Байр суурь: Иргэдийг эдэлж үзээгүй үнэтэй машин унахыг тулгаж байна

Байр суурь: Иргэдийг эдэлж үзээгүй үнэтэй машин унахыг тулгаж байна

Байр суурь: Иргэдийг эдэлж үзээгүй үнэтэй машин унахыг тулгаж байна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар энэ сараас /2024.11.08/ импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар шинээр олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэр иргэд болон бизнес эрхлэгчдийг маш ихээр бухимдуулж байгаа юм. Тиймээс энэ удаа найман шалгуурын нэг болох сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг дээр автомашин импортлогчдын байр суурийг сонссон юм.


"ИРГЭДИЙГ ЭДЭЛЖ ҮЗЭЭГҮЙ ҮНЭТЭЙ БРЭНДИЙН МАШИН УНАХЫГ ТУЛГАЖ БАЙНА"

Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн П.ГАНЦООЖ:

-Автомашин импортлогчдын холбоонд нийслэлээс албан ёсоор улсын дугаарын хязгаарлалтын найман шалгуураас хоёрыг нь хассан гэдэг мэдээлэл ирээгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас энэ шийдвэрийг буцааж, нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлт тавьсан гэж ойлгож байгаа. Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох найман шалгуур дотор автомашины хөдөлгүүр "евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байна гэж заасан. Одоо Монголд явж байгаа машинууд энэ шалгуурт бүгд нийцэж байгаа байх. Учир нь автомашины үзлэг оношилгоонд орж байгаа машины хөдөлгүүрүүд энэ шаардлагад нийцэж байна гэсэн үг.

Мөн сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуурт доод тал нь 2014 оны "Приус-41" гэдэг машин л тэнцэж байна.

Нэг ёсондоо "Приус-41" маркийн машин уна эсвэл эдэлж үзээгүй үнэтэй брэндийн машин уна гэдэг сонголтыг тулгаж байна. Жишээлбэл, 19 настай гурван жил мөнгөө цуглуулж машин авч болдог байсан бол одоо 13 жил ажиллаж байж машинтай болох боломжтой болж байна. Энэ бол хүний эрх зөрчсөн шийдвэр. Амьдрал дээр хэрэгжих гэхээр олон асуудал тулгарч, шүүмжлэл дагуулж байна.

"ЗАМЫН ХУРААМЖИЙГ 10 ЖИЛЭЭС ДЭЭШ НАСЖИЛТТАЙ МАШИНД НЭМЭХ ХЭРЭГТЭЙ"

Эко автомашины импортлогчдын холбооны тэргүүн Ц.ЛХАГВАЖАВ:

-Нийслэл хотын замын хураамж гээд жилд 20-30 мянган төгрөг авдаг. Тэр хураамжийг 10 жилээс дээш насжилттай машинд өндөр болгож, нэмэх байдлаар хэрэглэгчдэд сонголтыг нь өгөх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл би 10 жилээс дээш насжилттай автомашин худалдаж аваад, жил бүр өндөр хураамж төлөхийг хүсэхгүй. Эсвэл нэг, хоёр жилийн дараа хүлээж байгаад он залуу машин худалдаж авахыг бодно. Ийм сонголтыг иргэдэд өгвөл машины эрэлт нийлүүлэлт нь хязгаарлагдана. Энэ зохицуулалт нь иргэд болон бизнес эрхлэгчдэдээ ээлтэй шийдвэр болж чадна.

"ХЯТАД МАШИН ЗАХ ЗЭЭЛД ШАХАХ ГЭЖ БАЙНА"

БНСУ-аас автомашин нийлүүлэгчдийн холбооны тэргүүн А.АЛТАНГЭРЭЛ:

-Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Гадаад улсаас автомашин оруулж ирээд иргэдийн боломжид тааруулан, зах зээлийн үнээр худалдан борлуулж байхад төрөөс хязгаарлалт хийх нь буруу. Дээрээс нь маш том ашиг сонирхол энд явж байна. Хятад улсад үйлдвэрлэсэн автомашиныг шинэ гэдэг нэрийн дор шахах гэж байна. Эвдрэл гэмтэл ихтэй, сэлбэг таардаггүй, ховор автомашинуудыг оруулж ирэхийн тулд ийм шийдвэр гаргаж байна. Монголчууд Япон, Өмнөд Солонгос улсын автомашины чанарыг мэддэг, амьдрал ахуйдаа ашигладаг болсон. Хятад машины төмрийн орц найрлага нь хөнгөн, зөөлөн байдаг. Тиймээс Монголын нөхцөлд таарч, тохирохгүй. Үүнийг мэдсээр байж төрийн байгууллагуудад хятад автомашин нийлүүлж байгаа нь эрх ашигтай л гэж харж байна.

Ард иргэд цоо шинэ автомашин худалдаж аваад, 10 жил тасралтгүй унах боломжгүй. Хамгийн дээд тал нь 5-6 жил л унаад, машинаа сайжруулахыг л боддог.

Хотын улсын дугаар авах найман шалгуурт сүүлийн 10 жилд үйлдвэрлэсэн машин буюу 2016 оноос хойш гээд хугацаа заахаар үнэ нь нэмэгдэнэ. Энгийн ард иргэд худалдан авч дийлэхгүй. Хятад автомашиныг шинэ гэдгээр нь оруулж ирж, Монголын автомашины зах зээлийг эзлэх гэж байна.

"ДУНДАЖ ДАВХАРГААС ДЭЭШ ХҮМҮҮС МАШИН УНАХ СОНГОЛТЫГ ТУЛГАЖ БАЙНА"

Эко автомашины импортлогчдын холбооны УЗ-ийн гишүүн Н.ШАГДАР:

-Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуур нь хятад машины сонголт руу оруулж байна. Ард иргэд 0 километртэй шинэ машин байнга худалдан авч чадахгүй. Үнийн хувьд хамгийн багадаа 100 саяас эхэлнэ. Шинэ машины урьдчилгаагаа цуглуулах гэж олон жил болно шүү дээ. Гэтэл иргэд өнөөдөр 20 сая төгрөгийн машин худалдан авах гэж 2-3 жилийн лизинг төлж байна. Дундаж давхаргаас дээш хүмүүс машин унаж, доошоогоо явган алх гэдэг сонголт руу очиж байна.

Найман шалгуурыг жирийн ард иргэд хэзээ ч биелүүлж чадахгүй. Машинтай байхын тулд грааж, зогсоолтой байх ёстой гэнэ. Гэтэл гэр хороололд хашаандаа машины хучаад, байршуулдаг иргэд олон байгаа. Тэдэнд грааж, зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ гэж байхгүй. Шинэ өндөр үнэтэй машин худалдан авах хүсэлтэй хүмүүсийн дараа бичигдсэн ч өмнөх дараалал нь дуусахгүй, хүлээгдээд л байна. Жишээлбэл, хөдөө орон нутгийн иргэдийн автомашин үнэгүйдэх эрсдэл үүсгэж байна. Орон нутгийн иргэд машины орон нутагтаа л зарах боломжтой. Тэгсэн мөртлөө хотын дугаартай машины үнэ нь эсрэгээрээ нэмэгдэж байгаа нь шударга бус ялгаварлан гадуурхалт үүсгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.40.176

зөв ш дээ! хэдий болтал Япончуудын хаясан төмөр унах гээв болих хэрэгтэй!! Хуучин сэгүүдийг гаалиар оруулахгүй, татварын нэмэх хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2024-11-20 103.111.68.3

Япон хуучин машин төмрийн сэг чин шинэ хятадаас илүү чанартай шүү.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.183.209

Угуй монголд чэнжууд ийм хучтэй юм уу…улсын хуулийг биелуулэхгуй эрхтэй…мах байр туухий эд тулш…дан ченжууд Улаанбаатарын амьдралыг жил ирэх тусам муутгаж байна….Хуулиа биелуулж байж Тор засаг руугаа дайр…Би энгийн нэгэн иргэн байна!

Avatar

зочин 2024-11-20 103.215.14.2

Нямбаатарын зөв японы хуучин машины сэг оруулж ирдэгээ их юм бодчихжээ ченжүүд, алийн болгон буруу рультэй стандарт бус машин унаж амь насаа эрсдүүлэх юм бэ

Avatar

Иргэн 2024-11-20 66.181.176.102

Монгол хуучин машины оршуулган газар боллоо Ченжүүд үнэгүй хуучин машин оруулж ирээд 20- 30 саяар зардаг биздээ . Чёнжүүд гадны шинэ машины үнээр үнэгүй хуучин машинаа ард иргэдэд шахдаг аа нэг их үнэнч хөдөлмөрлөж байгаа мэтээр дүр эсгэх хэрэггүй .Нямбаатарын зөв.

Avatar

Del 2024-11-20 202.55.188.41

Лхагважав албан тушаал аваагүй учраас гоншогнох дон туссан Урбанек гэж хугацаан мэдэгдэхгүй хортой даршилсан ногоо оруулж ирж ард түмнийг хордуулж байгаа шүү Нямка гийн зөв

Avatar

иргэн 2024-11-20 59.153.113.216

Нямбаатараа Монгол Раман дотороо ажилаа хий !!!!!!! эсвэл заыл !!!!!!!хүрэлсүх дээр аваад орооч наад нөхөрөө зарлигтайн хамт Хорлтох биз !!!!!!!!Нэг ийм ажилаа зогсоогооч Чавганцанаас дор юм вэ Дорой амьсагаа — амьсгал хаанаас авагдахиыг мэдэх үү нямбаатараа одоо болно.!!!!!!!!!

Avatar

Монгол 2024-11-20 81.185.162.224

Хотын даргын зөв ингээд хүний хог хаягдал болсон машин унаж замын бөглөө болж, хүний амь эрсдээд байх уу ядаж ЗХДүрэмд заасан баруун талдаа хурдны хүрдтэй машин аа унах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-11-20 202.179.26.154

шууд хорих бус эдийн засгийн аргаар татвар. замын хураамж.зэргийг шатлан нэмээд цаашдаа . 10 жилээс дээш машиныг хилээр оруулахыг
дараа нь Улаанбаатар т .хөдөөд гм ээр арга хэмжээ аваач

Avatar

Нэргүй 2024-11-20 202.9.40.195

Нам нам дагасан өлөн авилга хулгаа мөрөөдсөн цүнх бөгсчингүүдл хагартлаа баяжхаараа гуйлгачин ядуу байснаа сандаггүй мэт болдогшдэээ

Avatar

Хотын уугуул 2024-11-20 202.126.90.139

хэдий хүртэл бид гадныхны машин нэртэй төмрийг хог унаж байх ёстой юм. Машины хэдэн ченжуудын эрх ашиг чухал юм уу, эсвэл нийтийн эрх ашиг чухал уу. Нэг жилд Монголд 170,000 машин нэртэй төмрийг хог орж ирж байна. Нямбаатарын шийдвэрийг дэмжиж байна

Avatar

зочин 2024-11-20 192.82.66.30

хуучин машин оруулж ирэхээ болих хэрэгтэй өөр улс оронд унахаа больсон машинууд ш тэй өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө шинэ машин унах хэрэгтэй айл болгон машинтай байх бус хэрэгтэй үедээ түрээсэлж бас болно

Avatar

ган 2024-11-20 59.153.87.21

Хамаг байдаг валютын нөөцөөрөө Япон Солонгосоос ашиглалтын хугацаа нь дууссан дээр нь буруу хүрдтэй машин оруулж ирэн мөнгө хүүлж байгааг зөвтгөх боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.145.234.34

Хөдөөнийхөнд зориулж хотын дүрмийг өөрчлөнө гэж юу байхав дээ.Одоо тэр элдэв сэгийг оруулж ирдгээ бодлих хэрэгтэй.Хүн болгон машин унах албагүй.Нийтийн тээврээрээ яв.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.131.236.22

Хятад машины төмрийн найрлагыг судалцан байдаг овоо л ченж юм даа. Нийтийн эрх ашиг бол цэвэр аюулгүй орчинд амьдрах болохоос ченжүүдийн яриад байгаа шиг төмрийн хог авч ирж үр хүүхдийнхээ амьсгалах агаарыг хордуулж гишгэх газаргүй болгох биш. Япондоо 10 жилээс дээш хэдэн зуун мянган км явсан сэгийг авч ирээд гүйлтийг нь ухрааж зарж байгаагаа гавьяа байгуулсан мэтээр ярих юм даа

Avatar

Монгол инженер 2024-11-20 202.131.230.162

Монголчууд хамгийн үнэтэй машиныг унаж байгаа ш дээ. Манайд ирсэн гадныхан танайхан ямар баян юм бэ. АНУ-ын супер баян унаагүй машиныг танайхан унаж бна гээд л толгой сэгсэрээд байдаг гээд бодчих.

Avatar

зочин-2 2024-11-20 202.179.15.130

тэгш эрхтэйгээр түгжрээд сууж байя л даа.

Avatar

Нэргүй 2024-11-20 103.212.116.120

хэзээ болтол хуучин буруу солгой төмрийн хог унах вэ одоо хязгаарлах цаг болсон

Avatar

зочин-1 2024-11-20 202.179.15.130

монгол улсын иргэн бүхнэ тэгш эрхтэй байх үндэн хуулийг зөрчиж байна. яагаад энэ олон шавааралдсан том том захууд, их дээд сургуулиудыг нүүлгэж, улам нэмж бариад байгаа бетонон ширэнгээ зогсоохгүй, хотынхоо дэд бүтцийг тэлэхгүй байж ийм хачин шийдвэр гаргаад байгаа юм. эхэлж машин авсан нь унааратай сүүлд авах нь явганаар явах юм уу, 0 км гүйлттэй, бүх шаардлагыг хангасан машин түгжрэл үүсгэхгүй агаараар явах юм уу, зам, бүх төрлийн дэд бүтцээ шийдэж чадахгүй бол дарга цэрэг өмнө одоо гэхгүйгээр

Avatar

ХУУЛЬЧ 2024-11-20 202.9.46.150

АЛИЙН БОЛГОН МОНГОЛЧУУД ХОГ ЦУГЛУУЛЖ ,,,ТҮҮНИЙГЭЭ БУСДАД ГАЙХУУЛЖ ,,,САГСУУРЧ АМЬДРАХ ЮМ. ЮМ .,,,,ХАА БАЙНА ТЭР ТЭНГЭР ЗАЯА ,,,,БИЛЭГ ТАНХАЙ ЧИНЬ ,, .,,,,,ХҮНИЙ НАСААР 35 ЖИЛ ТӨМӨРИЙН БОЛОН БУСАД ГАДНЫ ХОГ ХАЯГДАЛ ЦУГЛУУЛЖ,,, БАС ГАДААДАД ГАРГАЖ СУРЛААА ОДОО БОЛНО .,,,,БИДЭНД МОНГОЛ ГЭДЭГ НЭР ХҮНДДЭХ БОЛСОНОО САНАЖ АМЬДАР ,,,,.,,,

Avatar

Зочин 2024-11-20 103.145.234.104

Улаанбаатар хот түгжрээд нүүх дээрээ тулаад байна. Нямбаатарын 💯% зөв. Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Ченжүүд одоо байгаа машинууд нь багталцахгүй байгааг харж байгаа. Энэ ченжүүдийн оруулж ирж байгаа машинууд нь хэт хуучин тул агаарын бохирдлыг ихээр үүсгэж байна. Ченжүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ихэсгэхэд хувь нэмэр оруулж бидний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа шүү.

Avatar

Даваа 2024-11-20 59.153.113.27

Энэ ченжүүд бөс хөгийн байгаам шүү.Нямбаатараас ямар ч ялгаагүй өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй.Лхагважав гэнэ үү энэ сүг 10 жилээс дээш машины татварыг өндөр болгох хэрэгтэй гэнэ.өөрөө оруулж ирж зарчихаад татварыг нь нэмүүлнэ гэнэ.чааваас даа

Avatar

УНШИГЧ 2024-11-20 43.242.242.141

МАШИНГҮЙ ХОТ,ГЭЭД ГАДААДЫН ХӨГЖИЛТӨЙ УЛСУУДАД Ч ГЭСЭН ИЙМ ХОРИГ ТАВЬДАГ ШҮДЭЭ. ЧЕНЖҮҮД ҮХЛ ЭЭ ЮҮ?

Avatar

өөө 2024-11-20 66.181.164.23

Хотын захаар амьдардаг улны Оркуудын өөрсдийх нь сонгож гаргасан төр засаг олон юм бүү х**. Сонгины улнууд МАН аа насаараа сонгоод Нянбаагаа толгой дээрэ баалгаад утаандаа мансуураад үмхийдээ живээд хөл нүцгэн алхацгаа

Avatar

И 2024-11-20 103.168.34.203

Хятад машин байгальд маш ээлтэй, Дотроо ч агаар цэвэрлэнэ. Орон нутгийн шороон замд л муу байх. Мөн 10 жил хэрэглэхэд салаад унах биз. Харин ч зүгээр, аюул төрихгүй. .

Avatar

Хотод төрсөн хүн 2024-11-20 66.181.184.242

дэлхийн ямар ч том хотууд түгжрэлтэйгээ байнга тэмцэж байдаг. аль ч улсад хотын төвөөрөө мөнгөтөй нь машин унадаг, бусад нь нийтийн тээврээр үйлчлүүдэг . эдийн засгийн аргаар л түгжрэлээ бууруулдаг . өөр гарц огт байхгүй.

Avatar

И 2024-11-20 103.168.34.203

Автобусыг 10 жил хэрэглээд хориглодог. Тээврийн хэрэгсэл доторхдоо, орчиндоо аюултай, насжилт үүнд гол хамаатай нь ойлгомжтой. Агаар, газрыг ч бохируулахад насжилт өндөр нөлөөтэй. Насжилтаар хориглох, хязгаарлах, татварыг их бага тогтоох нь бүх талаар зөв. Гудамжинд, хацст амьдардагаараа ялгуулж хөнгөлт эдлэхгээд байх хэрэггүй. Гудамжинд амьдарч байгаа нь чиний л асуудал.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.179.11.230

Hyatad mashind bolomj olgoh gesen shiidver gej haragdahaar baigaa yum daa. Getel Orosuud hyatad mashiniig muu geed baigaa.

Avatar

зочин 2024-11-20 66.181.160.25

Бүгд тэнэгг юм ярьж байна …Нямбаатар ч тэнэгг шийдвэр гаргасан.. Хотын захаар амьдардаг хүмүүс хүртэл наад тэнэгг тэнэгг шийдвэрт чинь хэлмэгдээд байна …
Хотыг тодорхой бүсүүдэд хуваагаад бүсээс нь хамаарсан татвартай болгоод л болоо шд

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.187.236

Бүх юмыг өөрсдөдөө тохируулах гэж зүтгэх хэрэггүй шүү дээ. Тэгээд ард түмэн гэж нэрлэнэ. Ц.Лхагважав л зөв ярьж байна. Энэ бол асуудлыг шийдвэрлэхэд авч үзэх зүйл байх. Машины даатгал гэх мэт татварыг машины настай холбон авах…Шинэ бол аль улсын машин байх нь гол асуудалуу ? Энэ бол хийрхэл А.Алтангэрэл ээ. Зөв сэтгэж, зөв ярья. Олонх нь ингэж ярьвал асуудлыг шийдэхэд нэмэр болохгүй ш дээ.

Avatar

Нэргүй 2024-11-20 66.181.180.250

нямбаатар энэ шийдвэрээ эргэж хараасай, монголчуудын ганц гялтайх хөл дүүжлэх унаа бол орж ирсэн Япон тэрэг ш дэ

Avatar

Лхагва очир 2024-11-20 122.201.31.54

тэгчихээсээ энгичхээсээ гэсэн гуйрамч боол сэтгэхүйтэй юманд хандсаар л байьал бидны эрхийг улам хязгааралсаар л байх болно.

Avatar

Mgl 2024-11-20 59.153.113.106

Chenjuud mini odoo bolno doo. Mashin bagtahgui bn. Buh um hugjin uurchlugddug.22-23 jil mashin zuuluu. Ur dun ni huuchin mashinii toogooroo delkhiid terguulj hort utaagaar amisgaldag l bolloo. Odoo shine mashin avya. Ontsiin shaardlagagui bol mashingui baiya getsgeeh ni zuv. Minii tursun duu 13 jil chenj hiij naad mashiniig chini Japanaas oruulj irlee6 Amidral ni deerdsen um alga. Harin tugrel utaand huvi nemree oruulsan bh

Avatar

Нэргүй 2024-11-20 202.21.110.35

Шинэ журамд Хятад гэсэн үг олж харсангүй. Энэ бол ченжүүдийн л эрх ашиг байх тэрнээс ард түмнийх биш.

Avatar

Нэргүй 2024-11-20 202.21.110.35

Энэ шинэ журамд нэг ч хятад машин гэсэн үг олж харсангүй. Ченжүүдийн л эрх ашиг, тэрнээс ард түмнийх биш шүү.

Avatar

Лхагва очир 2024-11-20 122.201.31.54

юмны цаад далд учрыг олход бас ухаан хэрэг болдог хоглдоо.

Avatar

Зочин 2024-11-20 59.153.112.157

МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БУСДЫН ЭРХ АШИГ ПАДЛИЙГҮЙ ЮУ. Та нарт хотын иргэд өвгөд хөгшид хүүхэд багачууд машины утаанд хордрж өвчилж нас барах нь падлийгүй юу. Япондоо актлагдсан хуучин машин авчирч ядуу иргэддээ зардгаа гавъяа гэж бодоо юу. Хүн хордуулж амьдрах тань хойд насандаа түүнийхээ горыг амсана шүү. Одоо бага дээр нь больж, өөр бизнес эрхэлцгээ. Хойд насанд тань буян болно. .

Avatar

Зочин 2024-11-20 59.153.112.165

чи олон юм хуцалгүй амаа тат. нянбаатар та 2 иргэдийн унаж эдлэх эрхэнд халдах хэн бэ? чиний тэр шинэ х***а машин чинь найдвартай ажиллагаа, эко байдлаараа Япон тэрэгний хөлийн чигчий хуруунаас ч дор бүр байгальд гай болох сэг байгаа шүү новшооо.

Avatar

Zochin 2024-11-20 59.153.113.106

Erguu n**** ve chi. Zaaval huuchin seg unaj busdiig horduulah ni chinii erkh uu tgeed.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж