УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр (2024.11.20) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв
Дараа нь УИХ-ын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг хоёр хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн үнндэсний комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлэв.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлэв.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалав.
"Эрүүдэн шүүсэн хэргийг АТГ шалгаж тогтоохгүй байна"
Нээлттэй сонсголд оролцогчид мэдээлэл өгч байна.
А.Баярмаа:
-Би сэтгүүл зүйн салбарт 20 жил ажилласнаас 10 жилд нь хууль эрх зүй, эрэн сурвалжлах чиглэлээр ажилласан.
Мөрдөн байцаах албанаас 2024 оны нэгдүгээр сарын 11-нд 07:00 миний гэр болон автомашинд нэгжлэг хийсэн. Намайг эрүүдэн шүүсэн.
Энэ эрүү шүүлт өнөөдрийг хүртэл шууд болон шууд бусаар үргэлжилж байна. Бичсэн нийтлэл мэдээлэлтэй холбогдуулж, сэтгүүлчийг жилдээ 10 -20 орчим удаа цагдаагийн байгууллагаас шалгадаг. Сэтгүүлчид гомдол мэдүүлж байгаагүй, цагдаагийн байгууллагад шалагдаад, байцаалт мэдүүлгээ өгөөд явдаг.
Цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах албаны нэр бүхий албан хаагч миний гэр болон машинд нэгжлэг хийхдээ намайг хилс хэрэгт гүтгэсэн. “Чиний хийсэн хэрэг тогтоогдсон" гэх мэтээр хэзээ ч болоогүй үйл ядлыг болсон мэтээр, тогтоогдоогүй хэргийг тогтоогдсон гэхчлэн шүүхийн үйл ажиллагааг нэг мөрдөгч нь хийгээд, хэрэгт гүтгэж, харлуулж, доромжилж, эрх зүйн байдлыг минь маш их дордуулсан.
Энэ хэрэг явдлыг миний ард сууж байгаа цагдаагийн нэр бүхий дарга нар мэдэж байгаа. Энэ асуудлыг бүр нуун дарагдуулсан.
Эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор энэ асуудлаар би Авлигатай тэмцэх газар (АТГ)-т хандсан. Гэтэл АТГ нь санаатай юм уу санаандгүй юм уу, эрүү шүүлтийг нуун дарагдуулж байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг авдаг өрөө нь дуу болон дүрсний бичлэг зэрэг хийдэг байтал надаас авсан мэдүүлэг яахаараа дууны бичлэггүй байдаг юм.
Надаас авсан мэдүүлэг дээр миний хэлээгүй үгийг бичсэн байдаг, энэ асуудлыг шалгуулъя гээд АТГ -т хандахаар тогтоогддоггүй.
Надаас мэдүүлэг авна гэчихээд 07.00-12.00 цаг хүртэл суулгасан. “Миний эрүүл мэнд муудаад байна, миний эмийг өгөөч” гэхэд өгөөгүй. “Чиний хэрэг чинь тогтоогдсон” гэж хийгээгүй хэргийг тулгасаар байсан. Үүнээс болж Яаралтай түргэн тулсамж дуудсан. Яаралтай тусламжийн бичигт “Зүрхээр өвдөнө, толгой өвдөнө, сууж чадагүй, хэл яриа ээдрээтэй гэж бичсэн байгаа.
Миний амь нас эрсдэлтэй нөхцөлд байхад мөрдөгч намайг гадуур дагуулж явж, хэрэг тулгаад эрх зүйн байдлыг дордуулсан.
Энэ асуудлаар АТГ- т хандахаар хэрэг үүсгэдэггүй. Би нотлох баримтаа хуулбарлаж авъя гэхээр хүсэлт хангадаггүй.
Мөрдөн байцаах албаны байцаалт авдаг өрөө нь стандартын шаардлага хангасан гэдэг мөртлөө яагаад дүрс биччихээд дууг нь бичдэггүй юм.
АТГ, Цагдаагийн мөрдөн байцаах алба, прокурор сэтгүүлчийг эрүүдэн шүүчихээд хэргээ нуун дарагдуулаад байна. Сэтгүүлчийн хохирсон хэрэг дээр Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт гаргаж байж, арай дөнгүүр болгож байна.
Надаас гадна миний гэр бүл дордож байна. Хуулийнхан болиоч ээ.
Улайм цайм нотлох баримттай байхад яагаад прокурор нь хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ.
ХЭҮК -оос А.Баярмаа нь хүний эрхийн хамаарагч мөн юм аа гэдэг дүгнэлт гаргачихаад байхад цагдаа, прокурор, АТГ нь эрүүдэн шүүсэн хэргийг нуун дарагдуулж байна.
Н.Бадамзул:
-Эрүүдэн шүүлт тулгаж, өгсөн өргөдөл, гомдолд нь эргүүлэн өөрийг нь холбогдогчоор торгож шийтгэхийг үзлээ. Би нийт 284 өргөдөл гомдол гаргасан. Гэвч цагдаа нар агуулгыг нь өөрчлөөд, прокурор руу илгээдгээс болж хохирсон хүн байна.
Зодуулснаас эрүүл мэндээрээ хохироод эмнэлгээр явж, эмчлүүлсэн баримтууд байна.
Өргөдөл гомдлоо шийдүүлэхээр хөөцөлдөж явахдаа цагдаа нарт зодуулж, тамлуулж байсан. Бүлэг цагдаа гэр оронд ирж тагнаж, чагнадаг, машинаар араас дагаж, мөргөдөг. Хэрэг хүлээлгэх гэж элдэв зүйл асууж, шалгаадаг. Насанд хүрээгүй хүүхдүүдээс минь хүртэл мэдүүлэг авдаг. Сургууль дээр нь хүртэл очиж, нүцгэлэн хүүхдүүдийн дунд ичээж, зовоосон.
Асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдийг байцаах байдлаар манай гэр бүлд санаатайгаар халдсан.. Гэрт орж ирээд бүтэн жилээр ус хаачихсан. Энэ асуудлуудыг яриад явахаар зоддог.
Хүний эрхийн үндэсний комисст хандахаар цагдаагийн асуудалд оролцохгүй гээд хүлээж авдаггүй.
Олон улсын хүний эрхийн байгууллагад хандаад өгөөч гэхээр өргөдөл гомдлыг минь урдаг.
Би бизнес эрхэлдэг байсан. Бизнесийг маань хүртэл бүр хаасан.
Д.Ганбаяр (Өмгөөлөгч агсан Г.Батбаярын өмгөөлөгч):
-Энэ онд эрүүдэн шүүгдсэн хоёр асуудал ярья. Хуульч өмгөөлөгч Г.Батбаяр эрүүдэн шүүгдсэнээс болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн.
Тэр нас барахаасаа нэг хоногийн өмнө Хүний эрхийн хороонд өргөдөл гаргасан.
Мөрдөн байцаах албаны эрүүл мэндийн хэсэг, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч Цамбацэнгэл, дарга Мөнхнаран нь иргэн Г.Батбаярыг хийгээгүй гэмт хэрэгтэй нь холбогдуулан шалгахдаа хүнлэг бусаар, хэрцгий хандаж, сэтгэл санаанд нь шаналал зовиур үүсгэж, нотлох баримтыг устгах, өөрчлөх, эзэнгүй хэрэгт гүтгэхийн тулд бусдын орон байранд хууль бусаар нэгжлэг үзлэг явуулсан.
“Хуурамч нотлох баримтыг бүрдүүлэх, хэргийн мэдээ баримтыг хохирогч гэх этгээдэд задруулах, сэтгэл зүйн дарамт учруулж хууль зөрчсөн арга хэмжээ хэрэглэж хүчээр гарын үсэг зуруулсан тул энэхүү өргөдлийг гаргаж байна" гэсэн байдаг.
Хохирогч гэх этгээд нь худал мэдээлэл тараах гэдэг асуудлаар талийгаач Г.Батбаярт хэрэг үүсгэсэн.
Үүн дээр тулгуурлаж орон гэрийг нь нэгжиж, тэр хүнд шаналал зовиур дарамт үүсгэсэн. Ингээд хэдхэн хоногийн дараа тэр хүн алга болоод хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хэд хэдэн эрүүгийн зүйл заалтаар гомдол гаргасныг шалгаж өгнө үү гээд Хан-Уулын нэгдүгээр хэлтэс дээр гомдол гаргасан. Харамсалтай нь, энэ асуудлыг шалгаагүй. Одоог хүртэл энэ хүнийг яагаад нас барсныг тогтоолгож чадахгүй байна. Энэ асуудлын эхлэл нь түүний охиноос эхлэлтэй. 2021 оноос эхлээд охиныг нь дарамталж, хаана явж байна гэдэг зургийг байнга аав руу нь явуулдаг байсан. Эцэст нь кофе асгасан болгоод сошиалаар сэвээд одоо охин нь гадаадад, Монголдоо ирж чадахгүй амьдарч байна.
С.Шаарийбуу: Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон
Сонсгол үргэлжилж байна. Сонсголд ирсэн оролцогчид мэдээлэл өгч байна.
Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр хөнөөгдөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд Малайзын шүүхээс оноосон ял хөнгөдсөн тул өөрчлүүлэхээр хохирогчийн аав С.Шаарийбуу 19 жилийн турш явж, тэмцсэн. Тэгвэл энэ удаагийн нээлттэй сонсголд тэрбээр оролцох үеэрээ Малайз улсад охин нь амь насаа алдсан эл хэрэгт Монголын төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон гэх ноцтой мэдээллийг ч хийлээ.
С.Шаарийбуу:
-Өдгөөгөөс 19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг урд шөнө хороосон. Охиныхоо гэгээн дурсгалд зориулж, хэдхэн секунд хүндэтгэл үзүүлье. Та бүхэндээ талархлаа.
Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замын тухай ярилцаж байна. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн асуудлыг ярих ёстой юм.
Бид үнэндээ гараад явсан хүмүүсээ мартсан. Тэд өөрсдийнхөө эр зоригоор тэр улсын хуулиар, тэдний эрх мэдэлд хохирч явдаг.
Гадаадад болсон асуудалд төр хохирогч бас нэхэмжлэгч байх ёстой. Би энэний төлөө 19 жил явлаа, надад тусалдаггүй. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ бичиг өгсөн, нэг л хариу өгдөг. Боломжгүй гэдэг. Боломжгүй гэдгийгээ эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаггүй гэдэг. Эрх зүйн гэрээгээ байгуулаач дээ.
Австралитай байгуулдаггүй, францтай байгуулдаггүй, Малайзтай байгуулдаггүй, бусад оронтой байгуулдаггүй. Эрх зүйн гэрээгүй юм бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу гэж би асууж байна.
Энэ асуудлыг би саяхан Ерөнхий сайдад тавьсан, Хууль зүйн яам руу шилжүүлсэн байна лээ. Надтай уулзаж, боломжгүй гэдэг хариултаа өгөх болов уу гэж горьдож байна. Манай хуулийн байгууллага хүний өргөдөл авдаг, өөртэй нь уулздаггүй. Нэг сар хүлээлгэдэг хуулийн хугацаатай. Боломжгүй гэдэг хариулт л өгдөг. Би хүн хүнтэйгээ харилцдаг гэж боддог гэтэл хүн цаастай харьцсаар удаж байна. Харамасалтай байдаг.
Эрүүдэн шүүлт гэдэг асуудлыг ярьж байгаа бол тодорхой бодитой юм ярих ёстой.
Үнэнийг хэлье гэхээр үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль манайд байдаггүй. Тийм болохоор айгаад байдаг.
Шүгэл үлээгчийн тухай хуулиа хэлэлцээд өгөөч ээ, УИХ ын гишүүд ээ. Юуг тусгах юм гэдгээ ард түмнээсээ асуугаач ээ. Өмнөх УИХ -аар хоёр удаа хэлэлцэх гээд чадаагүй. Юунаас айгаад байдаг юм бэ гэхээр хэн нэгэн хүний эрхэд нөлөөлсөн шударга үнэнийг хүлээх гээд байна гээд айгаад байдаг бол харамсалтай юм болж байгаа шүү.
Боломжгүй юм гэж байхгүй. Боломжгүй гэдэг үгийг чадахгүй гэдэг үгтэй зүйрлэдэг.
Би Малайзын хуульд нөлөөлсөн, хууль цаазын ялын хэд хэдэн заалтыг 2023 онд өөрчлүүлсэн. Хэрэг үйлдэгчдийн ялыг сая аравдугаар сарын 10-нд өөрчлүүлж чадсан. Миний өмгөөлөгч Монголд ажилладаг Б.Баяр, тэнд ганц Энэтхэг эмэгтэй бид гурав болж байна. Хил даваад хэдэн улсын цаана асуудлыг шийдэж чадаж байхад боломжгүй гэдэг ганц үгийг энд сонсох надад харамсалтай санагддаг.
Энэ хугацаанд манай Монголын төрийн өндөр албан тушаалтангууд энэ хэрэгт орооцолдсон, тэндээс очиж мөнгө авсан, тэнд очиж нөлөөлсөн. Би энэ тухай Ерөнхий сайд, Хууль зүйн яаманд өгсөн албан бичигт бичсэн байгаа.
Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-С.Шаарийбуу гуай таны үг хэлэх минут дууссан. Ноцтой ч юм хэлж байна. Бид цаашид гадаад улсад байгаа Монгол иргэнийхээ эрхийг олон талаар хамгаалах асуудал яригдаж байна. Шүгэл үлээгчийн байдлын тухай хуулийн төслийг өмнөх УИХ аар хэлэлцэхийг дэмсжэн. Шинэ УИХ бүрдсэнтэй хобоотойгоор Дэгийн тухай хуулиар хуулийн төсөл буцсан байгаа юм.
Хоёулаа дараа нь ярьж болно, гишүүд асуулт тавих үед танд бас боломж олгоё гэж бодож байна.
Фото: Сонсголд 122 оролцогчоос 85 оролцож байна
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн 2 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн хэмээн ирцийг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь ирсэн байна. Цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн 2 иргэн холбогдсон гэдэг мэдээллийг сонсгол даргалагч танилцууллаа.
Цэргийн ангид таван албан хаагч амиа алджээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв.
Тус комисст дээрх асуудалтай холбоотойгоор 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн.
Тухайлбал, 2023, 2024 онд нийт 108
- Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой-55
- Прокурортой холбоотой-4
- Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй холбоотой-3
- Шүүгчтэй холбоотой-1
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой-45
Хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн.
Шийдвэрлэлт:
АТГ:
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан-17
- Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн-2
- Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн-5
- Прокурорын байгууллагад шилжүүлсэн-6
Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гомдлын тухайд 2 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөн ХЭҮК нь хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, цэргийн анги байгууллага дахь дүрмийн бус харилцаа зэрэгт хяналт шалгалт хийж байсан.
Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2021 оны илтгэлээр 5 хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна гэж дүгнэсэн. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр илэрч байна гэж дүгнэж байжээ.
Тус комиссын Зэвсэгт хүчний жанжин штабаас авсан мэдээллээр 2021-2024 оны хооронд амь хохирсон хугацаат цэргийн албан хаагч тав бол эрүүл мэндээрээ хохирсон офицер ахлагч 16 , эрүүл мэндээрээ хохирсон хугацаат цэргийн албан хаагч 13 гэжээ.
Харин Хил хамгаалах байгууллагаас авсан мэдээллээр эрүүл мэндээрээ хохирсон албан хаагч 14 байгаа юм. Үүний шалтгаан нөхцөлийг дүрмийн бус харьцааны зөрчил, эрүүл мэнд суурь өвчний улмаас, ар гэр, найз нөхдийн хүрээнд үүссэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, цэргийн албанаас шантарч өөрийн биед санаатай гэмтэл учруулсан гэж дүгнэжээ. Ёс зүйн хорооны ажиллах журмыг баталж хилийн цэргийн анги салбаруудад хүргүүлэх, сэтгэл зүйн ерөнхий байдал, зан үйлийн онцлогийг судлах зорилгоор авсан сорил судалгааны үр дүнд үндэслэн урьдчилан сэргийлэх бодитой арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байгаа нь дүрмийн бус харилцаа үүсэхэд нөлөөлж байна гэж дүгнэжээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2023 оны байдлаар шүүхээс хугацааг тогтоогоогүй 13 хүнийг засрал сайжрал олоогүй үндэслэлээр 5-20 жилийн хугацаагаар тус байгууллагад үргэлжлүүлэн албадан эмчилж байна.
Албадан эмчлүүлж байгаа хүний тоо 39. Тус клиникийн байрны хүртээмж, стандартын шаардлага хангасан өрөө, тасалгаагүйгээс албадан эмчлэгдэж буй хүний эрх зөрчигдөж байна.
Гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа:
Төрийн болон албаны нууц мэдээлэл агуулсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдаан хаалттай явагдах
Нотлох баримт шалгуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах
Оролцогчдод танилцуулахгүй байх
Нууцын баталгаа авч өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээг хязгаарлах
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл болгож хэрэглэх
Хавтаст хэргийн материалд хамааралгүй төрийн нууц, түүнд хамаарах мэдээ баримтыг хавсаргаж хэргийг бүхэлд нь нууцад хамааруулах зэрэг нөхцөл байдал илэрч байна
Хорих анги, цагдан хорих байранд гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн боломж өнөөг хүртэл нээлттэй байгаа нь эрүү шүүлт тулгах, хүний эрхийн аливаа зөрчил үүсэх эрсдэлийг үүсгэж байна.
УИХ-ын 2023 оны 35 дугаар тогтоолд “цагдан хорих байранд гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах хүрээг хязгаарлаж, хүний эрхийн зарчимд нийцүүлэн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, танилцуулах талаар тусгасантай холбоотойгоор, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хүрээ хязгаарыг хумисан хэдий ч энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна гэж дүгнэжээ.
Мөн хорих ял, баривчлах шийтгэл эдлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хорих анги, баривчлах төв болон хүний эрхийг хязгаарлах газруудад эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах эрсдэл бодитойгоор нэмэгдсэн.
Хорих ангиудын орчин нөхцөл НҮБ-ын хоригдолтой харьцах наад захын жишиг дүрэм зарчимд нийцсэн байдлаар сайжрахгүй байна. Ялангуяа эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хоригдогч, бүх насаар хорих ялтай хоригдогсдыг хамгаалах шаардлагатай.
Сэтгэцийн эмгэгтэй хүнд хэрэглэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байна. Тухайлбал, стандартын шаардлага хангасан өрөө тасалгаагүй, байр хүртээмжгүй, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнд албадан эмчлэх арга хэмжээг ижилхэн орчин нөхцөлд хэрэгжүүлж байгаа, хорих ангиудад сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нэмэгдэж байгаа ч эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх явдал хангалтгүй байна.
Эрүү шүүлтийн хохирогчдыг үр нөлөөтэй хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, хохирогчдыг нөхөн сэргээхэд чиглэсэн эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн орчин дутмаг байгаагаас хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгарч байгаа нь хохирогч дахин хохирох нөхцөл байдал үүсэж байна гэж Хүний эрхийн үндэсний комисс дүгнэжээ.
516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна.
Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв.
Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ.
Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ.
Сонсголд оролцох гишүүд ирэхгүйгээс саатав
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу өнөөдөр (2024.11.20) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэхгүйгээс товлосон цагаасаа 50 гаруй минутаар хождож эхлэв. Хуульд зааснаар хяналтын сонсголд Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг 22 гишүүнээс хамгийн багадаа 12 гишүүн ирж байж, ирц 50 хувьд хүрэх ёстой. Гэвч тус байнгын хорооны гишүүдээс дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нарын гишүүн ирсэн байв.
Харин сонсгол санаачлагч гишүүдээс Ө.Шижир, Ж.Баярмаа нар ирсэн бол Ардчилсан намын бүлгээс М.Далайнбатбаяр, мөн ИЗНН-аас М.Нарантуяа гишүүн ирсэн юм.
Сонсгол даргалагч П.Сайнзориг “Сонсгол болох мэдээллийг бүх хэлбэрээр хүргүүлсэн. Сонсголтой давхцаж байгаа Байнгын хорооны хуралдаан байхгүй” гэдгийг тодотгов.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Б.Бат-Амгалан, Х.Баттулга, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нарыг яаралтай сонсгол болох танхимд ирэх ёстойг сануулсан бол Б.Цогтбаатар, У.Отгонбаатар нар өвчтэй, Н.Алтанхуяг чөлөөтэй, С.Одонтуяа, Д.Заяабал нар гадаад томилолттой байгааг мэдэгдэв.
Цагтаа ирээгүй гишүүдийн нэрсийг хэдэнтээ зарласнаар Х.Баттулга нарын гишүүн ирснээр ирц 54 хувьд хүрснээр сонсголыг эхлүүллээ.
Хяналтын сонсголд ажиглагчаар оролцохоор хүсэлтээ ирүүлсэн хоёр иргэн, төрийн байгууллагын төлөөлөл 37 оролцож байгаа бол төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөллөөр оролцохоор бүртгүүлсэн 75 оролцогчийн 46 нь хүрэлцэн ирсэн байна. Мөн Хяналтын сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн нийт 122 оролцогчийн 85 нь иржээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-20 66.181.191.77
Дээрх бүгдийг уншиахад итгэмээргүй, даанч дээ л гэх харуусал төрж байна даа. Монголд хүний эрх гэж байхгүй, даргын эрх л гэж байдаг юм байна.
Нэргүй 2024-11-20 139.5.217.50
Бас ямар бузар амьтан нь гадныхантай нийлж залуу бүсгүйг тэгж муухайгаар алсан юм бол доо. Нэг л өдөр нүгэл нүдээр нь гарах байх даа.
Нэргүй 2024-11-20 202.9.40.89
Сэтгүүлч мэрэгжилтэй хорчин хор найруулдаг,бусдыг гүжирддэг, шантаажилдаг, хаалтын гэрээ нэрээр баяждаг хүмүүсийг УИХ-д гаргаж хэрхэвч таарахгүй. Гэтэл арчаагүй сонгогч нар тэдний үгнэд хууртаад сонгочих юм. Тэд одоо УИХ-ыг юу ч биш болгож байна. УИХ бол хэрүүл хийдэг газар биш ээ. Баярмаа гэж огт сонсож байгаагүй сэтгүүлч яаж хууль санаачлах болж байна.Үнэн тэнэгн сонголтыг зарим хүмүүс хийх юмаа
Нэргүй 2024-11-20 103.168.34.26
Чиний улс төрийн үзэл бодол хэнд ч хамаагүй. Чамтай үзэл бодол таараагүйнхээ төлөө тэр хүмүүс тэнэг болох ёсгүй. Чи ч тэнэг байж болно. Олонхийн саналаар сонгож сонгогдох хуультайгаас хойш чи мянга гонгиноод нэмэргүй.
Иргэн 2024-11-20 139.5.217.85
Хууль нь гууль болж хогийн шарилж болсон ийм бхад монголд шударга ёс тогтлоо юу арчаагүй ө бүдүүлэг адгийн заваан анархизм ёс зүйгүй хэлэх ч муу үг олдохгүй бна
Нэргүй 2024-11-20 122.201.31.49
Бас л троллууд орж ирээд ком бичээд уналаа
Монгол 2024-11-20 172.56.166.192
Хүний эрхийн төлөө хүн бүр тэмцэх ёстой, тэр тусмаа Монголд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдсөөр байгааг бүгд мэдэж байгаа
Ялангуяа, цэрэг,өвчтөн,лам ,сэтгэхүйн эмнэлэгт,шоронд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн болон нийгмийн ядуу бүлэг,хүүхдүүдийн эрх Монголд ноцтой зөрчигдсөөр байна. Монголын төрөөс үүнийг анхаарч ажиллах хэрэгтэй
Нэргүй 2024-11-20 66.181.177.126
Энэ Шаарийбуу гэдэг хүн чинь бас рекетчин юм биш үү??? Монголын өндөр албан тушаалтангууд оролцсон ч гэх шиг солиороод уналаа. Мэддэг бол нэрийг нь хэлчихээч. Үнэн болоод түүнийгээ хэлэхгүй бол Шаарийбуу ч өөрөө гэмт хэргийн хамсаатан болж таарна.
Нэргүй 2024-11-20 202.9.46.116
ОЙЛГОЖ УНШ
Нэргүй 2024-11-20 139.5.217.50
Үр хүүхдээ алдаад байдгаа бартал тэмцэж байгаа хүнийг муулна гэдэг байж боломгүй. Хүн чанаргүй хүн хог л тэгж чадах байх
Нэргүй 2024-11-20 103.57.95.33
С.Шаарийбуу: Монголын өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон гэж байна. Тэгээд нэрийг нь олигтойхон шиг тодорхой хэлчихэж чадахгүй нь уу. Олон жил болж байна. Эсвэл хүн гүтгэх хэрэггүй. Олон жил л хоосон гоншигноллоо. Тэгээд өдий хүртэл үхсэнээ хийж хэлэхгүй явж байсан юм дээ. Ер нь бол биеэ үнэлж явж байгаад л амиа алдсан байдаг. Тиймээс хэн нэгнийг буруутгах ргэж зүтгэх хэрэггүй
Нэргүй 2024-11-20 202.9.46.116
ОЙЛГОЖ УНШ
хөлдүү нүүс эмээн 2024-11-20 103.168.34.86
Цэргийн "албан" хаагч гээд мэдрэлтэцгээгээд байх юм. Одооны сэтгүүлчид гэж ямар ч мэдлэг боловсролгүй хөлдүү дуракууд юм аа. Цэргийн "алба" хаагч шүү дээ.
Нэргүй 2024-11-20 157.15.7.132
Малайзын мафитай хаалтын гэрээ байгуулсан төсвөөс цалинжигсад.
Нэргүй 2024-11-20 157.15.7.132
Зөв Шаарийбуу гуай. Та дуу хоолойгоо энэ чихгүй төрд сонсгож байгаарай. Наадуул чинь сонсохгүй байна, үзэхгүй байна, харахгүй байна гээд байгаа. Иргэнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахгүй юм бол төсвөөс өчнөөн мөнгө зарж элчин сайд, консул, нарийн бичиг гээд баахан тушаалтнууд цалин аваад сул сууж байх хэрэг юун? Малайзын мафийн хаалтын гэрээ хийгээд дүлий, албан ёсны мангуу царай гаргаад, цалин аваад сууж байгаа.
Нэргүй 2024-11-20 66.181.184.244
Ирэхгүй бгаа гишүүд ньэрүүдэн шүүлтийг дэмждэг ноход юм бна гэж үзэх ёстой !
Нэргүй 2024-11-20 66.181.183.20
дахин төрөхгүй болтол сүнсээ устгуулах нь дээ. ном сайн уншиж тамаас аврагд