Цаг агаар: Ням гаригаас нийт нутгаар хүйтэрнэ

Цаг агаар: Ням гаригаас нийт нутгаар хүйтэрнэ

Цаг агаар: Ням гаригаас нийт нутгаар хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэгдүгээр сарын 23-аас нийт нутгаар хүйтний эрч чангарч, цас орж, цасаар шуурахыг анхааруулж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 23-наас нутгийн баруун хагаст, арваннэгдүгээр сарын 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.

Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, арваннэгдүгээр сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 26-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, арваннэгдүгээр сарын 24-нд нутгийн зүүн хагаст, арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: арваннэгдүгээр сарын 18-22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -6…-11 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -15….-20 градус, өдөртөө -3….-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус, өдөртөө -2…+3 градус хүйтэн байна. Арваннэгдүгээр сарын 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 23-24-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, арваннэгдүгээр сарын 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: арваннэгдүгээр сарын 18-22-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-14 градус, бусад хэсгээр -4…-9 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр -2…+3 градус дулаан байна. 23-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-19 градус, бусад хэсгээр -9…-14 градус, өдөртөө бүх хэсгээр 0…-5 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.40.220

Манж х***а лаларуудыг далд оруул 34 жил монгол хүний эсрэг бодлого явуулж хорлох дарлах бодлого явуулсн зулбасгууд. Лаларуудыг мэдрүүлнээ.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.234.123

өөе утаа холилдоон бантан хутгуур болох нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж