Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас шийдвэр гарч арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн импортын автомашинд хотын дугаар олгохдоо хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг тавьж буй. Эдгээрийг өндөр шалгуур үзүүлэлт гэж иргэд бухимдах болсон. Уг тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш гааль дээр 37 мянган машин хүлээгдэж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Энэ мэт маш олон асуудал, хэл ам дагуулсан шийдвэр хэрэгжиж эхлээд 10 гаруй хонож байна. Үүний цаана хэн нэгний бизнес цэцэглэж, ногоон гэрлээр алхах боломж нээгдэж байхыг үгүйсгэхгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө шилэн Цогоо буюу Зам тээврийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэлийн дүү Гаалийн ахлах байцаагч дүүгийнх нь нөхөр автомашины азын дугаар дамлаж зардаг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явав.
Өөрөөр хэлбэл, тус эмэгтэй хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 24 машинтай гэж мэдээлсэн байна. Эдгээр машинаа унах бус азын дугаар авч, түүнийг нь үнэд хүргэж зардаг гэсэн яриа гараад байгаа билээ.
Энэ мэтчилэн төрийн шийдвэрээр нэг хэсэг нь хөлжиж, хожиж байхад нөгөө хэсэг нь үнийн хөөрөгдлийг дийлэхгүй, 500 мянгаас дээш үнийн дүнгээр машины дугаар авах нөхцөл үүсээд байгаа нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Төрийн оролцоотой бүхэн иргэдэд ямар нэг байдлаар хүндрэл, дарамт л учруулахаас өөрцгүй байна гэж олон нийт ч хэлж, ярьж, шүүмжилж байна. Угтаа бол автомашины дугаар хэвийн олгогдож, иргэд ч өндөр үнэ төлөхгүйгээр автомашиныхаа дугаарыг авчихдаг байлаа. Ингэхдээ ямар нэг чирэгдэлгүй, одоогийн үнээс 10 дахин бага үнээр авчихдаг байв. Гэтэл автомашины дугаар олгоход одоо хамгийн багадаа 500 мянган төгрөг төлж буй. Хуучин автомашиныг зах зээлээс шахах, нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байгаа нь үнэн боловч нөгөө талдаа автомашины дугаарыг 10-20 дахин нэмэгдүүлэх хэмжээнд хүргэсэн нь төр өөрөө юм.
Төрийн шийдвэр гарч, хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатарын серитэй дугаарын эрэлт ихэсч, үнэ нь өсөөд байгаа бөгөөд хотын дугаар цифрээсээ хамаарч 500 мянгаас эхлэн хоёр сая хүртэл буюу 10-20 дахин нэмэгдсэн нь бодит үнэн. Мөн уг тогтоол хэрэгжиж эхэлсний дараа Авто тээврийн үндэсний төв автомашины дугаарыг 90 хүртэлх хоног хадгалах үйлчилгээг нэвтрүүлсэн. Тодруулбал, тухайн иргэн өөрийн хэрэглэж байсан тээврийн хэрэгслийн дугаарыг дараагийн авах машиндаа зүүж болно гэсэн үг. Ингэхдээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг зарж борлуулсан, дараагийн тээврийн хэрэгслээ хараахан авах болоогүй бол өдрийн 5500 төгрөгөөр тооцож машиныхаа улсын дугаарыг гурван сар хадгалуулж болох юм. Дугаараа хадгалуулах иргэд цөөхөн, нийгмийн эрэлт, хэрэгэцээндээ тулгуурлаад автомашины дугаар худалдаж авахаас өөр аргагүй байгаа нь хуулийн цоорхойг ашиглаж, далд хэлбэрээр бизнес эрхлэгчид буюу ченжүүдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр болоод буйг анхааралдаа авах нь зүйтэй болов уу.
Төрийн шийдвэр хэсэг бүлэг ашиг хайгчдын халаасыг зузаатгаж, арга ядсан иргэдэд дарамт л үүсгэж байгаа юм.
Гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа хотын түгжрэлийг бууруулна гэж буй. Атал түгжрэлийг бууруулна гээд олон жил ярьж, хэчнээн тэрбумаар тоологдох төсөв мөнгө зарчихаад үр дүнгээ өгсөн нь үгүй. Энэ мэт аливаа зүйлд төр оролцоод ирэхээр үр дүнтэй зөв алхам гэхээсээ илүүтэй ашиг сонирхлын зөрчил үүсч эхэлдэг нь ч бодит амьдрал дээр харагдаж эхэллээ. Хотын дугаар олгохоо больсноор иргэд машин авахаа больж, түгжрэл буурахгүй байгааг ч автомашины худалдаа эрхлэгчид онцолж байна.
Иргэн 2024-11-21 103.57.95.220
За яаадаг ч байсан номерын хязгаарлалт үр дүнгээ өгөх байх буцахгүй шүү таминээ!!! Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг бодож нийтийн эрх ашгийг уландаа гишгэж болохгүй!!!
Нэргүй 2024-11-21 158.59.146.30
uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei
Нэргүй 2024-11-21 202.55.188.113
Хот зөв шийдвэр гаргасан. Олон жил муусай ченжүүдийг ард түмэн тэжээлээ . Одоо бид өөрөөр сэтгэх хэрэгтэй бна. Алийн болгон хог авч унах гэсн юм.
Иргэн 2024-11-21 103.212.118.140
Улсын дугаарыг ченжүүд биш ТӨР олгож баймаар юм, Дарга нарын ашиг, мөнгө олох хэрэгсэл болжээ.
zochin 2024-11-21 202.131.232.158
tsutslaad 11.08s hoish hedhen honogt yaj tugjirel buurahavde, bodoj undesleltei yarihgui bol.
Нэргүй 2024-11-21 66.181.187.17
н**ш гэж. МАН ын өлөн хулгайчууд үнэнхүү цайрч байна дөө. ард иргэдийн татварын мөнгийг хулгайлж хумсалдаг нь багадаад ченж гэх өлөнгүүдтэй нийлж
зочин 2024-11-21 66.181.184.42
ченжүүд биш ээ . Дамлаж байгаа хүний цаана нь нэг том харх байгаа.
И 2024-11-21 103.168.34.179
хотын түгжрэл буурч 2 сая хүний амьдралд сайнаар нөлөөлж байвал орж ирсэн хуучин машин авах гэсэн 20, 30к хүн асуудал биш. хэрэглэж байсан, дугаартай машинууд зөндөө л заха бна. тндээс авчихна биздээ.
Машин 2024-11-21 202.55.191.194
Улаанбаатарт машин багтах зай, талбай, зам байхгүй боллоо …үнэгүй замын ӨРТӨГ, ЗАРДАЛЫГ ТӨЛ. Машин бол зардал үнэтэй хэрэглээ.
"Машингүй хот" болон "Шүүхийг шүүе" хөдөлгөөнийг санаалагч 2024-11-21 66.181.187.212
Автомашин эзэмших, ашиглах, худалдах, худалдан авах нь мэдээж зардал, үнэтэй үйлдэл төдийгүй Улаанбаатар хотын хувьд онцгой бөгөөд ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ болоод байна. Өндөг бол тансаг хэрэглээ биш. Ямар ч үнэтэй хоол, эм тариа бол тансаг хэрэглээ биш. Иймээс эрс хатуу арга хэмжээ нэн даруй машиныг эрс цөөрүүл! Олон юм хуцаад байгаа оркуудын амыг ард гартал алгад! Замыг өргөсгөх бус, нарийсгаж гарсан зайнд нь мод бут суулга, явган зорчих хэсэг байгуул!! Харин автобусны тоог 10 дахин нэм!!!
Нэргүй 2024-11-21 66.181.186.63
зүгээр л дэлхийн жишгээр он заагаад татварыг нь гозойтол нь авдаг төлж чадах нь машинаа унаг харин тэр татвараар нь хүсээд байгаа гүүрэн замын барь тэгээл гүйцээ үгүй гэвэл ямбий төмөрийн сэгэндээ хахаад хордоод үхэцгээ олон юм гоншигонолгүй
Нэргүй 2024-11-21 202.55.188.83
монголыг унаажуулсан ББСБ болон түүнийг төрийн мөнгөөр угжидаг төрийн хулгайчуудтайгаа тэмцсний дараа ард түмнээ боомилсон шийдвэрээ гаргах ёстой байсан
Нэргүй 2024-11-21 66.181.184.43
Ард иргэдээ дарамтласан шахсан удирлага бодлого шийдвэрээ болимоор бнаа. Буруугаа шууд шудрага иргэд рүүгээ чиглүүлж ажил хийж харагдах гэсэн суудал бөглөөчид зайлаа зайл. Нийгэм чинь сөхөрч бна
Нэргүй 2024-11-21 43.242.242.59
Ажил хийхээр ажил хийлээ гээд шүүмжлээд байдаг. Хийхгүй болохоор бас хийсэнгүй гээд байдаг. Улаанбаатар хотод машин нь багтаж ядаж байхад тооны хязгаарлалт хийхээс өөр аргагүй шүү дээ. шүүмжлэх амархан. Улаанбаатар хото 400 мянга шахам өрх байгаа. Гэтэл машин нь 790 мянга байна. Нэг айл 2 машинтай гэсэн үг. Зарим айл 10 машинтай байна. Хөдөө бол ямар ч машин унаж болно дугаар хангалттай олгож байна. Улаанбаатр хотод л хягаарлалт тавьж байхад шүүмжлээд байдаг. Хүзн бүр таалагдах албагүй.
Зочин 2024-11-21 172.56.106.171
Төр засгийн ажил хийж байна гэж баахан хулгайч нар наад гарын чинь үсгээр дээрэм хийж байхад эрхэм хотын дарга мэдэхгүй царай гаргаж байна уу ? Наймаачидыг шахаж түгжрэл бууруулж байна гэх нэрээр өөрөө бас ашгаас нь хүртээд харайж явна уу ?
Зочин 2024-11-21 202.126.88.214
Мунхаг удирдлагын гайгаас иргэд хохирно, улс суйрнэ!!!
Нэргүй 2024-11-21 202.9.41.6
Хулгайч өлөн нь арилддгүй манж х***а хог шааруудыг нам төр-с устгаа тархины ядуу манж хужаагуудыг яллаа бузар өлөн хулгайч хог шаарууд.