Лос Анжелес хот Трампийн бодлогыг дэмжихгүй гэдгээ батлав

Лос Анжелес хот Трампийн бодлогыг дэмжихгүй гэдгээ батлав

Лос Анжелес хот Трампийн бодлогыг дэмжихгүй гэдгээ батлав

АНУ-ын хоёр дахь том хот болох Лос Анжелес цагаачлалын асуудал дээр Дональд Трампаас өөр үзэл бодолтой байна. Тодруулбал, Мягмар гаригт хотын зөвлөл цагаачид болон эрх баригчдын хооронд итгэлцэл үүсгэх "ариун хот" тогтоолыг баталсан байна. Улмаар тус хот нь бичиг баримтгүй цагаачид болон ЛГБТК бүлгийн хүмүүст ээлтэй гэдгээ дахин батлаад байна.  Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа цагаачдыг олноор нь албадан гаргана гэдгээ мэдэгдсэн.

Уг асуудлыг зохицуулахаар сонгогдсон Тим Хоман цагаач иргэдэд ээлтэй хотуудыг холбооны асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан байна.

Ариун хот гэдэг нь холбооны цагаачлалын албаныханд бичиг баримтгүй цагаач иргэдийг барьж өгөхгүй байх гэсэн утгатай бөгөөд арав гаруй жилийн өмнөөс АНУ-д түгээмэл болжээ. Энэ нь хууль эрх зүйн нэр томьёо биш тул хотууд цагаачдын дархан цаазат газар болохын тулд хууль тогтоомжид бодлого тогтоох, орон нутгийн цагдаагийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах зэрэг арга замаар хэрэгждэг.

Үндсэн гол зорилго нь холбооны цагаачлалын агентлагуудтай хамтран ажиллахыг хориглож, цагаачдын эрх ашгийг хүндлэх аж.

Лос Анжелес хотын зөвлөлийн гишүүн Нитья Раман хэлэхдээ "Холбооны цагаачлалын хууль тогтоомжийг хот дотор хэрэгжих, цагаачдын эсрэг арга хэмжээ авахаас урьдчилан сэргийлэх болно" гэжээ. Мөн цагаачлалын алба болон хотын албан тушаалтан, агентлагуудын хооронд зарим мэдээлэл солилцохыг хориглоно. Захирамжид хотын дарга Карен Басс гарын үсэг зурсны дараа хүчин төгөлдөр болох юм.

Түүнчлэн Бостон, Нью-Йорк зэрэг бусад хэд хэдэн хотын албаны хүмүүс холбооны цагаачлалын албатай хамтран ажиллахгүй гэх амлалт өгчээ.

Трамп дахин сонгогдсоноос хойш тус улсын олон арван сургууль цагаач сурагчдаа албадан гаргахгүй гэдгээ батлахын тулд өөрсдийгөө дархлагдсан газар эсвэл аюулгүй газар гэж зарласан байна. Мексикийн хилээс 225 км зайд орших Лос-Анжелес хотын сургуулийн дүүрэг мөн адил аюулгүй газар болох санал хураалт явуулсан. Хэрэв санал дэмжигдэх бол дүүрэгт оршин суудаг сурагч, гэр бүлүүдэд цагаачлалын албатай хэрхэн харилцах талаар сургалт явуулах аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-20 103.145.234.104

АНУ бол Холбооны улс муж болгон өөрсдийн хуультай 👏👏👏

Avatar

зочин 2024-11-20 66.181.185.141

Сонгууль болсон Трамп ялсан. Тэгээд бандан тас биш үү?
Одоо Трамп бодлогоо хэрэгжүүлэхэд хэн саад болохын?

Avatar

heh 2024-11-20 202.131.225.53

i guess that is not how it works in USA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж