Аав, ээж, эмээ өвөөгийнхөө тэтгэврийг барьцаалаад машин аваад уначихдаг, сургалтын төлбөрөө төлүүлчихдэг, байр орон сууцанд орчихдог паразит бүлгийнхний шуналыг хязгаарлах зорилгоор тэтгэврийн зээлийг нэг жил хүртэлх хугацаатай олгож байх зохицуулалтыг хийхээс аргагүйд хүрснээ Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн нь өндөр настнуудын хувьд таагүй мэдээ болон очих болов.
Фридрих Эбертийн сангаас 2022 онд хийсэн судалгаагаар ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээл авсан байжээ.
Харин Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн тайлбараар бол ахмадуудын 57 хувь нь хамгийн бага тэтгэвэр авдаг.
Эндээс харагдаж буй логик нь ахмад настнуудын хувьд амьдралдаа хүрэлцэхүйц тэтгэврийг сар бүр авдаг байсан бол банкнаас зээл авах уу гэдэг асуулт гарч буй.
Монгол Улсын хэмжээнд 2024 оны есөн сарын байдлаар 420 мянган иргэн тэтгэвэр авч байна.
Засгийн газраас 2023 онд тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталснаар 488 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэчлэн бодож, 164 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээ дунджаар 181 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 687 мянгад хүрчээ.
Мөн Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 650 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 787 мянган төгрөгт хүрсэн байдаг.
Харин нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг сард 375 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд үүнд нийт 7235 ахмад настан хамрагджээ. Мөн нийгмийн халамжийн сангаас байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэн бүрд 302 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа юм.
Үхтэл үр харам гэгчээр үр хүүхдэд нь асуудал тулгарахад тэтгэврийн зээл авахаас аргагүйд хүрдэг нь ахмадуудын хувьд маргашгүй үнэн. Ах, дүү, найз нөхөд нь бэрхшээлийг нь сонсож, ойлголоо ч “Та түр хугацаандаа надаас зээлчих ээ” гээд гурав, дөрвөн сая төгрөг өгөх чадалтай нь хуруу дарам. Ганц найдвар нь банкууд л байдаг. Гэхдээ бас шалгууртай. Өмнө авсан зээлээ төлж дуусаагүй бол нэмж тэтгэвэр барьцаалсан зээл авах эрхгүй. Хэдийгээр тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийнх нь 17 орчим хувийн хүүтэй ч банк бус санхүүгийн байгууллагуудын олгодог зээлтэй харьцуулбал хүү нь хавьгүй бага. Тиймдээ ч ахмадуудын олонх нь арилжааны банкинд л ханддаг.
Хэрэв арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 сараар олгож буйг 12 сар болгон бууруулах зохицуулалтыг төрөөс хийвэл ахмадуудын хувьд амьдрал улам хүндрэх тал руугаа орохыг сануулж байна.
Тэд зөвхөн хүүхэддээ зориулж тэтгэврийн зээл авдаг юм биш өөрсөддөө зарцуулах зорилгоор зээл авах тохиолдлууд ч олон. Сар шинэ дөхүүт зээл авна. Идэш бэлтгэх цагаар зээл авна. Сувилалд амрах, эмчилгээ хийлгэх, хүүхдээ гэрлүүлэх, охиноо хадамд гаргах гэхчлэн тоочвол жишээ олон, тэр хэрээр зээл авах шаардлага үүснэ.
Ер нь тэгээд нэг их өндөр тэтгэвэр авах биш дээ. Ахмадуудын олонх нь сардаа 600 мянга гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг. Тийм ч учраас буурлууд “Ядаж сардаа нэг сая төгрөгийн тэтгэвэр авдаг бол зээл авахгүйгээр амьдарч болмоор санагдах юм аа” гэж хуучлах нь бий. Ямар аргатайдаа өвлийн хүйтэнд захын гадна аарц цагаа, хуушуур бууз зараад зогсох билээ. Тун боломжгүй болоод л тэр.
Хүйтэн хөлдүү цагаар гадаа зогсоно гэдэг ахмад настан төдийгүй залуусын хувьд амаргүй ч хүнээс мөнгө зээлээч гэж гуйж байснаас хавьгүй дээр. Оройн хоолныхоо мөнгийг бусдаас царайчлахгүй болгочихно. Ханиад хүрэхэд эмийн сангаас эм аваад уучихна. . Залуу халуун насандаа зүгээр суулгүй улсын ажил гэж цаг наргүй зүтгэсэн олон зуун мянган буурлуудын өнөөдрийн амьдрал ийм л байна.
Сар бүр гар дээрээ авдаг 600 гаруй мянган төгрөгийн тэтгэврээ сардаа хүргэх гэж чардайсаар, чадахгүй болонгуут тэтгэврийн зээл авч, аргалдаг.
Харин одоо төр хэдхэн хүн дээр тохиолдсон хүнд жишээг нийтийнх болгон ташраар нь авах зээлийнх хугацааг бууруулбал улам л хүндэрнэ.
Сар бүр гар дээрээ авдаг 600 мянган төгрөг нь таван өдөр болж чаддаг уу, олонхийнх нь дуусч байгаа. Хүнсний зах дээр үхрийн мах нэг кг нь 20 мянган төгрөг, хонины мах нэг кг нь 18 мянган төгрөгийн үнэтэй байхад ганц хонины гуя авахад л 100 мянга гаруй төгрөг болно. Гурил, будаа, ногоо гээд авахад цаана нь эмийнх нь мөнгө үлдэх үү гээд асуудал бий.
Иймээс ядаж тэтгэврийнх нь зээлийн эрхэнд халдахаас өмнө ядаж ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлэх арга зам хайхгүй бол “Тэтгэврийн зээл авснаар ахмадууд ядууралд өртөж байна” гэдэг ганц судалгаагаар туйлшруулан зээл авах хугацааг нь бууруулах нь ядуурлаас нь гаргах бус улам ядуурлын балчигт оруулах юм болох вий.
Нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь бага тэтгэвэр авч байгаа шүү. Энэ бол 300 мянга руу ойртох хэмжээний ахмад настан хамгийн бага тэтгэвэр авч байна гэсэн үг.
Тэтгэврийн хэмжээ ярихаар “Нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөхгүй яасан юм бэ” гэдэг асуудал үүсдэг. Гэтэл төрийн байгууллагад 34 жил тасралтгүй ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байтлаа ажилласан жилээ нөхөн төлж тэтгэврээ тогтоолгосон хүнтэй яг ижил тэтгэвэр авч буй тохиолдлууд маш олон бий. Тухайн үед төрөөс олгож байсан цалингийнхаа хэмжээгээр шимтгэл төлсөн. Мөн ижил, ажил мэргэжлээр ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон байтал газар тэнгэр шиг зөрүүтэй тэтгэвэр авч буй тохиолдлууд ч олон байна. Таван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан, энэ жил тэтгэвэрт гарсан хоёр хүний тэтгэврийн зөрүү ч харилцан адилгүй гээд асуудал хөндвөл тэтгэврийн зөрүү ойртсон гэж хэлэх ч боломжгүй болж буй.
Иймээс судалгаагаа сайтар хийж, Монголын хөрсөнд буух талаас нь харахгүй бол гадаад орнуудад банкууд нь ахмад настнуудад тэтгэврийн зээл олгодоггүй. Манайд олгож байгаа тэтгэвэр барьцаалсан зээлийг гадаад орнуудад хар зээл гэж нэрлэдэг гэдэг байдлаар хандвал асуудал улам л хүндэрнэ.
Учир нь, гадаад орнуудад ахмадууд нь тэтгэврээрээ улс орноороо аялж зугаалж байхад Монголын ахмадуудын гар дээрээ авдаг тэтгэвэр нь сарынх нь амьдралд ч хүрэлцэхгүй байгаа шүү.
Г.ХОРОЛ
DR. MANIPAL 2024-11-20 105.112.217.11
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,
Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.
Асуулт авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу:
[DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM]
Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд
DR. MANIPAL 2024-11-20 105.112.217.11
Бүгдэд нь энэ өдрийн мэнд,
Та бөөрийг мөнгөөр зарах сонирхолтой байна уу? Хэрэв та эрэгтэй, эмэгтэй хүн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол Манипал эмнэлэг бөөрний хүнд донор хайж байгааг бид танд мэдэгдэхийг хүсч байна.
Бид бөөрний донор болох 780 мянган ам.долларыг санал болгож байна. Би Манипал эмч бөгөөд манай эмнэлэг нь эмчилгээний чиглэлээрээ шилдэг гэдгээрээ дэлхийд алдартай. Бид бөөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр мэргэшсэн мэргэжил
Нэргүй 2024-11-20 103.212.119.241
, КИОСК – оор зээл авах эрхээ хаалгаж болох уу? Мартах өвчтэй хүний тэтгэвэрийн зээлийг энэ машинаар авчихаад байна. Ер нь өөртйнх нь хүсэлтээр тэтгэвэрийн зээлийг нь хаалгахаар хөөцөлдөөд болохгүй байна.Банкны ажилтан боломжгүй гээд байх юм.
Нэргүй 2024-11-20 202.126.90.209
настангуудын тэтгэвэрт цэнэүүр тавьж байхаар их хурлын гүшүүдын цалин зээлдээ цэнгүүнээ тавь улсад аялаад авч байгаа тэтгэвэр нь хүрэхгүй ядаж байхад хүний эрх зөрчин хүний амьдралд дур мэдэн хаалт хийдэг Энх-Амгалан сайдаа бид өөрсдийнхөө мөнгийг өөрсөндөө яаж зарцуулах нь таньд огт хамаагүй бас 24 сараар зээл авсан тэтгэврийг гэнэ зогсоож 12 сар болгохоор 24 сартай байхдаа авчхаад нэг хоёр сар болоод нэмж аваад амьдралаа залруулж байгаа хүмүүсийг үх гээд чи харж бна угаасаа тэр нь чамд ашигта
Иргэн 2024-11-20 103.57.93.226
аЗасаг нэг шийдвэр гаргах болонгуут үнэн худхл нь мэдэгдэхгүй олон шалтаг тоочиж эсэргүүцэгчид нэг чболов асуудлыг дуугүй өнгөөрж чадаггүй яасан тэнэгүүд вэ
Зочин 2024-11-20 202.9.40.0
Тэтгэврийн зээл нэг жилээр авна уу хоёр жилээр авна уу өөрсдийн сонголт
Саран 2024-11-20 66.181.183.47
өндөр настангууд эмчилгээндээ л зээл авдаг шүү дээ, авах, авахгүй нь тэр хүний сонголт.,өөр ярих юм байхгүй юм байх даа…
Зочин 2024-11-20 103.168.34.148
Тэтгэвэрийн зээлийг ихэнх нь үр хүүхэддээ авч өгч байгаа.
Нэргүй 2024-11-20 66.181.184.244
Тийм учраас тэтгэвэрийн зээлийг таслан зогсоовол зохино !!!
Нэргүй 2024-11-20 139.5.218.116
Бүх насаараа төрд, төрийн компани,төсөвт байгууллагад ажилласан НДШ төлсөн хүмүүсээ ялгаж салгаа тэгэхгүй 60 с дээш гарсан хүн бүрт ТЭТГЭВЭР нэртэй тэтгэмжийг Засгаас тооцож бодож олгодогоо өөрчил УЛС д тасралтгүй ажилласан нь хувиараа НДШ төлсөн нь гэж ангилж ялгахгүй бол завшигч хувалзнууд НДШ с чинь хүртээд бна Тиймээс тогтолцоогоо өөрчил
Нэргүй 2024-11-20 202.21.118.186
Зээл авбал тодорхой хугацааны дараа асуудал улам хүндэрнэ. Хэргэлээгээ хангахаас гадна зээл болон зээлийн хүү төлнө шүү дээ.
Нэргүй 2024-11-20 66.181.188.118
Энхамгалан зев л юм хийж бг юм бн ер нь Тэтгэвэрийн зээл гэж бх хэрэггуй юм
Нэргүй 2024-11-20 202.55.188.106
харин амьдралдаа тэтгэвэр хүрдэгүүд нь гайгүй эд хөрөнгөтэйнүүд нь тэтгэвэрийн зээл авдагийг коронагийн зээл тэглэдэг дээр харагдсан шүү дээ…2.3 сая авдаг хүмүүс л голдуу зээл авсан байдаг шүү…хүрдэггүй хүмүүс нь зээлээд үрчихвэл яаж идэж уух бэ гэдгээсээ айгаад зээл авдаггүй юм билээ
Зочин 2024-11-20 66.181.181.250
Энэ ЭНХАМГАЛАН ХАА ЯВСАН ГАЗРАА ЭРХЭЛСЭН САЛАРАА БУЖИГНУУЛЖ САМРАХ ЮМ. бАГШ НАРЫН ҮНЭЛГЭЭ ГЭЖ БААХАН БУЖИГНУУЛЖ ХАЯЧИХААД ЗАЙЛСАН, БАГШИЙН ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ н**ш БАЙСАН ОДОО ХЭДЭН АХМАДААР ТОГЛОХ НЬ Л ДЭЭ, МАН-Д ӨӨР ХҮН АЛГА УУ
Зочин 2024-11-20 5.30.227.227
Хүний хүсэл ханахгүй. 5 сая байсан ч бага байна хэцүү байна гээд орилно
Нэргүй 2024-11-20 202.9.40.220
Үмхий хувхай хулгайч манж х***а хулагйчуудыг нам төр-с далд оруул.
Нэргүй 2024-11-20 59.153.87.59
5 сая өгчихөөд, өгүүлчихээд наад үгээ бичээрэй.
Зочин 2024-11-20 202.131.227.179
Ахмадын тэтгэвэр нэмэх шаардлагагүй, би ч ахмад, Ахмадууд хүүхдүүддээ зээл аваад өгчихдөг, Зарим нь амралт сувилал хэсээд бүжиглээд алга болдог .Ач зээгээ харах, нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх, хятадууд шиг хөдөлмөрч зан байхгүй, утас ухах, сул сууж байгаа нь ихэнх нь байна. Өвгөн хөгшчүүл зөв байх хэрэгтэй.
зочин 2024-11-20 103.57.93.125
Бидний, хувиа хичээсэн амиа бодсон муу араншин ,залхуу, хойрго бусдаар тэжээлгэх арчаагүй хүсэл,архидалт, танхай зэрлэг бүдүүлэгбайдал зэрэг нь л амьдралын хүнд байдалд хүргэж байна, Чиний аав ээж ,ахмад үе бүхэлдээ чамайг, та нарыг өсгөх хүн болгохоос эхлээд, амьдралаа аваад явах чадвартай болгох,тэгээд ач гучыг чинь өсгөх гээд бүх хүндийг үүрч, та нарт бүх насаа зориулж байна, Гэтэл зарим үрс нь эцэг эхийнхээ энэ сайхан сэтгэл рүү ус цацаж бохирож хүн бус авир гаргаж байх юм,
Ээж 2024-11-20 59.153.113.48
Хүрдэггүй бол тэр тусмаа зээлийн хүүнд илүү мөнгө төлөхгүй байх ёстой биз дээ…гажиг сэтгэлгээ гэж энэ
Зочин 2024-11-20 203.91.115.48
Эхний ээлжинд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 650 мянгаа ядаж 1 сая болгох хэрэгтэй Дараа нь тэр янз бүрийн нэмэгдлээ ярь Сайд дарга гишүүд дунд сард 650 мянгаар амьдарч үзэх уралдаан зарлая
зочин 2024-11-20 103.57.93.125
Юм хийж эдийн засгийн хүч чадлыг нэмэгдүүлж, бараа таваарын үнийг уралдан өсгөж иргэдийг шулдаг байдлыг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж байж л цалин тэтгэвэр зохих ёсоор нэмэх боломж буй болно, Эс бөгөөс имфляц болж,үнэ өсч ,цалин тэтгэвэрийн нэмэгдэл ямар ч үр дүнд хүргэхгүй, Амьдрал сайжрахгүй,Манай төгрөг шиг муу ханштай ,эмзэг үндэсний мөнгөн тэмдэгт энэ ертөнцөд байгаа юм уу,Гадаадынхан хүртэл төгрөгийг бараг үнэгүй хоосон цаас болж гэж гайхаж байна
шар 2024-11-20 66.181.164.23
эцэг эхээрээ зээл авахуулах гээд хүүхдүүд нь хоорондоо зодолдож байна, зээл авахуулаад Пүүжгээ лизиндээд халтуур хийх гэсэн боловч дугаар олдохгүй байна, зээл аваад хүү нь мөрийтэй тоглоод алдчихсан байна, ээжийхээ зээлээр архи уугаад гадуур хоноод ирэхээ байсан гэнэ, зээл авч өг гээд охин нь эхээ гурилын модоор зодсон байна, зээл авсан эмгэд өвгөд цайны сүү хоногын махгүй 2 жилийг арай ядан барж зарим нь хорвоогоос хальж байна
Нэргүй 2024-11-20 43.242.242.24
Насаараа улсад ажиллаад гээд сүртэй ярих юм. Хэнч хүний төлөө ажилладаггүй ганцхан өөрийнхөө төлөө л ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажлын хөлсөө тэр хүн өөрөө л авч байсан биздээ. Тэтгэврийн зээл олон сараар олгох нь ер нь бурууш дээ6 Байгууллага цалинг нь урьдчилаад 2 жилээр өгдөггүй л бизд ээ6. Сар сардаа тэтгэврээ авч амьдралаа зохицуулж байвал өөрсдөд нь хэрэгтэй. ийм сэтгэхүйтэй болгохгүй улам гуйлагчин сэтгэхгүйтэй болгоод байх юм. Харин итгэлцүүрийг бодит болгох хэрэгтэй 3 жилийн өмнө
Нэргүй 2024-11-20 203.98.77.237
Тэтгэвэр гэж ажил хийж татвараа төлөөгүй хүмүүст олгох тэтгэвэр тэтгэмж шүү дээ Харин насаараа цалингаасаа татвар НДШ татвар төлсөн ахмадууд бол үр шимээ хүртэхээр буцааж авч байх ёстой Энх амгалан хүү нэгийг бод тасралтгүй улсын төлөө ажилласан НДШ төлсөн хүмүүсээ төлсөн мөнгийг нь буцааж өгөх хууль санаачил Ахмадууд гэж адлагдсан амьтад биш та нар ч гэсэн насны бөгсөнд адлагдах болно 100 хүнтэй байгууллагад 2 ахмад хүн ажиллуулах хууль гарга тэгж байж ахмадын зөвлөгөөгөөр хөгжинө шүү
Нэргүй 2024-11-20 103.57.92.200
Данхановыг огцруулах хэрэгтэй
монгол 2024-11-20 66.181.190.67
Хүүхдүүд нь хөгшчүүдээрээ зээл авхуулаад үрчихнэ. Зээлийг нь сонгууль дөхөхөөр ПОП дарга нар нь тэглээд татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнө.. Зээл аваагүй гүрийж байгаа хөгшчүүд хохирно. Эх захгүй эмх замбраагүй ёс зүйгүй ийм л нийгэм байна даа
Нэргүй 2024-11-20 66.181.187.43
Tetgeriin zeel avahuulaad bet taviad aldchihsan zaluusiig medehgui yu