Энэтхэг улс УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлыг судалж байна

Энэтхэг улс УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлыг судалж байна

Энэтхэг улс УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлыг судалж байна

Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээг хангахын тулд импортын олон эх үүсвэртэй байхыг чухалчилж байна. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсаас коксжих нүүрс импортлох сонирхол өндөр байгаа юм. Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зарим тэргүүлэх гангийн үйлдвэрүүд туршилтаар импортолж байгаа бөгөөд  тус улсын Засгийн газар ойрын хугацаанд далайд гарцгүй Монгол Улсаас нүүрс импортлох ложистикийн гарц, гаргалгааг боловсруулна гэж мэдэгдсэн. Энэ зорилгоор өнөөдөр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковтой уулзаж УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлаар санал солилцов. Энэтхэг улс эхний ээлжинд жилдээ 5 сая тонн коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан тээвэрлэх асуудлыг судалж байгаа аж. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев болон УБТЗ-ын холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-19 103.212.162.181

Бүтвэл сайн л бнаш дээ.Юундаа шээс алдаад Орос зөвшшөөрөхгүйгээд бгаан.Бүтсэн ч бүтээгүй ч асуудлыг ярилцах л хэрэгтэйшд

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.225.242

Моя Ояачуудын хайрт ах нь тэгүүлдэг ч юу л бол доо.

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.217.200

УБТЗ аар нүүрс тээвэрлэж болохгүй гэж Оросууд үүрэг өгсөн гэсэн Монголыг хөгжих гэхээр УБТЗ ээр дамжуулж дарамталж байгаа гэсэн шүү

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.217.200

энэ одоо оросын төмөр замуу хаашаа юм бэ МОНГОЛЧУУД нь хаана бнаа ОРОС ЭЛЧИН ОРОС ДАРГА Монголын газар нутгаар хэрхэн явхыг шийдэж бх юм ээ тосоор гоож

Avatar

ZOCHIN 2024-11-19 58.160.64.25

ENETHEG OROSTOI ZUGEER L TOHIRCH CHADNA….

Avatar

ZOCHIN 2024-11-19 58.160.64.25

ZUGEER L TURSHIH N ZUV…ENETHEG CH GESEN TOM GUREN ULSSHUUDEE…TED HENTEI CH YAJ CH ZOHITCOJ CHADNA..

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.188.118

Бутэхгуй туршаад узсэн ашиггуй гэдэг нь батлагдсан зам бдг Оросоос замаа яаж салгаж авах вэ Эсвэл оросыг тарж бутарахыг хулээхуу

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.187.153

Тянжин хүрэх төмөр замыг нэг этгээд мухарлаж хаяагүй бол Тянжинаас усан тээврээр явахгүй юу.

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.92.18

жаахан юмаа бодож бичиж бай,"нэг хүнийг" харлуулах гэж худлаа бодсоноо бичих юм,хятад хэзээ ч энэтхэгт нутгаараа коксжих нүүрс зөөлгөхгүй,газар нутгийн будлиантай,хил дээрээ байнга алалцаж байдаг улсууд,эдийн засгийн хувьд ч өрсөлдөгчид,харин ч "нэг хүний" оростой байгуулсан хэлэлцээр бодит биелэлээ олж болох сайхан боломж гарч болзошгүй,оросын боомтноос энэтхэг усан онгоцоороо татаж авахаар болвол биелэх болмжтой

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.184.244

Тэр нэг нөхөр гэхийн оронд Женко Батлага гээ л шууд хэлчихээч дээ ! Алуулна гэж айгаад байгаа юмуу ?

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.90.158

ёстой зүйтэй

Avatar

Z 2024-11-19 202.9.47.0

Sain bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж