Газын зурвас, Ливан дахь цэргийн ажиллагаатай холбоотойгоор цэрэг татлагын насны үнэн алдартны шашинт эрчүүдийг Израилийн армид элсүүлэх болсон. Үнэн алдартны еврейчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх боломжгүй гэсэн шийдвэрийг Дээд шүүх зургадугаар сард гаргажээ. Энэ шийдвэрийн дараа Израилийн эрх баригчид хэт үнэн алдартны еврейчүүдэд 3000 тушаалын төсөл илгээсэн.
Батлан хамгаалахын шинэ сайд Израиль Кац өнгөрсөн долоо хоногт нэмэлт 7000 тушаалын төсөл илгээхээ мэдэгджээ. Нэмэлт тушаалын төслийг өмнөх сайд Йоав Галлант албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө баталчихсан байжээ. Гэтэл тус улсын армийн генерал Шей Тайиб Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ 10 мянган алба хаагч хүрэлцэхгүй байж магадгүй гэлээ.
“Израилийн армид цэрэг хэрэгтэй байна. Бид 10 мянга гэсэн тоон дээр тогтоод байгаа ч энэ нь тогтвортой биш” гэж Шей Тайиб хэлжээ.
Түүнчлэн тушаалын төсөлд хариу өгөөгүй хэт үнэн алдартны 1126 алба хаагчийг баривчлах тушаалыг Израилийн арми гаргасан байна. Тэднийг цэргийн албанаас зугтагч гэж зарлаад гадаадад зорчихыг нь хориглож магадгүй.
Баривчлах тушаалаас ч өмнө хэт үнэн алдартны шашинтнуудын нийгэмлэг дунд уур хилэн үүсээд байсан. Тодруулбал, өнгөрсөн Ням гаригт Тель-Авиваас зүүн зүгт орших Бней Брак хотод цагдаа нар болон хэт үнэн алдартны шашныхны хооронд мөргөлдөөн гарчээ. Жагсагчид “Шашингүй еврей болж амьдарснаас шашинтайгаа үхсэн нь дээр”, “Цэрэгт татагдсаны оронд үхсэн нь дээр” зэрэг уриа лоозонг барьсан байв. “Бид үхэх болно. Бид шоронд удаан хугацаагаар байна. Гэхдээ Израилийн армид очихгүй. Хэрвээ очвол шашингүй болно гэсэн үг” гэж жагсагчид хэлжээ.
Нэргүй 2024-11-20 202.9.47.57
mongolians are worse than dogs. animals are smarter than them.
ИРГЭН 2024-11-20 66.181.185.232
Израйль улсын шашинтангууд бол Монгол улсын лам нараас тэс өөр шаниныхаа үзэл номлолд үнэнч учираас хүн а**а гэдэг байж болохгүй үйлдэл байгаа шүү!!! Монголын шарын шашины замбраагүй эмх цэгцгүй байдлыг ашиглан олон хуурамч луйварчид эрүүгийн элементүүд үүрэлсэн байдаг!!!
Нэргүй 2024-11-20 202.126.90.152
Шашнаар халхавчилсан муу нусгай банди нарыг армид хүмүүжүүлэх хэрэгтэй.
Нэргүй 2024-11-20 66.181.178.139
хөөрхий дөө: ШАШИНЫ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ИЙМ ХҮЧТЭЙ. Гэхдээ шүтэж байгаа хүмүүст ХЭТЭРХИЙ ИХ АШИГ ӨГСӨН УЧРААС ХҮЧТЭЙ БАЙГАА. Тиймээс шашины нэрээр, бурханы нэрээр хэт бөөцийлөхгүй байх хэрэгтэй. ЭВ ЗҮЙГЭЭ ОЛООСОЙ ДОО. БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛОГ ЭЭ.
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
Нийгмийн бүх баялагыг хулгайлсн адгийн манж х***а хог шааруудыг барьж хорих л*****н өчнөөн хоригдлуудыг чихэх шорон барьдийн.лаларуудыг гяндл.
Нэргүй 2024-11-20 158.59.146.30
erunhiilugch chin zarligtaa zevseg heregle gej tushaasan uu? hunii ami nas hohiroo gej tushaasan uu? nasarka cagdaa bash yum shig, nasaaraa drag baih shig duraaraa durgij boldoggui yumaa, hugshuun
Нэргүй 2024-11-20 217.148.142.196
Израйлын гэгдэх дайн мөргөлдөөнийг хамгийн их дэмжигч, сионизмыг израйл кртөэцийг захираөх тухай ил тод зарлагчид нь энэ шүтлэгтнүүд. Гэсэн атлаа михий өмнөөс чи үx гээд бусдын ард нуугдаад хэха
Х 2024-11-20 66.181.190.158
Тэнэг удирдагч улс орныг самарна. Хэт дайны хэнээтэй юмнууд улсыг удирдах нь буруу. Орчин үеийн залуус тэнэг үеийнхнийг бушуухан далдраасай л гэж хүсдэг. Тэр залуус дайн хийх сонирхолгүй.
Зочин 2024-11-20 202.9.46.84
энэ хүмүүс их зөв шийдвэр гаргасан байна.хүн а**х нь хамгийн том нүгэл учраас ямарч тохиолдолд з****г барьж болохгүй.сайхан мэдээ бна.сионист дэглэм нурж байгаа юм бна.
зочин 2024-11-20 103.57.93.125
Арабууд тал талаас нь тастчих гээд байна Тэмцэхгүй өөр яах юм,Израил тулдаа л тэсч байна,Израилын оронд монголчууд байсан бол аль эрт усдах байсан биз,
Болд 2024-11-20 66.181.180.33
Шашнаас болоод цэрэгт явахгүй ч гэх шиг, эх орон нь дайны байдалд байхад шашин чриад зугтааж байдаг гарууд байх юм да. Манайд ч гэсэн асуудал үүсвэл зугтана гэсэн нөхдүүд их байдаг.
Нэргүй 2024-11-20 45.117.34.114
Цэрэгт явахгүй гэж том тэнэгтэж байнаа…..