"ЗГ, УИХ хоригийг хүлээж авч, алдагдалгүй төсөв батлах байх"

"ЗГ, УИХ хоригийг хүлээж авч, алдагдалгүй төсөв батлах байх"

"ЗГ, УИХ хоригийг хүлээж авч, алдагдалгүй төсөв батлах байх"

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуульд бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Ерөнхийлөгч хориг тавьж буй талаараа мэдээлэл хийлээ. Хоригийг процессыг хуулийн дарааллаар нь харах хэрэгтэй. УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн ер нь бол алдагдалгүй төсөв батлах дээр санал нэгдэж байгаа. Төсөв алдаглагүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаадлагатай болж байна. Алдагдалгүй төсөв байх ёстой гэсэн тооцооллыг хийхэд нилээдгүй үйл ажиллагааг танах, энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа зүйл бий. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсч буй зарлууд дээр эргэж харах нөхцөл үүснэ. Мөн гадаад томилолтын зардал, соёлын яамны ваучер зэргийг хасахад бага боловч Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх. Засгийн газрын хувьд ч эерэг хүлээж аваад, өөрчлөлтөө хийгээд явна гэж бодож байна.

Ирэх жилийн төсөв 5,3 их наядаар өсөлттэй байгаагаас 2,5 их наяд нь салбар салбарын хуульд орсон өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардлууд бий. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү их үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна.

Ер нь бол нийтдээ 1,2 их наядын таналж хийж байж, алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. Цаашид төсвөө алдагдалгүй баталдаг, төсөв дээрээ хийдэг хөрөнгө оруулалтууд хойшилж, бүс рүү хийх хөрөнгө оруулалтууд хумигдаж орж ирнэ гэсэн үг. Одоогоор бид төсвийн тоонууд дээр судалгаагаа хийчихсэн, бэлэн байна. 2025 оны төсөв хувийн хэвшлээ асар их дэмжсэн төсөв. Нэг төгрөг болгон хувийн хэвшил дээр очдог. Хөрөнгө оруулалтууд маань тэр хэмжээгээр танагдана гэсэн үг. Цаашид томоохон хөрөнгө оруулалтуудыг төсвөөс санхүүжүүлэх асуудал хумигдаж, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг гадаадын зээл, хувийн хэвшил, төр-хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэх шаардлага үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-20 59.153.112.157

Төсвийн хуулийн 34.1-д ЗГ төсвийн тодотгол хийх 5 нөхцөлийг заасан. Төсвийн тусгай шаардлага баримтлахгүй НӨХЦӨЛ, төсвийн алдагдал ДНБ-ний 3 % нэмэгдэх НӨХЦӨЛ, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг өөрчлөгдөх НӨХЦӨЛ, ТЕЗ нарын хооронд төсвийн зохицуулалт хийх НӨХЦӨЛ, ЗГ-ын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй НӨХЦӨЛ үүсэх.Энэ 5 нөхцөл ТӨСӨВ ХЭРЭГЖИХ ЯВЦАД л үүснэ. Иймээс УИХ 2025 ОНЫ ТӨСӨВ ХЭРЭГЖЭЭГҮЙ БАЙХАД ЗГ-Т ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ҮҮРЭГ ӨГСӨН НЬ БИЕЛЭГДЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ШИЙДВЭР ШҮҮ.

Avatar

Нүүрсний хулгай 2024-11-20 202.9.46.62

х****а фистаа, амарбаясгалан энэ 2 таван толгойн орд газарт цаасан компани байгуулж ашиглалтын лиценз авч нүүрс өдөр шөнөгүй нүүрс хулгайлж байгаа хулгайчид шүү дээ

Avatar

zochin 2024-11-20 76.68.83.100

Тэнд толгой гашилгаx xэрэг юу ч байxгүй Xүүxдийн тэр xэрэггүй киноны мөнгийг xасаxыг 100% ард түмэн xүсэж байгаашдээ. Тэгээд л болоо, гүйцээ.

Avatar

Иргэн 2024-11-20 103.212.163.195

тэр төслүүдийн үнэ өртөгийг хянах хэрэгтэй энэ намрын бордурын цавчаа шиг л юмнууд явж байгаа гэдэг нь тодорхойлдоо. үүнийгээ сайд нарч мэдэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.189.249

Хоригийг өөрсөддөө эргүүлэн ашиглаж цалин, нэмэгдлийг хасч улс төр хийх нь л дээ. Засрахгүй ээ, ерөөсөө огцруулах л ганц зам байна аа.

Avatar

зочин 2024-11-20 103.140.10.205

Уг нь хөрөнгө оруулалтыг хасах бус орон тоо, захиргааны газруудыг цөөлөх зэргээр урсгал зардлыг багасгах юмсан

Avatar

Нэргүй 2024-11-20 202.126.89.241

Word Salad Man

Avatar

Нэргүй 2024-11-20 172.59.185.94

uchral saidiin heden tusuliig zogsoo munguugaah hemt hereg

Avatar

Нэргүй 2024-11-20 172.59.185.94

gadaad zorchih olon ulsiin zubulguun gej hereggui mash ih zardal ba gadaad heregiin yam battsetseg odoo bo soloh bolson

Avatar

Зочин 2024-11-20 202.126.88.214

Эхлээд терийг эрс цомхотгох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2024-11-20 202.126.88.165

Сангийн сайдаа Эрүүл мэндийн даатгалын сан юу болчихвоо

Avatar

Нэргүй 2024-11-20 202.126.91.178

Зайл ста минь гоншгоносон ста төрийн банкны тонуулчин

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

Чиний дэргэд Жавхлан мэдлэгтэй чадвартай ёс зүйтэй залуу, Манай бахархаж болохуйц тэргүүний сэхээтнүүдийн нэг,Үүгээрээ тодорч нийгэмд танигдсан хүн, Иргэдийн итгэлийг хүлээж төрийн ажлыг олон жил амжилттай эрхэлж байна, АН-ын зарим этгээдүүд, сөрөг хүчнийхээ гол төлөөлөл болох зарим хүмүүс рүү энгэж галзуу нохой шиг дайрч доромжилдог,Элдвээр гүтгэж гүжирдэн нэр төрийг нь унагахыг оролддог, Бусдыг хуурч муу аргаар төрийн эрхэнд гарахыг хичээдэг,

Avatar

зочин 2024-11-20 192.82.64.167

Төсвийн аюулгүй байдал, Төсвийн бүрдүүлэлтийн аюулгүй байдал, төсвийн зарцуулалтын хяналт гэсэн 3 хэлхээг ганц хуулиар босго болгох нь ямар байгааг анхаарна биз дээ

Avatar

Эх 2024-11-20 66.181.191.110

энэ зөнөсөн юм болов уу маш сайн төсөв болсон гээд байсан одоо юу ярьж байгаагаа мэдэж байна у кэк

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

Эдийн засгаа сайжруулах, чадавхийг нь ахиулахад чиглэсэн сайн төсөл байсан, Харамсалтай нь энэ хэдэн тэрс этгээдүүдээс болж төсвөө эргэн хянах болжээ,, Зарим ажлаа зогсоох, хөрөнгө оруулалтаа хойшлуулах, мөн засгийн газрын зарим үйл ажиллагааг хязгаарлах , алхам ухрахаас өөр аргагүй байдалд орж байна, Одоо яая гэхэв,Танхимдаа хэрэлдээд , шүлсээ үсчүүлээд албан тушаал булаацалдаад дороо тийчигнээд л суугаад байхаас

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.234.123

өмнөхөө дуусгаагүй бай ж баахан нэмж өр тавиад байхаар яаж сайн төсөв болох бэ. эхлээд өмнөх ажилаасаа мөнгө оруулж ирэхээ хичээ. Жавхланг зүгээр л шорооны овоолго руу шид.

Avatar

Zochin 2024-11-20 103.68.107.114

Сангийн сайд энэ төсөв маш сайн төсөв болсон гээд байсан одоо болохоор яачихав аа

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

Тэрс үзэлтнүүд бусдыг элдвээр гүтгэнэ, Ардын дайсан болгох гэж үзнэ, Засгийн газрын үйл ажиллагааг нураах,улс орны хөгжлийг хойш чангаахыг л оролдоно, Эх орон хүн болж жүжиглэнэ, Ийм л хүмүүс байдаг,

Avatar

зочин 2024-11-20 103.57.94.179

Ганц хоёр МЕГА төсөл хасаад явчих санаатай тэгэхгүй шүү Төсвийн байгууллагын дарга нар нийгмийн асуудал урамшуулал нэрээр их наядаар зарлагадаж байна үүнээс тана Урсгал зардалаас жимбийтэл тана Энэ жил ямарч байсан Монгол банк Татварын газар НОСК анхааралдаа ав гишүүдээ Нэр дэьших газар орон \сууц баиулж дарга хувааж авна гэнэ Өөрийн мөнгөөр гэнэ ээ

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.187.17

энэ мэт өлөн хулгайчууд байхад яаж ч бодсон

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

Чи л харин өлөн хулгайчтэй төстэй байна

Avatar

зочин 2024-11-20 103.57.92.11

Сангийн сайдад хариуцлага тооцож огцруулах хэрэгтэй.
Анхнаасаа алдагдалгүй төсөв боловсруулж УИХ-д оруулах нь Сангийн сайдын үүрэг.
Гэтэл энэ нөхөр үүргээ умартаж ,ямархуу төсөв оруулж ирсэнийг Монголчууд бүгд мэдэж байгаа.
Иймээс Сайнгийн сайдыг огцруулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.21.126.195

Төрийн албыг цомхон чадварлаг болгооч.Ямарч хэрэггүй төвүүд байна.Юун олон орон тоотой юм.Яг юу хийдэг юм.Баахан газар хэлтсүүд яамдуудад сангууд байна.Сэтгэл байвал танах зүйл байгаа.Яамны газар хэлтэс 5 хүнтэй байхад болоо.Маш олон чадваргүй хүнд сурталтай нөхдүүдийн цалин НДШ хамаг төсвийг эзэлдэг.Ажлаа мэдэхгүй их зантай хурган дарга нарыг хал цомтго.Яамдууд ажлаа олон хүнд талаар нэг тараагаад өгчихсөн уялдаа байхгүй.Учрал сайдаа үүнийг цэгцэлдээ их буян болно доо.ХО гэдгээ боль Сайдаа.

Avatar

Нэргүй 2024-11-20 192.82.66.243

ААН ХУД ХУД…..ИНГЭСЭН БОЛООЛ БАТЛАНА ДОО

Avatar

Нэргүй 2024-11-20 202.70.34.98

Төсвийг алдагдалтай боловсруулах, үр ашиггүй зарцуулах, хөрөнгө оруулалтыг хэтэрхий олон төсөл арга хэмжээнд хувааж олон жил дамнасан, дуусдаггүй, төсөв нь хүрэхээ больж зогссон ажлууд болж хувирах асуудлыг наад УИХ-ын гишүүд чинь бий болгодог. Тэдний тойрогтоо сайн хүн болж харагдах гэсэн, тэндээсээ дахин сонгогдох гэсэн ашиг сонирхлыг таслан зогсоох хэрэгтэй. Тэгж байж төсөв эрүүлжинэ.

Avatar

Нэргүй 2024-11-20 124.158.119.10

Ёстой ганц үнэн, санал нэг байна.

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

АН улс орныг сүйрүүлдэг,Эдийн засгаа нугасалдаг,,цадахаа мэдэхгүй иддэг, Харин МАН хүндрэлээс гаргаж эдийн засаг бизнесээ сэргээдэг,Иргэдийн амьдралыг хэвийн болгодог,Гадаад худалдаагаа өргөжүүлж ашиг орлогоо өсгөж,төсвөө нэмдэг, Эдийн засгаа хүчирхэгжүүлдэг,, АН-ын зарим үл бүтэх хулгайчуудын үгэнд бүү хуурт, Тэд яг үнэг шиг, Эх оронч хүн болж жүжиглэнэ,Бусдыг хуурна,

Avatar

зочин 2024-11-20 64.119.30.210

МАНгарууд эдийн засаг бизнесээ сэргээдэг юм бол өнгөрсөн 8 жил үхсэн ацаа хийж байсан юм. Сүүлийн 8 жил илт олонхоороо засаг барьчихаад хийж гийгүүлсэн юм юу байна хамаа нэг сайхан халаач МАНгар өмбүү минь

Avatar

Нэргүй 2024-11-20 172.226.43.248

Tiim l baisan ym bolanhnaasaa aldagdalgyi tosov hiihgyi yasan ym. Er ni ene balai Sangin saidig ogtsruulbal taarna

Avatar

сонгогч 2024-11-20 202.9.47.50

соёлын яамны ваучер , сум бүрд барих мэдээллийн төв гэгч тэнэг зүйлийг бүр мөсөн зогсоо, , дорго нарын унаа, тансаглал, гадаад зугаалгыг 70% тана, яам агентлагуудын орон тоог 10% цөөрүүлж төрийн албыг цомхон болгох, явган хүний зам, замын хашлага мэтэд 1-ч төгрөг зарах хэрэггүй..126 хоолны савэу удаа буцаагаад 76 болгож цөөл,,,дэд сайд гэгч орон тоо хэрэггүй…их наядын дээрмийн хэргүүдээсээ мөнгөө олж ав….

Avatar

Зочиг 2024-11-20 202.126.91.224

Эхнээсээ л алдагдалгуй тосовийн тосол боловсруулах естой байсан юм. Энэ Сангийн сайдад хариуцлага тооцох нь зуйтэй байхаа. Улс орны эдийн засгийг унагаж дуусгах нь.

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

Чам шиг туйлширсан хулгайчийн мэддэг зүйл биш, Иргэдийн олонхийн санал авсан хүмүүсийн хийдэг ажил

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.182.88

энэ мал анхнаасаа зөв төсөв оруулж ирэхгүй яасийн. Хүүхдийн ваучер ч гэх шиг. хийж чадахгүйн байна гээд зайлах хэрэгтэй штэ

Avatar

Нэргүй 2024-11-20 103.26.95.170

Цаад улс төрийн жүжиг нь Жавхланг сольж шинэ сангийн сайд томилох. Ганзоригийн Тэмүүлэн Сангийн сайдад санаархалтай байгаа байхаа. Ер нь бол албан тушаалын халаа сэлгээ л хийх гээд ийм жүжиг тоглож буй биз. Жавхлан уг нь 2025 онд тийм тэнэг балай төсөв оруулж ирэх хэрэггүй байсан юм. Улс төрчдийг дагаж намираад байхаар өөрийнх нь суудал эрсдэлд орж байх шиг. Төсөв тэлэхээр хувийн хэвшил дэмжигддэг гэсэн юм байдаггүй юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг улс төрчдийн нөлөө бүхий компаниуд л авдаг.

Avatar

зочин 2024-11-20 103.57.93.125

Хэвийн төсөл, Зарим хүмүүс эх оронч хүн болх гэж жүжиглэж байна

Avatar

zochin 2024-11-20 202.9.46.65

Хамгийн гол 3 нам хариуцсан яамаараа дамжуулж их санхүүжилт авах гэсэн барьцаат төсөв блсн. Үүнийг сайн танах хэрэгтэй. Тэр сум суманд тийм юм хийнэ гэдгийг одоо больж, аймаг орон нутагт нь сумын асуудлыг хариуцуулах хэрэгтэй. Мега төслүүд дээрээ гол нь анхаарах хэрэгтэй.

Avatar

зочин 2024-11-20 64.119.30.210

Энэ нэг долийсон МАНгар н**ш сөрсөн базаа хийж байна шүү дээ 2025 онд нэмэгдэх байсан Төрийн албан хаагчидын цалин тэтгэвэрийн нэмэгдэл байхгүй болно гэж байна даа. Нэн эвэр хошуутай амьтан дугарахаараа л ард түмний карман руу гараа шаачих юм зай аачээ новшоо

Avatar

Нэргүй 2024-11-20 103.145.234.121

Энэ банкны эздийн тавиул стаг хөөж явуулаач. Энэ ард түмэнд хэрэгтэй зүйл хийх ста биш

Avatar

Олон түмний нэг 2024-11-20 202.126.90.139

Юун ч олон тайлбар тавьдаг нөхөр вэ. Олон юм гуцалгүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, алдагдалгүй төсөв хий. Оюун-Эрдэнэ маш хариуцлаггүй ажиллаж байгаа шүү. Том толгой гаргаад л

Avatar

Zochin 2024-11-20 202.21.111.170

Таналт хийж боломж байсан юм бол заавал Ерөнхийлөгчөөр хориг тавиулах шаардлага байсан уу. ЭСвэл Сангийн сайд Жавхлан ажлаа хийж чадахгүй байна уу …… мэдсээр байж ийм алдаатай төсөв батлуулж байгаан УИХ -аар тоглоод байгаа юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж