"Нийгмээс өшөө авах" үзэгдэл Хятадад гаарав

"Нийгмээс өшөө авах" үзэгдэл Хятадад гаарав

"Нийгмээс өшөө авах" үзэгдэл Хятадад гаарав

Хятадын өмнөд Хунан мужийн нэгэн бага сургуулийн гадаа байсан хүмүүс рүү машинтай этгээд дайран орж, хэд хэдэн хүн бэртжээ. Чухам хэдэн хүн бэртсэн нь тодорхой болоогүй ч хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Цагаан өнгийн "SUV" машин унасан этгээдийг эцэг эхчүүд болон сургуулийн хамгаалалтын ажилтан барьж авч, цагдаад хүлээлгэн өгчээ. Тухайн сургууль нь Хунан мужийн Динчен дүүргийн Ён’ан бага сургууль аж.

Үүгээр олон нийтийн аюулгүй байдлын асуудлыг хөндсөн халдлага Хятадад долоохон хоногийн дотор гурав дахь удаагаа гарч буй нь энэ юм. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр Хятадын өмнөд хэсэгт мөн л автомашинтай этгээд халдлага үйлдэж, 35 хүн нас барсан. Мөн өнгөрсөн Бямба гаригт Хятадын зүүн хэсэгт хутгатай этгээд найман хүний аминд хүрсэн билээ.

Сүүлийн өдрүүдэд болсон халдлагуудыг "нийгмээс өшөө авах" үзэгдэл гэж нэрлэж буй. Энэ нь хувь хүн дотор хуримтлагдсан гомдол бухимдлаа танихгүй хүмүүст халдах замаар гаргахыг хэлнэ.

Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр энэ он гарсаар дээрхтэй ижил төстэй гэмт хэрэг 19 удаа гарчээ. Үүний улмаас 63 хүн нас барж, 166 хүн бэртэж гэмтсэн байна. Энэ нь 2023 онд 16 хүн нас барж, 40 хүн гэмтсэнтэй харьцуулбал тун өндөр үзүүлэлт юм.

"Энэ бол гомдол ихтэй нийгмийн шинж тэмдэг. Зарим хүн бууж өгч, зарим нь өшөө авахыг хүсч байна" гэж Канадын Торонтогийн их сургуулийн Хятадын улс төрийн профессор Линетте Онг хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-19 202.179.11.230

Novshiin darga naraa dairahgui huuhduud ruu halddag ni hamgiin hogiin zan yum daa.

Avatar

cyngaltni 2024-11-19 132.194.13.88

int ytasaa

Avatar

- AIMAAR yu xysex ni oilgomjtoi; 2024-11-19 132.194.13.88

xereggyi yum xuideg cyrgyylitai killery;

Avatar

aptdrss + indprovicygk yuch, 2024-11-19 132.194.13.88

_ xopix Lagekr yildber; indxy Wo +byydluin gazar bishgyilagchdaart; ) )
– tanilaar xsgyizb
– jokoor xybtsaan
– #, negeert
-Unioz motociklyydeert

Avatar

Нэргүй 2024-11-19 172.56.201.139

Ядуурал тэгш биш байдал гаарахаар ийм юманд хургэж байгаа юм. Америкт буудаад байдагтай адил. Монголд ч гарч мэднэ

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.234.123

монголд бэлэн байна ИХ даврааад байвал энэ халдвар тэсрнэ

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.90.149

Хятадууд маш их стресстэй болсон бна л ээ
Инээж бгаа хүн бхгүй, алхам тутамд шалгаад л

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.217.50

Яагаад тэгж их хянаад байдаг юм бол доо?? Эрх чөлөө гэдэг л хамгийн үнэтэй дээ

Avatar

Нэргүй 2024-11-19 76.68.83.100

Xурдан тарж бутраасай, Өвөр Монголоо авьяаа

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.187.171

Ам хуурайгүй магтаад байдаг хятадын нийгмийн гүнд ийм л байна

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.180.67

Хэн нь эмгэгтэй бол…

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.180.67

1.4 тэрбум буюу Монголоос 400 дахин их хүн ам. 63 хүн гэдэг зүйрлэвэл 1 Монгол хүний шагай хавь. Гэтэл энд жилд угаартсан, осолдсон, хохирсон, өвчиний уламаас амиа алдсан Монгол амиа 400-аар үржүүлээд тэдэнд танилцуул даа…

Avatar

Иргэн 2024-11-19 66.181.177.66

Нэг нэгнээ алаад дуусгавал сайн л байна. х***а нар шиг хэрэггүй хүмүүс алга. Яг л жоом харх шиг хаа явсан газраа дээд зэргээр бохирдуулж байдаг новшнууд.

Avatar

Нэргүй 2024-11-19 103.168.34.13

Сэтгэцийн эмгэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж