруулгыг сонссонд тооцлоо. 

 

12 : 51
2024-11-21

"Ураны олборлолт хийхээс өмнө соёлын өвийн хайгуул судалгаа хийлгэх ёстой"

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Санал хураалт явуулна. Зарчмын зөрүүтэй нэг санал байгаа. УИХ-ын гишүүд үг хэлэхээр дөрвөн нэр ирүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Энэ асуудлыг улам сайжруулах гэж гарц гаргалгаатай ярихаар эсэргүүцэж байна гэдэг. Үгүй юм. Энэ хуулийг цөмийн энергийн байлгах гэж л үг хэлсэн. Ашигт малтмалын тухай хууль бол муу хууль. Цөмийн энергийн тухай хуульд дэмжихээр олон заалт байдаг. Тэрний нэг нь 5.2 болон 5.3 заалт. Парламент дээрээ 51 болон 34 хувиа баталгаажуулсныг мулталж, Цөмийн энергийн комисст эрх мэдлээ өгч байгаа асуудал. Жишээлбэл, 10 дугаар ангийн хүүхэд нэгдүгээр ангийн хүүхэдтэй наймаа хийхдээ "Дараа нь аав ээж чинь олон юм ярихгүй биз" гэдгээ л баталгаажуулж байгаатай адил. Үүний араас УИХ-ын тогтоол гарч, нарийвчлан тусгахгүй бол ганцхан комисст бүх хувь заяагаа даатгана гэж байхгүй. 

Ажлын хэсгээс аюултай хог хаягдал байхгүй гэх юм. Цацраг идэвхитэй аюултай. Бид 34 хувиа баталгаажуулсан ч буулгаад алдаж байна. Ирээдүйд цөмийн эрчим хүчний станц байгуулахаар уран гуйх гуйлгачин болно. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ураны баяжмалын экспортоосоо НӨАТ авах юм уу гэдгийг асуугаад хариулт авч чадаагүй. Ажлын хэсэг зөвлөмж гаргахдаа анхаарна биз. Энэ бол эцсийн бүтээгдэхүүн биш. Тиймээс НӨАТ-ыг авах хэрэгтэй байх. Татвараа тултал авна гээд яриад л байгаа. Өнөөдрийн байдлаар ураны баяжмал эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад орчихсон НӨАТ-аас чөлөөлөгдсөн байгаа. Үүнийгээ засаач ээ. Орон нутгийн харилцаан дээр сайн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хаяж болохгүй. Бидний хуульд орон нутгийн харилцаа бараг байхгүй, хамгаалахгүй гэсэн үг. Ашигт малтмалын тухай хууль хамгаалалттай шүү. Энэ хуулийг өөрчлөх баг өөрчлөгдөж байгаа. Нухацтай хандсан дээр байх. Сангийн яам сул мөнгөнийхөө араас явмаар юм. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

-Соёлын биет бус өвийг таньж тогтоох судалгаа шинжилгээг өмчийн бүх хэлбэрийн эрдэм шинжилгээний лабораторит хийнэ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалт. Энэ хуулийн 27.8 зааснаар хот суурин барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц барих, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийхэд зориулан газар олгохоос өмнө палентлоги, архелоги, угсаатан зүйн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна гэж заасан байдаг. Энэ судалгааг хийлгээрэй гэдгийг тэмдэглүүлмээр байна. Зардлыг захиалагч хариуцна гэж байгаа. Төсвөө суулгаарай. Ашигт малтмалын тухай хуульд энэ зүйл заалт байгаа. 

Байгаль орчны үнэлгээтэй хамт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлж, судалгаа хийлгэсэн байх учиртай. Цаг алдалгүй хийлгээрэй. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хуулийн өөрчлөлт ингээд явчих байх. Удахгүй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг оруулж ирнэ. Дорноговь аймгийн Улаанбадрахын зааг Зөөгч-Овоо үндсэн орд гол бүс нутаг. Энд хүн болон малын эрүүл мэндийн судалгааг дахин нэг хийгээрэй. Цацраг идэвхитийн нөлөөлөл байна уу гэдгийг танддаг байнгын судалгааны систем бий болгоорой. Ураны олборлолт буюу газар  дор уусган олборлох аргаа ард иргэдэд энгийнээр ойлгуулах контент хийгээрэй. ЗХУ-ын үеийн кинонууд шиг хаа сайгүй явуулаад байх юм. Олборлох арга нь тэс өөр шүү дээ. 

Зарчмын зөрүүтэй нэг санал дээр санал хураалт явууллаа. 34.5 хэсгийн төрийн дансанд байршуулна гэснийг олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагын хэрэгсэл ашиглах эсвэл Монголбанкны Валютын тусгай санд байршуулах бөгөөд гагцхүү зориулалтын дагуу ашиглана гэж өөрчлөх. Санал гаргасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо. 

Санал хураалтаар 65.6 хувиар дэмжигдлээ. Ингэснээр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-т бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналтай байна. Манай байнгын хороонд чиглэл өгөөч. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталъя.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн батлахыг хурал даргалагчийн зүгээс урьдчилан цаг хэлж, санал хураалгадаг. Байнгын хороо бэлдэж амжина гэвэл өнөөдрийн хуралдаанаар эцэслэн батлах уу. Дараагийн асуудал хэлэлцэж байх хооронд байнгын хороо бэлтгэлээ хангаж, өнөөдрийн хэлэлцэх асуудлын тов дараалалд нэмж, санал хураалтаар эцэслэн баталъя. 

10 : 16
2024-11-21

"Монголын гартаа барих гол зэвсэг бол газрын ховор элемент, уран болно"

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Цөмийн энергийн тухай хуулийн хэлэлцүүлэг эцсийн шатандаа орж байна. Ажлын хэсгээс хоёр асуулт асууя. Байгаль орчны үнэлгээний хуультай холбоотой төлөв байдлын үнэлгээ, байгаль орчин, нийгмийн үнэлгээг яаж хийх талаар хуулийн өөрчлөлт орсон зүйл бий юу. Учир нь Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд нөхөн олговор олгох асуудал хэл ам дагуулсан. Тэр хавцалд 1000 айл амьдардаг болсон уу яасан.

Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Зүүнбаян баг Зөөвч-Овоо үндсэн ордод их ойрхон байдаг. Багийн айл өрхүүдэд нөхөн олговрыг яаж олгох вэ. Энэ мөнгө тусдаа юу эсвэл орон нутагт жил бүр олгох сая ам.доллараасаа олгож гэж байна уу.

Хоёрт, ОХУ, Украины дайн болоод гурван жил болж байна. Үндсэн шалтгаан нь мөнгө, байгалийн баялгийн төлөөх тэмцэл шүү дээ. Байгалийн баялгаараа Европт хамгийн баян орны нэг болох Украины газрын ховор элементийн төлөө тулалдаж байгаа. Үүнийг сая АНУ-ын албаныхан тодорхой ярьсан байна лээ. Украины газрын ховор элементийн үнэлгээ нь 2-7 трилион ам.доллар гэж мэдэгдсэн. 

Манайх өмнө нь Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар гээд Ерөнхий сайдын шууд харьяанд байсан. Манай улсын гартаа барих гол зэвсэг бол газрын ховор элемент, уран болох нь ээ. Үүнтэй холбоотойгоор хуучин байсан Цөмийн энергийн газраа дахин сэргээж, Ерөнхий сайдын харьяанд байлгах хэрэгтэй юм биш үү?

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-2006 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ 9 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулсан. Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хоёр, хоёр жилээр байгуулдаг. Гэрээгээр тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулдаг. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян баг жил бүр 300 сая төгрөгийг жил бүр зарцуулж байгаа. 

БОУАӨЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:

-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31.4 заасны дагуу байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхдээ холбоотой зардлыг тухайн жилийнхээ төсөвт тусгана. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.9 заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд бий. Эдгээр нь хүчин төгөлдөр мөрдөгдөхөд хангалттай байгаа. Мөн салбар яамнаас Байгаль орчны багц хуулиудыг шинэчлэх ажлыг хийж байгаа. Үүнд холбогдох өөрчлөлтүүд нь бие даан орж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хоёр дахь асуултад хэн ч хариулсангүй. Гартаа барих гол хөзөр уран болох нь ээ. Цөмийн энергийн газрыг сэргээх үү?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Цацраг идэвхит ашигт малтмал буюу ураны асуудал стратегийн ордод ордог. Дэлхий нийтэд энэ түвшинд ойлгож, анхаарч ирсэн. Эдгээр бүтээгдэхүүн нь геополитикийн хувьд бас тоглох хэрэгсэл болдог. Монголын хувьд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг. Дээрээс нь Ерөнхийлөгчийн зарлигаар эдгээр элементэд Засгийн газар дээр лиценз олгох, шилжүүлэх асуудлыг нь хариуцаж байгаа. Мөн зарим УИХ-ын гишүүдийн санаачлагаар удахгүй орж ирнэ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хуулийн 2.5.5.5 хэсэгт төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, өөрчлөх ийм л хууль орж ирж байгаа. Хуулийн 5.2 болон 5.3 зааснаар улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг эзэмшинэ, үнэ төлбөргүйгээр гэсэн үг биш. Тэр баялгаа үнэлж байна гэсэн үг. Тэрэндээ нэмж мөнгө төлөхгүй гэсэн санаа. Бид өөрсдөө хайгуул хийгээгүй бол тухайн компанийн 34 хувийг баялгаараа авна шүү гэсэн үг. Бид энийг өөрчилж, УИХ-ын мэдлийн Цөмийн энергийн комисс гэдэг хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүст өгөх гэж байгаа. Тэр нь яам яамны бүлэг комисс. Эзэн биегүй. Та нар эдийн засгийн тооцоог хэлж өгөөч ээ. Та нар дүгнэлт гаргасан уу. Хүхрийн хүчлийн үйлдвэр барих уу. Та нар 50 сая ам.долларыг хүхрийн хүчилд зарцуулна. Энийг гадаадаас худалдаж авна. Таван зэс хайлуулах үйлдвэр баригдах гэж байгаа шүү дээ. 750 сая тонн аюултай хог хаягдал гарна. Аюултай хог хаягдлын үйлдвэрийг хэзээ барих вэ?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Хэлэлцүүлгийн шатанд асуусан асуултуудыг тэмдэглэж авч байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр энэ асуудлыг нэмж ярина. Энэ хууль 34 хувийн үнэ төлбөргүй хувьцааг тусгай АМНАТ-аар солих боломжийг бий болгож өгч байгаа. Энийг л Цөмийн энергийн хуульд тусгаж байгаа. Тэр нь эргээд 34 хувийг байхгүй болгож, заавал энийгээр явна гэсэн агуулга биш. Яагаад энэ боломжийг нээж байна вэ гэхээр 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт дээр 6.2 заасан уул уурхайн баялаг, стратегийн ордоос олж байгаа орлогын дийлэнх 50+1 хэсэг Монголд үлдэх ёстой гэж баталсан. Энд зохицуулахын тулд бид энэ алхмыг хийж байгаа. Бид 34 хувийг эзэмшээд хийсэн олон улсын нэг гэрээ байгаа. Нэрийг нь хэлээд яахав. Өнөөдөр шүүмжлэлтэй ханддаг. Энэ 34 хувийг солиод давуу эрхийн 10 хувийн хувьцаатай үлдэнэ. Ингэснээр бид ногдол ашгаа хамгийн түрүүнд авч, мөн 10 хувьтайгаа үлдэж байгаа. Дээрээс нь бүх төрлийн татвар, АМНАТ-ыг авч 50+1 хангагдана. Шар нунтгаа борлуулж, олсон ашгаасаа АМНАТ-ын татвараа авна. Хэрвээ шар нунтгаа авъя гэж үзвэл давуу эрхийн 10 хувийн хувьцаандаа тэнцүү хэмжээний шар нунтгийг авч болох байх. Бид зэс хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд хүхрийн исэл гарна. Энэ хүхрийн ислээр бид элементийн хүхэр үйлдвэрлэх юм уу эсвэл хүхрийн хүчил үйлдвэрлэх үү гэдэг сонголт гарч ирнэ. Эрдэнэтэд нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглана. Мөн ураны далд олборлолт дээр хүхрийн хүчлийг хэрэглэнэ. Хүхрийн хүчлийн үйлдвэртэй болж, дотоодын хэрэгцээгээ хангана. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бид томоохон гэрээн дээр хоёр том компанитай гэрээ байгуулах гэж байна. Нэгтэй нь гэрээ байгуулсан бол нөгөөхтэй  нь байгуулахаар зорьж байна. Олон олон компаниуд байгаа. 200, 300 жилийн түүхтэй гэрээний эрхзүйгээр явсан компаниудтай 30 жилийн түүхтэй Монгол Улс алдах тохиолдол байсан. Оюутолгойн гэрээг бас тийм алдаатай гэж үздэггүй. Тэндээс 5 хувийн АМНАТ авч, 13 жилийн хугацаанд 800 сая ам.долларын АМНАТ авсан байна. Энэ жил гэхэд 1.360 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Дээрээс нь Оюутолгойн эдийн засагт асар их хувь нэмэр оруулж байгаа. Гэсэн ч бид өнөөдрийг хүртэл 34 хувийнхаа ногдол ашгийг 2048 онд авахаар хойшилсон. Тэгэхээр бид энд зөв алхам хийж, АМНАТ-аар орлуулъя. Шууд бүтээгдэхүүнээ гаргангуут тоолоод эхлэх арга хэмжээг авья гэж үзэж байна. Тиймээс суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25 хувь, 13 татвар хураамж, шимтгэл төлбөр авна. Энэ нөхцөл байдлаараа АМНАТ-аараа орлуулсан нь илүү байна. 

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга н.Манлайжав:

-Төслийн үйл ажиллагаанаас 250 сая тонн цацраг идэвхит хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын дотоод хууль журмын дагуу энэ хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан. Монгол Улсын цацраг идэвхит ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм гэх мэт дүрмийн дагуу аж ахуйн нэгжүүд төслийн талбай дээрээ үүсэн бага хэмжээний цацраг идэвхит хаягдлаа булшилна. Олон улсад ийм дүрмүүд байдаг. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Дахин миний асуултад хариулсангүй. Үндэсний таван үйлдвэрлэгч байгаа. Эдгээр компаниудтай ярилцсан уу. Монголчуудыг хордуулж олсон мөнгөний 20 хувийг гадаад руу гаргах гээд байна. Хүхрийн хүчлийн үйлдвэр барих уу. Аюулгүй хог хаягдлыг яриагүй байна. Жилд 750 сая тонн аюултай хог хаягдал гарна. Энийг боловсруулах үйлдвэр барих юм уу. Олон улсын стандарт яриад л таг?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Монгол бол зэсийн орон. Дэлхийд 10-т ордог. Зэсээ баяжмал байдлаар экспортолдог. Дотооддоо багахан хэмжээний зэс үйлдвэрлэдэг. Бид зэс хайлуулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний ээлжнийхнийг "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн барина. Дараагийн үйлдвэрийг говийн бүсэд барина. Хүхрийн исэл бол хуурай байдалд шилжүүлэх үү, хүхрийн хүчил болгох уу гэдэг асуудал бий. Бид хүхрийн хүчлийг импортоор авахгүй, үйлдвэр байгуулна. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Зарчмын хувьд Цөмийн энергийн хуулийг дэмжиж байгаа. Мөн энэ хуультай хамтатган төрийн болон хувийн хэвшлийн томоохон төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд хэний санаачилсан хуулийн төсөл вэ гэдэг шалтгаанаар гацаа тээг хийж, хойшлуулж ирсэн. 2002 онд тавдугаар цахилгаан станцыг ярьж хэдэн ч удаа нээлтийг нь хийсэн бэ. Бусад үйлдвэрүүд улстөржилтөө давж чадаагүй. Томоохон бүх төсөл хөдлөх ёстой. Ураны баяжмалын хог хаягдлын менежментэд ямар зорилго тавьсан юм бэ. Тодорхой мэдээлэл өгөөч ээ. Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү. 

Ажлын хэсгийн шинжээч Н.Тэгшбаяр:

-Хог хаягдлыг олон улсын дүрэм журмаараа зохицуулна. Тийм аюултай хог хаягдал гарахгүй шүү дээ. Байгалийн ураны зүйл гарна. Тэгэхээр аюултай гээд цөмийн зэвсэг шиг яриад байх асуудал биш.

БОУАӨЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох:

-Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй 25 аж ахуйн нэгж байна. Эдгээр нь 2023 оны байдлаар нийт 12.200 тонн хог хаягдлыг боловсруулсан байна. Урт хугацаандаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт энэ хог хаягдлын үйлдвэр барих газрын зориулалтаар 20 га газрыг авах гэж тусгасан. Цаашдаа энэ үйлдвэрийг барина. 

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-Энэ төслөөр гурван янзын хог хаягдал гарна. Нэгд, аюултай хог хаягдал гээд шатах тослох материал, дугуй зэргийг тусгай үйлдвэр байгуулна. Харин бага цацраг идэвхит хог хаягдал буюу ураны шар нунтгийн сав, бээлийг булшилна. Ердийн хог хаягдлыг булшилна. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн асуудал байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засгийн үр дагавар юу вэ. Тэр дотроо цацраг идэвхит ашигт малтмалтай холбоотой болзошгүй ослоос сэргийлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж дурджээ. Өмнөх хуульдаа ч тэр шинэ хуульд ч байгаль орчны үнэлгээ хийж байгаа гэдэг өгүүлбэр байна. Гэтэл хүний эрүүл мэндийн үнэлгээний тухай огт дурдаагүй байна вэ. Татвар төлбөр тооцоо чухал ч хүний эрүүл мэнд чухал шүү дээ. Ажлын хэсгийн хяналтын байгууллагад ЭМЯ болон мэргэжлийн хүмүүсийг оролцуулаагүй байна. Хуульд 4 заалтад хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэлх жилээр гэж зааж байсан бол одоо 20 болгож байгаа шалтгаан нь юу вэ?

УУХҮ-ийн сайд Ц.Туваан:

-Эмч хүн учраас эрүүл мэнд талдаа асууж байна. Ажлын хэсэгт эрүүл мэндийн салбараас хүн оруулах байж. Энэ тал дээр бид анхааръя. Цөмийн энергийн комисс дээрээ эрүүл мэндтэй холбоотой асуудлыг авч явдаг. Эмнэлгийн мэргэжлийн хүмүүс байгаа. 

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-2019 оноос хойш нийт найман удаа хяналт шалгалтын үнэлгээг хийсэн. Тэр дунд гадаадаас хоёр шалгалт хийсэн. Тодруулбал, 2021 онд Олон улсын атомын эрчим хүчний агентлаг хийсэн бол Канадын байгаль орчны үнэлгээ хийдэг, дэлхийд хоёрт ордог компани бас байгаль орчны үнэлгээ хийсэн. Харин ШУА-ын ерөнхийлөгчийн тушаалаар гурван удаа хийж, бүх үнэлгээг хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байдаг юм. 

Цөмийн энергийн комисст ЭМЯ-ны ТНБД ажилладаг. Улаанбадрах сум дээр хүн амын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг НЭМҮТ хийж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганмаа:

-Байгаль орчны үнэлгээг сайн хийдгийг мэднэ. Эрүүл мэндийн үнэлгээг яаж хийдэг вэ. Би бүх лабораториудад ажиллаж үзсэн учраас хүний нөөцийн асуудал, хүчин чадал, төхөөрөмж, хэрэгсэл, уусмалын хүчин чадал байдаггүй. Хүний эрүүл мэндийн зөвлөлөөр оруулдаг ч яаж ажилладгийг нь сайн мэднэ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Би санал хэлье. 20 гаруй жил гацсан төслийг 20-хон хоногийн дотор батлах гэж байна. УИХ-д суудалтай улс төрийн намууд, гишүүд зарчмын хувьд дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд энэ төслийг гацааж ирсэн. Хүсвэл бие биенээ дэмжиж чаддаг юм байна. УИХ ногоон гэрлээр баталж өгч байна шүү дээ. Хэлэлцүүлгийн шатанд иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл гарахгүй байна вэ. Цаг нь ирэхээр ард иргэд ач холбогдлыг нь ойлгодог юм байна. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-НЭМҮТ гэж байгаа. Тэрийг ажлын хэсэгт оруулахгүй юу даа. Энэ хуулиудын өөрчлөлтийг хэлэлцэж байгаа  нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудаар ямар нэгэн гэрээ байгуулвал улсад алдагдалтай  болно гэдэг. Ийм дүгнэлтийг гаргасны үндсэн дээр энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Одоо байгаа хуулиар хийсэн ч алдагдалгүй гэдгээ ялгаж салгаад хэлмээр байна. УИХ өөрөө хууль хэлэлцэж байгаа хэрнээ ураныг олборлох гэж байгаа компанийн гэрээний олборлолтын тухай яриад байх юм. Бид хуулиа хэлэлцэж байна шүү дээ. Ашиг сонирхлын буюу Орона компанийн төлөө хууль батлах гээд байгаа юм уу. УИХ-ын гишүүн болгон Орона ярьдаг болчлоо.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан:

-Өмнөх хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50+1 хүртэл, хувийн хөрөнгөөр хийсэн бол 34 хувь хүртэл гээд заачихсан өөр сонголтгүй байгаа. Тэгэхээр энэ хуульдаа 34 хувийг тусгай АМНАТ-аар сольж болох юм аа гэдэг зүйлийг Б вариант гэдэг шиг нэг нөхцөл болгож байгаа юм. Бид өмнө нь 34 хувийн гэрээг гадаадын нэг компанитай хийгээд шүүмжлэл дагуулдаг. Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтөө даган улсын дийлэнх олонход ашигтай байх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг бид хууль тогтоогчийн түвшинд хараад явчихмаар байгаа юм. Заримдаа гэрээний нарийн мэдээлэл рүү орж байна. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Энэ хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулиар бус Цөмийн энергийн тухай хуулиар яагаад зохицуулах ёстой болов. Тодорхой үндэсний амбицтайгаар хийж буй ажил гэж харж байна. Улстөрчдийн амбицаас улс үндэстний амбицын хүрээнд цөмийн энергийн асуудлыг тавьж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдэд цөмийн энергийн асуудлууд туссан байгаа. Энэ хууль батлагдсанаараа уран олборлолоо гэхэд шар нунтаг гаргаж авна. Цаашдаа хөрвүүлэх, баяжуулах, түлш үйлдвэрлэх хэсэг рүү одоохондоо орох чадал тэнхээ байхгүй ч улс үндэстэн гэдгээрээ атомын станц гээд тусгаад байгаа биз дээ. Эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэдэг дээрээ бүгд санал нэгдэж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд ямар байдлаар ажиллах вэ. Хүний нөөцийн асуудал ямар байна. Олон эрдэмтэн судалгаа хийж байгаа. Байгалийн шинжлэх ухааныг бодлогоор дэмжиж, бусад хөгжлийн гарц гаргалгааг ярина. Манай төсөв шинжлэх ухаанч бус, өрөвдөлтэй жагсаалт байдлаар оруулж ирж байна. Тэнд ажиллах мэдлэг оюунаа, нөөцөө яаж бэлдэх вэ?

УУХҮ-ийн сайд Ц.Туваан:

-Энэ салбарт чухал байр суурь илэрхийлж байна. Анх Ашигт малтмалын тухай хуулийг цуг оруулж ирье гээд хоёр хуульд зэрэгцүүлж оруулъя гэж байгаад энэ хуульд ажлын хэсэг байгуулагдаад өргөн хэлэлцүүлэг дагуулах гээд байсан. Цөмийн энергийг ашиглахтай холбоотой заалтууд харьцангуй сууж өгсөн учраас Цөмийн энергийн хуульдаа 34 хувийн хувьцааг тусгай АМНАТ болгож  хөрвүүлэх боломжтой хэсгийг гол үзэл баримтлал болгон оруулж ирсэн. Удахгүй Ашигт малтмалын тухай хуулийг оруулж ирнэ. Улс оронд хэрэгтэй гэдэг талаасаа Монгол Улсын амбиц нэг байгаа гэдгийг хэлье. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төсөлд ураны төсөл орж ирсэн нь ач холбогдол дагуулж, олон жил гацсан төслийг цааш явуулахаар болсон. Атомын цахилгаан станцын суурь судалгааны ажлыг эхлүүлэх ажлыг тусгасан. Энэ жилээс эхлэн Цөмийн энергийн комисс Аж үйлдвэржилт, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дээр ирж байгаа. Өмнө нь Боловсролын салбар дээр байсан. Манай салбар дээр ирж байгаа учраас тантай ярилцах олон асуудал бий. Хүний нөөцийн хувьд зориуд бэлтгэх шаардлага үүссэн. Хөдөлмөрийн нас өндөрсөж байгаа. Цөмийн ажиллагааны тухай 1994 оны конвенци, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколийг соёрхох гурван конвенци удахгүй УИХ руу орж ирнэ. Өргөн барих процесс нь хуультай адилхан явдаг учраас конвенциудаа оруулж ирж байгаа. Саналаа хэлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Хэлэлцэх эсэхийг дэмжээд дуусах асуудал ерөөсөө биш. Ажлын хэсгээс зөвлөмж, чиглэлүүд гарна. Хуулийн зүйл заалтуудыг хэлэлцэхдээ ямар ойлголтоор баталж байгаа вэ, санал санаачлага, анхааруулга бүгдийг нэгтгэнэ. Оюутолгойн жишгээр явна. Энэ нэг компани, гадаадын байгууллагад зориулсан хууль биш. Нийтлэг байдлаар үйлчилнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ хуралдааныг үзэж байгаа шүү дээ. Монголчууд эхлээд гэрээ хэлэлцээрээ тохироод түүндээ нийцүүлж хууль батлаад, гэрээ байгуулдаг юм гэсэн буруу жишиг тогтоно. Хандлагаа зөв тайлбарлаж ярихгүй бол. Хэлсэн үгэндээ анхаармаар байна. Ажлын хэсэг бас алдаж хариулаад байна. 

10 : 09
2024-11-21

Чуулганаар 3 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Хоёрт, Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гуравдугаарт, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсоно. 

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа. 

09 : 03
2024-11-21

Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2024.11.21/ 10.00 цагт хуралдахаар товлогдсон. Хуралдаанаар, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. 

Францын Орано компанитай байгуулах уран олборлох хэлэлцээрийн хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд энэ хүрээнд өнөөдөр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах юм. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.20/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-11-21 202.179.22.28

Хүүк аль хэдийн францтай тохироод гэрээ хэлэлцээр хийгээд баталчихсан.Бид юу ч яриад нэмэргүй

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.176.205

Ураныг олборлохын тулд газар луу хүхрийн хүчлийг хэдэн зуун мянган тонныг шахаж олборлодог , Үүнийгээ яаж ямар байдлаар манайд хийх тухай нэгч хүн ярьсангүй, хүхрийн хүчил шахсан газар дараа нь юу ч ургадаггүй, хүн амьтан байх боломжгүй болдог гэдгийг нэгч гишүүн ярьсангүй . Үүнийгээ эхлээд ярьж тооцоолох хэрэгтэй биз дээ Аваагүй байж л АМНАТ, Хүхрийн хүчийн үйлдвэр байгуулна энэ тэр гээд өөрсдөө авах, хэн нэг нь хүхрийн хүчлийн үйлдвэрийг нь байгуулаад авчих санаатай л алалцаад байхийм

Avatar

Нэргүй 2024-11-21 59.153.113.179

Утаа уранаас хоргүй гэж ёжолсон байлгүй дээ. Альберт Эйнштен дэлхийн 3-р дайнд цөмийн з****г хэрэглэнэ харин дэлхийн 4-р дайнд хүмүүс мод, чулуугаараа байлдах болно гэж хэлсэн. Бид 1990 онд Мардайгаас зөвлөлтийнхнийг гаргахдаа цөмийн зэвсгийн түүхий эд бэлдэхийг зөвшөөрөхгүй гэж байв. Франц бол цөмийн зэвсэгтэй орон, манайх бүс нутагтаа цөмийн зэвсэггүй байх санаачилга гаргасан орон шүү. Цахилгаан станциар халхавч хийж болохгүй улс төрчдөө

Avatar

Нэргүй 2024-11-21 103.168.34.132

УРАНЫГ УХАХЫГ ЗАВДАЛ АРД ТҮМЭН НИЙ ДАЯАРАА БОСНО ШҮҮ !!!! ГАЗАР НУТАГ ЭХ ОРНОО ҮРИЙН ҮРСДЭЭ БҮТНЭЭР НЬ ҮЛДЭЭХИЙГ ЯЗГУУРЫН ЦЭВЭР ЦУСТ МОНГОЛЧУУД ХҮСНЭМ. БИДЭНД УРАН, АЛТ ХЭРЭГГҮЙ !!! БИД БҮРЭН БҮТЭН ЭХ САЙХАН БАЙГАЛЬ МААНЬ Л ХЭРЭГТЭЙ !!!!

Avatar

Нэргүй 2024-11-21 103.168.34.22

Маш сайхан нэгдэж чадлаа

Сонгууль сайхан болжээ

Avatar

Нэргүй 2024-11-21 84.213.158.171

Туваан яасан их чичрэн зүтгэж бнаа, улс орон иргэдийн төлөө ингэж бнуу, Номт, Энхтүвшин, Энхбаяраа нухацтай хандаарай, тамнар зүгээр нүүрснийхээ хулгай, бусад хулгайныхаа учрыг олход болох бусуу?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Монголчууд бид аливаа ажлыг ЯВААНДАА БОЛНО БИЗ гээд эхлүүлдэг муу зантай улс шүү. 2024-11-21 59.153.112.157

Монголчууд бид ЯВААНДАА БОЛНО БИЗ гээд аливаа ажлыг ЦОГЦООР НЬ урьдчилж хардаггүй эхлүүлдэг гэм бий. Түүхий дээ хаанаас авахаа сайн тооцолгүй нефтийн үйлдвэр бариад эхэлнэ.Хятадууд цаанаас нь холбоно биз гээд мухар төмөр зам барьчихна.Шар нунтгаа ХААГУУР, ЮУГААР тээвэрлэж, ХЭНД худалдах гэж байна даа.Эсвэл нөгөө хэнэггүй зангаараа ФРАНЦУУД УЧРЫ НЬ ОЛНО БИЗ гээд найдаж байна уу. Атомын цахилгаан станц барих ажил олон жил болох учир шар нунтгаа зарж таарна.

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.189.149

Монголын улс төрчид ухаантай хүмүүсээр тэжээлгэх гээд байдаг. Монголын улс төрчид ухаантай хүмүүсийг албаар сонгуульд нэр дэвшүүлдэггүй юм.

Avatar

ahdkgltlehdhsh 2024-11-21 66.181.166.134

Сүүлийн үед туйлшран мунхаглаж байгаа энэ, элдэв юм жаазлан залуулдаг балиар юмаа болиосой. Нэг юм жаазлаад тавьж байтал ҮХНЭ /Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн элийрэл/-ээ байн байн хийж, 8 жилд өөрчлөхгүй гэснээсээ дорхноо буцан ард түмнээ басан доромжилдог. Ямар ч хэрэгцээ байхгүй эд. Хэн ч уншихгүй.

Avatar

санаа 2024-11-21 202.9.41.76

Аливаа олборлолт үйлдвэрлэл орон нутагт явуулахад орон нутгийн иргэдэд нөхөн олговор олгоно гэдэг асуудал явагдаад байна. Нэг улсын нутаг дэвсгэр тул зарим нөхдүүдэд орлогын эх үүсвэр олох замыг нээлээ гэж бодож б на

Avatar

irgen 2024-11-21 66.181.176.154

Urand xordox uu? Utaand xordox uu?

Avatar

Аролж 2024-11-21 202.9.46.62

утаанд хордсон хүнд шар нунтаг тойгны шөлөөр даруулж уувал сайн гэжуугаа

Avatar

Нэргүй 2024-11-21 103.57.92.17

Үнэн утаан дотор нь уран хар тугалга гэх мэт хүнд элeмeнтүүд нянбактeри гээд хортой зүйл тоолж баршгүй байгаа

Avatar

ах 2024-11-21 202.126.90.169

Тэнэг н**ш бэ? Дэлбэрэхгүй гэсэн баталгаа гаргачих. Атомын цахилгаан станцын реакторыг хөргөх ус хүрэлцэхгүй дэлбэрэх аюултай. Манай орны ус 812 орчим метр куб секунд байдаг. дийлэхгүй байж мэднэ шүү

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.186.63

тэгээд үхээчдээ п.здаа минь тэрнээс өмнө гудмандаа угаадастайгаа асгадаг үнснийхээ цацраг идэвхэд хордоод үхэхээс хойш

Avatar

Нэргүй 2024-11-21 203.91.115.43

750 сая тонн буюу 750’000’000 тн гэдэг тоогоо ойлгож байгаа боловуу?

Avatar

Зочин 2024-11-21 139.5.218.140

Тиймээ аюултай хог хаягдал 750сая ирнэ. .Түүн дотроо Ураны олборлолтоос үүсэх 250 сая тонн маш аюултай хог хаягдал .Түүнийгээ уран олборлосон газартаа булшлах гэсэн заалт аймшигтай сонсогдож байна . Ялангуяа хүн мал нягт суурьшсан , газар тариалан эрхэлдэг ундны усны ойролцоо ( халзан бүрэгтэй) УРАН олборлох эь тоглоом биш шүү. Н.Тэгшбаяр , Ө.Шижир , Б.Уянга , Э.Бллормаа , Ц.Туваан , Л.Оюун эрдэнэ гээд өлөн хулгайчууд та нар хүнээ биш баялагт шунаад байгааг ард түмэн харж байгаа шүү .

Avatar

Нэргүй 2024-11-21 122.201.23.83

34 хувь нь ард түмний гээд 34% иддэг хумүүс

Avatar

зочин 2024-11-21 66.181.184.229

Хэрэв оросууд Украин болон бусад өөрийн харьяанд байсан орнуудын байгалийн баялагт шунасан бол тэд хэзээ ч эдгээр орныг салгаж тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй байв,Украины баялагт оросууд биш өөрийн гэх байгалийн баялагийн бараг нөөцгүй баруун л шунасан, Бүр Украиныг гартаа базаж, колончилж,хил дээр пуужин зоож орос орныг нугаслахыг санаархсан,Иймд л улс орноо хамгаалж оросууд сөрөг цохилтод арга буюу орсон, ОХУ-ын түрэмгийлэл гэгч бол барууны цэвэр гүтгэлэг

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.186.63

шаагаач хөхөгчөө

Avatar

зочин 2024-11-21 66.181.184.229

Монголыг хөрш орнуудтай нь дайсагнуулж,,Украин шиг нугаслах зорилготой этгээдүүд монголоор дүүрэн бий,Тэдний нэг л байна

Avatar

Нэргүй 2024-11-21 103.212.119.218

Хэний эсрэг з****г юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж