Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэй хэрхэн харилцаж ойлголцох хэрэгтэй талаар Сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй яагаад тогтворгүй болдог вэ?
-Өсвөр насан дээрээ хүүхдүүд илүү их найз нөхдийн хүрээлэлд байх дуртай болдог. Мөн сэтгэл санааны хувьд маш тогтворгүй болж эхэлдэг. Тухайлбал, гэнэт уурлаж бухимддаг. Эсрэгээрээ жаахан зүйл дээр баярлаж, гомдох шинж тэмдэг илэрдэг. Зарим хүүхдүүдийн хувьд ганцаараа байхыг хүсдэг гэх мэтчилэн сэтгэл санаа нь хурдан хэлбэлздэг гэж хэлж болно. Өсвөр нас гэдэг маань хүүхдээс том хүн болох үйл явц бие махбодод нь явагдаж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн биед биологийн өөрчлөлт явагдаж байгаа юм. Үүнээс үүдэж дээрх үйл явцууд явагдах буюу сэтгэл хөдлөл нь амархан хувьсаж өөрчлөгддөг. Энэ нь гадны хүчин зүйлээс нөлөөлж буй асуудал биш.
Гормоны өөрчлөлттэй холбоотой. Товчхондоо өсвөр наснаас эхлэн тухайн хүүхдийн биед том хүн болох, бие хүн болох үйл явц өрнөж байна гэж ойлгож болно.
-Шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэй яаж харилцах ёстой вэ. Мөн эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?
-Эцэг эхчүүдийн зүгээс манай хүүхэд дунд ангид орсноосоо хойш дуугаа хураагаад ганцаараа байхыг илүүд үздэг болсон. Юм асуухаар дугарахгүй, ярилцахгүй байна гэдэг. Энэ нь тэдний толгойн өвчин болоод буй.
Уг асуудалд эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь хүүхдээ том хүн болж бие хүн болон төлөвшиж байгааг нь ойлгодоггүй. Миний хүүхэд жаахан байна гэж хардаг. Мөн хүүхдээрээ л байх юм шиг бодож бие махбодынх нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл тухайн хүүхэд өөрийгөө “Би” том хүн болсон. Бие хүн болж байна гэсэн өнцгөөр харж, мэдэрч эхэлдэг.
Энэ онцлогийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад зөрчил үүсч эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийгөө том хүн гэж мэдэрч нийгмийн харилцаанд орж хүрээлэл нь тэлж эхэлдэг. Гэтэл эцэг эх нь хүүхэд гэдэг нүдээр харж бүх зүйлд оролцож, хорьж, хүсэл сонирхлыг нь сонсохгүй, ойлгохгүй байснаар тэдний дунд үл ойлголцол үүсдэг.
Ингэснээр хүүхэд гэрээсээ явах, буруу найз нөхдийг сонгож бусдад уруу татагдах зэрэг сөрөг үр дагаврууд бий болж болдог. Нийгмийн харилцаанд анх удаа орж байгааг нь, бие хүн болон төлөвших гэж хичээж буй эдгээр онцлогуудыг нь ойлгох хэрэгтэй.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ итгэдэггүй, хэт их хяналт тавьдаг. Үүнийг хүүхэд хүлээж авч чаддаггүй. Миний хувийн орон зайд халдаж байна гэж ойлгодог.
-Огт хяналт тавихгүй байснаар эргээд сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Үүний тэнцвэрийг хэрхэн барих ёстой юм бол?
-Хүүхдэдээ санаа тавьж анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ бүх зүйл дээр алхам тутамд нь хяналт тавих нь хүүхдэд манай аав ээж надад итгэдэггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэх нь бий. Мөн тухайн хүүхэд тэр бүгдээс залхаж эхэлдэг.
Тиймээс нэгдүгээрт хүүхдэдээ итгэх хэрэгтэй. Багаас нь хүүхдэдээ сайн ойлгуулах шаардлагатай. Өсвөр насанд хүрээд буюу 16 нас хүрэхээр бүх зүйлийн үүрэг хариуцлагаа өөрөө үүрнэ гэдгийг хэлж ойлгуулах нь зүйтэй.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ итгэснээр эргээд хүүхэд ч мөн хүний итгэлийг дааж сурдаг. Энэ нь цаашлаад ажлын байран дээр гарахад хүртэл эергээр нөлөөлдөг. Үүнээс гадна шийдвэр гаргахад хүртэл сайнаар нөлөөлдөг буюу бие даан шийдвэр гаргаж чаддаг болно.
–Хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ ярихаар эсвэл өөрийн үзэл бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэх үед зарим эцэг эхчүүд маш шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Өсвөр насанд хүүхэд үерхэж, нөхөрлөж, дээр хэлсэн найзын хүрээлэл нь тэлж, нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Шинэ содон зүйлд татагддаг. Гэтэл эцэг эхчүүд тэр бүгдэд нь шүүмжлэлтэй ханддаг.
Жишээлбэл, найзалж буй хүүхдүүдийг нь мөн найз залуу эсвэл охиныг байгаа байдлаар нь шүүмжлэх, дургүйцэх бүр цаашлаад найзлахаа боль гэх мэт хандлага гаргадаг. Ингэхлээр хүүхэд ээж аав миний эсрэг юм байна. Намайг ойлгохгүй байна гэдэг.
Ингэснээр хүүхэд өөртөө итгэлгүй болж эхэлдэг, дээрээс нь өөрөө шийдвэр гаргах чадваргүй болж байдаг. Тиймээс эцэг эхчүүд нөгөө л хүүхдэдээ итгэх, шаардлагатай бол ярилцаж зөвлөдөг байх нь чухал. Шүүмжлэлээ урьтал болгосноор асуудлыг улам дордуулна.
-Дийлэнх эцэг эхчүүд хүүхдийн гаргаж буй сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байх нь элбэг юм шиг санагддаг. Тухайлбал, зүгээр байж байгаад гэнэт уурлаад байна, эсвэл огт дугарахгүй юу болохгүй байгаагаа хэлэхгүй байна гэдэг шүү дээ.
–Хүүхэд уурлаж, бухимдахаар манай эцэг эхчүүд энэ буруу юм хийгээд түүнийгээ нуугаад байгаа юм байна. Тэгээд хэлж чадахгүй бухимдаад байна гэж ойлгоод уурлаж, шалгаагаад байдаг. Гэтэл нөгөө л хүүхдийн бие махбодод өөрчлөлт явагдаад байна шүү дээ. Буруу сэтгэл хөдлөл гэж байдаггүй. Хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй.
Уурлах, сэтгэл санаагаар унах, баярлах мэдрэмж тухайн хүүхдэд ямар ч шалтгаангүй илэрч болно. Гэтэл эцэг эх нь ямар нэгэн шалтгаан байна гээд байгаа нь асуудлын эхлэл болоод байгаа юм. Хэдийнэ бие хүн болоод төлөвшчихсөн өөртэйгөө адилтгаад байдаг нь буруу. Үүнээс болж ойлголцохгүй байх асуудал үүсдэг.
Хүүхэдтэйгээ нээлттэй шударга харилцах хэрэгтэй. Мөн дээрээс биш түүнийг хүндэлж ярилцаж, харьцах ёстой. Эцэг эх өөрсдөө хоорондоо зөв харилцаа хандлагатай байх хэрэгтэй. Өсвөр насанд болон ерөнхийдөө хүүхэд аль ч насанд эцэг эхийнхээ хоорондын харилцаа хандлага, үйл хөдлөлөөс ирээдүйн өөрийгөө бүтээж байдаг. Эцэг эх таагүй харилцаатай байх нь ялангуяа өсвөр насанд маш хүнд тусдаг. Тэгэхээр манай ээж, аавууд үүн дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.
"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ШҮҮМЖЛЭХЭЭС ӨМНӨ САЙН СОНСОГЧ НЬ БАЙХ ЁСТОЙ"
-Ээж аавууд маань өсвөр насны хүүхэдтэйгээ ямар арга барилаар харилцвал илүү үр дүнтэй байх вэ?
-Хүүхдээ шүүмжлэхээсээ өмнө сайн сонсдог байх ёстой. Зарим ээж аав нар бүх зүйлийг нь яриулчхаад араас нь хэтэрхий их шүүмжилдэг. Тэсэхээ байгаад загнадаг. Энэ нь тэдний маш том алдаа. Учир нь хүүхэд тань танд итгээд бүх зүйлээ ярьж байхад эргүүлээд тэр яриаг нь түүний эсрэг ашиглаж, загнаж шүүмжлэх нь хүүхдийг хаалттай, итгэлгүй болгож өгдөг.
Мөн хүүхдийн хувийн орон зайг хүндлэх хэрэгтэй. Дээрээс нь эмзэг сэдвийнх нь талаар нээлттэй ярих ёстой. Ялангуяа үерхэл нөхөрлөл, бэлгийн боловсрол зэрэг өөрийнх нь бүрэн гүйцэт шийдэж чадахгүй асуудал дээр нь туслах, буруу ойлголтыг нь засаж залруулах нь зүйтэй.
Хүүхдүүд сошиал медиагаас мэдээллээ авчихдаг ч гэлээ шүүлтүүртэй хандаж, буруу зөв эсэхийг хараахан ялгаж чаддаггүй. Үүнээсээ болж алдах эрсдэл бий болж болно. Тиймээс асуудлыг нь эхлээд сайн сонс, тэгээд зөв мэдээлэл, ойлголтыг өгөх нь зөв юм. Би ээжтэйгээ, аавтайгаа ярилцах боломжтой тэд намайг ойлгодог гэсэн итгэлийг төрүүлэх нь чухал.
Ямар нэг асуудал тулгарахад хүүхэд танаас айх биш хамгийн эхэнд эцэг эхдээ хандах тийм боломжийг бий болгох хэрэгтэй.
"ӨСВӨР НАСАНДАА ХҮҮХДҮҮД ГАНЦААРДАХААС АЙДАГ, ТИЙМЭЭС АНХААРЛАА ИЛҮҮ САЙЖРУУЛАХ ЁСТОЙ"
–Зарим эцэг эхчүүд үл хайхрах хүчирхийлэл үйлдээд байгаагаа өөрсдөө ч мэддэггүй. Учир нь орох орон, эд материалаар дутаахгүй байгаагаа хайрлаж байна гээд ойлгоод байдаг.
–Дээр хэлсэн хэт их хяналт тавьдаг эцэг эхчүүд байхад зарим нь огт хайхардаггүй эцэг эх бас байна. Гэтэл тухайн хүүхдэд эцэг эхийн анхаарал, хайр халамж үгүйлэгдэж байдаг шүү дээ. Ямар нэг асуудал үүссэн үед хэнд хандахаа мэддэггүй. Асуудал тулгарахад тэдний ард ээж аав нь байдаггүй. Ингэснээр хүүхэд гаднаас өөр хүнээс тэр хайр халамжийг хайж эхэлдэг. Тухайлбал, найз нөхдөөсөө. Тэд нар нь өөртэй нь л хамт байх юм бол сайн муу байх нь хамаагүй болж хувирдаг. Ингэж хүүхэд буруу замаар орох эхлэл болдог. Тиймээс сонс, итгэ, анхаарал халамж тавих ёстой.
-Өсвөр насны хүүхэд сэтгэл зүйгээ хянах боломжтой юу?
–Боломжтой. Өөрт хэцүү байгаа мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, итгэж болох хүндээ хандах нь зүйтэй. Өдрийн тэмдэглэл дээр бичиж бас болно. Хүсээд байгаа зүйлээ эцэг, эхдээ хэлэх хэрэгтэй. Мөн хоббигоо хөгжүүлэх, дуртай зүйлээрээ нөхдөг байх ёстой.
-Өсвөр насанд яг хэд хүртэлх насны хүүхдийг хамаатуулах вэ?
-Өсвөр нас дунд ангиас буюу зургадугаар ангиас эхэлдэг. Энэ нас нь сүүлийн жилүүдэд залуужиж байгаа. Тодруулбал, 12- 18 нас хүртлээ хүүхдийн сэтгэл зүйн тогтворгүй байдал үргэлжилдэг гэж хэлж болно. Энэ хооронд хүүхэд бие хүн болох өөрчлөлтүүд явагдаж байдаг. Энэ үедээ хүүхэд ганцаардахаас айдаг, хэн нэгний тусламж хэрэг болдог. Тиймээс энэ насанд хүүхдэдээ тавих анхаарлаа илүү сайжруулж итгэл даах хүн нь эцэг, эх нь байх ёстой гэдгийг анхаараарай.
Нэргүй 2024-11-20 158.59.146.30
neg ni uh etseg ehcuudiig meden yum shig, etseg ehchuudiig buruutgasan , ted tegdeg shuud ee, ed nar ingedeg shui dee geh meteer asuuj ugchee chaaaoooos, nuguuduh ni ch gej nuguuduh, buh etseg ehchuudiig buruutgask treed arch ugch banaan, lol chaaaoooos, ene chin buh niigmiin asuudal, huuhed haa bna tend buh init anharaaltai baij, huuhdiig huuhed gej hundetgej, ijil tuvshind hariltsah yostoi yum, ene bol ger bulan asuudal bish,
Нэргүй 2024-11-20 202.9.41.6
Хулгайч манж х***а л******д яллаа үүрээд хурдан зайлчаарай.!!!!
S 2024-11-20 66.181.179.124
XUCHINDUULI80955877ANUSN SEKSYG
S 2024-11-20 66.181.179.124
BOOBN XXNO80955877
Нэргүй 2024-11-20 202.9.40.220
Хачин муу өлөн. Гуйлаагчин хулгайч юм үзээгүй манж хужаагуудыг нам төр-с далд оруул.