"Ерөнхийлөгчийн зарлигаар үймээнийг тараасан ч гэмт хэрэгтэн болгосон"

"Ерөнхийлөгчийн зарлигаар үймээнийг тараасан ч гэмт хэрэгтэн болгосон"

"Ерөнхийлөгчийн зарлигаар үймээнийг тараасан ч гэмт хэрэгтэн болгосон"

Генерал Ч.Амарболд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд буруутгагдаж, ял эдэлсэн байна. Төрийн ордонд болж буй сонсголын үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


Тэрбээр "Юуны өмнө манай төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага УИХ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн хүсэлтээр Монголд хүний эрхийн асуудал хэрхэн хангагдаж байгаа асуудлаар зориуд нээлттэй сонсгол хийж байгаа нь маш ач холбогдолтой арга хэмжээ юм. Ер нь Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүдэн шүүхийн конвенци гээд бүх бичиг баримтад нэгдсэн байдаг. Манайх хууль ёсыг дээдэлсэн, ардчилсан төр засагтай улс учраас эрүүдэн шүүх асуудал гарахгүй байх гэж боддог. Гэтэл амьдрал дээр ийм асуудал гарсаар байдаг. Эрүүдэн шүүлтийг хүмүүс өнгөц ойлгож ирсэн. Хүнийг барьж аваад зодож, хоолгүй, нойргүй байцаахыг хэлдэг гэж ойлгодог.

Гэтэл хүний эрхийн бичиг баримтад эрүүдэн шүүлт нь хүнд хүч хэрэглэхээс гадна хүнийг удаан хугацаагаар хорих, хилс хэрэгт гүтгэх, гөрдөх, хилсээр шийтгэх, ажил, амьдралыг нь доройтуулах зэрэг нь бүгдээрээ юм.

Миний хувьд сонсгол дээр танилцуулсан илтгэлүүдийг анхааралтай харж сууна. Ер нь ямар асуудалд анхаарч байгааг мэдэх хэрэгтэй байна. Цагдаагийн ажилтан байсныхаа хувьд 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр буруутгагдаж байсан. Бид олуулаа байсан. Цагдаагийн байгууллагын Эргүүл хамгаалалтын газрын 14 албан хаагч, удирдах дөрвөн дарга энэ асуудалд холбогдож, шалгагдсан. Энэ үймээн дээд цэгтээ хүрч, дийлдэхээ байсан үед Онцгой байдлын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч онц байдал зарлах тухай зарлиг гаргаж, манай байгууллаг албадан тараасан. Хууль нь ерөөсөө тэр. Хэрвээ ингэж тараагаагүй байсан бол Монголын нийгэмд ямар хохирол учрах байсныг таахад хэцүү. Лав л Улаанбаатарыг  тэр чигээр нь шатаахад бэлэн байсан. Иргэд архи хэрэглэсэн, улайрчихсан "Монголбанкийг дээрэмдье", "Баячуудын гэрийг шатааж, тоноё" гэсэн. Үймээнийг тараахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр миний бие асуулт тавьж, хариулт авсан. Тэр үед "Цагдаагийн байгууллага хуульд заасан хүч ба арга хэрэгслээр гэдэг нь юу гэж байгаа вэ. Бид өмнө нь ингэж ажиллаж байгаагүй. Арга хэрэгсэл гэдэгт цагдаагийн зэвсэглэлд байдаг гав бороохой, резинен сумтай буу, нулимс асгаруулагч орохоос гадна байлдааны галт зэвсэг ордог. Алийг нь хэрэглэх вэ. Олон хүн бужигнаж байгаа газар байлдааны галт зэвсэг хэрэглэж болохгүй байх. Хүсээгүй муу үр дагавар гарч болзошгүй" гэж  хэлсэн. Тэр дор нь үймээнийг тараах үүргийг албан хаагчдадаа өгсөн. Тэгээд шөнийн 01.00 цаг гэхэд үймээнийг тараасан. Үнэхээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч 800 гаруй хүн баривчилсан. Гэтэл шөнийн 03.00 цагт цагдаагийн байгууллагад "Улсын нэгдүгээр эмнэлэгт хүн нас барсан байна" гэдэг дуудлага ирсэн. Тэнд үзлэг хийхээр буудуулж нас барсан хүн байдаг. Дарааллаад гурван хүн нас барсан байсан. Үүнийг хэн буудсан гэдэг эзнийг тогтоохын тулд прокурортой нийлж, 51 ажлын хэсгийг байгуулсан ч маргааш нь буулгасан. Цагдаа буутай явсан үнэн ч хошуутай сумгүй, дуу гардаг хонгиотой явсан. Хүн хөнөөх зэвсэггүй явсан байдаг. Энэ бол миний өгсөн үүрэг. Тэгээд биднийг мөрдөөд, Өршөөлийн хуульд хамруулж болохгүй гэж чиглэл өгч, сүүлд цэргийн гэмт хэрэгтэн болгож, ялласан" гэв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-20 59.153.113.49

Буудуулсан сум нь олдсон байхад хэний эзэмшилд байгаа ямар буугаар буудсан нь тодорхой болдог.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.226.18

а******н

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.41.26

Alika salbadai

Avatar

Нэргүй 2024-11-20 158.59.146.30

ene hergiig zohion baiguulsan, uduusun etgeeduudiig nerlej yal shiitgel onooh tuhai yariagui baij, hun alsana zuvtguh geed bgaa chin buruu

Avatar

Нэргүй 2024-11-20 158.59.146.30

erunhiilugch chin zarligtaa zevseg heregle gej tushaasan uu? hunii ami nas hohiroo gej tushaasan uu? nasarka cagdaa bash yum shig, nasaaraa drag baih shig duraaraa durgij boldoggui yumaa, hugshuun

Avatar

Нэргүй 2024-11-20 103.57.92.148

ter yeiin eronhiilogch eronhii saiduud buruutai

Avatar

Нэргүй 2024-11-20 59.153.115.148

7 сарын 1 н миний хувьд эв нэгдлийн өдөр байсан.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.26

Нэгнээ төмрөөр сүлбэж, нэгнийхээ машиныг шатааж, дэлгүүрийг дээрэмдэх нь эв нэгдэл үү?

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.40.89

7 сарын 1-ний үймээнийг АН-ын Батзандан, Магнай, Элбэгдорж нар зохион байгуулчихаад ямар ч ял шийтгэл аваагүй. Харин цагдаа нарыг буруутгаад энэ хэрэг дууссан.Үймээнээр далимдуулж их ч юм дээрэмдэж галдан шатаасан.Одоо ч ийм юм хүсдэг, бусдыг хатгадаг хүмүүс АН-д олон байгаа гэдэг нь мэдрэгддэг. Тэд 7 сарын 1ийг хүсэж байгаа нь хэлж ярьж байгаа зүйлээс нь мэдрэгддэг.С.Баяр цагдаад үүрэг өгсөн. Амарболд генерал хохирсон нь үнэн

Avatar

Нэргүй 2024-11-20 103.57.94.167

а******н л***р чинь юу хуцаад.

Avatar

зочин 2024-11-20 202.9.47.50

5 хүний амийг цахиагийн элбэгдоржоос нэхэх ёстой…үймээн самуунд удаа дараалан уриалан дуудаж, өдөөсөн гол хүн нь элбэгдорж гэдгийг тухайн үеийн ТВ-н бүх бичлэгүүд нотлодог…5 хүнийг элбэгдорж буудуулсан байх магадлал хамгийн өндөр….

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.177.47

Буудуулсан хүмүүсийн аллагыг шалгах прокурор, цагдаагийн ажлын хэсгүүдийг татан буулгадаг нь тусгайгийнхан орж 5 хүнийг алсан гэдгийг нотолж байна. Амарболдын ярьсан шиг архичид аллагад буруутай байсан бол төрийнхэн баярламаар. Баяр гэж хатуу харгис, Мөнхзориг гэж ү****ц новшнуудын хийсэн хэрэг

Avatar

зочин 2024-11-20 66.181.184.229

АН-ынхан бол төрийн эрх булаах, сөрөг хүчнээ устгахын тулд ямар ч бузар харгис хэрэг хийхээс буцахгүй араатнууд, Гэтэл монголчууд ийм новшнуудыг дэмжиж төрийн толгойдоо залаад байдаг,Амарболд генерал бол хууль зарилга хэрэгжүүлж ,үүргээ хэрэгжүүлж яваад,улс оронд асар их хохирол үүсгэх аюулыгарилгасаны төлөө хилсээр гүтгэгдэж хохирсон хүн, Мэдээж ямар ч нотолгоогүй хүчээр хэрэг хүлээлгэсэн л байгаа, Энэ хэргийг дахин шалгах хэрэтэй,,

Avatar

galdan 2024-11-20 103.57.95.125

hvzvvgvi hulgaich gadnii ezdeesee avsan zahialga lda . d

Avatar

Нэргүй 2024-11-20 59.153.115.148

Дамдинсүрэнгийн зүтгээд зүтгээд сайжирдаггүй амиа хорлогчийн шүлгийг сольё

Avatar

зочин 2024-11-20 103.57.94.86

ЭЛБЭГДОРЖ ГАДНЫН ЭЗЭДТЭЙГЭЭ ХУЙВАЛДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ ХҮМҮҮСИЙГ БУУДАЖ АЛААД ГЭМ БУРУУГ НЬ ТУХАЙН ТӨР ЗАСАГТ НЯЛЗААН ҮҮГЭЭР ШАЛТАГЛАН ГАДНЫН ЦЭРЭГ ОРУУЛЖ ӨНГӨТ ХУВЬСГАЛ ХИЙХИЙГ САНААРХААД АРАЙ Л АМЖААГҮЙ. ЭНЭ БОЛ ГРУЗИН КИРГИЗ УКРАИН ГЭХ ОЛОН УЛС ОРНЫГ СҮЙРЭЛД ХӨТӨЛСӨН ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН СЦЕНАР МӨН

Avatar

Тэнгэр 2024-11-20 59.153.115.148

Хичээл зүтгэл гаргах тусам байдал муудаж, тоохгүй орхиход байдал сайжирдаг.

Avatar

ЗОЧИН 2024-11-20 103.57.95.38

Яг тэр үед нь улс төрчийн алдаатай, хөнгөн хуумгай шийдвэр гэж мэдээд хаяаад явчих байсан юм байна л даа. Үхэлдэн тэмцээд ч гэх шиг. Юу ч мэдэхгүй ойлгохгүй байж их хуцах юмаа энэ 66.181.184.244. Харин ч энэ хэцүү байсан үеийг амь нас эрүүл мэндээ үл хайхран зохицуулж гарсан цагдаа нарыг ичихгүй буруутгаад өнгөрсөн биз дээ

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

Цагдаа нар ер нь эрх зүйн боловсрол мэдлэг их муутай, асуудалд бодитой хандаж чаддаггүй, даргын тушаал хуульд нийцсэн байх ёстой гэдгийг мэддэггүй, заавал биелүүлэх гэж үхэлдэж яваад өөрсдөө хэрэгт ордог л доо, хөөрхий !

Avatar

Нэргүй 2024-11-20 124.158.107.198

7-р сарын 1. Энэ үймээн шалихгүй үймээн байсан. Манай цагдаа арчаагүй байснаас залуус даварсан. Яг үнэндээ сонгууль шударга болсоноос эхтэй ч гэсэн Төрийн цагдаа сул байснаас үүдэлтэй. Цагдаа айгаад ухрахаар хүүхдүүд залуус хөөрсөн. Яагаад ч юм цагдаа МАХН-ын ордоныг үймээнчдэд орхиод явсан. Үүнийг л их гайхдаг. Тэнд нь айлгаад дээш нь буудахад л сагсуу залуус айгаад зогсох байсан.

Avatar

lolwut? 2024-11-20 103.168.34.86

Шалихгүй нтр битгий мэдрэлтээд байгаарай. Хүмүүс хөөрөлд автаж төмөр хашаагаар нэгнийхээ гуяыг нэвт сүлбэж, байшин барилга, машин тэрэг галдан шатааж, дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж байсан нь баримттайгаа бий шүү. Цагдаа нар резинэн сумтай б**, нулимс асгаруулагч ашиглаж, дотоодын цэргийн нэг ротоор хүртэл хүч нэмэгдүүлсэн. Тэр эмх замбараагүй байдал цаашаа яаж ч даамжирч олон хувь хүн, аж ахуйн нэгж эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч мэдэхээр байсан.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

Цагдаа нар босогчдыг хөтлөөд архины дэлгүүрт оруулсан, тэндээ л бөөгнөөд МАН-ын байрнаас гарч өхгүй болохоор нь тэднийг мөн л цагдаа нар өдөж хөтлөн дагуулаад Галле рейруу аваад орсон ш дээ !!! Энэ нь бол МАН-ын тактик !!!
Монголын ард түмний дийлэнх нь энэ тэмцлийг дэмжсэн учраас 2012 онд АН-ын төлөө саналаа өгч сонгуульд ялал т байгуулсан юм ш дээ !!! Даанч Элбэгдорж, Зика вирус, А лтанхуяг нар буруу муу ажиллаад ардчилал унасан юмаа !

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.176.206

Буудуулж үхсэн 4, бууны сумны шархтай 7-8 хүн байгаа гэж тэр үед мэдээгээр гарч л байсийшд . . .

Avatar

Нэргүй 2024-11-20 202.126.89.185

za za boli. chi uuruu yamar nobsh bilee

Avatar

Бодоо 2024-11-20 202.9.46.65

МАНАА дагвал алзахгй гэж энэ дээ ккккккк

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-20 202.9.46.150

МОНГОЛЧУУД БИДЭНД ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР ХУУЛЬ ГЭЖ НЭГ ЗҮЙЛ БАЙДАГЫГ САНУУЛСАН ХЭРЭГ БАЙСНЫГ ИЭДЭХ ЮМ.,,,,

Avatar

Нэргүй 2024-11-20 202.21.126.30

Энэ хүн бол үнэхээр хэлмэгдсэн байх шүү. Тэр үймээн самууныг зурагтаар харж байлаа, үнэхээр хаос, анархизм болж хувирсан. Өдөөн турхирсан хүмүүс нь Элбэгдорж, Ногоон Намын дарга Энхбат нар. Сүхбаатарын талбайд машины чиргүүл гарчихсан Элбэгдорж олон түмнийг үймээн самуунд өдөөн турхирч микрофон барьчихсан "өнөөдөр бид МАХН-тай хариуцлага тооцох ёстой" нтр гээд л дөвчигнөж байсан.

Avatar

tsagdaa l buudsan shuu dee 2024-11-20 202.179.26.153

ioodgui a*******n

Avatar

Зочид 2024-11-20 66.181.161.239

дайны цагт чи 10000 цэрэг а**х юм бол БААТАР болно. Харин нэг бууж өгсөн цэргийг а**х юм бол дайны гэмт хэрэгтэн ЭНД МАШ ТОМ ЯЛГАА БИЕ

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.86

Үнэхээр цагдаа хүч хэрэглээгүй бол юу болох байсныг хэлэхэд бэрх

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.86

Галлерейгаа галдчихсан мулгуу, харанхуй ард түмэнтэй улс даа

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

Цагдаа нар зориуд зохион байгуулалттайгаар Галлерейруу босогчдыг дуудан дагуулан оруулсан шүү !!!
Энэ үймээнийг МАН-ын дарга, Оросын буриадын удамт С.Баяр зориуд даамжруулан хүндрүүлсэн шүү дээ ! Зарим үед цагдаагийн үйл ажиллагаагч шууд удирдаж байсан !!!

Avatar

зочин 2024-11-20 66.181.184.229

Ардчилагч гэгчид үнэн хэрэгтээ яг ийм бусдыг гүтгэгч араатнууд

Avatar

И 2024-11-20 103.168.34.178

цагдаагийнхан бус Тагнуулынхан б** хэрэглэж хүн алсныг харсан гэх хүмүүс байдаг. Хар машинтай костюмтай хүмүүс Гадаад хэргийн яамны рчимд хүн буудсан гэдэг.

Avatar

Нэргүй 2024-11-20 59.153.115.52

монголын төр гэмгүй иргэдээ хороосон гэх гээд бну чи

Avatar

зочин 2024-11-20 66.181.184.229

АН-ын зарим этгээд Дотоод яамны ажилтан болж хувцаслан энэ гэмт хэргийг зориуд үйлдсэн байж болох л юм, Энэ бол тийм хэцүү зүйл биш

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.180.27

үүргээ биелүүлсэн цэргийн албан хаагчдыг гэмт хэрэгтэн гэж үзэх олон улсын хууль хэзээ ч байхгүй шүү

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

Хууль ёсны үүргээ биелүүлсэн бол өөр хэрэг,чиний бичсэн зөв юм. Харин энэ тохиолдолд цагдаа нар хууль ёснб үүр гээ бус улс төрчийн алдаатай, хөнгөн хуум гай шийдвэр ийг хбиелүүлэх гэж үхэлдэн тэмцэж явж буруутсан юмаа !

Avatar

зочин 2024-11-20 66.181.184.229

Элбэгдоржийн шүүгчдийн бусдыг хилс хэрэгт гүтгэж хохироосон үйлдэл л болж таарлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж