Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг товтой. Хуралдаан өнөөдөр /2024.11.20/-нд 08:00 цагаас эхлэн хуралдаж, 28 асуудал хэлэлцэх гэнэ. Тодруулбал,
- “Эрдэнэс Монгол” нэгдлийн реформ, үр дүн, тулгамдсан асуудлын талаар
- Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлын явцын талаар
- Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явцын талаар
- Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэнэ.
Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болгосон. Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх, Төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн мэдэгдсэн юм.
Мөн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ долоо хоногийн Даваа гаригт УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд ч мөн уг асуудлаар хуралдаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрээд байгаа юм.
Нэргүй 2024-11-20 59.153.113.139
УИХ-ын 2014оны НАРИЙН ЦАРИГИЙН 64-р ТОГТООЛ"ҮХ ЗӨРЧСӨН"ГЭЖ ҮХЦ-д ХАНДСАН ХҮН НЬ УДААНЖАРГАЛ,ХАНДУУЛСАН ХҮН НЬ ЕР-ч БАТТУЛГА.ҮХЦ"ҮХ ЗӨРЧСӨН"ГЭХ ТОГТООЛ НУУЦААР ГАРГАЖ УИХ-д ӨГСӨН.УИХ 2020.05.15-д 57-р ТОГТООЛ ГАРГАЖ 64-Р ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН.ЭНЭ 2 АХАР БОГИНО ХУГАЦААНД НАРИЙН ЦАРИГИЙН ТОГТООЛЫГ ХЭЛ АМГҮЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ,МУ-д ИХ ХОХИРОЛ,ХОР ХӨНӨӨЛТЭЙ ӨРГӨН ЦАРИГААР ШИЙДВЭРЛҮҮЛЖ ЧАДСАНЫГАА,"ИХ МӨНГӨНИЙ ЦАВЧАА"ХАМ ХИЙСНИЙГЭЭ"ХӨДӨЛМӨРИЙН БААТАР"ГЭХ ХҮНДТЭЙ Цол БИЕ БИЕНДЭЭ ӨГЧ АВАЛЦСАН
Нэргүй 2024-11-20 139.5.218.140
Хятадууд төмөр замын гэрээгээ 2014 онд байгуулаад 2015 онд нэг жилийн дотор л төмөр зам барьсан гэдэг. Одоо тэгэхээр олон давхар байшин шиг өндөржилтийн зөрүүг бас муруйж далийсныг бас царигийн зөрүүгээс ачиж буулгах нэмэлт ажил гээд ингэж мунгинаж байхаар хятадын төмөр замтай шууд нийлүүлэх нарийн царигийн төмөр зам барих, өндөржилтийн зөрүү уулзах цэгийн координат бол одоо байгаа хятадын төмөр замын өгөгдлийг аваад шинээр трасс хийх хэрэгтэйдээ.
Тэр рейлс
Нэргүй 2024-11-20 202.55.191.194
ЕРӨНХИЙ САЙД ЯАГААД НЭГ Л ЭРЧ ХҮЧГҮЙ БОЛЧВОО…АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ОЛОН САЙДТАЙ БОЛЧООД БАЙНА УУ
Нэргүй 2024-11-20 66.181.190.208
Данхановыг огцруулья.