Норвегийн угсаа залгамжлагч гүнж Метте-Маритын хүү хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Тодруулбал, 27 настай Мариус Борг Хойби нь Норвегийн хаан ширээг залгамжлагч хунтайж Хааконы хойд хүү боловч хэргэм зэрэг, албан тушаалгүй нэгэн юм. Тус улсын цагдаагийн байгууллага Мягмар гаригт мэдэгдэл гаргаж, Хойбиг ухаан алдсан эсвэл өөр шалтгааны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх хэргээр буруутгажээ.
Хойби уг хэргийг үгүйсгэж байгаа ч түүнд хүчиндүүлсэн гэх өөр дөрвөн хохирогч байгаа учир хэргийг үргэлжлүүлэн шалгана.
Цагдаагийн байгууллагын албан тушаалтан хэлэхдээ, "бэлгийн харьцаанд ороогүй ч бэлгийн үйлдэлтэй холбоотой хэрэг хийсэн бөгөөд хохирогч үйлдлийг эсэргүүцэх чадваргүй байсан гэжээ. Норвегийн ордон Хойбигийн баривчилгааны талаар мэдээлэл өгөхөөсөө татгалзсан байна. Түүнийг Даваа гаригийн 23:12 цагт өөр нэгэн хэргийн хохирогчтой хамт цагдаагийн машинд суулган мөрдөн байцаах хэлтэс рүү авч явжээ.
Хойби наймдугаар сарын 4-нд хүчирхийлэл, гэмт хэргийн гаралтай хохирол учруулсан хэргээр шийтгэгдэж байсан.
Мөн жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл ашигласан, хуучин найз бүсгүй Жулианна Снекестад, Нора Хаукланд нарыг хүчирхийлсэн болон энгийн иргэнийг заналхийлсэн зэрэг хэрэгт буруутгагдаж байсан аж. Тэрбээр угсаа залгамжлах ханхүү, гүнжийн амьдардаг Скаугумын ойролцоо амьдардаг бөгөөд цагдаа нар гэрт нь нэгжлэг хийсэн байна.
ХОЙД ХҮҮ БАЙХДАА ЯАХ ВЭ ДЭЭ? 1 цагийн өмнө 202.131.248.198
МЭДЛЭГГҮЙ, МАХАН ОРЧУУЛГЫГ МЭДЭЭ ГЭХ ҮҮ?
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.202
Хойд хүү гэж ямрым бдгын?
Дагавар хүү юм уу?