Бразилын цагдаа нар ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн амийг 2022 онд хөнөөхөөр завдсан гэх хэргээр экс ерөнхийлөгч Жаир Болсонарогийн зөвлөх асан тэргүүтэй таван хүнийг баривчилжээ. Тус улсын Дээд шүүхийн мэдэгдсэнээр, эдгээр гэмт этгээдүүд нь Лулаг ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байх үед буюу 2022 онд хөнөөх гэж завдсан. Мөн Лулагийн дэд ерөнхийлөгч Жеральдо Алкмин, Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес нарыг барьцаалж, алхаар төлөвлөж байжээ.
Шүүгч Мораес Ням гаригт баривчлах тушаал гаргасан бөгөөд тэтгэвэрт гарсан генерал Марио Фернандес тэргүүтэй таван хүнийг урьдчилан хорих зөвшөөрөл олгосон байна. Фернандес өмнө нь ерөнхийлөгч асан Болсонарогийн засаглалын үед ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр дахь хамгийн өндөр албан тушаалтан байжээ. Одоогоор түүнд өмгөөлөгч байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Энэхүү хэрэгт тусгай хүчний сургалтад хамрагдсан бусад цэргийн албан хаагчид оролцсон гэж Холбооны цагдаагийн газар мэдэгдэв.
Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад эдгээр хүмүүс цэргийн үйл ажиллагаатай холбоотой дэвшилтэд арга техникийг ашиглан хөнөөх төлөвлөгөө боловсруулсан байсан нь тогтоогдсон байна. Мөн улс төрийн шинж чанартай аллага үйлдэхэд хор, тэсрэх төхөөрөмж ашиглах зэрэг хэд хэдэн аргыг судалсан байжээ. Ерөнхийлөгч Лулагийн эрүүл мэндийн түүх, ямар эмнэлгүүдэд очдог зэрэг мэдээлэл цуглуулсан байсан нь мөн олдсон бөгөөд түүнийг хордуулах арга замыг сонгосон байсан аж.
Уг хэрэгт экс ерөнхийлөгч Болсонаро холбоотой байж магадгүй гэж цагдаагийн байгууллага үзэж байна.
Учир нь 2022 онд тэрбээр аллага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдтэй уулзсан байсан. Мөн ерөнхийлөгчийн албан үүргээс чөлөөлөгдөхгүй байх мэдээлэл, хуулийн цоорхойг тусгасан бичиг баримтыг Фернандест өгсөн байна. Улмаар Болсонарог хоёрдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллага хараандаа авч, шалгаж байгаа аж. Үүнийг экс ерөнхийлөгч буруутгаж, хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад, 2022 оны сонгуульд Лула ялалт байгуулсан. Гэвч Болсонарогийн дэмжигчид сонгуулийн дүнг үгүйсгэж, 2023 оны нэгдүгээр сарын 8-нд нийслэл Бразилиа хотод бослого гаргаж, засгийн газрын байр руу дайрч байжээ.
Нэргүй 2024-11-20 202.9.40.89
202.9.41.6д сэтгэгэдэл бичсэн хүн ийм мэдрэл муутай юм дандаа бичдэгээ болиоч. Нэг л зүйлийн юм болгон дээр бичих юм. Эмээ уугаад илүү юм бодохгүй салхинд зугаалж бай. Чиний
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
өлөн түрүүны бөөс хулгайч манж х***а зулбасгуудыг нам төр-с устгаа хулгай зэлгээ тонуулыг тасд түрүүны бөөсүүдыг гяндлж дуусга. Зулбасгууд улсыш дотор нь орж эзлдгийн айхтар шаардийн.