ЭМДС-гийн данс улайсан уу?

ЭМДС-гийн данс улайсан уу?

ЭМДС-гийн данс улайсан уу?

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас улсын эмнэлэгт олгох санхүүжилтээ зогсоосон тул өнөөдөр /2024.11.21/-өөс эмнэлгүүд төлбөртэй үйлчилнэ гэх мэдэгдэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Албан эх сурвалжийн мэдээллээр уг мэдэгдлийг үгүйсгэж, худал мэдээлэл болохыг хэлж байгаа юм.

Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн даатгалын сан хүндхэн нөхцөл байдалд байгаа нь үнэн гэдгийг салбарын сайд нь хэлж байсан. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй байгуулсан гэрээний санхүүжилт хэтэрсэн, цар тахлын үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд хэт их зардал гаргасан гэх мэт шалтгааныг дурдаж байсан удаатай.

Нэмээд Капитал банк болон, Чингис хаан банкнаас нийт 108 тэрбум төгрөгийн авлагатай.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өмнө нь ярихдаа "Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой мөнгө 2021 оноос хойш гүйцэт төвлөрөөгүй. Цар тахлын үед зарцуулсан тэр их санхүүжилт ЭМДС-д төвлөрөөгүйгээс үүдэн гурван жилийн хугацаанд 218 тэрбум төгрөгийн алдагдалд орсон.

Энэ оны эхний улиралд зардал их гарсан учраас 2024 оны 11, 12 дугаар сард зарцуулах ёстой мөнгөө оны эхэн рүү татсан. Тиймээс ЭМДС-гийн санхүүжилт оны сүүлчээр хүндхэн байдалтай байна.

Гэхдээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудад цалин мөнгө, урамшууллыг олгож чадахааргүй хэмжээнд хүрээгүй. Зарим нэг эмнэлгийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийн өрний асуудал бий. Энэ асуудлуудыг ирэх онд шийдэгдэх түвшинд улсын төсөв батлагдсан.

Өнгөрсөн  хугацаанд төвлөрсөн 218 тэрбум төгрөгийн авлагыг 2025 оны төсөвт тусгаж чадсан. Дээрээс нь энэ оны эхэнд ЭМДС-гаас их зарцуулалт хийснээс болж 2024 онд 200 орчим төгрөгийн алдагдалтай ажилласан.

Үүний 90 хувийг 2025 оны төсөвт тусгаж чадсан учраас ЭМДС-гийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах боломжтой. Тодорхой хэмжээний зохицуулалтыг хийх ёстой. Даатгалын сан дээр их хэмжээний санхүүжилтыг төвлөрүүлсэн ч нөгөө талдаа сангийн мөнгөн урсгалыг оновчтой, зөв болгоход анхаарах ёстой. Хүний оролцоо багатайгаар санхүүжилтыг өгдөг тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн эрүүл мэндийн байгууллагууд нэн шаардлагатай тусламж үйлчилгээндээ илүү анхаарч, санхүүждэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй" гэдгийг хэлж байв.

2023 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 111 улсын эмнэлэгт 860.7 тэрбум төгрөг, 231 хувийн эмнэлэгт 217.2 тэрбум төгрөг, 328 сумын эрүүл мэндийн төвд 175.8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171.8 тэрбум төгрөг, 1565 эмийн санд 89.9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36.8 төгрөгийн санхүүжилт олгосон гэх мэдээллийг өнгөрсөн наймдугаар сард Төсвийн байнгын хорооны хурлаар Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах танилцуулж байжээ.

ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН НАРЫН 11 ХҮНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУССАН

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусчээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газрын хяналтад хүргүүлсэн гэдгийг албаныхан мэдээлж байв. Түүнийг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байсан бол 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.

Хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсний дараа тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Тус газрын даргын үүргийг хуулийн дагуу тухайн байгууллагын Тамгын газрын дарга хавсран гүйцэтгэж байна. Ер нь цаашдаа энэ асуудалд анхаарч, санхүү болон эрүүл мэндийн салбарын мэдлэг, туршлагатай хүнийг томилох нь чухал. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр өгөөжтэй, иргэдэд ээлтэй зарцуулах мэдлэг, чадвартай хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэр оновчтой, зөв байх вэ гэдэг нь удирдлагуудтай маш их холбоотой. Цаашдаа энэ асуудалд анхаарч, ажиллана" гэдэг хариултыг өгч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 103.57.95.119

МАН-ын хулгайч дарга нар нь хулгайлаад, Сонгуульд ашиглачихсан бздээ⁉️‼️

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.187.17

н**ш гэж МАН ын өлөн хулгайчууд улс орныг самарч дууслаа. оюунэрдэнэ гэгч суганы үс бөгсний алчууруудаа хариуцлага тооцож дэлхийгээс зайлуул чадахгүй бол өөрөө зайл

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.186.63

засс сүр сүр ярихын эрүүл мэнд эрчим хүч боловсрол нь 100 жил тэр чигээрээ коммунизмаараа явсан улс харин ч уул уурхайн хүчинд удаан тэслээ одоо чадрах болсоон

Avatar

Нэргүй 2024-11-21 202.126.88.184

Коммунизмын үед дарга нар нь сая сая тэрбум тэрбумаар нь цуслаж байгаагүй юм даа.

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.181.188

цуслах юм нь бсан биш дээ…бсан бол цуслалгүй л яахав

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.46.31

эрдэнэтийг барих 10 тэрбум доллараас хусвал асуудал байгаагүй юм даа. тухайн үед японы гуйлтыг зөвшөөрсөн бол….

Avatar

Нэргүй 2024-11-21 103.168.34.155

Tsogtsetsegin ALERGY MED GEED EMLEGIIG SAIN SHALAAGARAI HU NAMIIN NOHOI AVGAI ERUULMENDIIN Daatgalaas mash iih mongo hulgaisaln mash untei em emchilgee bichdeg daatgalaas dandaa hulgai argaar ih mongo nehemjilej terbum garan togrog avsan baigaa hudlaa gevel shalagaarai tsogtsetsegee shunal chin arai baigaa shuu chi hulgai hij emeleg baiguulsan chin arisni emelgin ajilchid bugd meddeg baigaa shuu ALERGYMED ALERT

Avatar

Нэргүй 2024-11-21 38.42.106.107

Хувьд өгчихөөч. Олон компаниуд энэ ажилыг аваад яваг л дээ. Даатгалтай нь хямд үнээр лаатгалгүй нь өндөр үнээр үйлчилүүлээд эхлэхэд л хүн бүр ойлгоно. Төр нь харин тэр хэдэн компаниас татвараа авахаа л бод

Avatar

Нэргүй 2024-11-21 103.212.119.187

ЭМДЕГ – 4 жил самраад санг нь хоослоод дарга авгай нь баригдаад ҮЛГЭР дууслаа. Мөн ч их самарсан даа. Ёстой л тэнгэрээс буусан аятай авирлаж байсан даа.

Avatar

Иргэн 2024-11-21 66.181.171.158

энэ шуналтай авгай юу сонсох бол. яасан айж, ичдэггүй хүн бэ

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.121

Татвар төлөгчдийн мөнгөөр эмнэлэгүүд угжаад, мөнгө дутахаар нь дахин Төсвийн мөнгөөр дутагдлаа нөхмөөргүй байна. Менежмент чинь буруу байна. Ажлаа хийж чадахгүй бол халаад, ажлаа хийж чаддаг хүнийг нь ТОМИЛ. Чадахгүй бол Ерөнхий Сайд өөрөө ОГЦОР.

Avatar

Өвгөн Балдан 2024-11-21 66.181.176.79

Тодорхой мэдээлэлгүй байж хувь хүний талаар муу үг бичихгүй байх хэрэгтэй. Хэрэв гэмтэй нь нотлогдвол шударгаар хатуу шийтгэл ногдуулж, дээд зэргээр баалж чаддаг байх хэрэгтэй.

Avatar

иргэн 2024-11-21 160.22.211.103

энэ бямбасүрэн авгай шиг гэмгүй царайлсан, яаж улс төрд орж ирсэн нь маш тодорхой эмэгтэйчүүд маш олон бий шүү хүмүүс ээ анхааралтай, сонор сэрэгмжтэй бай, намаар нь багаар нь гэж туйлширч дараа нь донгодох хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж