Ерөнхийлөгчийн хориг нийгэмд ч, улс төрд ч хүлээлт үүсгэв

Ерөнхийлөгчийн хориг нийгэмд ч, улс төрд ч хүлээлт үүсгэв

Ерөнхийлөгчийн хориг нийгэмд ч, улс төрд ч хүлээлт үүсгэв

Шинээр бүрэлдсэн УИХ-ын 126 гишүүнтэй парламентын гишүүд сонгогдсон цагаасаа хойш хоёр ч удаа төсөв батлаад амжив. Харамсалтай нь хоёулаа хэл ам дагуулж буй. Тухайлбал, Хамтарсан Засгийн газар байгуулагдсан учраас 2024 оны төсөв 27 их наяд төгрөг байсныг 30 их наяд болгож өөрчлөхөөс өөр аргагүй гэсээр ямартай ч олонхын санал авч төсвийн тодотголд тэднээр алх цохиулаад амжсан.

Харин  намрын чуулганаар 2025 оны төсвөө хуулийн хугацаанд батлуулж чадсан. Тодруулбал, 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан.

Ингэхдээ ирэх онд 35.8 их наяд төгрөгийн зарлагатай төсөв байхаар баталсан. Төсвөө баталсан өдрөө баталсан төсвөө тодотгох талаар хэлэлцсэн түүх парламентын түүхэнд байхгүй.

Харин энэ удаагийн парламентад ийм үйл явад тохиолдсон нь олон хүнд эргэлзээ төрүүлээд буй.  Сайны цондон уу, саарын цондон уу гэдгийг цаг хугацаа хааруулах биз. Ёстой л нэг мордохын хазгай гэдэг шиг анх төсвийн тодотгол өргөн барьсан цагаасаа л гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан Засгийн газрын гишүүдэд ирэх оны төсвөө батлуулах тийм амар байгаагүй. Тэр дундаа Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд нар төсвөө хамгаалж авч гарахын тулд амаа хаттал ярьж, анд нөхөдтэйгөө ч муудалцсан. Ямартай ч тэд Монгол Улсын 2025 оны төсвийг оруулж ирсэн төслөөсөө онцын өөрчлөлтгүй батлуулаад авсан. Гэвч урсгал зардлын хэмжээг 3.6 их наяд төгрөгөөр танах боломжтой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүдийн шахалтад өртөж энэ ондоо багтаж ирэх оныхоо төсөвт тодотгол оруулах шийдэлд хүрсэн.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ирэх 2025 оны төсөвт хориг тавих эсэх нь олны анхаарлын төвд байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн цагаас хойш ажлын тав хоногт багтаж Ерөнхийлөгч хориг тавих, эсэх шийдвэр гаргах талаар хуульчилсан. Тэгвэл  "Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-аар 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр сонсгосон. Эцсийн найруулга сонссоноос хойш ЕТГ-т хүргүүлдэг. Тиймээс энэ долоо хоногийн Даваа гаригт /2024.11.18/-нд ЕТГ-т албан ёсоор хүргүүлсэн. Ерөнхийлөгч хуулийн хугацаанд буюу тав хоногт хориг тавих эсэхээ шийднэ" гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж хэлсэн. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирэх оны төсөвт хориг тавих эсэх талаараа эрэгцүүлэх хоёр өдөр үлдээд байна.

Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавихгүй байж ч болно. Хэрэвзээ Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавибал УИХ-аар хэлэлцэх дэгтэй. Тодруулбал, УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,

  • 90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
  • 90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
  • 90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • 90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
  • 90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
  • 90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заажээ.
Ямартай ч Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавих эсэх нь нийгэмд ч улс төрийн хүрээнд ч өндөр хүлээлт үүсгээд байна.  Хамгийн гол нь ямар шийдвэр гаргаж, оноо авах уу, алдах уу гэдэг сонголт, шатрын нүүдэл сонирхол татаж байна. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-20 103.168.34.155

BANK NI HULGAICH HUSHUU BOLON ZOLBIN AHARA DAMJUULAJ TOSOVOOS HULGAI HIIDEG DANH NUURSNI HULGAICH GOY 3 P _ISDA HARAGDAJ BNA SAIHAAN MINII MONGOLIN HULGAICHID

Avatar

Зочин 2024-11-20 66.181.180.117

Нам доторх зодоон эхэлээ

Avatar

зав дэмжиж бна Ерөнхийлөгёийг 2024-11-20 122.201.31.18

энэ данх огцоруулья ах нянтай нь

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

Лаа лаа

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.184.244

Хүүк төсөвт хориг тавьбал ард түмэн түүнээс юу хүлээж бна ? Хүүк, Оюук хоёрын хоорондын хэрүүл маргаан, зөрчил тэмцэл хир хэжмжээнд хүрснийг л мэдэх гэж хүлээж бна доо !!! Нохой долоо !

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.180.117

Жавхлан сайдын хийсэн баас

Avatar

Л БАЯР 2024-11-20 66.181.181.198

тавина л биз болино л биз. ЭНЭ БҮХЭН ТА НАРЫН Л АСУУДАЛ Ш ДЭЭ. МОНГОЛЧУУД НЬ ЯАСАН Ч ТАРХИАРАА НААДУУЛЖ ХАНАДАГГҮЙ ЮМ. ЗАЙЛУУЛ ДАА

Avatar

зочин 2024-11-20 103.168.34.110

хориг тавьж чадахгүй байх аа ер нь улс орон эзэнгүй боллоо анхаарал тавьж хориг тавих олон асуудлыг дуугай өнгөрөөгөөд удлаа ш тээ эх орныг хилийн боомтууд нэрээр тонохыг дэмждэг хүн энэ зэргийн асуудлыг тоохгүй биз

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.234.123

хүүк хоригдол зөвхөн өөринхөө эрх ашигийг бодож байгаа. улсын төлөө хөдөлж хийж байгаа юм нэгч гарсангүй. одоо хөөж буулгаад хоригдлын заяаг нь өг.

Avatar

Нэргүй 2024-11-20 122.201.23.83

Топор дахиад үндсэн хууль өөрчлөөд 2026 онд нэр дэвших бэлтгэлээ хийж байгаан.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.183.241

2027 он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж