ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын талаар тодрууллаа.
-Товлолын дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусийн эсрэг вакцинд хамрагдана. Гэвч олон нийтийн сүлжээнд хүмүүсийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацагдаж, үүнээс болж эцэг эхчүүд хүүхдэдээ энэ вакциныг хийлгэхгүй гэж байна. Дархлаажуулалтыг яагаад 11 насны хүүхдүүдэд хийхээр болсон бэ?
-Хүний папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийх гэж байна. Ялангуяа хавдрын шалтгаан болж байгаа вирусийг өвөрмөц сэргийлэлт буюу вакцинаар сэргийлэх боломжтой. Энэ өвөрмөц сэргийлэлтийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлж, хавдрын өвчлөлийг бууруулах, хяналтад авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жишгээр Монгол Улс хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөрт нэвтрүүлж, зорилтот насны хүүхдүүдээ ирээдүйд хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Яагаад заавал 11 настай хүүхдийг вакцинд хамруулж байна вэ.
Уг вирус халдварлахдаа бэлгийн замаар дамждаг учраас энэ харьцаанд орох наснаас нь өмнө дархлаажуулалтад хамруулж байгаа юм. Вакцины заавар дээр 9-14 насны хүүхдүүдэд хийхийг зөвлөмж болгодог.
Улс орнууд тухайн вакциныг хийлгэх хүүхдийн нас сонгохдоо өөрсдийн орны онцлог, судалгаа, нотолгоон дээр тулгуурладаг. Бидний хувьд 11 насанд буюу бэлгийн харьцаанд орох наснаас нь өмнө вакцинд хамруулах боломжтой гэж үзсэн. Тэгээд Засгийн газрын товлолын дагуу Үндэсний товлолын дагуу 11 насанд нь хийх гэж байна.
-Яагаад эрэгтэй хүүхдүүдэд энэ вакциныг хийх шаардлагатай вэ?
-Энэ вирус эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсэнд халдварладаг, тархалт өндөртэй байдаг. Өвчин үүсгэж байгаа тохиолдол нь эмэгтэйчүүдэд өндөр байгаа мэт боловч цаашдаа дэлхийн улс орнуудад ам залгиур, хошногоны амсар, хүзүү, толгой, эрэгтэй бэлэг эрхтний хавдрууд эрс нэмэгдэж байгаа гэх тоо баримт гарч байна. Тэгэхээр үүсгэгчийнх нь эсрэг байгаа вакцинаар хоёр хүйсээ сэргийлэх нь хорт хавдрын өвчлөлөөс сэргийлнэ.
-Энэ вакцины бүтэц найрлагыг танилцуулахгүй юу. Вакциныг хийсний дараа ямар хариу урвал илрэх вэ. Бусад вакцин шиг халуурч, хөндүүрлэх үү?
-Вакциныг шинжлэх ухааны том ололт гэж хэлдэг. Вакцин үйлдвэрлэхээс эхлээд бүх үе шатанд нь төрөл бүрийн хяналт шалгалтыг хийдэг. Ялангуяа эмнэл зүйн туршил судалгааны явцад энэ вакцин баталгаатай, үр дүнтэй, аюулгүй гэдгийг нь баталсны дагуу тухайн протоколийн дагуу үйлдвэрлэгч эрхээ авдаг. Үйлдвэрлэгчийн эрхийг авсан вакцинууд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгддөг. Бидний хувьд маш бага урвал өгдөг уургийн вакциныг худалдан авсан. Мэдээж вакциныг бүтээхдээ тухайн эсийн тодорхой бүтээгдэхүүнийг багтааж хийдэг. Энэ бүтээгдэхүүнүүд багтсан. Тогтворжуулагчаар зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг оруулдаг. Тогтворжуулагч нь тухайн вакциныг заасан хугацаанд тогтвортой байдлыг нь хангадаг. Тиймээс нэмэлт нэр төрлийн бодис хэрэглэдэг. Энэ вакциныг хийснээр ямар гаж нөлөө гардаг вэ гэхээр хэсэг газрын хариу урвал буюу вакцин хийсэн хэсэг өвдөж, хавдах, хөндүүрлэх шинж тэмдэг илэрч болно. Ингэхдээ тодорхой хугацаанд 2-3 хоногт зовиур нь алга болдог. Магадгүй зарим хүүхдэд халуурах, толгой өвдөх, тавгүйтэх шинж тэмдэг илэрч болно. Хэрвээ удаан хугацаанд ийм шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, шаардлагатай эмнэл зүйн тусламж үйлчилгээг авах шаардлагатай. Дархлаажуулалтын хариу урвалыг тандах тогтолцоо Дархлаажуулалтын хөтөлбөрт тогтмолжоод ирсэн учраас хийлгэсний дараа хариу урвалаа тандана.
Эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд, вакцин хийлгэсний дараа хүүхдээ дааруулахгүй байх, хүйтэн юм уулгахгүй, вакцин хийлгэсэн хэсгийг хөндөхгүй байх хэрэгтэй.
Эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэх хуудас дээр зөвлөмжүүдийг бичиж, хүргүүлнэ. Ерөнхийдөө бусад вакцины адил хариу урвал нь 2-3 хоногт аяндаа арилдаг.
-Зарим эцэг эхчүүд энэ вакциныг хүүхдэдээ хийлгэхгүй гэж байна. Хэрэв дархлаажуулалтад хамрагдаагүй бол төлбөр төлж вакцин хийлгэх үү?
-Эцэг эхчүүдээс зөвшөөрөл авахгүйгээр 11 насны хүүхдүүдийг энэ вакцинд хамруулна. Гэхдээ эцэг, эхчүүдэд ямар вакцин хийж байгаа вэ гэдэг мэдээлэх хуудсыг сургуулиар нь дамжуулан тараана. Энэ мэдээлэх хуудаст бүх мэдээлэл багтсан байгаа. Хэрвээ тухайн 11 настай хүүхэд сургууль дээрх вакцинжуулалтаас хоцорсон бол өрхийн эрүүл мэндийн төвд очиж, үнэ төлбөргүй хийлгэнэ. Товлолт наснаас бусад насныхан төлбөрөө төлж, энэ вакциныг хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, энэ жил 12, 13 настай хүүхдүүд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой. ХӨСҮТ дээр 2020 оноос хойш энэ вакциныг хийж эхэлсэн.
-Өмнө нь 2012 онд тодорхой хэмжээний хүүхдүүдийг энэ вакцинд хамруулсан. Тухайн үед вакцинд хамрагдсан хүүхдүүдэд судалгаа хийсэн үү. Ямар үр дүн ажиглагдсан бол?
-Анх 2012 онд энэ вакциныг нэвтрүүлнэ гээд бодлогын бичиг баримтад орсон байсан хэдий ч дэлхий дахинд үйлдвэрлэл бага, үнэ өртөг өндөр байсан гэх мэт шалтгаанаас болж тухайн үеийнхээ 11-14 насны охидын 10 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг захиалж, хүлээн авсан байдаг. Ингэхдээ өвчлөл өндөртэй байсан газар нутгуудыг сонгож, Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын Багануур, Баянгол дүүргийн 11-14 насны охидыг дархлаажуулалтад хамруулсан.
Энэ дархлаажуулалтынхаа үр дүнг Австрали улсын мэргэжлийн байгууллагын судлаачидтай хамтран судалж, таван жилийн дараа вакцин хийлгэсэн охидыг вакцин хийлгээгүй охидтой харьцуулсан.
Судалгаагаар вакцинд хамрагдсан охид хавдар үүсгэж байгаа вирусийн хэв шинжүүдээс 92 хувь хамгаалагдаж байна. Харин 11 жилийн дараах үр дүн 100 хувь хамгаалагдсан хэвээр байна гэж гарсан. Хариу урвалын судалгаагаар нийт вакцинд хамрагдсан охидын 1.6 хувьд хариу урвал илэрсэн байдаг. Ноцтой хариу урвал бүртгэгдээгүй. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ вакциныг өндөр хөгжилтэй 140 гаруй улс эртнээс нэвтрүүлж эхэлсэн.
-Одоо АНУ-д үйлдвэрлэсэн ямар нэртэй вакциныг хэдэн тунгаар хийх гэж байна вэ?
-Энэ вакциныг Монгол Улсын Засгийн газар хүн амаа аюулт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор тодорхой зардлыг улсын төсөвт тусгадаг. Вакцинжуулалтын ажил хүндээ үнэ төлбөргүй хүрч байгаа боловч Засгийн газар зардлыг нь гаргадаг гэсэн үг. Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлэгчээс шууд хүлээн авах процессоор вакциныг худалдан авч байна.
Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан дөрвөн тунтай, АНУ-ын "Гардасил" нэртэй вакциныг хүлээн авсан.
Дэлхийн улс орнуудад үнэ өртгийн хувьд зах зээл дээр 30-40 ам.долларын үнэтэй байдаг. Монгол Улсын хувьд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 4.5 ам.доллараар худалдан авч байгаа бөгөөд иргэдээ үнэ төлбөргүй хийнэ.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2024-11-20 66.181.183.20
гоё мэдээ байна. иймэрхүү мэдээ дутагдаж байна
Э 2024-11-20 139.5.219.81
ямар нэртэй ямар найрлагатай вакцин бэ
и 2024-11-20 134.148.88.166
Мэдэх мэдэх юмаа л мэддэг баймаар байна. Мэдэж байгаа болоод л вакцин хийх хэрэгтэй гэж байгаа ш дээ. Өндөр хөгжилтэй гээд байгаа бүх орнууд чинь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүддээ бүгдэд нь хийж байна.
Иргэд нь бас манайх шиг таг муйхар биш болохоор хийлгээд байдаг юм байна
Зочин 2024-11-20 103.145.234.104
Үнэн үнэн. Жилд 160 хүн энэ өвчнөөс болж үхээд байхад вакцин тариулахгүй солиороод суудаг нь хэн нэгний Монголчуудыг хорлох ажиллагаа байх эсвэл мэдрэл нь муудсан хүмүүсийн үйлдэл. Эргүү мал хүмүүст хэлэхэд үр хүүхдүүд чинь амьд явах эрхтэй. Үүнд бүү саад болоорой. Хүн төрөлхтөн зөвхөн вакцины ачаар олон амь насанд аюултай өвчнүүдээс аврагдаж 7 тэрбум болсон шүү‼️
Zochin 2024-11-20 184.185.222.10
yag Amerikiin Gardasil mon uu? Uul n Amerikt Gardasiliig hereglehee boliod 7 jil bolj baigaa, 2017 ond hamgiin suuliin tung hiisen, odoo Gardasil 9 gedeg vaccine hereglej baigaa. Ene orj irsen n Gardasil 9 mon yum uu? Hereglehee boliod 7 jil bolson vaccine haanaas olj ireed baina ve?
Зочин 2024-11-20 76.220.74.140
За шүүмжлээд яахав дээ. Дэлхий нийтээрээ л энэ вакциныг хийлгэж байгаа шүү дээ. Маниасаа л тэнэг улсууд байв гэж дээр.
Нэргүй 2024-11-20 103.168.34.123
НАЙРЛАГЫГ НЬ ТАЙЛБАРЛААД ӨГ!!! ТА НАРЫН САЙХАН ЖИЖҮҮРИЙН ҮГЭНД ИТГЭХЭД БЭРХ БОЛСОН.
Зочин 2024-11-20 202.55.188.92
Хүлээцтэй хандаарай, ковид оор яалаа, баахан хэрэггүй вакцин шахаж олон сайхан залуус нас барсан
Нэргүй 2024-11-20 66.181.189.149
Энэ өвчин чинь ургац ургуулдаг арьсны хорт хавдар юм. Хүний папиллома гээд хүүхдүүдэд хор шахаж байна.
Нэргүй 2024-11-20 66.181.189.149
Монголын их эмч нар а**х, х***х ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Жирийн иргэд эмчээс илүү өвчний мэдлэгтэй болсон шүү.
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
Уих шигдсн хулгайч манж х***а шааруудыг устгаа дайсгнагч хорлогч шаарууд хорлон сүйтгэх ажллагаа шаажийн цөм энерги хууль монглыг хорложийнаа хог шаарууд-р хийлгэдгүймаа гайгүй улсууд хийдгиймаа л******д бузар ү/а хийх-р яаарч лалартжийн яаарлтй хорьж зогсоо.
d 2024-11-20 66.181.188.166
Нийгмийн сүлжээгээр худлаа ярьж төөрөгдүүлж байгаа хүмүүст хариуцлага тооцдог болмоор юм. Хальт мулт сонссон уншсандаа итгэчихээд солиороод байх юм. Дэлхий даяар хаа сайгүй хийж байхад худлаа мэдэмхийрээд байх юм. Хожим хүүхэд чинь хавдар болсон байхад харамсаад ч барахгүй юм болж магадгүй юм. Саяхан Омон сангийн Наранбаатар гээд гар вакцин хийлгүүлээгүйгээс болоод дүү нь хавдар тусаад үхчихлээ гээд гомдоллоод байсан. Хийлгэхгүй бол тийм л юм болж магадгүй шүү.
Зочин 2024-11-20 49.0.139.251
Ер нь бол энэ папиллом гэдэг вирус бэлгийн замбараагүй амьдрал, хамгаалалтгүй харьцаанаас халддаг гэсэн шд. Хүүхдүүдэд гэлтгүй томчуудад эрүүл мэндийн боловсрол дутаад байна
Зочин 2024-11-20 49.0.139.251
Америкад гардасил 9 тунтайг буюу 9 штамаас хамгаалахаар хийж байна гэсэн. Манайх тэрийг нь авахгүй яасын. Хүмүүсийн дунд тархаад байгаа элдэв худлаа үнэн нь мэдэгдэхгүй яриануудыг шинжлэх ухааны үндэстэй зөв тайлбарлаж, няцааж чадахгүй бол иймэрхүү байдлаар хйилгэхгүй нь олон байна .
Зочин 2024-11-20 103.57.92.139
эцэг эх дор бүрнээ хүүхдийнхээ бэлгийн боловсролыг анхаарах зүйл др яагаад төр ингэж вакцин нэрээр орж ирж хүүхдийн ирээдүйг зөвөөрөлгүй өөрчлөх ёстой юм. хойшид үүсэх эрсдэлийг хэн хариуцах юм энэ олон хүүхдийн эрүүлмэндэр тоглох нь зөв үү.
d 2024-11-20 66.181.188.166
Ацны бэлгийн боловсрол. Бэлгэвч ч хэрэглэж мэдэхгүй залуучууд нь тэмбүүтээд дуусаж байна.
Зочин 2024-11-20 103.212.118.187
Эмч нар мангар шуу ятэгэж муйхарлаж болохгуй Эцэг эхийн санал чухал Ханиадны вакцин хийлгээд астматай болчихсон хунн байж л байна Хуухэд бурийн бие оор оор Эцэг эхээс асуух хэоэгтэй
zochin 2024-11-20 66.181.189.161
Хүүхдэд хүчээр хийх буруу. Хууль зөрчсөн асуудал болно. Вакцинаа сайн ойлгуул, өөрийн хүслээр тариулдаг байх ёстой
Нэргүй 2024-11-20 59.153.112.112
хүчээр юу гэж хийх вэ дээ!
Э 2024-11-20 139.5.219.81
эцэг эхийн зөвшөөрөлгүй хийнэ гэж байгаа биздээ
Нэргүй 2024-11-20 124.158.122.205
Товлолт вакциныг эцэг эхээс асуухгүй шууд шахна гэсэн шүү
S 2024-11-20 66.181.179.124
XUCHINDUULI80955877SADAR SEKSEER
S 2024-11-20 66.181.179.124
ANUSDI80955877BOOWN XXI
Нэргүй 2024-11-20 103.168.34.86
Сайн дурын үндсэн дээр л хий. Дургүй ламд дарж байж сахил хүртээв гэгчээр сүүлд нь нэг хамрын ханиад хүрэхээрээ л вакцинаас боллоо гэж гоншигоноод лай болно. Хүссэн болгонд нь олдоод байдаггүй вакциныг нь олоод өглөө, үнэгүй хийгээд өгье гэлээ өөр яалгах гээд байдаг пздануудав
Нэргүй 2024-11-20 139.5.219.189
Короногийн үед хуцаад бсан н**ш у чи. Нүгэл чинь нүдээр чинь гарнаа
Бодоо 2024-11-20 202.9.46.65
Өөр шигээ болгох гээ юу балай авгай
Нэргүй 2024-11-20 202.9.41.121
Вакцинжуулалтаар бид Улаан бурхан, Цагаан бурхан, Сахуу татран гээд олон өвчнийг устгасан. Сүүлийн үед хүний эрх их ярих болжээ, гэхдээ үүрэг нь бол олон нийтийн эрүүл мэндийн төлөө дархлаажуулалтад заавал хамрагдах ёстой. Тэр томуугийн вакцинаа л өөрсдөө шийддэг юм байгаа биз
Нэргүй 2024-11-20 192.82.65.88
Битгий хуцаа. Хүүхдийнхээ амь нам эрүүл мэндийн бид өөрсдөө мэдье. Эмнэлэг, утаа, автуус унаа наад захын эрүүл амьдрах нөхцлөөр хангачих. Вакцины гайхамшгийг чинь хүрэхээсээ өмнө утаанд чинь угаартаж, ХАВДАР тусаад үхэж дуусах байх.
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
Уих зг шүүх прокурор т/а эзэлчхээр болчин гэвэж бодсн бол индүүрвээ. Ингэж лалартж 34 жил лалартсн шаарууд яаасн айхтр шаарууд вэ.
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
Хулгайч Манж х***а л*****н атгаг муу снаатй л*****н өлөн зулбасгуудыг яллаж устгаа.
Нэргүй 2024-11-20 139.5.216.80
Чи хамгийн түрүүнд өөрөө үхээрэй Skymedia-гийн хэрэглэгчээ гэрийн хаяг чинь бгаа шүү хагалан бутаргагч гөлөг минь анзаараад бгаа шүү.
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
Манж х***а зулбасаг зүгээр байгаарай лалараа.