Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд 2024 он гарснаас хойш гурван ч удаа Москвад айлчилж, Ким Жон Уны санааг ажил хэрэг болгоод байна. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа хоёр орны гүүр болж буй Чой Сон Хуйг онцоллоо.
Дэлхийн хамгийн ганцаардмал улсад ард иргэд нь өвчин зовлондоо шаналж, ядуу амьдралаар нэг насыг бардаг гэх ойлголт бий. Гэхдээ хэд хэдэн гэр бүл засгийн эрхийг хариуцаж, нэр нөлөөгөө хадгалж чадсан. Тэдний нэг нь удирдагч асан Ким Жон Ил болон гэр бүлийнх нь дотны анд гэгдэх ерөнхий сайд асан Чой Ён Рим юм. Түүний талаар мэдэх хүн ховор ч охин Чой Сон Хуй нь дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.
Хэдийгээр Чой Сон Хуй төрсөн охин нь биш ч гэлээ улсдаа хоёр дээд сургууль төгсч, Москвад инженерийн мэргэжил эзэмшсэн хойд аавынхаа ачаар англи хэлийг төрөлх мэт эзэмшиж, мэдлэг боловсролоороо цойлох болжээ.
Чой Сон Хуй 1964 оны наймдугаар сарын 10-нд төржээ. Бага нас нь хэрхэн өнгөрсөн, ээж нь хэзээ Чой Ён Римтэй гэр бүл болсон зэрэг хувийн мэдээлэл нь нууц хэвээр байна. Гэхдээ ерөнхий сайдын охин болсон тул тэрбээр Хятад, Австри, Мальтад боловсрол эзэмшиж, улсынхаа тоотой хэдэн өндөр боловсролтой иргэдийн нэг болсон юм.
Аав нь удирдагчийн гэр бүлтэй дотно байсан тул Чой Сон Хуй гадаад хэлний мэдлэгээ давуу тал болгон Гадаад хэргийн яамд арав гаруй жил ажиллаж, ахмад дипломатч болжээ.
Тэрбээр тухайн үеийн гадаад хэргийн дэд сайд Ким Кё Гванд орчуулагч хийж, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар АНУ-тай хэлэлцээр хийхэд гар бие оролцож байв. Жишээ нь, 2009 онд зургаан талт хэлэлцээ, 2010 онд Вашигтон-Пёньяны хэлэлцээ зэрэг томоохон үйл хэрэгт үүрэг гүйцэтгэж байсан арвин туршлагатай.
Мөн 2009 онд Хойд Солонгос улс америк сэтгүүлчдийг шоронд хорьсны дараа ерөнхийлөгч асан Билл Клинтон Пёньянд айлчлах үед Чой голлох орчуулагч хийж байв. Улс орныхоо зорилго, төлөвлөгөөг гаргууд тайлбарладаг байсан тул Ким Жон Ун түүнд тохирох албан тушаалыг нь хадгалж байсан гэлтэй. Чой Сон Хуй 2011 онд АНУ-тай хийсэн дахин нэг хэлэлцүүлгийн үеэр дэд төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд удалгүй Гадаад хэргийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар орсон байна.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛДАА БАТ ЗОГСОГЧ
Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр бол улс орных нь бүрэн эрхт байдлыг хамгаалах найдвартай цорын ганц арга гэж Чой Сон Хуй үздэг. Тэрбээр олон удаагийн хэлэлцээрт оролцож, хатуухан шаардлагатай тулгарч байсан ч үзэл баримтлалаасаа ухарч байгаагүй аж. Чой Сон Хуй тэднээс дутахааргүй хүндхэн нөхцөл тавьдаг гэдгийг барууны эрх баригчид мэддэг байна.
Учир нь цөмийн хөтөлбөрийг зогсоох хүсэлтэй байгаа бол АНУ-ын зүгээс Япон, Өмнөд Солонгостой байгуулсан цэргийн холбоогоо таслах хэрэгтэй гэж тэр онцолдог аж.
Шулуун зан, улс орныхоо бүрэн эрхт байдлыг хамгаалах чин эрмэлзэлтэй гэгддэг Чой Сон Хуй хэлэлцээр болгоны ард бат зогсдог чанараараа танигдаж, Гадаад хэргийн яамны Хойд Америкийн асуудал эрхэлсэн хэлтсийн даргаар томилогджээ. Мөн 2016 онд тушаал дэвшиж, яамны харьяа Америк судлалын хүрээлэнгийн дэд захирлын албыг хаших болсон байна.
ГАДААД ХАРИЛЦААГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭГЧ
Чой Сон Хуй 2018 оны хоёрдугаар сарын сүүлээр Гадаад хэргийн дэд сайдын албан тушаалд дэвшсэн байна. Тухайн үед дэд сайд Ким Кё Гваны удирдлага дор долоон дэд сайд ажиллаж байсан бөгөөд АНУ-тай харилцах чухал мөчид Чой Сон Хуй хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг байжээ. Улмаар Хойд Америк, Канад зэрэг барууны орнуудын асуудал эрхэлсэн сайдаар томилогдож, нэр нөлөө бүхий эмэгтэй болсон байдаг. 2017 онд дэд сайд Ким Кё Гван олон нийтэд харагдахаа больсны дараа Чой Сон Хуй яамны ажлыг удирдах болжээ.
Хэдийгээр албан ёсоор тушаал дэвшээгүй ч Ким Жон Ун түүнд бусад орнуудтай харилцах чухал ажлуудыг даалгадаг болов.
Энэ хугацаанд Чой Сон Хуй дипломат харилцаанд байнга оролцож, Хойд Солонгосыг төлөөлөн дэлхийн хүчирхэг орнуудын эрх баригчдын өмнө очихдоо нуруугаа бөхийлгөөгүй юм. Тэр бүү хэл 2018 онд Хойд Солонгос, АНУ, Сингапурын дээд хэмжээний уулзалтын үеэр Чой Сон Хуйгийн гаргасан мэдэгдэл Дональд Трампийн дургүйцлийг хүргэж, гарч явахаас өөр аргагүй болгосон байдаг. Энэ талаар "The Times" онцлохдоо, "Дэд сайд Майк Пенс цөмийн хөтөлбөрийг буруутгаж байсан тул Чой Сон Хуй түүнийг улс төрийн хүүхэлдэй гэх утгатай үгс хэлсэн. Энэ нь Дональд Трамп болон төлөөлөгчдийн дургүйцлийг хүргэсэн" гэжээ. Улмаар тус дээд хэмжээний уулзалт ямар ч үр дүнд хүрээгүй юм.
Чой 2019 оны дөрөвдүгээр сард албан тушаал ахиж, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороо болон Төрийн хэргийн комиссын (SAC) гишүүн болсон. Дараа нь албан ёсоор Гадаад хэргийн тэргүүн дэд сайдаар томилогдож, олон улсад нэрээ таниулсан.
Төрийн хэргийн комиссын гишүүн болсон нь Чой Сон Хуйг маш хүчирхэг гадаад бодлогыг бий болгож чадсан гэдгийг илтгэж буй.
Ким Жон Ун олон жилийн турш түүний хөдөлмөрийг үнэлж байсан тул 2022 онд Гадаад хэргийн яамны хамгийн өндөр албан тушаалтан болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр Чой Сон Хуй дэд сайд бус Гадаад хэргийн яамны сайдын албан тушаалыг гүйцэтгэх болж, Умардын түүхэнд өндөр албан тушаал хашиж байсан цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг болсон юм.
Стратегийн болон олон улсын судалгааны төвийн Номхон далайн форумын ерөнхийлөгч Ральф Косса түүнийг "гайхалтай сэргэлэн, зөв харилцааны соёлтой" гэж тодорхойлдог бөгөөд үүнийг 2016 онд эх орноосоо дүрвэсэн дипломатч Тхэ Ён Хо ч баталдаг.
Москва, Пёньян хоёр дэлхийн хоёрдугаар дайны дараа холбоотон байсан ч гэлээ 2022 онд Орос Украин рүү түрэмгийлснээс хойш улам дотносох болсон. Чой Сон Хуй энэ оны нэг, ес болон аравдугаар саруудад Орост айлчилсан нь хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрснийг илтгэж байна. Тэрбээр дайны үед харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрийг алдаа мадаггүй гүйцэтгэсэн бөгөөд үүгээрээ Ким Жон Уны санаачилгыг Путинд хүргэх гол гүүр болжээ.
Зочин 2024-11-21 59.153.114.188
төвхнүүлэх эсвэл тохинуулах. гэж бичээч. махнууд аа
Нэргүй 2024-11-21 172.56.16.6
baruunii heblel hoid solongos bolj butehgui oron met tarhi ugaalt hiideg unen dee America terguutei horig geed solongos ard tumnii esreg genocide uildej bui ch uursduu bugdiig hiij. huchtei oron bolson es buguus iran libia Afghanistan shig bu.guduh baisan
монгол 2024-11-21 66.181.190.67
Хуй гуайн нэрийг Оосын хэвлэлд яаж бичдэг бол
Нэргүй 2024-11-21 66.181.185.222
Гях,,,гяхх,,,гяхх,,,,
Хэлэлцээ шүү 2024-11-21 139.5.217.195
Исүү нэртэй сэтгүүлчээ Хэлэлцээ хийх гэж засч бичнэ үү? Тогтоохгүй бол том цаасан дээр том хараар бичээд ханандаа наачих. Хэлэлцээ хийж үр дүнд нь хэлэлцээр байгуулна. Хэлэлцээрт гарын үсэг зурна. Хийдэг явуулдаг нь хэлэлцээ. Байгуулдаг гарын үсэг зурдаг нь хэлэлцээр.
зочин 2024-11-21 139.5.218.183
Юун том шаардлага тавьдаг юм бэ? Одоогийн ихэнх сэтгүүлч нэртэй сурвалжлагч нар чинь яагаад ч наад шаардлагыг чинь ойлгохгүй. Учир нь боловсрол, мэдлэг, чармайлт байхгүй болчихсон. Сенсац хөөцөлдөгчид, шантааж хийгчид болсон.
Хотын иргэн 2024-11-21 202.131.249.106
Насаараа бүдүүн пацаанаас айж амьдрах хувьтай
Нэргүй 2024-11-21 103.212.117.145
хүн шүүмжлэх яахав. Эмээ уу…
Нэргүй 2024-11-21 103.57.95.67
Чи ийм улсыг шvтдэгээрээ харин эмээ уугаач. Очиж vзчихээд юм яриарай за, vнэн бvтэхгvй улс шvv
Өвгөн Балдан 2024-11-21 66.181.176.79
Дайчин ухаалаг эмэгтэй юм. Олон улсын харилцааг атгана гэдэг тархины багтаамж сайтайг харуулж байна.
Нэргүй 2024-11-21 103.57.95.67
Очиж хvчин зvтгэж амьдраач. 2 сарын дараанаас нvдний чинь гал унтраад царай чинь харлаад, бие чинь хорчийгоод ирнэ. Баталгаатай шvv
Нэргүй 2024-11-21 202.126.91.169
Үхширсэн улаан чучхэч юм биздээ,,,,