Орос Украин руу түрэмгийлсний 1000 дах өдөр Киев АНУ-аас олгосон "ATACMS" дуунаас хурдан пуужингаар Брянск мужид цохилт өгчээ. Нийт зургаан удаа пуужингаар цохилт өгсөн гэж Москвагийн эрх баригчид мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Путин өмнө нь барууны Украинд үзүүлэх тусламжийг буруутгаж, "NATO" оролцож эхэлбээс цөмийн зэвсэг ашиглана гэж сүрдүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Даваа гаригт /2024.11.18/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден удаан хугацааны турш хориглосон "ATACMS" пуужинг ашиглах эрхийг Украинд олгосон юм. Улмаар Оросын газар нутаг руу анх удаа баруунаас олгосон зэвсэг ашиглаж Украины цэргүүд цохилт өгчээ.
Орос өмнө нь “улаан шугам” тогтоосон байдаг. Энэ нь Украинд орчин үеийн байлдааны танк, сөнөөгч онгоц нийлүүлэхгүй байх тухай бөгөөд уг шаардлагыг биелүүлбэл Орос, "NATO"-гийн хооронд дайн үүсэхгүй гэсэн үг аж. Үүнийг "NATO"-д суугаа АНУ-ын элчин сайд асан Курт Волкер буруутгаж, "АНУ, Украины зэвсгийн хэрэглээг хязгаарлах гэж оролдох нь тэгш бус байдлыг үүсгэж байна" гэж хэлж байжээ.
Тэрбээр "ATACMS"-ийн хэрэглээг хязгаарлах нь Оросын шийдэх ёстой асуудал биш гэж онцолж, санаатайгаар Москва дайныг хурцатгах гэж оролдож байна гэсэн юм.
АНУ ЯАГААД ШИЙДВЭРЭЭ ӨӨРЧЛӨВ?
Украин анх удаа "ATACMS"-ыг ашиглах болсон гэж олон нийт андуурдаг. Үнэн хэрэгтээ, өнгөрсөн жил гаруй хугацаанд тус улс эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Оросын баазыг онилох журмаар ашиглаж байжээ. Мөн АНУ-ын бусад зэр зэвсгийг Оросын нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа ч Байдены засаг захиргаа уг пуужинг хилийн цаана байрлах байг онилохыг хориглож байв. Энэ нь Оросын эсрэг нэг гараараа тулалдаж байгаа мэт санагдаж байсан тул Зеленский удаа дараалан хоригийг цуцлах шаардлагатай гэж уриалсан.
Ажиглагчдын үзэж буйгаар Байдены засаг захиргаа гэнэт шийдвэрээ өөрчилж, "ATACMS" ашиглах зөвшөөрөл олгосон нь хэд хэдэн шалтгаантай юм.
Нэгдүгээрт, өнгөрсөн наймдугаар сараас хойш Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид байрлаж, байлдааны ажиллагаанд тусалж байна гэх мэдээлэлтэй холбоотой юм. Учир нь Орос дэлхийн хамгийн тусгаарлагдсан оронтой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул Байден Украиныг ялагдах ёсгүй гэж үзсэн бололтой.
Хоёрдугаарт, Дональд Трамп ерөнхийлөгч болсноор Украины ирээдүй хэрхэх нь тодорхойгүй байдалд хүрэв. Шинээр сонгогдсон Трамп удаа дараа дайныг санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн тул Байден хамгийн сүүлийн хүчирхэг тусламжаа хүргэж байна. Хэрэв "ATACMS"-ын цохилт амжилттайгаар байгаа онох юм бол ирээдүйд Оросыг цэргээ татахад туслах хөшүүрэг болно гэж бодож буй.
"ATACMS" ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ нь Армийн тактикийн пуужингийн систем бөгөөд 300 километр хүртэлх зайд байх байг онилох чадвартай. Газраас газар ангиллын пуужинд ордог учир алсын тусгал нь Украинд давуу тал олгох юм. Батлан хамгаалахын үйлдвэрлэгч "Lockheed Martin"-ийн бүтээсэн эдгээр пуужин нь гинжит "M270" олон хөөргөх пуужингийн систем (MLRS) эсвэл "M142" өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем (HIMARS) -д холбогдож хөөрдөг.
Нэг "ATACMS" пуужин нь ойролцоогоор 1.5 сая ам.долларын үнэтэй.
"ATACMS" нь "attack-’ems" гэж нэрлэгддэг бөгөөд хатуу пуужингийн түлшээр цэнэглэгддэг байна. Өндөр хурдны чадвартай учир агаар мандалд саатуулахад хэцүү аж. Үүнд хоёр төрлийн цэнэгт хошуу суурилуулж болдог. Эхнийх нь өргөн талбайд хөнгөн хуягт ангийг устгах зориулалттай олон зуун тэсрэх бөмбөг агуулдаг цэнэгт хошуу юм. Улмаар зогсоолд байгаа нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах техник, цэргийн баазыг нэгэн зэрэг бөмбөгдөж устгах боломжтой.
Гэхдээ олон тооны байг онилж дууссан ч дэлбэрээгүй тэсрэх бөмбөг үлдэх эрсдэлтэй.
Хоёрдох төрөл нь томоохон байгууламжийг устгах чадалтай 225 кг тэсрэх бөмбөг агуулсан цэнэгт хошууг суурилуулж болдог. "ATACMS" нь олон арван жилийн турш АНУ-ын хамгийн хүчирхэг пуужин байсаар ирсэн бөгөөд хамгийн анх 1991 онд Персийн булангийн дайнд ашиглаж байжээ. Гэхдээ шинэ үеийн, нарийвчилсан цохилт өгөх чадалтай пуужинг тус улсын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгчид зохион бүтээжээ. Энэ нь 500 километр хүртэлх байг илүү хурдан хугацаанд устгадаг. Одоогийн байдлаар Украин уг шинэ пуужинг авах санал гаргаагүй байгаа юм.
ДАЙНЫ ТАЛБАРТ ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Украин АНУ-аас зөвшөөрөл авснаас ердөө нэг хоногийн дараа Оросын Брянск мужид зургаан удаа "ATACMS" пуужингаар цохилт өгсөн. Москвагийн албаныхан мэдээлснээр, уг пуужин замдаа таарсан Оросын пуужинг устгасан бөгөөд хэлтэрхийнүүд нь бүс нутаг дахь цэргийн байгууламжид гал түймэр гаргасан байна. Улмаар Оросын анхааруулгыг үл тоон, барууны зэвсгийн ашигласан тул Украинд зохих ёсны хариу үзүүлнэ гэж Москва мэдэгджээ. Оросын Батлан хамгаалах яам хэзээ ч Украиныг Брянск муж руу халдана гэж төсөөлөөгүй байна. Учир нь тус яам "ATACMS" пуужингаар Курск муж дахь цэргийн байгууламж руу цохилт өгнө гэж тооцоолж байжээ.
Одоо Украин, АНУ-ын албаныхан Орос, Хойд Солонгосын цэргүүд Курскийн нутаг дэвсгэр дэх Украины бааз руу сөрөг довтолгоо хийнэ гэж үзэж буй.
Украины хувьд "ATACMS" ашигласнаар Оросын цэргүүд тус улсын цэргийн бааз, дэд бүтэц, зэвсгийн агуулах зэрэг объектод халдана гэж ажиглагчид онцолжээ. Тиймээс уг үйл явдлаас сэргийлэхийн тулд Украин дахин "ATACMS" ашиглаж магадгүй. Мөн Орос улам хүчин чармайлт гаргаж, олон тооны цэрэг, зэр зэвсэг, сөнөөгч онгоц гаргана гэж албаныхан тооцоолж байгаа тул Украинд пуужингийн нийлүүлэлт удаашралтай мэт санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч Оросын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан тус улсын цэргүүдэд хангамж хүрэлцэхгүй хэмжээнд хүрч болзошгүй юм.
Киев дэх нэрээ нууцалсан эх сурвалж "BBC"-д хэлэхдээ, "Украинд довтлох чадварыг нь нэмэгдүүлсэн шийдвэрийн дараа Оросын зардал хэд дахин ихсэнэ" гэжээ. Мөн Обамагийн засаг захиргаанд Батлан хамгаалахын дэд сайдын туслахаар ажиллаж байсан Эвелин Фаркас хэлэхдээ, "Украин ATACMS ашиглаж болох ч хэчнээн хэмжээний нөөцтэй байх вэ гэдэг чухал.
Пентагоны зүгээс тийм ч олон тооны пуужинг зүгээр өгөхгүй гэдгээ сануулж байсан гэж бид сонссон" гэсэн байна.
Түүнчлэн, АНУ "ATACMS" пуужинг олгосноор бусад батлан хамгаалах чадвар өндөр орнууд Украинд өөрсдийн том зэвсгээ олгож магадгүй. Жишээ нь Их Британи, Франц улсууд Оросын нутаг дэвсгэр дээр "Storm Shadow" пуужинг ашиглах зөвшөөрлийг Украинд олгож магадгүй. Энэ нь "ATACMS"-тэй ижил хүчин чадалтай бөгөөд хоёр орны хамтран гаргасан алсын тусгалтай далавчит пуужин юм.
Нэргүй 2024-11-20 103.57.93.99
Слава Украине!
Цог Мн 2024-11-20 66.181.161.189
хүүрээ маажуулах нь дээ нато
Нэргүй 2024-11-20 66.181.161.217
Хай живье, вильна Украина!
delhii deer OROSiin het aviaii puujain tasarhai 2024-11-20 103.168.34.89
1000 atacms bgaad ch yanar hereggui.OROS yldgaaraa l ylna !! teneg juuduud urund orood gazar chbugui duusna kk
Нэргүй 2024-11-20 103.212.117.68
mai boovoo. orkostougoo sunuurie
Нэргүй 2024-11-20 66.181.191.211
тэгээд зэвэрсэн цөмийн зэвсгээ хэрэглээч харъя. хэрэглээсэй шившиг болж сүйрээсэй охуйнаанууд. хурдан цөмдөөрэй эээ хэлсэндээ хүрээээ гэж шургачихая
Нэргүй 2024-11-20 202.126.90.184
Үнэн эргүү худлаа хөөрсөн гарууд байх юм даа.Яг дайн болвол хошного царайлаад уйлаад нус нулимсандаа живж үхэхээ мэдэхгүй хэрээнүүд юм даа
Нэргүй 2024-11-20 103.242.47.254
Америкийн татвар төлөгчдийн 9 сая доллар нэг шөнийн дотор салхинд хиисчээ. цаашид америкийн зөнөг өьгөн ийм үнэтэй з****г хэр олныг хэр удаан нийлүүлж ногооноо хэр үр дүнтэй ашиглахыг төсөөлөхөд төвөгтэй л юм байна
Нэргүй 2024-11-20 202.126.90.193
Эргүү бидда,,,,
Зочин 2024-11-20 66.181.160.79
Орос улсын хил хязгаараа тэлэх гсн амбиц аархал нь хэзээ ч зогсохгүй тул манай улс хойд хилийнхээ харах хяналтыг чангатга. Герман орос руу дайрахад дэлхий орост тэр чигээрээ тусалж орос ялж байв. Украйны дайны кейс мөн адил тул Украйнд туслах нь зөв.
Нэргүй 2024-11-20 103.212.163.239
Гоё гоё, гоё дро
Зочин 2024-11-20 103.57.92.35
Зөнөг Жо Байден дайныг улам өдөөж байдлыг хурцатгав. уг нь орос Украйн 2 н дунд хаа байсан АНУ ямар хамаагүй юм шүү дээ.
Нэргүй 2024-11-20 66.181.184.244
Тэнэг хүүрээ ! Бид Дэлхий гэдэг нэг л гэр оронд амьдарч бна шүү дээ !!! Танай манай хол ойр гэлтгүй болсон шүү дээ !
Нэргүй 2024-11-20 185.220.100.253
оркуудыг устга, газрын хөрснөөс арчиж хая хэнд ч хэрэггүй хүн сүрэг.
Нэргүй 2024-11-20 103.57.92.202
Алийн болгон,,,, бөгспутиныг даврааж,,,украин хүүхдүүдийн амьдрал амь нас үрэгдэхэвдээ,,,хаоиуг нь орос а л у урчидад чанга өгч бут цохь,,,,
Нэргүй 2024-11-20 202.9.46.158
this dirty dark translation. real information and books should be read. very pathetic. Our dog is smarter than you.
Нэргүй 2024-11-20 66.181.161.197
1,5сая $ олны өгч чадахгүй байх.
Нэргүй 2024-11-20 139.5.216.168
Оросын хэдэн зуун танк, хуягтыг устгасан Жавелин чинь бараг л 1,5 сая $ үнэтэй. НАТО-ын эвслийн орнууд 800 000 $-аар авах гэрээтэй. Тэгэхээр дор хаяж 300-500 пуужин Украины армид өгөх биз. Тэр хооронд Франц Украины хамтарсан фермийн 500 км тусгалтай шинэ пуужингууд үйлдвэрлэгдэж амжина
Нэргүй 2024-11-20 66.181.186.63
төмөр бороо хочтой сайхан эддээ оркуудын толгой дээр бороо орж эхэлвэл өтцөн тархи толгой нь арай л өөр болнодоо
ХУУЛЬЧ 2024-11-20 202.9.46.150
ЯАХАВ ДЭЭ БАЙЛДМААР БОЛ ТЭР ЕВРОП БАЯН ЮМ ЧИНЬ БАЙДААД ДЭЛХИЙН ХӨРСНӨӨС АРИЛНА БИЗ БИДЭНД ТЭДНИЙ ҮХЛЭЭ ДУУДСАН ДАЙН СОНИН БИШ,,,,,МОНГОЛ МОНГОЛООРОО АМЬДРАНА ШҮҮ ДЭЭ.,,,
Нэргүй 2024-11-20 66.181.181.228
Укрианаас өмнө Монгол улс дампуурч , бензин, дизель, тог цахилгааны тутагдалд орох нь тодорхой . Америк, Европын холбоо , Хятдад энэ нь ашигтай . Монгол улсын өр зээл ихсэж, тэдгээр улсуудын үгийг үг дугуй биелүүлэхээс өөр аргагүй болно. Энэ бол ардчилал нэрээр дэлхийг эзэлсэн АНУ гын бодлого . Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар бол энэ бодлогын бодит жишээ !!!. Ард иргэд эх орондоо амьдарч чадахгүй байна гэдэг бол бид харийн бодлогоор тархиаа ухуулсан малнуудаар удирдуулж байна гэсэн үг юм.
Нэргүй 2024-11-20 202.126.90.136
андуураад байнаа чи Ман намаар 26жил гаруй удирдуулж байгаа
сонгогч 2024-11-20 202.9.47.50
Оросыг яагаад ч барахгүй….Хүн төрөлхтний тусын тулд Орос угаасаа ялах тавилантай улс…
Нэргүй 2024-11-20 103.57.92.202
Нохой долоо,,,
Нэргүй 2024-11-20 202.9.46.158
you go to Ukraine first. not here. there's not enough gays out there to fight with their asses like you 🤣
Нэргүй 2024-11-20 202.131.225.242
Бадам өвөө Пу ахыг ёстой нэг зөөлөн гал дээр шарж байна даа. Стейкийг зөөлөн гал дээр шарах тусам шүүслэг амттай болдог байх шүү. Орос украйны баруун хэсгийг салгаж авч үлдсэн ч гэсэн зөөлөн гал намжихгүй стейк болдгоороо болно.
Нэргүй 2024-11-20 45.42.101.251
Орчуулга гэж хэрэг алга. Атамс нь Оросын пуужинг өөрөө олж очоод амиа хорлосон юм аа даа. Уул Оросын амдан сөнөөх агаарын хамгаалалтын пуужин нь онож устгасан баймаар юм
Бадарч тахар 2024-11-20 66.181.184.122
Пёршинг пуужингаа өгөөч ! эсвэл Томагавкаа өгчихөөч ! хариуд нь Вашингтон Нью Йорк хот хоёр хот агаарт хийснэ гэж айж байгаа да муусайн анусууд !!
Нэргүй 2024-11-20 59.153.113.221
мөнгөгүй оросууд хөөрхий боллоо
Ленин 2024-11-20 202.9.46.88
ганц олигтой гар утас хийж чадаагүй Путины арми дэлхийн супер гүрнүүдийн эсрэг байлдаад яахавдээ…хойд солонгос монгол 2тоо л их том ах нь..
Владимир Ленин 2024-11-20 202.9.46.88
ганц олигтой гар утас, бүүр хүнд хэрэгтэй угаалтгын машин хийж чаддаггүй Орос дэлхийн супер гүрнүүдийн тэргүүний технологийн эсрэг байлдаад дийлэхгуй байхдаа..хойд солонгос монгол хоёртоо л их том ах..хүчирхэг арми..дэлхийд бол гологдож байна доо..
Нэргүй 2024-11-20 202.126.89.200
Аугаа америкийн ирж буцаж байгаа хоёр ерөнхийлөгч Савсага Трамп Байдан баавай нарын алдар бадраг,,,,энэ хоёр хүмүүн уулзаад ийм “”””шийдэлд “””хүрсэн хэмээн өчүүхэн мунхаг би бээр дүгнэн цэгнэв,,,,,батаараадаа,,,,
Нэргүй 2024-11-20 151.200.254.186
Яана аа орос ингээд пүтлер хожгорын гайгаар дуусчээ
Нэргүй 2024-11-20 103.212.119.92
Муу эр дайнд хөөрөв гэж та нар одоо болио
SS 2024-11-20 202.126.90.147
orosd muu, mongold sain medee bn kkkkk
зочин 2024-11-20 66.181.160.25
Нэг мөсөн Кремл хүрэх л пуужин ашгилвал дайн тэр дороол дуусна да
Нэргүй 2024-11-20 103.57.92.202
Гоёшдээ,,,гоё,,,гоё,,,,оросын фашизмд үхэл,,,,путин ХУЙЛО,,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Зочин 2024-11-20 202.9.46.176
Атасмs ыг украйн бие даан ашиглах боломжгүй …зөвхөн америкуудын тусламжтай ,сансарын тагнуул болон тусгай координатыг цаанаас өгч янкууд өөрсдөө хэрэглэх боломжтой .. урьд нь ч Донецск Луганскь энгийн иргэд хотууд руу хэрэглэж байсан…тэр үед тус улсуудын хот тосгод оросых гэж үзэх боломжгүй байсан …одоо бол оросын нутагт хэрэглээд эхлэвэл халуухан юм болно доо…хэд хэдэн орон газрбн хөрснөөс арчигдах болно
Нэргүй 2024-11-20 103.57.92.202
Тиймүү,,,,
Нэргүй 2024-11-20 59.153.115.157
тиймүү
Иргэн 2024-11-20 59.153.112.190
1949 оноос хойш АНУ олон газар дайн өдөөж АНУ з****г үйлдвэрлэгчид олон их наяд долларын орлого хийсэн, одоо ч хийж байна . Гол нэг шалтгаан нь мөн АНУ дайны талбараас хол байдагт оршдог. Дэлхийн III дайн битгий эхлээсэй!
Нэргүй 2024-11-20 103.57.95.67
Мояануудын улиг болсон гоншигоноон. Орос болохоор Иран Хойд Солонгос, Хятадаас пуужин дрон цэрэг аваад юу дуртайгаа хэрэглээд дайраад байдаг Украйн нь эх орноо хамгаалж байгаа гэхэд хязгаарлалттай байлддаг шударга бус байна. Путин цем хэрэглэвэл бункертээ булшлуулна
Нэргүй 2024-11-20 202.126.89.200
Санаа зоволтгүй ээ,,,энэ бол “”””цэргийн тусгай ажилгаа””””
Зочин 2024-11-20 186.106.181.48
5 нь замдаа бүр мөсөн устгагдаж, 1 нь гэмтэж онилсон объектын ойролцоо хэлтэрхий нь унаж гал гаргасан ч галыг тэр дор нь унтраасан: Тэгсэн юу гэнэ үү, замдаа таарсан оросын пүүжинг орож хэлтэрхий нь унаж гал гаргасан гэнэ үү. Өөрсөддөө тааруулж худлаа үнэн орчуулах юм аа ккк
Нэргүй 2024-11-20 103.57.92.202
Гях,,,гяхх,,,гяхх,,,конашенков тэгжийнүү,,,,алиа марзан,,,янзын золиг шүү,,,,
Нэргүй 2024-11-20 103.57.95.67
Орчуулга биш энэ пялдага оркын зохиол ккк. Батлагдсан мэдээгээр Оросын Брянск мужийн Карачев хотын 1046 дугаар ложистикийн тев зэвсгийн агуулах будаа болжээ. Ечигдер Киевийн цагаар 02:30д АТАСМS эхэлсэн гэнэ. Би зохиогоогvй телеграм дээр оросын блоггерын тавьсан мэдээ шvv
Нэргүй 2024-11-20 103.57.92.202
Гоё,,,, гоё,,,,оррсын пуужинд амиа алдсан украин үр хүүхдийн төлөө,,,,,оррсын бүх үйлдвэр заводыг үнс нурам болго,,,,,
Нэргүй 2024-11-20 139.5.216.168
Хэлтэрхийнүүд нь тэгээд аймаар гал гаргаад бүхэл бүтэн обьект шатаачдаг.. Ямар хүчтэй айхтар хэлтэрхий вэ тэ..кк