Нетаньяхугийн туслах нууц мэдээлэл задруулсан хэргээр шүүгдэнэ

Нетаньяхугийн туслах нууц мэдээлэл задруулсан хэргээр шүүгдэнэ

Нетаньяхугийн туслах нууц мэдээлэл задруулсан хэргээр шүүгдэнэ
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн туслах нууцын зэрэглэлтэй мэдээллийг гадаадын хэвлэлд задруулсан гэх хэргээр шүүгдэх болжээ. Тодруулбал, уг туслах нь барьцаалагдсан хүмүүсийн асуудлаарх хэлэлцээрийг харж, дүгнэх олон нийтийн үзэл бодолд нөлөөлөхийн тулд задруулсан гэж тус улсын шүүх Ням гаригт мэдэгдсэн байна.

Ерөнхий сайдын туслах Элиезер Фельдштейнийг энэ сарын эхээр тагнуулын өндөр нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан хэргээр баривчилсан.

Ришон Лезионы шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, Израилийн цэргийн нөөцийн дэд офицер Батлан хамгаалах хүчнээс нууц мэдээллийг хууль бусаар авсан учир уг хэрэг гарах болсон. Энэ оны дөрөвдүгээр сард тухайн дэд офицер нууц мэдээллийн хуулбарыг  Фельдштейнд илгээсэн бөгөөд барьцаалагдсан хүмүүсийн талаарх үргэлжилж буй хэлэлцээрийг дүгнэх олон нийтийн санаа бодолд нөлөөлөх гэж есдүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэжээ.

Уг нууц мэдээлэл есдүгээр сарын 1-нд барьцаалагдсан зургаан израиль хүн Газад хөнөөгдсөн гэх нийтлэл гарсны дараа хэвлэлээр цацагджээ. Тухайн зургаан хүний дөрөв нь барьцааны иргэдийг суллах эхний хэлэлцээрийн хүрээнд суллагдах ёстой байсан аж. Израилийн хэвлэл мэдээллийг уг нууц материалтай холбоотой нийтлэл, товхимлуудыг олон нийтэд мэдээлэхгүй байхыг эрх баригчид шаардаж байсан тул Фельдштейн гадаадын хэвлэлд өгсөн байна.

Түүний задруулсан мэдээлэл есдүгээр сард Их Британийн "Jewish Chronicle" сонин болон Германы "Bild" сэтгүүлд нийтлэгдсэн байв.

Аль аль нь Израилийн нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан, тухайн үед Нетаньяхугийн шахаж байсан түүхийг дэмжсэн утга бүхий нийтлэл гаргажээ. Уг хэргийг дайны кабинетаас гарсан сөрөг хүчний удирдагч Яир Лапид, Бенни Ганц нар буруутгаж, засгийн газар дээд шатанд бүтэлгүйтсэн гэсэн юм.

Түүнчлэн, Ганц уг хэргийг "үндэсний гэмт хэрэг" гэж тодорхойлж, Нетаньяху болон түүний засаг захиргаа улс төрийн ашиг хонжоо хайсан гэж буруутгажээ.

Харин ерөнхий сайд Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч уг хэрэгт ерөнхий сайд болон сайдын алба ямар ч хамааралгүй, мэдээлэл алдагдаагүй гэж мэдэгдсэн байна. Мөн "Хэрэгтэн аюулгүй байдалтай холбоотой ямар ч хэлэлцүүлэгт орж байгаагүй" гэж Фельдштейнийг дурдаж, Газаас барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар Хамастай хийсэн хэлэлцээнд нөлөөлсөн байх магадлалыг үгүйсгэсэн байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж