Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улсын эмнэлэгт олгох санхүүжилтээ зогсоосон тул өнөөдөр /2024.11.21/-өөс эмнэлгүүд төлбөртэй үйлчилнэ гэх мэдэгдэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Албан эх сурвалжийн мэдээллээр уг мэдэгдлийг үгүйсгэж, худал мэдээлэл болохыг хэлж байгаа юм.
Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн даатгалын сан хүндхэн нөхцөл байдалд байгаа нь үнэн гэдгийг салбарын сайд нь хэлж байсан. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй байгуулсан гэрээний санхүүжилт хэтэрсэн, цар тахлын үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд хэт их зардал гаргасан гэх мэт шалтгааныг дурдаж байсан удаатай.
Нэмээд Капитал банк болон, Чингис хаан банкнаас нийт 108 тэрбум төгрөгийн авлагатай.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өмнө нь ярихдаа "Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө 2021 оноос хойш гүйцэт төвлөрөөгүй. Цар тахлын үед зарцуулсан тэр их санхүүжилт ЭМДС-д төвлөрөөгүйгээс үүдэн гурван жилийн хугацаанд 218 тэрбум төгрөгийн алдагдалд орсон.
Энэ оны эхний улиралд зардал их гарсан учраас 2024 оны 11, 12 дугаар сард зарцуулах ёстой мөнгөө оны эхэн рүү татсан. Тиймээс ЭМДС-гийн санхүүжилт оны сүүлчээр хүндхэн байдалтай байна.
Гэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад цалин мөнгө, урамшууллыг олгож чадахааргүй хэмжээнд хүрээгүй. Зарим нэг эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн өрний асуудал бий. Энэ асуудлуудыг ирэх онд шийдэгдэх түвшинд улсын төсөв батлагдсан.
Өнгөрсөн хугацаанд төвлөрсөн 218 тэрбум төгрөгийн авлагыг 2025 оны төсөвт тусгаж чадсан. Дээрээс нь энэ оны эхэнд ЭМДС-гаас их зарцуулалт хийснээс болж 2024 онд 200 орчим төгрөгийн алдагдалтай ажилласан.
Үүний 90 хувийг 2025 оны төсөвт тусгаж чадсан учраас ЭМДС-гийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах боломжтой. Тодорхой хэмжээний зохицуулалтыг хийх ёстой. Даатгалын сан дээр их хэмжээний санхүүжилтыг төвлөрүүлсэн ч нөгөө талдаа сангийн мөнгөн урсгалыг оновчтой, зөв болгоход анхаарах ёстой. Хүний оролцоо багатайгаар санхүүжилтыг өгдөг тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн эрүүл мэндийн байгууллагууд нэн шаардлагатай тусламж үйлчилгээндээ илүү анхаарч, санхүүждэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй" гэдгийг хэлж байв.
2023 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 111 улсын эмнэлэгт 860.7 тэрбум төгрөг, 231 хувийн эмнэлэгт 217.2 тэрбум төгрөг, 328 сумын эрүүл мэндийн төвд 175.8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171.8 тэрбум төгрөг, 1565 эмийн санд 89.9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36.8 төгрөгийн санхүүжилт олгосон гэх мэдээллийг өнгөрсөн наймдугаар сард Төсвийн байнгын хорооны хурлаар Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах танилцуулж байжээ.
ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН НАРЫН 11 ХҮНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУССАН
Хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсний дараа тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Тус газрын даргын үүргийг хуулийн дагуу тухайн байгууллагын Тамгын газрын дарга хавсран гүйцэтгэж байна. Ер нь цаашдаа энэ асуудалд анхаарч, санхүү болон эрүүл мэндийн салбарын мэдлэг, туршлагатай хүнийг томилох нь чухал. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр өгөөжтэй, иргэдэд ээлтэй зарцуулах мэдлэг, чадвартай хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэр оновчтой, зөв байх вэ гэдэг нь удирдлагуудтай маш их холбоотой. Цаашдаа энэ асуудалд анхаарч, ажиллана" гэдэг хариултыг өгч байв.
3,548.92






















































Холбоотой мэдээ