Швейцарьт төвтэй "Education First" олон улсын боловсролын компани 2011 оноос хойш жил бүр англи хэлний түвшин тогтоох индексийг гаргаж байна. Энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн томд тооцогддог индекс бөгөөд англи хэлийг эх хэл гэж тооцдоггүй 116 улс орон, бүс нутгийн 2.1 сая хүний дүнг нэгтгэж гаргадаг.
"Education First" компани энэ жилийн индексийг саяхан танилцууллаа. Нийт 800 оноо авах ёстой бөгөөд энэ жил шалгуулагчдын дундаж оноо 477 гарчээ.
Мөн улс орнууд болон бүс нутгуудыг англи хэлний чадвараар нь таван бүлэгт хуваасан байна. Үүнд, маш өндөр, өндөр, дунд зэрэг, бага, маш бага гэсэн ур чадварын түвшин багтана.
Энэ жилийн чансаагаар Нидерланд улс нэгдүгээр байранд оржээ. Харин Азийн шилдэг англи хэлтэй улсаар Сингапур шалгарсан бол түүний араас Филиппин, Малайз удаалав. Өмнөд Солонгос улс дунд зэргийн чадвартай гэж үнэлүүлсэн бол хятадууд бага ур чадвартайд тооцогдов. Азийн орнуудаас Мьянмар, Тайланд, Камбож улсууд маш бага ур чадвартайд оржээ. Гэхдээ шалгалт өгөх шаардлагыг хангаагүй Лаос, Хойд Солонгос зэрэг улс мөн байгаа. Япон улс энэ жилийн чансаагаар 454 оноо авч, дунджаас доогуур үнэлүүлэв.
Монгол Улсын тухайд 464 оноо авч, 116 орноос 84 дүгээрт эрэмбэлэгдэв. Ангиллын тухайд бага ур чадвартайд тооцогджээ.
Нэргүй 2024-11-20 78.246.106.64
Англи хэлийг хоёрдогч хэл болгож сургуульд заавал ордог болж бж бусад улсад монголчууд хөл алдахгүй болох хэрэгтэй.
Нэргүй 2024-11-20 103.57.95.33
МОНГОЛЧУУД ОЛОН УЛСЫН ЧАНСАА ТОГТООЖ БУЙ ЯНЗ БҮРИЙН СУДАЛГААГ ГАРГАЖ ИРЭЭД ДУУ АЛДДАГ. ХАРЖ БАЙХАД МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ ЭХНИЙ ТОП 10 БАГТАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ ШИГ Л АВИРЛАНА. ТИЙМ ЮМ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ. БОДИТ БАЙДАЛТАЙГАА Л ЭВЛЭРЭХ ХЭРЭГТЭЙ. БИД КАПИТАЛИЗМД БОЛОВСРООГҮЙ. ХАРАЙГААД СОЦИАЛИЗМД ҮСРЭЭД ОРЧИХСОН. АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖЭЭД 30-ААДХАН ЖИЛ Л БОЛЖ БАЙНА. ТИЙМЭЭС НЭГ ИХ ЮМ БИТГИЙ ШААР. БАРАГ Л ӨНГӨРСӨН 30 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ШАБЛЫН ОРОН БАЙГУУЛЧИХ БАЙСАН ЮМ ШИГЭЭР ХООСОН УНГАС АЛДАНА ШҮҮ
Зочин 2024-11-20 103.212.117.239
Манайханы англи хэл гэж юу байх вэ дээ. Ярианы хэлнээс цаашгүй. Гадаад сурч ирсэн хүмүүс нь барны хэлнээс хэтрэхгүй, ном сэтгүүл уншиж чадахгүй л байгаа шүү дээ. Гадаадад төгсөгчдийн 99% нь ийм л байгаа…
Нэргүй 2024-11-20 103.168.34.86
Манай хүүхэд багаасаа англи хэл сурчихвал донгио болчихно гээд байдаг хөлдүү эцэг эхчүүдээс шалгалт авцын биш үү
Нэргүй 2024-11-20 192.82.66.243
ХУВИЙН ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛИУД Л АНГЛИ ХЭЛ ГЭХЭЭС БИШ УЛСЫН СУРГУУЛИУД, 21 АЙМАГ, 360 СУМААР АНГЛИ ХЭЛ НЭХ СУРАХГҮЙ Л БГА ШҮҮ ДЭЭ
Нэргүй 2024-11-20 124.158.107.198
Англи хэлийг ард түмэндээ эрчимтэй сургах ёстой. Сайд Наранбаяр алцагнаад айгаад бх хэрэггүй. Намайг ингээд хэлчих байх гээд айгаад байдаг шиг байгаа юм. Залуусаа англи хэлэнд түргэн сургах нь монголын тусгаар тогтнолын нэг фактор мөн. Монгол хүн монгол хэлээ алдана гэж хэзээч байхгүй.
Нэргүй 2024-11-20 103.212.117.118
дандаа ломбон толгойтой эргүү юмнуудаас нь шалгалт авчээ…
Нэргүй 2024-11-20 66.181.184.242
Шавийн эрдэм багшаасаа гэж багш нараа сайн бэлдээч ээ.