Афган охин хүүхдийн энх тайвны шагнал хүртлээ

Афган охин хүүхдийн энх тайвны шагнал хүртлээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Афган охин хүүхдийн энх тайвны шагнал хүртлээ

17 настай афган охин Нила Ибрахими Олон улсын хүүхдийн энх тайвны шагнал хүртлээ. Охид, эмэгтэйчүүдийн эрхийг олон янзаар хавчин боодог Афганистанд төрсөн Нила охидын эрхийн төлөө зоригтой тэмцсэн учир уг шагналын эзэн болов. Тэрбээр охидыг олон нийтийн газар дуулахыг хориглосон хоригийг хүчингүй болгохын тулд дуу хоолойгоо өргөснөөр цахим ертөнцөд олон дагагчтай болсон.

Ингэхдээ тэр өөрийнхөө дуулж байгаа бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн юм. Улмаар “IAmMySong” кампанит ажил өрнөж, хэдэн долоо хоногийн дараа хоригийг цуцалсан байна.

Талибууд засгийн эрхийг гартаа авч, үндэстнээ теократ дэглэмд эргүүлэн оруулах үед Ибрахими 15 настай байсан. Тэрбээр "30 шувуу" сангийн тусламжтайгаар гэр бүлийн хамт Афганистанаас дүрвэсэн бөгөөд өдгөө Канадад амьдардаг. Канадаас афган охидын эрхийн төлөө дуу хоолойгоо өргөсөөр "Түүний түүх" нэртэй санг үүсгэн байгуулалцжээ. Энд афган охид дуу хоолойгоо өргөж, түүхээ хуваалцдаг бөгөөд тэдэнд хандив өгөх ч боломжтой. Ибрахими өнгөрсөн жил Женевт болсон Хүний эрх, ардчиллын дээд хэмжээний уулзалтад оролцож, үгээ хэлсэн.

Тэрбээр "Афганистанд найдваргүй нөхцөл байдалд үлдсэн охидын тухай би өдөр бүр боддог. Канадад би амьдралынхаа талаар шийдвэр гаргаж, хүссэн бүхнээ хийдэг. Гэтэл тэд яах билээ?" гэжээ.

Нила Ибрахимигээс гадна цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг, охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай нар энэ шагналыг хүртэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 минутын өмнө 202.179.14.190

Bayar hurgeye!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж