Г.Занданшатар: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Г.Занданшатар: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Г.Занданшатар: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байна. Ингэхдээ,

  • АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ:

-Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.

  • ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ:

-Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.


ШУУРХАЙ: ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт хориг тавихаар болжээ. Тиймээс энэ талаар өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийх юм. Харин энэ удаагийн төсөвт хэсэгчлэн хориг тавих уу эсвэл бүхэлд нь хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Намрын чуулганаар 2025 оны төсвөө хуулийн хугацаанд батлуулж чадсан. Тодруулбал, 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан. Ингээд эцсийн найруулгыг УИХ дээр уншиж, өнгөрсөн Даваа гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт төсвөө хүргүүлсэн. Төсөв хүргүүлснээс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй бөгөөд өнөөдөр хориг тавьж буй талаараа мэдээлэл хийх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах юм.

УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,

  • 90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
  • 90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
  • 90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • 90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
  • 90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
  • 90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заажээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-20 202.126.89.241

өнөө АН, ХҮН 2 очоод үзүүлээд өгнө гэл явсан МАН-тайгаа нэг тэрэгний дугуйнууд болцгоосон 🤣 Монголчууд бид нь гэж чаос бэлэн сайхнаас нь ярьж , хамаг юмыг Намзасгаас л боллоо гэж суусаар шар нар хоногийг өнгөрөөсөөр л……

Avatar

Зочин 2024-11-20 202.126.88.165

Энэ эрүүл мэндийн даатгалын сан чинь юу болоод байгаа юм болоо

Avatar

Бодоо 2024-11-20 202.9.46.65

БРАВО НАШ любимый ХҮРЭЛБОЛӨТЬ

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

МАН-ыхан дотроо алалцаж бгаам бна даа !
Хүүк үүгээр дарамтлаж, өөрөө нахин сонгогдохын тул ҮХНӨ-ийг тулган шаардаж бнаа !!!

Avatar

Зочин 2024-11-20 202.126.88.165

Маш зөв юм болжээ. Энэ ерөнхий сайд, Сангийн сайд нарын хийж буй ажлын царай нь тэр. Ийм задраагүй төсөв байж ёрөөсөө таарахгүй шүү. Сангийн сайд гээд байгаа Жавхлангаар яаралтай огцруулаад. Дэндүү утгагүй юм хийсэн нөхөр байна

Avatar

Нэргүй 2024-11-20 64.119.29.121

ТЭР БААСАНДОРЖ нь ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЭД ГУЦААД БАЙЛУУ

Avatar

Мөөгий 2024-11-20 202.131.235.36

МАШ ЗӨВ

Avatar

zochin 2024-11-20 202.9.46.65

Хориг тавих нь зүй ёсны асуудал. Хамгийн гол нь 3 намынхан бие биендээ барьцаалагдаад нэг их юм хийх гэж байгаа мэт төсөвөө замбарайгүй төлөвлөсөнтэй холбоотой. Хүчтэй сөрөг хүчин гарцаагүй байх хэрэгтэй шүү дээ. АН-хан Засгаасаа гарч сөрөг хүчнээ хийх хэрэгтэй

Avatar

tatvar tulugch 2024-11-20 103.80.211.111

Zuv shiidver baina. Bayarlalaa

Avatar

Нэргүй 2024-11-20 103.57.92.200

Данхановыг огцруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-20 103.57.92.200

алдагдалгүй төсөв батлах чиглэл өгчээ. Данханов гэж тэнэг алдагдалгүй төсөв баталвал хөрөнгө оруулалт зогсоно гээд тэнэгтээд байгаа галч даа. энэ засгийн газраа сольж сайжруулах хэрэгтэй. Данханов гэж үнэн мал нэг ширхэг байнаа

Avatar

Нэргүй 2024-11-20 192.82.66.243

ХУД ПОПРОЛ БИТИЙ БАЙГААСАЙ

Avatar

Төрийн Мөнгө Ёоо гэхгүй нь сайхан даа.... 2024-11-20 192.82.66.243

Хөшигийн Хөндийрүү 20-30 мин явдаг Хурдны Зам нь байсааар байтал Төсвийн Мөнгөөр Богд Уулыг нүхэлж 20мин зам тавихыг үнэндээ ойлгох ухаан хайрлаа….

Avatar

о 2024-11-20 202.9.40.170

Дэлхийд данстай, анхны Дархан цаазат уулаа нүхлэнэ гэж хуулиа өөрсдөө зөрчиж ЗГ, УИХ шийдвэрлэж хэрхэвч болохгүй, үүнийгээ хас.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.191.46

худ коко авах гж тавьжээ.

Avatar

Иргэн 2024-11-20 202.179.8.118

Зөв шүү

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.161.217

Дор хаяж 8 их наядаар танахгүй бол зүгээр л шоу болоод өнгөрнө шүү. Монгол улсын 2025 оны төсвийн нийт зардал (урсгал зардал +зээлийн хэмжээ+ хөрөнгийн зардал) бодит хэмжээгээр 22-28 их наяд байх бололцоотой. Нүүрсний экспортын биет хэмжээ 65 сая тонн, нүүрсний хилийн тонн тутмын үнэ доод тал нь 95$, ам долларын ханш дээд тал нь 4,500₮, инфляцийн хүлээгдэх утга 20%, зэсийн тонн тутмын үнийг 6,500$ байхаар төсвийн төлөвлөлтийг хий. Нэн түрүүнд төрийн албаны цалингийн нэмэгдэл 4 их наядыг цуцла!

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-20 202.9.46.150

ЭНЭ ХОРИГ Ч ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД СУРГАМЖ БОЛОГ .,,,,,,, ЖИЛ БҮРИЙН 5 САР ХҮРТЭЛ УЛСЫН ТӨСӨВТ ТАТВАРААР МӨНГӨ ХУРИМТЛАГДАЖ ,,,, ТӨСӨВТ ТУСГАСАН ЗҮЙЛД ДЭС ДАРААЛАЛТАЙ АЖЛЫН БОЛОМЖ БОЛОЛЦООГООР ТӨСӨВ ЗАХИРАГЧИД ,ЯАМ ,,ОРОН НУТАГ ЗАРЖ , ШИЛЖҮҮЛЖ ИРСЭН САНАГДАНА.,,,,ТЭГЭЭД ТЭР ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫГ ӨӨРЧЛӨХӨӨР ДАХИАД ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ ИРСЭНЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ .,,,,ХАМГИЙН ГОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ХУВЬ ХҮРТЭХГҮЙ ,, ЖИЖИГХЭН ОРДНЫ ЭРГЭЛТ ХИЙЖ ЭХ ОРОНЧ БОЛЖ БАЙГАА БОЛ ХЭРЭГҮЙ.ШҮҮ..,,,

Avatar

Нэргүй 2024-11-20 103.212.119.74

угаасаа би дарангуйлал тогтоохгүй, минйи ард түмэн дарлуулаад бдаг ч хүмүүс биш ярьж байсан хүн шүү. ямар ч бсан ард түмнийхээ талд зогсох хүн гэж ойлгодог.

Avatar

зочин 2024-11-20 103.168.34.110

овоо доо сэрж

Avatar

Нэргүй 2024-11-20 103.212.119.74

угаасаа би дарангуйлал тогтоохгүй, минйи ард түмэн дарлуулаад бдаг ч хүмүүс биш ярьж байсан хүн шүү. ямар ч бсан ард түмнийхээ талд зогсох хүн гэж ойлгодог.

Avatar

Шоу цаашаэ 2024-11-20 66.181.189.185

Шоу шоу шоу

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.180.234

Show

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.161.217

Бүхэлд нь хориг тавьж байж л нийтийн зүгээс хүсэж буй таналтыг хийх боломжтой. Нөгөө талаар тэр Уих тараах нөхцлөөр наймаацаж байж өөрийнхөө ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа сунгуулах боломжтой. Бусдаар бол тэр өөрийгөө ердийн жижигхэн тэнэг шодойны толгой гэдгээ л нотолно.

Avatar

ОЮУНЭРДЭНЭ 2024-11-20 139.5.218.49

ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨСВӨӨР УЛСТӨР ХИЙХЭЭ ЗОГСООХ ЁСТОЙ !

Avatar

Нэргүй 2024-11-20 202.126.91.146

Төрийн ажил шударга явах ёстой. Сайн бна.

Avatar

Долоо 2024-11-20 103.10.22.222

Төсөв гэлтгүй энэ ЗГ өөрөө огцрох хэрэгтэй. Хамгийн сүүлд БНХАУ хийгдсэн төрийн айлчлал бол эх орноосоо урвасанд тооцогдохоор зүйл болсон шүү

Avatar

лутаа 2024-11-20 66.181.164.23

Зүгээр л жүжиг шдээ, улаан махан нүдэлсэн зоосоор цутгамалууд нь яг зөвшөөрч харагдаач сонгуулийн шархаа нөхөх сайхан төсөвөө амиараа хамгаалаад үлддэг юм байгааздээ, 66 хувь нь унагаал гарагаад ирнэ

Avatar

иргэн 2024-11-20 202.9.46.214

Зөв шийдвэр байна. Хэт тэлсэн төсвийг танах өөр хуулийн гаргалгаа байхгүй. Гадаад томилолт, тоног төхөөрмжийн зардлыг багасгах гэх мэт сайн танах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.180.117

даваасүрэн жавхлан хоёрын хийсэн баас

Avatar

keni gayjasniglz 2024-11-20 216.38.195.74

i+DYYRTSENK@@

Avatar

-manai erunxuuilugchuu,ytasaap, zadarsan gmail, ketadjyylj copy)))+gayni=kenioz; 2024-11-20 216.38.195.74

g@gemini ,medej bsn baix, yu ch, xuuxees Ubchlyylex zorilgotoi, galzyyral gaynyyduin opon)))
ZASAGLUULJ NOBSH XIIDEG,XUBIRGAGCH +XYNTEI SUUJ= yjasnigay-##;

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.28

bugdiig n ogzruulyaa.daraagiin eeljiig hoolond oruulyaa

Avatar

Нэргүй 2024-11-20 103.26.95.170

ЯМАР Ч ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОВСРУУЛСАН ТӨСӨВ ГЭХ ҮЛГЭРИЙН НОМЫГ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ 126 ЯМАА НЬ ХЭЛЭЛЦЭЭД БАТАЛСАН СЦЕНАРЬ ТОГЛОТОЛ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ПОПРОХ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХОРИГ ТАВЬЖ НЭР ХҮНДЭЭ ӨСГӨЖ БУЙ САЙХАН ДРАМ. МОНГОЛЧУУД МИНЬ УТААНДАА ЖИВЭЭД УУШГИНЫ ХАТГААГААР ӨВЧЛӨӨД ДРАМ ЖҮЖГЭЭ ҮЗЭЭД БАЙЖ ДЭЭ.

Avatar

Бадарч тахар 2024-11-20 66.181.184.122

Энэ МАН ын гишүүдийн хэн нь Данхын хүн бэ ! хэн нь Домбын хүн бэ гэдэг нь одоо л ус тос шиг ялгараад гарч ирнэ дэ ! Жёнкогийн хүмүүс аль талд нь орохоос хамаараад хүчний хувь заяа шийдэгдэнэ !!

Avatar

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хамгийн ухаалаг хүн. 2024-11-20 66.181.182.51

Хаана ч нүүр бардам хэлж чадна. Ухнаагийн Хүрэлсүх ерөнхийлөгч Монголын ард түмний язгуур эрх ашгаас хэзээ ч урвахгүй хүн. Монголчууд бид нар азтай ийм сайн ерөнхийлөгчтэй.

Avatar

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бол Монголын хамгийн ухаалаг ерөнхийлөгч юм даа. 2024-11-20 66.181.182.51

Ёстой хаана ч нүүр бардам хэлж чадна. Ухнаагийн Хүрэлсүх ерөнхийлөгч Монголын ард түмний язгуур эрх ашгаас хэзээ ч урвахгүй үнэхээр сайн ерөнхийлөгч. Монголчууд бид нар ийм ерөнхийлөгчтэй үнэхээр азтай.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.234.123

энэ хоригдолыг шорон заяаа руу унагаа. ИХ-н мангасуудыг цаазлах санал оруулбал бид дэмжинэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж