Тусгай субьект болох цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрынхны үйлдэж буй гэмт хэргийг шалгах Тахарын албыг Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулахаар ажиллаж байгаагаа Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр мэдэгдэв.
Өмнө нь тусгай субьекттэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба эрхэлж байсныг өөрчилсөн.
Ингэснээр хуулийн байгууллага нь сөөлжилж нэгнийгээ шалгах буюу цагдаагийн албан хаагчийн үйлдсэн хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоох гэхчлэн өөрчилсөн. Гэвч энэ хугацаанд хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа иргэд эрүүдэн шүүгдсэнээс эрүүл мэнд, амь нас нь хохирсон харамсалтай тохиолдлууд олон гарсан ч энэ үйлдэл нь тогтоогддоггүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тоо иргэдээс ирсэн гомдлоосоо хэд дахин бага байгаа зэрэг нь тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах мөрдөх албыг дахин өөрчлөн байгуулахаас аргагүйд хүргээд буй юм. Бас нэг зайлшгүй шалтгаан үүссэнийг Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Уг нь цагдаагийн байгууллага цагдаагаа шалгахгүй,
Авлигатай тэмцэх газар нь доторхоо шалгахгүй буюу мөрдөн шалгах байгууллагууд зөрүүлж шалгана гэх Улсын ерөнхий прокурорын газрын журам бий. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгжихэд асуудалтай тулгарч байна.
Нэг үеийнхэн, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс нэгнээ шалгахад хүндрэлтэй байдаг. Статистик тоо баримт ч үүнийг харуулдаг” гэж тайлбарлав.
Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлснээр эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, дөрөв нь прокурортой, гурав нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, нэг нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан аж. Иймээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, гурван гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгаа юм. Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбатын мэдээллээр улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа аж.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг “Тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах Тахарын албыг Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулахаар болсноо зарласан даруйд олон хүн “Тахарын албыг гэрч хохирогчийг хамгаалах талд ажиллуулах нь илүү зөв” гэсэн асуудлыг хөндөж эхлээд байна. Одоогоор хуулийн төсөл боловсруулагдаж буй. Гэхдээ ирэх онд энэхүү хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлнэ. Тахарын албыг гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн үүрэгтэй ажиллуулах үйл явц Ардчилсан нам Засгийн эрх барьж байх үед буюу 2013 онд УИХ-аас хууль баталснаар баталгаажсан бол 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Тахарын албын үндсэн зорилго нь шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг хүлээж байв.
Амжилттай ч ажилласан. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Тахарын албыг татан буулгаж, зарим чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжүүлэх зэргээр өөрчилснөөр гэрч, хохирогчийг хамгаалах тусгай субьект байхгүй болж, энэ хооронд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Тодруулбал, Тахарын ерөнхий газрыг татан буулгах шийдвэрийг Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 28-нд гаргасан юм.
Харин Тахарын алба татан буугдсанаас хойш гэрч, хохирогч амь нас хохирсон хамгийн сүүлийн харамсалтай жишээ нь энэ оны долдугаар сард болж, өнгөрсөн.
Тодруулбал, хохирогч 21 настай залуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа эрүү шүүлтэд өртсөн байдаг. Энэ асуудалтай холбоотой гомдлыг тэрбээр амь нас хохирохоосоо олон сарын өмнө Авлигатай тэмцэх газарт өгсөн. Гэвч олон сар болсон байтал энэ асуудлыг тус газар шалгаж тогтоогоогүй.
Эцэстээ хохирогч Урьдчилан саатуулах байранд амь насаа алдсаны дараа Авлигатай тэмцэх газрын зүгээс “Таниулах ажиллагаа хийгдээгүй байтал сэжигтэн хохирогч амь насаа алдсан” гэдэг мэдээллийг өгч байв.
Тухайн хэргийг шалгаж байсан тус газрын мөрдөгчийг Авлигатай тэмцэх газар нь ажлаас нь чөлөөлснөөр хариуцлагын асуудал хаагдсан байх жишээтэй. Иймээс Тахарын алба нь зөвхөн тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах үүрэгтэй байх уу, давхар гэрч хохирогчийг хамгаалах үүрэг хүлээх үү гэдэг асуудал олон нийтийн хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн асуудал болж хувираад байна.
Г.ХОРОЛ
Зөв төр сонс 2024-11-21 202.126.91.180
Цагдааг үйлчилгээний байгууллага болгож, хуучин орсын хүчний гэх нэршлээс салж, хэлбэр агуулгын хувьд хууль сахиулагч болох хэрэгтэй. Мөрдөх албыг цагдаагаас салгаж, тусд байгуулах нь хамгийн зөв. Цагдаагийн нэр хүнд гэж л их ярих юм. Зүгээр хамгийн наад захын жишээ жаахан хүүхдээ уйлахад цагдаа ирлээ гэж айлгах, угтаа бол цагдаа иргэдээ айлгадаг биш тусалдаг, хамгаалдаг байх зүй тогтолыг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Баахан хурандаа генаралууд байх, цэрэг армиас өөр шүү дээ хууль сахиулах нь…
Дэлгэр 2024-11-21 202.126.91.180
Тахарын алба маш сайн ажиллаж байсан шүү. Шүүх, шүүгчийн хараат бус байдал их дэмтэй, гэрч хохирогчийг хамгаалах ажил хэлбэр байсныг жинхэнээсээ хэрэгжүүлж эхэлсэн гэж боддог. ШҮДГҮЙ арслан шиг болсон шүүх засаглалаа хамгаалах, гэрч хохирогчийг хамгаалах, тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийг хараат бусаар шалгах тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Даахгүй нохой булуу цуглуулахын үлгэрээр Цагдаад баахан үүрэг ачаалал эрх мэдэл өгч, 100 ямаанд 60 ухна гэдэг шиг баахан дарга, генарал, хурандаа..
Нэргүй 2024-11-21 66.181.179.171
Хөндлөнгийн шинжээчийн албыг Улсын дээд шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэд байгуулаач!! Бүгд бие даасан том толгойтой учраас хүний эрх зөрчигддөг хонгилын систем чинь одоо байгаа юм биш үү?
Нэргүй 2024-11-21 202.131.234.123
уулзвар дээр дохиочин болж байгаа цагдаа бол үнэндээ албандаа тэнцээгүй шалгалтандаа ч тэцээгүй сонсогчид юм л даа.
Нэргүй 2024-11-21 66.181.186.212
улс төрөөс хол улсынхаа төлөө ард иргэдийн төлөө ажлаа явуулах ёстой шүү. Тэр нам энэ нам гэж яривал утгагүй болно гишүүнээ
Нэргүй 2024-11-21 66.181.179.183
алтангэрэлээ заавал байгуулаарай . амжилт хүсьё. их хэрэгтэй байгууллага
Нэргүй 2024-11-21 202.9.40.156
Прокурор хяналт тхвих чиг үүрэгтэй болхоос мөрдөх чиг үүрэг явуулахгүй хуулиараа ч хориотой хууль зөрчиж мөрдөх албатай болсноор хүн яаж хэлмэгдүүлж болдгыг яруу ьод харуулсан улс төрийн бохир саврууд орсон тиймээс татан буугдсан цагдаадаа бол болж бна дураараа юм ярьж мэдэмхийрдэгээ болино шүү
Нэргүй 2024-11-21 202.126.89.185
Алтангэрэлээ анх Прокурорын дэрэгдэх Мөрдөнг байгуулна гэж байсан чинь юун Шүүхийн дэргэд Тахарын алба байгуулах, тэгээд хууль хяналтын байгууллагын ажилчдын хууль бус гэмт үйлдлийг мөрдөн шалгах эрх олгох тухай болоод явчихав аа. Шүүх эрх мэдлийн байгууллага дэрэгдээ Мөрдөх албатай болж хууль хяналтынханыгаа шалгадаг хяндаг байж хэрхэвч болохгүй. Зүгээр л Хурц,Элбэгдоржийн татан буулгасан Прокурорын дэрэгдэх мөрөдөнгөө буцааж сэргээ
Зочин 2024-11-21 76.220.74.140
Ийм нэг дампуу үйл ажиллагаагаа одоо болчихооч дээ. Энэ залууг чинь овоо гайгүй юм байх гэж бодсон чинь.. юу вэ Өмнө нь хийж үзээд болоогүй биз дээ. Эмнэлгийг эрүүлжүүлэх болгож, хар тамхичинтай холбогдож байсан Тэмүжингийн ажлыг үргэлжлүүлэх гээд байх юм.
Нэргүй 2024-11-21 202.131.225.242
Тэмүүжин уг нь хуульчийн хувьд мундаг шүү дээ. Харамсалтай нь улс төрчдийн бохир тоглолтыг ойлгоогүй гэх үү, тооцоогүй гэх үү ард сэтгэхүүгээр явж байж нэр хүндээ унагаад сайдын суудлаа алдсанаас биш. Уг нь Тэмүүжин парламентэд байсан бол бурхангүй газрын бумба галзуурна гэж отгон тэнгэрийн орой анги төгссөн нянбаатар эрүүгийн хуульд гар хүчр авлигачдыг чөлөөлж, зөрчлийн хууль батлуулж ядарсан иргэдийг дарамтлахгүй байсан юм.
Нэргүй 2024-11-21 202.131.225.242
Тэмүүжин дээр улс төрчдийн захиалгаар цагдаа нар нь гүйцэтгэх ажил явуулаад хүүхэн шууханы асуудал гаргаж ирж сайдаас төдийгүй УИХ ын гишүүнээс нь холдуулсан юм. Тэмүүжингийн ганц алдаа хэтэрхий барууны школоор доод байгууллагуудынхаа дотоод хэрэгтэй хутгалдахгүй гэж яваад өөр дээрээ гүйцэтгэх ажил явуулсан. Монгол өөр шүү илжиг модон хударгандаа гэж монголд тохирох үг. Тэмүүжин хамгийн түрүүнд цагдаагийн удирдлагуудыг хуугаар нь сольж гарын дор өөрийн хүмүүсийг тавих байсан юм.
Тахар 2024-11-21 66.181.176.227
Тахар гэх нэрийг солих хэрэгтэй. Өөр нэршилтэй болгохгүй бол
Нэргүй 2024-11-21 202.131.234.123
бадарч тахар гэж алдар байнаа. хүчит шонхор зах чинь угтаа яргачдын зах юм шүү дээ.
Зочин 2024-11-21 66.181.180.117
Цагдаа нар л их уурлах байх даа
зочин 2024-11-21 66.181.185.141
Алтангэрэл сайдаа 2014 онд байгуулсан Хууль зүйн туслалцааны төв гэдэг төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлдөг байгууллагаа өөд нь татаачээ. Уг нь Тэмүүжин сайд байхдаа олон улсын жишгээр гэж ирээд л байгуулж байсан. Уг нь ядарсан иргэдэд их л буян болж байгаа байгууллага. Ядарсан хүмүүсийг үнэ төлбөргүй өмгөөлнө, зөвлөгөө өгнө. Гэтэл байгуулагдаад 10 жил өнгөрч байгаа гэх энэ байгууллага одоо хүртэл өөрийн гэх байргүй, түрээсийн байраар нүүдэллээд л явж байдаг. Байртай болгомоор юм.
Нэргүй 2024-11-21 66.181.189.185
Тахар нь утгазүйн хувьд огт тохиромжгүй. Ер нь анх нээгдэхдээ Маршалын сервисийг нутагшуулсан. Одоо бол Тусгай субъектийг шалгах нэрээрэй Прокурорын дэргэд байгуулах хэрэгтэй
Нэргүй 2024-11-21 202.126.90.169
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах байгуул. Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт байгуул. Шоронжсон нийгмээс салаач дээ. Өршөөлийн хууль баталж олон хүнийг гаргаач дээ
Нэргүй 2024-11-21 66.181.191.123
прокурор тэртээ тэргүй мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж бга. прокурортой холбоотой асуудлыг тэгээд хэн шалгах вэ? бие даасан байгууллага байх нь зөв.
Нэргүй 2024-11-21 66.181.189.185
ЁСТОЙ ЗӨВ. ЦАГДАА ЦАГДААГАА ШАЛГАДАГ СУБЪЕКТ ДЭНДҮҮ БОХИР АЖИЛЛАЖ БАЙСАН. ХЭДИЙГЭЭР ПРОКУРОР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭДИЙ Ч ҮНЭНИЙГ ХӨӨЖ ГҮЙЦЭХ ГЭЖ ЖУЛДАЖ БАЙНА.
Зочин 2024-11-21 66.181.177.144
Манайх ч байран дээрээ дэвхцэхийг ч харуулж байна даа. Улс тержсен шийдвэрийн гай. Улс терчид энийг ойлгодог ч угуй. Емнех нь еер нам бол зев байсан ч устгана. Тэгэхээр аливаа асуудал яаж бодитой шийдвэрлэгдэж, хегжих вэ. Уг Монгол Улсын эрх ашиг тэргуунд баймаар. Тэдний гол зорилго сонгуульд ялж л байвал бусад нь хамаагуй болж дээ. Биднийг тэнэг, мартамхай гэж эргуутдэг байх даа. Худлаа юу….
Нэргүй 2024-11-21 124.158.110.8
Х.Тэмүүжин шиг хүмүүс л УИХ-д хэрэгтэй бна. Одоогийн Хуульзүйн сайдыг ч мундаг гэж хараад бгаа. Ядарч бгаа ард түмнээ л хайрла
Бадарч тахар 2024-11-21 66.181.184.122
Ардын намын Эрдэнээ муу гуйлгачин засгийн эрх аваад намайг ажлаас халж билээ бүр албыг ч буулгасан ! энэ тухай Итгэлтэд хэлэхэд бид хоср худ болсон гээд тоогоогүй юм ! муусайн хулгайчид !!
Нэргүй 2024-11-21 103.212.116.116
Энэ нэг хулгар банди бүр самраад дуусах нь ээ! Тахарын алба гэдэг нь угаасаа мөрдөн шалгах байгууллага биш, Тэмуужин ХЗ сайд байхдаа АНУ-ын маршалын албаны загвараар яг зөв байгуулсан байсныг Нямдорж гэж нэг өгөр "Тунгалаг тамир"-ын Бадарч тахар" гэж ойлгоод татан буулгачихсан!!! Харин хуулийнхны үйлдсэн гэмт хэрэгийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн шалгах алба хариуцах ёстой!!! Олон жил амжилттай хэрэгжиж байсныг бас л нэг их мэдэгч нь гарч. рээд татан буулгасан!!
Нэргүй 2024-11-21 103.212.116.116
Өөрсдөө мөрдөх, баривчлах, цагдах, нэгжих, байцаах г.м. тусгай эрх мэдэлтэй субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгадаг алба нь эрх мэдлээс гадна салбартаа нэр хүндтэй байх ёстой учраас хууль хяналтын албадыг бүгдийг хянаж байдаг Улсын Ерөнхий прокурорын дэрэгд байх нь нэр сүрд нь ч хэрэгтэй!! Энэ бол монгол менталитетийн онцлог шүү!!! Зүгээр нэг эзгүй тал дээр гэнэт Тахар гээд мөрдөх алба гаргаад ирвэл цаадуул чинь тоох ч үгүй!!!
. 2024-11-21 124.158.126.227
Тахарын алба хэрэггүй
Нэргүй 2024-11-21 202.131.225.242
Тахарын албыг анх Тэмүүжин 2012 онд байгуулж байсан. Америкийн бол маршлын алба. Чиг үүрэг нь Шүүгч болон гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилготой байсан. Одоо Тахар нэртэй гэхдээ чиг үүрэг нь хуучин Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны хэрэгжүүлж байсан чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлголоо. Уг нь нэрийг нь хуучнаар нь УЕП дэргэдэх мөрдөн байцаах алба гэвэл арай нэр төртэй болоод тусгай субъектүүдийн хэргийг мөрдөн шалгахад дэмтэй юм даа.
Нэргүй 2024-11-21 202.131.225.242
Ямартай ч Хуулийн сайд Алтангэрэл тусгай субъектүүдийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах алба байгуулна гэдэг нь сайн хэрэг. Ард иргэдийнхээ үгийг сонсож байгаа хэрэг. Харин нэр томъёог эргэн харах нь дээр байх. Хуучин шиг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар гэх нь дээр. Тусгай субъеъктүүдийг хазаартай болгох хэрэгтэй. Цагдаа шүүгч прокурор, АТГ, ШШГЕГ ын албан хаагчдын үйлдсэн хэргийг одоогоор шалгана гэж гурилдаж байгаа нь лав. Нүүрсний 40 их наядын хулгай ч үүнтэй холбоото
Нэргүй 2024-11-21 66.181.184.244
–Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах
— Гэрч, хохирогчийг хамгаалах…. ийм үүрэгтэйгээр байгуулах нь зөв !
Уул нь Тэмүүжингийн үед анх байгуулсан, их зөв зүйтэй юм ажил ! Даанч МАН-ыхан устгасан нь харамсалтай юм болсон юм.