"Анхдугаар Үндсэн хуулийг батлахдаа зүйл бүрээр гар өргөж санал хураасан нь Монголын төрт ёсны шинэ үзэгдэл байлаа"

"Анхдугаар Үндсэн хуулийг батлахдаа зүйл бүрээр гар өргөж санал хураасан нь Монголын төрт ёсны шинэ үзэгдэл байлаа"

"Анхдугаар Үндсэн хуулийг батлахдаа зүйл бүрээр гар өргөж санал хураасан нь Монголын төрт ёсны шинэ үзэгдэл байлаа"

Монголчууд Бүгд Найрамдах Улсаа дэлхий нийтэд тунхаглан зарлаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 100 жилийн ойг улс, орон даяар 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэхээр УИХ-ын тогтоолоор шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн ач холбогдол, судалгааг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, профессор Жүгнээгийн Амарсанааг урьж ярилцлаа.


-Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг орон даяар тэмдэглэж байна. Үндсэн хууль судлал Монголд хэр хөгжсөн бол. Энэ талаарх таны байр суурийг сонсмоор байна?

-Үнэнийг хэлэхэд, 1992 оны Үндсэн хуулиас өмнөх Үндсэн хуулиудыг ялангуяа Анхдугаар Үндсэн хуулийн талаар төдийлөн судалж, сурталчлахгүй явж ирсэн юм. Хамгийн анх 1924 онд Үндсэн хуулиа батлахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн тайлбарыг нийтийн хүртээл болгохдоо Үндсэн хуулийг сурталчлах үүргийг холбогдох газруудад өгсөн байдаг. Гэвч харамсалтай нь түүнийг судлах, сурталчлах ажил хомс байв.

Хуулийг баталсан өдрийг онцолж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг “Үндсэн хуулийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.

Тухайлбал, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов гуай “Үнэн” сонинд Үндсэн хуулийн тухай өгүүлэл тогтмол бичиж, нийтлүүлдэг байжээ. Тэрхүү цуврал нийтлэлүүдээс Монгол Улс 1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан гэдгийг тунгааж, мэдэж авдаг байсан ажээ.

-Үндсэн хууль судлаач Монголд тоотой цөөхөн юм аа. Гэхдээ тэд зөндөө ном, бүтээл туурвижээ?

-Ер нь монголчууд 1992 оноос хойш Үндсэн хуульдаа олон удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн онцлогтой улс юм. Тэр үеэс л хуулиа олон нийтэд зориулан сурталчлан, хэвлэж эхэлсэн. Судлаачид ч цөөнгүй ном бүтээл гаргасан. Тухайлбал, Элчин сайд, багш Б.Баярсайхан бид хамтран “Олон Улсын Үндсэн хуулийн оршил” хэмээх номыг бичиж хэвлүүлсэн. Мөн Монгол Улсын Төрийн шагналт түүхч О.Батсайхан бид хамтарч, Монгол Улсын Анхдугаар үндсэн хууль, үе үеийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар тайлбар бүхий ном гаргав. Анхдугаар Үндсэн хуулийн тухай ойлголт, онолын судалгааг хөгжүүлэх шаардлага тулгамдаж байна. Дутуу зүйл их бий. Учир нь Үндсэн хууль судлалын чиглэлээр шинжилгээ судалгааны эрдмийн ажлыг сургалтад нэвтрүүлж хэрэгжүүлбэл зохистой. 1924 оны Үндсэн хуульд “Дэлхийн улс орнуудын дарлагдсан ардуудын нийгэм журмын эв хамт ба ёс журмыг хүлээн зөвшөөрөх” гэсэн утга санаа байгааг онцлон харууштай юм. Ингээд яривал Анхдугаар Үндсэн хуульд эерэг ч, сөрөг ч зүйл бий.

Жишээлбэл, энэ хуулиар хутагт хувилгаад, нударган баячуудын сонгуульд оролцох эрхийг хассан нь “Хүн бүхэн тэгш эрхтэй байна” гэсэн уг хуулийн санаагаа зөрчсөн явдал юм. Хожим 1940 оны Үндсэн хуулиар тэдний сонгох эрхийг нээж өгсөн байдаг. Түүнээс есөн жилийн дараа буюу 1949 оны нэмэлт, өөрчлөлтөөр сонгогдох эрхийг нь баталгаажуулсан.

Төрийн тогтолцоо, бүтцийг тодорхойлсон чухал заалт Анхдугаар Үндсэн хуульд бий. Уг хуулийн 10 дугаар зүйлд нь Улсын Их Хурал нь 30 гишүүнтэйгээр Улсын бага хурлыг байгуулна гэж заасан. Гэвч 1925-1928 онд 45, 1928 онд 51, 1930 онд 71, 1934 онд 99 гишүүнтэйгээр сонгож, дээрх заалтыг зөрчсөн. Бас хувийн өмч хөрөнгийг устгасан заалтууд ч байдаг. Ер нь

Үндсэн хуулиа бүрэн дүүрэн судлаагүй хэвээр байгаа учраас шинэлэг байдлаар хандаж, эрдэм шинжилгээ, судалгааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай.

-Үндсэн хуультай холбоотой судалгааны ажлаас тань дэлгэрүүлж тайлбарлуулмаар санагдлаа. Та ямар судалгаанд төвлөрч байна вэ?

-Монгол төрийн түүх, эрх зүй, түүний дотор Үндсэн хуулийн холбогдолтой цөөнгүй ном бичиж, хэвлүүлэн олонд хүргэсэн. Үндсэн хуулийн 100 жилд зориулан “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар Үндсэн хууль-1924 он” номоо гаргалаа. Энэ номын онцлог нь 1924 оны Үндсэн хуулийг дангаар нь авч үзсэн явдал юм.

Өөрөөр хэлбэл, Анхдугаар Үндсэн хууль хэрхэн бүтсэн тухай томоохон гарын авлага юм. Д.Бодоо, эрдэмтэн Ж.Цэвээн нарын Үндсэн хуулиас эхлээд 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийн эх гар бичмэлүүдийг уйгаржин монгол бичгээр эмхэтгэж оруулсан байгаа.

-Анхдугаар Үндсэн хуультай холбоотой түүхээс та юуг онцолж ярихсан бол?

-Монголчууд Үндсэн хуулийн урьтал болгож эрх зүйн баримт бичиг эх хуулиудтай байсныг үгүйсгэж болохгүй. 1924 оны 10-р сарын 24-нд Засгийн газар дахин шийдвэр гаргаж, 7 хоногийн дотор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулсны хоёр нь Коминтерны, дөрөв нь монголчууд байсан. Комиссын анхны бүрэлдэхүүний 68 хувь нь Монгол хүмүүс, тэдний дундаж нас 40 байжээ. Аль нэг улсын жишиг болгож авах шаардлагатай болсон тул 1918 онд баталсан Оросын Үндсэн хуулийг загвар болгосон гэдгийг үгүйсгэх аргагүй. Оросын Үндсэн хуулийн удиртгал буюу оршил хэсэгтээ “Хөдөлмөрчин болон дарлагдсан ард түмний эрхийн тухай тунхаг”-ийг оруулсан байдаг. Үүний нэгэн адил

Монгол Улсын 1924 оны Үндсэн хуульд жинхэнэ дарлагдсан ард түмний эрх чөлөөний тухай заалтыг оруулсан. Богд хаан нас барсан учраас Бүгд Найрамдах Улсыг тогтоох шаардлагатай болсон тухай заалтыг ч тусгасан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг комисс боловсруулж, 1924 оны арваннэгдүгээр сарын 8-28-ны өдөр Улсын Анхдугаар Хурлаар олон асуудал хэлэлцсэний нэг нь Үндсэн хуулийн төсөл байжээ.

Хоёр өдөр хэлэлцсэн гэдэг. 50 зүйл нэг бүрийг уншиж, зүйл нэг бүрээр гар өргөж санал хураан 100 хувийн саналаар баталсан. Энэ бол Монголын төрт ёсны түүхэн дэх шинэ үзэгдэл. 1924 оны Үндсэн хуулиар төрийн тусгаар тогтнол, ардын жинхэнэ эрхийг баталгаажуулсан боловч зарим хязгаарлагдмал заалтууд орсон байгаа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд 1924 оны Үндсэн хууль улс орны хөгжлийн дагуу шат, шатаар өөрчлөгдөж эхэлсэн. Өөрчлөгдсөн хууль гэдэг бол аливаа юмыг хайрцаглаж, багцалж байдаг зүйл. Гэхдээ нийгмээсээ хоцорвол хууль хуучраад нийгмийн тушаа саад болно. Хэтэрхий холыг ерөөсөн зөгнөсөн хууль бол хэрэгжихгүй. Үндсэн хууль бол одоо цагт мөртлөө ирээдүй рүү чиглэж явдаг. Галт тэргээр бол бусдыгаа чирдэг толгой нь гэсэн үг. Зарим улсын хууль өөрчлөгддөггүй, жигтэйхэн тогтвортой гэж ярьдаг. Тэр бол өөр систем. Манайх бол Ром, Герман системтэй учраас хөдөлгөөнтэй, өөрчлөгдөж байх учиртай онцлог эрх зүйн тогтолцоотой.

1924 оны Үндсэн хуулийн ач холбогдол нь нэгдүгээрт, Монгол төрийн тусгаар тогтнол буюу жинхэнэ ардын эрх чөлөөг бататгаж, төрийн байгууллагуудын бүтцийг тогтоон, гадаад бодлого, санхүү, зээл, худалдааны онц эрхийг баталгаажуулснаараа онцлогтой. Энэ нь дараа дараачийн Үндсэн хуулиудын суурь болсон гэдгийг онцолъё.

-Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан. Энэ хуулиар хаант улсыг халсан уу, Хамжлагат ёсыг халсан уу?

-Хамжлагат ёс гэдэг бол феодлын нийгэмд байдаг. Газрын эзний ажлыг хийж байгаа хүнийг хамжлага гэдэг. Энэ бол боол биш. Боолын нийгэмд боол хүн гэж тооцогдохгүй. Харин хамжлага бол хүнд тооцогдоно. Энэ нь суурин иргэншлийн ойлголт. Өнөөдөр монголчууд бид бүгдээрээ хагас нүүдэлчид.

Олон хууль батлаад байна гэдэг нь суурин иргэншлийн хуулийг нутагшуулах гэж оролдоод байгаа хэрэг. Нүүдэлчдэд зориулсан тусгай хууль үгүй. Монгол уламжлалыг дагаад хуулиа баталсан.

Хаант засгийг устгасан, буулгасан гэсэн утгаар бичдэг. Хаан нас барчихсан шүү дээ. Тэгэхээр хаант засгийг түлхэж унагана гэсэн ойлголт байхгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.178.204

Өршөөлийн тухай хууль гарсан уу мэдээлэл өгөөрэй.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.161.196

100 жилийн босгон дээр төр өршөөлөө үзүүлэх хэрэгтэй байхаа.Төрийн хайр энэрэл гэж юм байдаг биздээ.Өчнөөн сайхан эд ажиллах насны залууст боломж олгох хэрэгтэй байхаа.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.40.89

100 жилийн ойгоор өршөөлийн хууль батлагдан гарах учиртай. Төр иргэддээ хайр өршөөлөө яагаад үзүүлэхгүй байна вэ

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.41.6

Хулгайч Манж х***а лаларуудыг далд оруул манж лаларуудыг манжруу нь х***а лаларуудыг хужааруу нь ороолгж хөөж дуусгаа
нүүдэлчд эзэд нь эх орондо юу ч хийх боломжгүй болсн ийм болтлоо зах зээл орн зайгаа 34 жил алдсн л******д бүгдийг зулбасгуудруу чиглүүлж л***р бузар ажиллгаа шаасн аймар зулбасгуудад алдсн цөлмөгч тахал л******д. Хэзээч орхишгүй лалартцн. Гажиг шаарууд айхтар муу снаатй шаарууд

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.40.220

Амеркиыг х***а хатгаж амерки х***а хатгалгд ордгүймаа. Агуу Орсууд бузар х***а явуулгийг илрүүлх болхоор тэр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж