АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп засаг захиргааныхаа гол албан тушаалтнуудыг сонгосон хэвээр байна. Тэрбээр "Wall Street"-ийн нэрт банкир Ховард Лутникийг дараагийн худалдааны нарийн бичгийн даргаар томилжээ. Лутник нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанийн тэргүүн бөгөөд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм. Мөн тэрбээр Трампийн шилжилтийн багийн хамтрагч аж.
Трамп Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, Лутник бол АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн тамгын газарт хариуцлагатайгаар засаг захиргааны худалдаа, тарифын хөтөлбөрийг хариуцна гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Лутник Хятадаас орж ирэх импортын бараанд өндөр татвар ногдуулах Трампийн төлөвлөгөөг идэвхтэй дэмждэг юм байна.
Холбоотой мэдээ