Ерөнхийлөгчийн хориг ба МАН-ын хожил!

Ерөнхийлөгчийн хориг ба МАН-ын хожил!

Ерөнхийлөгчийн хориг ба МАН-ын хожил!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавив. Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах, хууль дээдлэх зарчимаа баримтлах ёстой гэж үзэж, бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн юм. Хуулийн дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоногт хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх юм. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эерэгээр хүлээн авч, УИХ ч хүлээж авах болов уу гэсэн байр суурь илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч төсөвт хориг тавих нь тодорхой байсан бөгөөд Засгийн газар ч Б хувилбараар бэлдчихсэн байсан гэсэн үг.

 У.ХҮРЭЛСҮХИЙН ХОЁР ДАХЬ ХОРИГ БА НЭМЭХ ОНОО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр дахь удаагаа хориг тавьж буй. Түүний хувьд өмнө нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай УИХ-ын гишүүн Н.Учралын хуулийн төсөлд хориг тавьж, УИХ түүнийг нь хүлээж авч байсан юм.

2023 оны нэгдүгээр сард Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьж байжээ.

Харин энэ удаад 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавив. Ингэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавив. Анхнаасаа шүүмжлэл дагуулсан 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой байсан. Түүний хувьд олон нийтийн ийм шүүмжлэл, эсэргүүцэл дээр “дөрөөлсөн” тоглолт хийх нь бүр ч тодорхой байлаа. Үүнийг илтгэж, 2025 оны төсөв эцсийн найруулга уншиж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирснээс хоёрхон хоногийн дараа хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хориг тавих эрх нь нээлттэй ч юун дээр, ямар цаг үед хориг тавих вэ гэдэг нь өөрөө том улс төр.

Харин энэ удаад, энэ цаг үед Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хориг түүнд нэмэх оноос авчрахаас гадна, хариулт нь тодорхой бодлого байсан биз ээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН БЭЛТГЭГДСЭН “Б ТӨЛӨВЛӨГӨӨ”

2025 оны төсөв өргөн баригдсан цагаасаа эхлэн шүүмжлэл дагуулсан. Төсвийн зарлага хэт өндөр байна гэдгийг амтай болгон хэлж, парламентын танхимд ч үүнийг эсэргүүцсэн “сөрөг хүчин” гарч ирсэн. Тэдний зүгээс төсвийн зарлагаа бууруулахыг Засгийн газраас шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд гарын үсэг нь ч 10 хол давж, цаашид нэмэгдэх хандлагатай болж ирсэн. 2025 оны төсвийн ид хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын тэргүүн танхимын сайд нар болон УИХ-ын гишүүдтэй хамт Шанхай хотод айлчилж байсан.

Чухам ийм цаг үеэр парламент дахь “сөрөг хүчин”-ийхэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, эзгүйчлэн улс төр хийсний цаад “захиалагч” нь хэн байсан нь өчигдрийн хоригоор тодорхой болов.

Мэдээж, УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ төсвийг эсэргүүцэж, Ерөнхий сайд, намын даргаа эзгүйчилж “бослого” үүсгэснийг үгүйсгэж боломгүй ч улс төрийн өнцөг буланг эмтрээд үзвэл эхнээсээ зохиолтой байж гэж дүгнэхэд буруудахгүй болов уу. Угаасаа намын даргаасаа итгэл өвөртөлж, хамтарсан засаг байгуулахад нь ч гар өргөж дэмжсэн намын гишүүд нь “бослого” өдөөсөн нь 2025 оны төсөв олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, Засгийн газрыг ганхуулах эрсдэлтэй байсантай холбоотой байж болох. 2025 оны төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгүүд долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байсан ч Ерөнхий сайд Шанхайгаас буухтай зэрэгцэн, төсвөө шуурхай баталсны цаана ч МАН-ын улс төр өрнөснийг гайхах хэрэггүй биз ээ.

Үүнийг нь илтгэж Сангийн сайд Ерөнхийлөгчийн хориг тавьсантай зэрэгцэн гарч ирж, "баяртай"-аар тайлбар ч өгсөн.

Ингэхдээ амбицаа дийлэхгүй сайд нарын, УИХ-ын гишүүдийн баталсан хуулийг дагасан төсвийн нэмэгдэл маш их байсан гэж онцолсон нь анхаарах зүйл. АН, ХҮН-д хадаг барьчихсан, хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа ч засгийн бодлого МАН-д зангидагдаж байгаа.

Тиймээс ч Б.Жавхлан сайд энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь ойлгомжтой. Олны шүүмжлэл дагуулсан Ч.Номин сайдын хэдэн тэрбум зэрэг нь төсвийн зардлын хаана нь ч хүрэхгүй ч хасна, гэхдээ илүү их том дүнтэй бүтээн байгуулалтыг хасна гэсэн нь хэн гэдэг сайдын ямар мөнгийг танахаа Б.Жавхлан сайд лав аль хэдийн ханцуйндаа бэлдчихсэн гэсэн үг. Мөн “УИХ ч хүлээж авах байх аа” гэдэг үгийг ч тэр бас хэлээд амжсан нь явж буй улс төрийн автор нь МАН өөрөө гэдгийг илтгэв.

Үндсэндээ, төсвөө яаран баталсны дараа Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой байсан улс төрийн эцсийн хожигч нь Ерөнхийлөгч, бас МАН байлаа. Хожигч нь тодорхой тохиролцоонд харин АН, ХҮН орж чадсан эсэх нь ирэх өдрүүдэд хэлэлцэх Ерөнхийлөгчийн хориг, төсвийн хэлэлцүүлгээр тодорхой болох биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ahmad 2024-11-21 202.9.41.66

Баярмаа,Тэмүүлэн иэоийн тойргийн гаднах гөлөгнүүд их зөв юм хийсифм шиг хөөрцөглөх хэрэггүй.Бадарчинбаярлах болоогүй гэж үг байдаг юм.Ерөнхийлөгч уншиж танилцаач үгүй байж хоригт мутраа зурсан бгааг харав уу.Энэ бол ЕК хориг тавьсан биш,ЗГ Сангийн сайд хориг тавиулж зоригоо хэрэгжүүлэх гарцыголж авсанаараа ДААМ гарч байгаа нь тэр.!!!Одоо хүлээж авсан дүр эсгээд Төсвийн нийт ерөнхий захирагчдаас ижилхэн хассна.ХО тын зарим эзэнтэй,эзэнгүй овьектийг хасаад оруулж батлуулна.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.66

Учир нь төсөв хэлэлцэх биш хориг хэлэлцэх горимоор асуудал явах учраас төсвийг задалж нэг бүрчлэн санал хураах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.66

УИХ нгишүүдийгяаж тохуу доог тоглоом болгож гөлөг ттөөрүүлдэгийг харнаа та нар.Эцсийн дүнд Хонь бүтэн, чоно цатгалан төсжв хэвээрээ л байх болно.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.131.225.242

ХҮүк одоо шахмал түлшний үйлдвэрийн бизнесээ ядуу ард түмний амиар зольж хийхээ болчих хэрэгтэй байна даа

Avatar

Дампуу 00 -сэтгүүлчид! 2024-11-21 202.21.104.2

Энэ эргүү сэтгүүлчид процесс, хэлбэр хөөж хов жив шууруулахаа боливоол яасан юм бэ? Ийм улс төрийн анализ гэж байдаггүй юм. Олон нийтийн дунд яс хаяж хэнд ч хэрэггүй юм эрээчих юм. Зүй нь 2025 оны төсөв ямар байдалтай орж ирсэн юм, яагаад зөвшөөрч болохгүй байгаа юм, Ерөнх-гч ямар үндэслэлээр хориг тавьсан юм ..г.м үндэслэлтэй мэдээлэл хэрэгтэй. Үнэхээр улстөр ярих гэж байгаа бол төсвийгбодлого, эрх зүйн орчин, нөхцөл байдал талаас нь задалж ярь! Мэдээ биш хов жив байн аэнэ чинь..ккк

Avatar

зочин 2024-11-21 103.57.92.222

Жүжхиг хангалттай одоо улс орноо бодоцгоо ард түмэн хэцүүдлээ

Avatar

797-2 2024-11-21 103.10.22.222

Ер нь оноос өмнө хамтарсан засгаасаа гарсан нь дээр дээ… Хамт унана даа та нар

Avatar

Нэргүй 2024-11-21 43.242.242.59

МАН-ынхан захиалсан юм бол АН-ын гишүүд нь тэдний захиалгыг хэрэгжүүлдэг нь ямар учиртай юм бэ.Бүх бурууг бусдад чихдэг өвчтэй. Манай намыг хагаралдуулаад байна гэж ярьцгаадаг байсан.Бусдын үгээр явдаг өөр намын гишүүд байдаг юм байхдаа.өөрийн гэсэн ухаан бодол толгойгүй юмуу.Энэ тавилттай жүжигт чинь тэгээд АН-ын оролцох ямар ашиг бас сонирхол байсан юм бэ. Сайд нар ч яахав мөнгөө яаж зарцуулахыг бодож байгаа. Хачин авцалдаагүй юм бичихээ больцгоо

Avatar

Zochin 2024-11-21 202.179.27.63

Ерөнхийлөгчийн хожоо байсан ч хамаагүй ээ, хориг тавьж чадаж байгаа нь мундаг шүү.Бас ч гэж эх орноо, ард түмнээ гэсэн сэтгэл байгаад нь талархаж байна.

Avatar

... 2024-11-21 103.168.34.28

cham meted mundag gej oilguulakh khojil

Avatar

Зочин 2024-11-21 64.119.29.46

Энэ ер нь хамтарч нэг хөнжилд орсон нь маш буруу сөрөн хүчнээ хийгээд явсан бол дээр бсан АНамын нэр хүнд бас л уналаа даа

Avatar

Дэнзэн 2024-11-21 43.228.131.118

АН л арай дэндүү увайгүй арчаагүй байна даа. АН-ын хэдэн сайд нар нар төсвөө хурдан захиран зарцуулах тухайгаа л бодохоос төсвийн хэтрэлт, урсгал зардал хэт их өссөнийг хэлж ярьж байгаа ч гишүүд алга

Avatar

Нэргүй 2024-11-21 202.126.88.205

аялгуу Данхановыг зайлуулахгүй бол энэ улс орон сэхэхэд нэн хүнд боллоо шүү. Улсын эмнэлгүүд төлбөрт үйлчилгээнд шилжиж байна. МАН-ЫН хулгайчдыг дэмжиж саналаа өгсөн УЛ-ныхан утаандаа угаартаж үхлээ шдэ

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.191.211

данкаанов ккк

Avatar

Нэргүй 2024-11-21 43.242.242.59

Танай сайт хүнийг гүжирдэж ханахгүй юм. Хүрэлсүх хожоо харж хориг тавьсан тэрнээс 2025 оны батлагдсан төсөвийг хүлээн зөвшөөрч байсан мэтээр тэр хүний дотор нь орсон юм шиг бичиж яаж чадаж байнаа. Элбэгдоржийн сайт юм болохоор тэгдэг юм болов уу даа. Хүрэлсүхийн жүжиг ч гэх шиг ямар ч ёс зүйгүй авирлах юмаа. МАН-ыг л харлуулж байвал юу ч бичиж болдог юмуу. Улс орноо хөгжлэх ард түмний амьдралыг сайжруулах нь танай сайтын гол зорилго баймаар. Та нар намын эрх ашгаа бодохоос улс орны эрх ашгийг

Avatar

ЗОЧИН 2024-11-21 202.70.44.46

Хүрэлсүхийн тоглолт бсан ч хамаагүй, үрэлгэн төсөвийг танавал гавьяа нь тэр. Улсаа Оюунэрдэнээс, Хотоо Нямбаатараас салгаж авахгүй бол энэ Улс сүйрэх нь ээ

Avatar

Нэргүй 2024-11-21 124.158.111.66

2023 онд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд 2023 оны нэгдүгээр сард тавьж байжээ.

Avatar

Нэргүй 2024-11-21 124.158.111.66

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны бүхэлд нь хориг тавив.

Avatar

Нэргүй 2024-11-21 103.57.92.200

Эрчим хүчний үнийн нэмэгдэл бол зөвхөн Баөрөлжүүтийн цахилгаан станцын ажлыг дэмжих алхам. Салбарын ажил алдагдал үнэ нэмэгдсэнээр шийдвэрлэнэ гэж тайлбарлаад байгаа Олигархууд гэдэс нь хагарч үхээрэй. олон хүнээс мөнгө авч сайд болгосон Данханов тэр мөнгөнийхөө тайланг тавь. Чадамжгүй Данхановын ЗГ-ыг огцруулах ганцхан зам үлдсэн. Ийм мулгуу юмаар 9 тавьчихаад идэж уухад иргэдийг доромжлоход хялбар байна уу Хүүк ХААН гуай

Avatar

Нэргүй 2024-11-21 202.131.242.131

Niileed jujig toglochikh yumaa

Avatar

Лхагва очир 2024-11-21 122.201.31.54

энэ угаасаа эрчим хүчний үнийн нэмэгдэл жирийн иргэдийн унаатай байх эрхийг хасан шийдвэрийгн эсрэг эсэргүүцлийг саармагжуулан дарах эртнээм бэлдэж хийсэн жүжиг байлаа. энэнд нь бид ялсан юм шиг тайвширах нь үнэхээр өрөвдөлтэй тэнэг явдал. эд нар биднийг дооглон элгээ хөшөөж байгаа

Avatar

Ме 2024-11-21 66.181.189.248

Хүрэлсүхийн тоглолт бсан ч хамаагүй, үрэлгэн төсөвийг танавал гавьяа нь тэр. Улсаа Оюунэрдэнээс, Хотоо Нямбаатараас салгаж авахгүй бол энэ Улс сүйрэх нь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж