Машины ченжүүдийн зорилго нь иргэд үү, бизнес нь үү?

Машины ченжүүдийн зорилго нь иргэд үү, бизнес нь үү?

Машины ченжүүдийн зорилго нь иргэд үү, бизнес нь үү?

Автомашины улсын дугаарыг тойрсон маргаан өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв болтлоо өргөжлөө. Хэрэв Улаанбаатар хотод машин унахыг хүсч байвал улсын дугаар авахдаа юун түрүүнд Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэн байх ёстой. Машин нь он залуу хийгээд зөв талдаа хүрдтэй, цахилгаан цэнэгээр ажилладаг, өөрийн зогсоолтой бол давуу тал болно гэсэн шийдвэр юм. Автомашин нийлүүлэгчид буюу бидний хэлж заншсанаар ченжүүд үүнд хамгийн их бухимдлаа.

Тэдэнд бухимдах ч үндэс бий. Эдгээр шаардлагуудыг тавиад эхлэхээр Япон, Солонгостоо актлагдсан, эдэлгээ чанарын шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслийг Монгол Улсад борлуулдаг бизнес нь хумигдаж таарна шүү дээ.

Тэд “Бид хуучин машин зарж амьдарч чадахаа байлаа” гэж ярихын оронд “Засаг төр ард иргэдийнхээ өмчтэй байх эрхэнд халдаж байна” хэмээн хашгирч эхлэв. Хувийн эрх ашиг нь хөндөгдсөн хэн ч олон нийтийн нэрийг өмнөө барьдаг нь манайд их түгээмэл л дээ. Саяхан нийслэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ тэд

“Бид нийлээд 37 мянган машин захиалчихаад байгаа юм аа. Түүнийгээ оруулж ирсэний хойно та нарын шийдвэрээр явья” гэсэн тухай чих дэлсч байна. Ёстой л өнөө “Би үхэхээр чи үх” болж байх шиг.

Угтаа бол хууль УИХ-аар өнгөрсөн жилийн өдийд батлагдаад одоо нэг жилийн ойн дээрээ ирж байна. Энэ бол бэлтгэж болох хангалттай хугацаа. Гэтэл өнөө ченжүүд маань цагийг нь тулгаад баахан хэвлэлийн хурал, үймээн самуун болгох тийш чиглэлээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гурав гурван сая төгрөг цуглуулж, цахим орчин хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр лобби хийж эхэлсэн юм байх. Бас Үндсэн хуулийн цэцэд ч мэдээлэл гаргажээ. Улмаар хотын дарга Х.Нямбаатар хувь хүнийхээ хувьд хэчнээн муу хүн болох тухай, бодлогогүй муухай үг хэлж өөрсдийг нь гомдоосон тухай ярьж асуудлын гол өнцөгийг гуйвуулж байна.

Өнгөрсөн намрын сонгуулийн үр дүнгээр Хотын даргаар өнөөдөр Х.Нямбаатар гэдэг хүн ажиллаж байна. Түүний оронд хэн ч байж болох байсан. Ер нь хэн ч байж болно. Гол нь Улаанбаатар хотод тулгараад байгаа асуудлуудад гарц олох ёстой. Тийм болохоор хүнийг нь орхиод асуудлыг нь ярьж эхэлье.

Дэлхийн ихэнх орнуудад хотын иргэний ёс зүйн код, дүрэм, журам гэж байдаг. Товчхондоо эрх, үүргийг хэлээд байгаа юм. Манайхан ардчиллыг “Таны гар дураараа савчиж болох боловч бусдын хамрын үзүүрийн наанаас буцаж байх ёстой” гэж тайлбарлах дуртай. Машин ч ялгаагүй. Хүн бүр машинтай байх эрхтэй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл бусдын эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрахад саад болох ёсгүй байх давхар үүрэгтэй гэсэн үг.

Хотод хуучин машин явуулахгүй байх нь хүний эрх чөлөөг боогдуулж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм бол нөгөө талдаа утаа тортогт бүх нийтээрээ хордож, түгжирч байгаа нь Үндсэн хуульд нийцэж байна уу гэдэг асуулт гарч ирнэ.

Агаар дахь хар тугалганы хэмжээ хэдэн арав дахин хэтэрч Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Хүүхдээ хөтөлж биш, өргөж явах” тухай зөвлөмж хүртэл гаргаж байгаа нь Улаанбаатар хотын авто замыг дүүргэж буй хэдэн зуун мянган хуучин автомашинтай хамааралтай шүү дээ.

Тийм болохоор энэ шийдвэр давс мэт гашуун байж болох боловч нийт оршин суугчдад эм мэт хэрэгтэй гэсэн гаргалгаа гарч ирж байна.

Хэдий болтол түгжрэх вэ, хэдий болтол Улаанбаатар хотод 10-аас дээш жилийн насжилттай хуучин тээврийн хэрэгслийг оруулж ирж борлуулж байх вэ, хэдий болтол буруу хүрдтэй автомашин явуулж зам тээврийн осол "үйлдвэрлэж" байх ёстой вэ гэх мэтээр яриад байвал олон зүйл бий.

Нийслэл хот 1.5 сая хүнтэй хэр нь 804 мянган автомашинтай байна гэдэг статистик ч өөрөө эрүүл ухааны хязгаарыг давсан мэт санагдахгүй байна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-11-20 122.201.31.191

баруун талдаа жолооны хүрдтэй машины импортыг хоригло ченж нэртэй өөрсдийгөө машины бизнесмен гээд бодчихсон ард түмнийг ББСБ-тай хамтарч луйварддаг луйварчидийг хязгаарлах болсон ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛ машины ченж нэртэй луйварчид ард түмнээ боддог гэвэл ёстой шаана биз

Avatar

Иргэн 2024-11-20 66.181.183.161

Ченжүүд чинь бид машинаа зармаар бн харин төр иргэдийн машин унах татваруудыг өндөр тавьчих тэгвэл түгжрэл буурна гэж мэдэгдсэн шүү!!! Үнэхээр муухай хүмүүс байдаг юм бн билээ!!! Бид үхээр иргэд үхэх хэрэгтэй гэж хэвлэлийн бага хурлаараа ярьж байсан гомдсон шүү ченжүүд минь!!!

Avatar

Зочин 2024-11-20 103.57.94.222

хог болгоныг оруулах албагүй. амьсгалах агаар алга. дээр нь орж ирж бгаа хүнсээ цэгцэл.

Avatar

Нэргүй 2024-11-20 139.5.216.141

Машины ченжүүд хөгшин муу машин оруулж ирээд муутгаад байгаа юм биш анхнаасаа он заагаад залуу онтой машин оруулна гэсэн хуультай байсан бол ийм байдалд хүрэх үү. Улс удирдаж хууль тогтоол гаргаж байгаа хүмүүёийн буруугаас болж байгаа зүйлийг хэдэн ченжүүдрүү чихээд яахав дээ. Хуулийн дагуу татвараа төлөөд хуулийн дагуу оруулж болно гэсэн болхоор нь авч ирж зарж бгаа хүмүүс

Avatar

Нэргүй 2024-11-20 139.5.216.141

Хөгшин онтой машиныг л оруулахгүй байхад болох юм бишүү. Дугаар олгохгүй гэсэн үгэнд нь итгээд бгаа юм уу. Хорьж хааж байгаад хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж байна. Мөн авилгал өгөх авах суурь нь болж байгааг ойлгохгүй байгаа юм байхдаа. Энд зөвхөн түгжрэлээс болоод харьж цагдаад байгаа юм биш. Энэ ьүгжрэлийг далимдуулаад машины дугаараар хэсэг бүлэг нөхдүүд мөнгө олох хэрэгсэл б, авилгал авах хэрэгсэл болоод байна

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.225.242

ХОТЫН ШИЙДВЭР ЗӨВӨӨ. ОДОО УБ ЫН АВТО ЗАМ ҮНЭХЭЭР ДААЦАА ДИЙЛЭХЭЭ БАЙСАН БАЙНА. БАС ХЭН ДУРТАЙ НЬ НЭГ ПРИУС АВЧ УНААД ХОТОД ИРЖ ХАЛТУУР ХИЙДЭГ НЬ БОЛИНО. ОДОО БУРУУ ХҮРДТЭЙ ХУУЧИН МАШИН БҮРМӨСӨН ОРУУЛЖ ИРЭХИЙГ НЬ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ЯПОНЧУУД ХҮСВЭЛ МОНГОЛД ЗОРИУЛЖ ЗӨВ ХҮРДТЭЙ КРОЛЛА МАШИНЫНХАА ҮЙЛДВЭРИЙГ БАЙГУУЛЖ БОЛНО ШДЭЭ.

Avatar

Машин 2024-11-20 202.55.191.194

Ашиг олох эрх ашиг байна. Хүний эрх бусад хүмүүсийн нийгмийн эрх ашигаар хязгаарлагдана. Суудлын машин бол Зарим хүнд тансаглал, заримд нь ажлын амьжиргаа.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.182.29

Зөв шийдвэр

Avatar

Нэргүй 2024-11-20 122.201.31.235

Medeej biznes huuchin mashiniig Mongol bolon Mongoloos buurai ornuud l impotoldog.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.26

Тэртээ тэргүй нийгмийнхээ хуулиар машин хэт ихдээд ирэхээр хүмүүс машинаас залхаж эхэлнэ. Нэгэндээ дайгдах, метро барихыг шаардах мэтээр цаашаа үйл явдал өрнөөд энэ асуудал голдрилдоо ороод явна. Цаг нь болоогүй байхад дээрэлхүү, захиргаадалтын арга хэмжээ авч болохгүй.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.26

Ер нь бол хотыг чи, би, одоо машинтай байгаа бүх хүн түгжрүүлж байгаа. Тэрийгээ ченжээс боллоо гэж мунхаглаж болохгүй. Ченжийн ачаар чи бид боломжийн үнээр хөл залгуулах унаатай болж өвөл эхнэр хүүхдээ дааруулчихгүй явахтайгаа байгаа. Тайван үедээ цагдаагаа муулаад, аюулд орохоороо цагдаа ахаа авраарай гэдэг шиг хөгийн 2 нүүртэй, өөдгүй байж болохгүй. Одоо 18 хүрж байгаа хүүхдүүд бас машин авч унаг л дээ. Чи л болчихвол чамаас хойших нь хамаагүй юм уу?

Avatar

Өвгөн Балдан 2024-11-20 66.181.176.79

Хотын даргын зөв. Олны төлөө дугарч байгаа болохоор. Машины ченжүүд япон солонгосын төмрийн хогийг эх орондоо авчирч булшилдагаа болих хэрэгтэй. Ядаж тэр хогнуудаа хэт өндөр үнэтэй борлуулах гэж үхэлддэг. Хотоор дүүрэн баагилдсан хар утаа хаясан машинууд явж байхад ийм шийдвэр гаргахаас өөр яахын. Хэрэв олонхийн төлөө юм бол би ч машинаас татгалзаж чадна. Тэгэж чадахгүй бол эх орон, хүний эрх гэж чалчаад яахав дээ.

Avatar

Зочин 2024-11-20 103.168.34.168

заавал хуучин мууг биш шаардлага хангасан сайныг нь аваад унаж болох байхаа.

Avatar

Нэргүй 2024-11-20 45.117.35.6

хэвлэлтэй хамт хүний эрх сөнөсөн

Avatar

Бидон 2024-11-20 45.117.35.37

тийм Өнөрөөдөж нандин эрхүүдийг маань уландаа гишгэж байна Юун хойд солонгос

Avatar

Машингүй иргэдийн нэгдсэн холбоо 2024-11-20 103.168.34.169

Машин авч амжаагүй байгаа хүмүүс яахав? Номергүй юм чинь хэдэн үеэрээ машин унахгүй гэсэн үг үү? Ямар нь машин унах эрхтэй байдаг.Ямар нь машин унах эрхгүй байх ёстой юм бэ? Наад замаа өргөсгө! Бидний үр хүүхдүүд машин унах эрхгүй байх нь л дээ. Машингүй хүмүүс барьцах ёстой.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.190.154

Машинаа ав ав Тжгээд аз жаргалтайгаар түгжрээд хорт утаагаараа хотыг утаал өдөржингөө суу

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.161.242

Утаандаа хордож, УБ бараг 0 зогсолт хииж байхад зөвхөн энэ жил 140000 мянган машин оруулчихаад одоо 37000 машин оруулж ирнэ гээд заавал УБ дугаар авна гээд солиорч байгаа хэдэн ченжүүдиин юуг нь өмөөрөх гэж Тэгээд бүр нэг жилиин өмнө хууль нь гарчихсан байхад мэдсээр байж машин ачуулчихаад өөрсдиигөө бизнесмен гээд байдаг Тэгээд Монголд ганцхан УБ -с бусад газар дугаар аваад зарж болохоор байхад шүү Ёстой би үхэхээр чи үх гэж ард иргэдэд хандаж байна

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.190.154

Яг тийм

Avatar

Нэргүй 2024-11-20 178.174.229.45

NAAD CHENJUUD CHIN HUN BISH ALBIN CHUTGURUUD MASH MUUHAI HUMUUUS YADAJ HUUCHIN MASHINAA TONOOD ZARAHIIG N YANA

Avatar

Зочин 2024-11-20 202.9.46.131

энэ мэдээг хөлсөөр бичсэн гөлөг авсан хэдэн төгрөг нь хэзээ ч дуусахгүй гэж бодож дээ

Avatar

Zochin 2024-11-20 202.126.90.199

utaa yarij baigaan bol ugaartaj nas barsan irged, onchirch hotsorson ur huuhed, ar geriig ni yagaad yarihgui baa!!!

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.160.18

Гадаадаас автомашин импортолоод 100-200 тэрбум төг татварт өгдөг. ер нь машин зарах эрхийг хааж болох уу? замаа өргөн болго авилгачдаа

Avatar

Нэргүй 2024-11-20 139.5.217.50

Баахан хаягдсан хог авчирч овоолоод энэ улсыг ямар болгож байгаагаа та нар мэдэж байна уу? Ченжүүд хэзээ өөдтэй юм хийж байсан юм. татвар ч төлдөггүй байх.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.175

Йим юм бичэж суудаг малнууд танайх үнэн бүтэхгүй сайт бна

Avatar

Зочин 2024-11-20 103.145.234.104

Улаанбаатар хот түгжрээд нүүх дээрээ тулаад байна. Нямбаатарын 💯% зөв. Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Ченжүүд одоо байгаа машинууд нь багталцахгүй байгааг харж байгаа. Энэ ченжүүдийн оруулж ирж байгаа машинууд нь хэт хуучин тул агаарын бохирдлыг ихээр үүсгэж байна. Ченжүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ихэсгэхэд хувь нэмэр оруулж бидний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.86

НҮБ-д нэгдсэн, ардчиллын үндсэн зарчмуудыг дагадаг улс ийм захиргаадсан, хүний үндсэн эрхүүдийн нэг болох өмчлөх эрхийг далдуур боомилсон шийдвэр гаргаж болдоггүй юм аа. Үнэхээр хотод машин багталцахгүй байгаад чи тэгтлээ санаа зовоод байгаа бол зам ашигласны төлбөр, татвар, оношлогоог 20-100 дахин нэмээд бүгд хамтдаа л ачааллыг нь үүрэх ёстой. Дөнгөж машинтай болох гээд ядаж яваа залуу үе дангаараа энэ тэнэг шийдвэрийн ялыг үүрч болохгүй.

Avatar

Нэргүй 2024-11-20 212.102.51.117

өмчлөх эрх ч яамай байнаа амьд явах эрхээ эдэлж хортой агаараар амьсгалмааргүй байнө шүү

Avatar

Нэргүй 2024-11-20 202.126.91.208

Malmin buh ardchilsan ulsiin hotuudad iim shiydver naad zahiin baidag. Bugd mashin unaad bugd hudulguud oroltsood ehelvel 1000 zam bariad ch nemergui

Avatar

Оюун 2024-11-20 202.179.25.35

Гэхдээ дугаар хязгаарлах нь буруу байх, харин журмаа дахин харах зөрчил гаргасан жолоочийн эрхийг зөрчлөөс хамаарч тодорхой хэмжээгээр хязгаарлах, он хөгшин машиныг оруулахгүй байх, согтуу жолоочийн эрхийг 1- с дээш жилээр цуцлах , хүний аминд хүрсэн бол жолоодох эрхийг бүх насаар, хотын төвөөр моторын хэмжээнээс хамаарсан татварын хэмжээг тогтоох, насжилтаас хамаарсан татвар гаргах гэх мэтийн хязггарлах арга хэмжээ авахал хөгшин машин хилээр орж ирэхгүй. Шалтгааныг олж цэгцэл

Avatar

Нэргүй 2024-11-20 111.237.119.73

мэдээж бизнес нь ш д, эргүү коммунистууд аа.

Avatar

И 2024-11-20 103.168.34.179

гэр бүлээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгачихаж чадахгүй байж нэг их машин унасан, утсаар ярьсан, тамхи татсан хагас галзуу юмнууд хотоор дүүрлээ. Хот чинь тодорхой багтаамжтай, хөдөөгөөс ялгаатай соёл, дүрэм журамтай газар. Гадны төмрийн хогний сав биш.

Avatar

Бодоо 2024-11-20 202.9.46.65

Явган хүний гарцаа бүгдийг нь хаа. Хар хорин захын хойд талын гүүрэн гарц шиг болго, тэгээд хаалт хашлага сайн хий дүүжин тээвэр метро гэж элийрч байхаар энэ бүгдийг нүүрсний хулгайн мөнгөөрөө хийсэн бол хот гацаагүй байх байсан. МАН мал сөнө

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.86

мэдрэлтээд байгаарай.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.190.124

Улаанбатарта түгжэрэлгүи хурдан явах, их багтамжтаи тэврэ ихсэг ! !

Avatar

Irgen 2024-11-20 45.117.35.43

Mashinaa zarj chadahgui mashin hudaldaj avj chadahgui l bn. Yu l bolood bndaa. Zovj huraasan heden togrog ymsn. Ingeed unegui bolchih gej. Ardchilsan solongos daranguilaltai sotsialist uls bolj bga ymuu araichdee

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.41.121

Ченжүүд Улаанбаатар хотыг ТЭГ зогсоолоо. Одоо болно.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.86

Ченжүүд биш чи зогсоож байгаан

Avatar

Нэргүй 2024-11-20 15.204.239.193

ард түмэн, иргэд гэх мэтийн агуу үгний ард хувийн өчүүхэн ашиг сонирхол нуугдаж байдаг

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.236.22

автомашин хэрэглэх хэрэгцээ хүмүүст байгаа болоод л авч хэрэглээд байгаа, гэхдээ одоо хязгаартаа тулчаад байна л даа. Утаа униар, түгжрэл, бохирдлоос болоод хүний худалдан авах эрх байтугай амьд явах эрхгүй болоод байгааг мэдсээр байж үүнийг зогсоох гэсэн оролдлогыг эсэргүүцэж байгаа нь харамсалтай. Тэр дундаа Лодой мэтийн нөхдүүд салхины аяс харж байснаа гэнэт дуугарч улс төрийн оноо авах гэж оролдож байгаа нь бүүр жигшүүртэй

Avatar

Нэргүй 2024-11-20 15.204.239.193

үнэн

Avatar

Зочин 2024-11-20 103.145.234.104

Хотын 2.0 сая хүмүүсийн эрүүл мэнд, амь нас огт хамаагүй гэж Лодой гуай хэлж байна.

Avatar

Нэргүй 2024-11-20 59.153.114.214

irged bisheee heden haltar tugrug oloh gehdee ulsiin munguur tuilj bgaa shuu ulsin baylgaar tuilj bgaa heden haltar chenjuud shuu naaduul chin , gazrn baylgaar orj irsen heden dollariig butsaagaad tumrin haygdal oruulj irj ard irgeded unetei shahaj peediideg naaduulaa odoo tsegtsel

Avatar

Нэргүй 2024-11-20 122.201.31.110

иргэд заавал буруу рүллтэй үмхий үнэртүүлсэн /зөөлөн яндангүй/ хайбрид машин унах гээд байх хэрэг юу байна аа!!! дизел машинаас илүү хор уршигтай сэгээрээ заавал хотын төв , хүүхдийн сургуулийн ойр орчмоор доншуулчлах ямарч хэрэггүй. он заагаад хотын А болон Б бүс рүү нэвтрүүлэхгүй болгоод орвол өдрийн өндөр татвар ногдуул!!!

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.86

Монголд шууд Таван Богдын машин авч унаж чадах хүн цөөхөн. Гэтэл машингүй бол үр хүүхдээ сургууль соёлд нь амжиж хүргэж өгөх, эмнэлэг домнолгоор явахад хүнд. Өглөө оройд гадаа цаг гаран автобус хүлээх хүүхдүүдэд байтугай маниуст ч бэрх. Тийм учраас хүмүүс буруу талдаа рультэй ч хамаагүй худалдан авах чадвартаа таарсан хөл дүүжлэх унаатай болох гэж үхэн хатан зүтгэдэг юм.

Avatar

баь 2024-11-20 203.91.115.38

хаалтын гэрээтэй хөлёний сөйт

Avatar

Зочин 2024-11-20 66.181.177.122

бүүр яг шүү…би ч тэгж бодлоо

Avatar

Нэргүй 2024-11-20 172.91.182.247

Хэдэн жилийн өмнө Японоос хуучин, буруу рультэй машин оруулж ирдэг хамаатныхаа ченж залуутай ярьж байгаад энэ хуучин машинуудыг импортлохыг хориглох хэрэгтэй гэсэн чинь миний амьдралыг бусниулах гэлээ гэж их уурлаж билээ

Avatar

Zochin 2024-11-20 122.201.31.88

Sain guiwuulj bichdeg setguulch Ugandan nymbaatariin nohoi bn da chi

Avatar

Зочин 2024-11-20 66.181.161.133

Хөөрхий ядуу иргэд нь машин авах мөрөөдөл хэвээр үлдэх юм байна. Автобусаа хүлээгээд даараад…

Avatar

Нэргүй 2024-11-20 122.201.31.110

яагаад ядуу болов! бод! хичээл ном гэрийн даалгавараа хийх насан дээрээ үхснээ хийж шороо идэж гадуур тэнэж залхуурч явав аа!!! одоо хүүхдүүдийнхээ ирээдүйг өөртэйгөө адилхан байлгахгүй үүднээс хичээл номонд нь анхаар!!! битгий эрхлүүл!!!

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-11-20 202.9.46.33

Хөгжингүй орнуудаас
Хуучин..мөргөлдсөн…
Хог хаягдлыг цэвэрлэж
Хүнийг хохироосон
Ченжүүдийн үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй!

Avatar

ИРМҮҮН 2024-11-20 66.181.189.143

захиалгаар юм бичсэн бол гаргалгааг нь сайн гаргаж бичээчээ. Энд ченжүүд нээг их хохирохгүй л бпйх, шалгуурт нь таарсан машинаа авчираад л зах зах зээлд нийлүүлэх байх.Төрийн шийдвэр явж явж иргэддээр л бууна. Бүх хүндийг иргэд үүрнэ. Иймээс Нянкаа минь журмаа батлахаас өмнө олон нийтээр хэлүүлцүүлж, санал хүсэлтийг авч байж гаргадаг юм шүү. ингэж дураараа аашлах эрх чамд байхгүй

Avatar

Иргэн 2024-11-20 66.181.161.133

Хөл дайх унаатай болох гэсэн халтар иргэдийн хүслийг боож байна. х***а шинэ машин ч түгжирлэг шүү, утаа гаргадаг гэдгийг бодох хэрэгтэй. Баян хүн хүн, ядуу хүн бол нохой л болох юм байна л даа.

Avatar

Зочин 2024-11-20 66.181.161.9

ядуугаар нь..хүний хүсэл сонирхолоор нь далимдуулж олон жил ашиг олсон ченжүүдэд хазаар…

Avatar

Нэргүй 2024-11-20 122.201.31.110

яагаад ядуу болов! бод! хичээл ном гэрийн даалгавараа хийх насан дээрээ үхснээ хийж шороо идэж гадуур тэнэж залхуурч явав аа!!! одоо хүүхдүүдийнхээ ирээдүйг өөртэйгөө адилхан байлгахгүй үүднээс хичээл номонд нь анхаар!!! битгий эрхлүүл!!!

Avatar

зочин 2024-11-20 66.181.181.136

ченжүүдн халуурал. хар амиа хичээсэн хийрхэл

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.188.118

Олон жил хэтэрхий их ашиг хийсэн машины наймаачид зогсох естой хохирох естой чаддаг нь шинээ унаад чадахгуй нь автобусандаа чихээд бж дээ эхлээд тиймхэн бн дараа нь дажгуйээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж