Швед, Финланд улсууд Украины мөргөлдөөн даамжрахаас сэргийлж, "NATO"-ийн холбоотон орнууд шиг батлан хамгаалах арга хэмжээгээ эрчимжүүлэх болсон байна. Мөн ард иргэддээ дайныг хэрхэн даван туулах талаар шинэчилсэн зааварчилгааг танилцуулжээ. Орос 2022 онд хөрш орон руу нь довтолсны дараа Швед, Финланд улс нь Атлантын далай дамнасан холбоонд нэгдсэн байдаг. Мөн Европын олон орон урт хугацааны аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн юм. Скандинавын уг хоёр улсын сая сая айл өрхөд шинэчилсэн зааварчилгааг тараасан. Үүнд цэргийн мөргөлдөөн, харилцаа холбоо тасрах, цахилгаан тасрах, цаг агаарын эрс тэс үзэгдлийг үед ямар арга хэмжээ авах, юу бэлдэх болон үр дагаварт хэрхэн бэлтгэх тухай зааварчилсан байдаг.
Жишээ нь савласан ус, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, сүү нөөцөлж, хадгалахаас эхлээд гэртээ идэж болох хүнсний бүтээгдэхүүн тариалах аргыг хүртэл заасан байна.
Мөн дайны үед хэрхэн биеэ авч явах талаар зөвлөгөө өгчээ. Шведийн иргэний ослын агентлаг (MSB) мэдээлснээр, Шведийн засгийн газар арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд таван сая айл өрхөд "Om krisen eller kriget kommer" буюу Хэрэв хямрал эсвэл дайн гарвал гэх товхимлыг тараасан байна.
Дэлхийн II дайны үед анх хэвлэгдсэн Шведийн уг товхимол тав дахь удаагаа шинэчлэгдэж дайнд бэлтгэхэд илүү их анхаарал хандуулах тухай гэж "MSB"-ээс мэдэгдсэн байна. Аравдугаар сард мөн дижитал хувилбараар гарсан ба үүнийг 55 мянга гаруй удаа татагдсан гэж тус агентлаг онцолжээ. "MSB"-ийн албан ёсны цахим хуудсанд "Сүүлийн жилүүдэд дэлхийн энх тайван эрс муудсан. Манай ойр орчимд дайн өрнөж байна. Терроризмын аюул заналхийлэл, кибер халдлага, худал мэдээлэл түгээх кампанит ажил нь биднийг сулруулж, нөлөөлөх гэж оролдож байна" гэжээ. Мөн "Эдгээр аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд бид эв нэгдэлтэй байж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой.
Хэрэв бид халдлагад өртвөл хүн бүр Шведийн тусгаар тогтнол, ардчиллыг хамгаалахад туслах ёстой. Бид өдөр бүр хамтдаа тэсвэр тэвчээрийг бий болгох болно" гэсэн байна.
"Om krisen eller kriget kommer" товхимолд мөн нүүлгэн шилжүүлэх, цус алдалтыг хэрхэн зогсоох, сэтгэлийн түгшүүртэй тэмцэх, тэжээвэр амьтдаа бэлтгэх, хямрал, дайны талаар хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах, эмзэг бүлгийн гишүүдийг хэрхэн дэмжих тухай зөвлөмжүүд багтсан. Финландын Дотоод хэргийн яам Даваа гаригт мөн адил дайны үеэр хэрхэн арга хэмжээ авах талаар шинэ удирдамж гаргаж, иргэдэд зөвлөгөө өгсөн байна.
Дорж ш 2024-11-20 202.126.88.211
дайны хэнээтэй Оросыг мөхөл тийш хөтлөж байнаа даа
Зочин 2024-11-20 66.181.189.139
төвийг сахисан байр суурьнаасаа ухарцгааж натод элсэж далдганасан хохь нь гэдгийм даа дайнд өөрсдөө татан ооолцох болждээ хөөрхий
Нэргүй 2024-11-20 76.68.83.100
Америк з****г өгчxөөд өөрсдөө зугтчихдаг ккк
Нэргүй 2024-11-20 76.68.83.100
Завxарсан юм, буруу шийдээ гэж
Нэргүй 2024-11-20 76.68.83.100
Орос баавгайг айлгаx амаргүй, тэгээд ч xүний олон xүнээ барьдаггүй гэж үг байдаг зүгээр л xуучнаараа байж байxгүй одоо оройтсон улсаа нүүлгээд АНУ-гийн нөгөө талд л гаргаж чадаxгүйгээс , буцаж НАТО-с гарцгааx арга байж болоx юм даа
Дайн хэрэггүй. 2024-11-20 202.126.88.217
швед бол гүүрний орон. бүх зангилаа нь гүүрээр холбогдсон байдаг. хамгийн их аралтай. арлаар холбогдсон гүүртэй.Стокгольмд бол бүүр хэцүү. гулл. сойдер. гамла. гээл яадаг билээ дээ. жаахан цас ороход л оростой оросгүй хэцүү болдог.
дайн 1945 оны 2 дайнаас 1000 илүү дахин өөрчлөгдсөн. маш аюултай. Орос америк хятадын цөмийн дайны аюул гээд байгаан үнэн. үнэхээр маш аюултай. агаар хаана байна тэнд шаталт үүсгэнэ гэхээр ямар ч амьдрал үлдэхгүй. үлдсэн ч дараа нь хүн амьтан амьдрах боломжгүй болно
Нэргүй 2024-11-20 202.126.90.244
oros finlandiig hezee ch barahgui 1930 ond aluulah shahsan haha
Нэргүй 2024-11-20 202.126.90.193
Орос улаан а л уу рчид яхж ч магадгүй,,,
Нэргүй 2024-11-20 192.42.116.191
Швед, Финланд улсууд иргэний дайнд бэлтгэж байна. ккк
Нэргүй 2024-11-20 66.181.181.116
Ээ чааваас даа
зочин 2024-11-20 103.57.93.125
Оросууд баруун рүү дайраагүй,дайрах ч үгүй, Харин барууны түрэмгийллээс эх орноо хамгаалж дайтаж байна ,НАТО-г хилээсээ холдуулахыг эрмэлзэж байна, Анхааруулсаар байтал нь барууны чононууд НАТО-г дорнот рүү өргөжүүлж,ОХУ-ын хилд тулган,аюул үүсгэсэн, Тэдний гол зорилго бол одоогийн ОХУ-ын төрийг унагаж, цэргийн хүчийг нь БНХАУ-ын эсрэг ашиглах явдал, Манай АН мэт баруунд урвасан тавиулууд зөвхөн энэ чиглэлээр л суртал ухуулга явуулж гүтгэлэг тарааж байдаг
Нэргүй 2024-11-20 66.181.184.244
Оросууд баруунруу дайрахгүй гэх баталгаа байхгүй ! Хэрэв НАТО байгаагүй бол Балтын 3 улс, Швед,Финланд, Украйн Молодва бүгд Оросын түрэмгийлэлд өртсөн байгаа ш дээ! Түүгээр ч үл барам Казак,Киргизрүү ч довтолсон л байгаа! Эцэст нь энэ бүхнийхээ төлөөсөнд Монголыг Хятадад өгна шүү дээ, тэгээд л бодчих !!!
зочин 2024-11-20 103.57.93.125
Сул дорой орон бүр угаасаа бусдын нөлөөнд ордог, Европын бүх орон ,Япон,Өмнөт солонгос,Авсраль Канад гээд барууны бүх орон АНУ-ын дохиогоор л хөдөлж байна,Үндсэндээ тэдний колони болсон, АНУ-ын хэдэн хөрөнгөтний эрх ашгийн төлөө Украин шиг улс орноо сүйрүүлж, иргэд залуусынхаа амь насаар тоглоом хийхэд ч бэлэн болсон байна,
зочин 2024-11-20 103.57.93.125
НАТО, ОХУ-ын хооронд дайн үүсвэл цөмийн дайн л болно,Дэлхий бүхэлдээ сөнөнө, Юу ч үлдэхгүй, Ийм дайн үүсэх аюул тун ойр байна, Барууны түрэмгийлэл улам ширүүсч байна, Швед Финлянд дайнд бэлтгээд ямар ч үр дүнд хүгэхгүй,Иймд дайнд бэлтгэх бус дайн үүсгэхгүй байхын төлөө бүх орон бүх боломжоор тэмцэх хэрэгтэй, Оросуудгүй ертөнц хэрэггүй гээд байгаа шүү, Оросууд хэнд ч бууж өхгүй
Нэргүй 2024-11-20 103.57.95.67
За хуцаад бай, хегшин коммунистууд негее л орос ахаа долоож бусдыг буруутгадаг нь хэзээ ч арилахгvй
Нэргүй 2024-11-20 66.181.184.244
Дэлхийн 3-р дайныг манай Орос ах аль хэдий үүсгэчихээд бна шүү дээ, маланцар минь ээ !
Нэргүй 2024-11-20 185.220.101.27
Түүгээр яваа гайг үүгээр даллав гэдэг шиг Швед Фин хоёр чацга харваж байнаа, ккк
Бадарч тахар 2024-11-20 66.181.184.122
Дэлхийн нэг хоёрдугаар дайнд оролцоогүй швёдийг одоо хэн тоох вэ дэ ! балай юм бодож байдаг балай хүмүүс шүү !