"Папиллома вирусийн эсрэг вакциныг 150 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн"

"Папиллома вирусийн эсрэг вакциныг 150 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн"

"Папиллома вирусийн эсрэг вакциныг 150 улс дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн"

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэж буй. Тэгвэл цахим сүлжээнд тус вирусийн эсрэг вакцин нь сөрөг гэсэн судалгаа, нотолгоогүй мэдээллүүд цацагдсан. Тиймээс Эрүүл яам, Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.11.20/хүний папиллома вирусийн талаар мэдээлэл хийв.


Дэлхий дахинд ХПВ-ийн 200 гаруй хэвшинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд ХПВ нь үтрээ, бэлгийн уруул, шодой, ам, хоолой, умайн хүзүүний хорт хавдар зэрэг зургаан төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг үүсгэдэг ажээ.

ХПВ нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 75 хувь нь ХПВ-ийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80 хувь нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг гэдгийг мэргэжитнүүд хэлж байгаа юм. ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой юм байна. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг байдаг аж. 2023 онд  Монгол улсад 425 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Энэ нь  нийт оношлогдсон хорт хавдрын дөрөвдүгээрт орж буй үзүүлэлт.  2023 онд Умайн хүзүүний хорт хавдраар  160 эмэгтэй нас барсан байна.

Тиймээс, Дэлхий дахинд 2030 он гэхэд бүх улс орнуудад дараах 3 зорилтод хүрч умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулах, улмаар устгах зорилт тавьсан байна. Үүнд:

  • 15 нас хүртэлх охидын 90 хувийг ХПВ-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулах,
  • 35 ба 45 насныхны 70 хувийг өндөр мэдрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулсан байх,
  • Умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийн 90 хувийг шаардлагатай эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамруулсан байх зорилтыг дэвшүүлсэн.

Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгох, дархлаажуулалтын үйлчилгээг хүн амд ойртуулах зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-11-20 202.21.103.226

Хаана үйлдвэрлэж туршигдсан хэдэн төгрөгийн ямар найрлагтай юу хийх гээд байгаа ил тод харуулж бичмээр байна бид туршилт болмооргүй ба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж