Ээжийгээ санаад байх чинь вэ…

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ээжийгээ санаад байх чинь вэ…

Миний ээж сайхан ээжий

Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал
болсон ч чадуу ээжий.. гээл нэг их сайхан дуу байдаг даа. Амралтын 2
өдөр энэ л дууг амандаа аялж өнгөрөөлөө… Ээжийгээ санаад байх чинь вэ.
Шөнө зүүдлээд л … Өглөө босоод ирсэн чинь зуухныхаа өмнө суучихсан,
цай чанаж сууна. Банштай сүүтэй, борцтой цай бололтой, үнэр нь хамар
цоргиод л … Миний хүү босч цайгаа уучихаад унтахгүй юу даа. Бүтэн
өдөр, шөнөжин унтлаа. Наад ходоод гэдэс чинь хэцүүдлээ гэж хэлэнгүүт нь
хөнжлөөсөө дуртай дургүй гэгч нь босч байна гэнэ би. Амихандаа эрхэлж
байгаа царай нь байх. Дээл нөмрөөл ширээний хажууд суугаад ээжийн том
будаатай шаазан аяганд хийж өгсөн цайг оочиж сууна… Миний хүү ч том
болжээ. Одоо 21 хүрчихлээ, их сургуулиа төгсөх гэж байна. Өглөө болгон
хүүгийнхээ толгойг тэврэн, гар хөлийг нь базаж, хүйтэн жин тавьж байсан
тэр хар дарсан жилүүд ард хоцорч. Одоо миний хүүгийн амьдрал гэрэлтэй
гэгээтэй байх болно. Эх хүн үрийнхээ амьдралыг хардаг юм. Хожим чамд
хэцүү зүйл бишгүй л тохиолдоно. Гэхдээ чамд тэр бүхнийг даваад гарах
сэтгэлийн тэнхээ суусан. Одоо алзахгүй ээ… гээд л үсийг минь илж,
духан дээр минь зөөлөн үнэрлэнэ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж