Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах хотын дарга Х.Нямбаатарын захирамж албажиж гарчээ. “Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 10 сарын өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.
Тэгвэл нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураах шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тухайн орон сууцыг нураах тендерийг зарлана гэдгийг албаныхан мэдээлсэн. Байрыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Шинээр барих орон сууцны нэг м.кв талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлсэн гэдгийг оршин суугчид хэлж байв.
“Шинэ барилга барьж дуустал түрээсийн байрны зардлыг нийслэлийн нөөцийн сангаас гаргахаар болсон. Оршин суугчид хотын дарга Х.Нямбаатараас тэр тогтоолоо саяхан авсан. Одоо барилгыг нураах хотын даргын захирамж албажиж гарах ёстой. Байрны бүх айл үл хөдлөх хөрөнгийн батламж, буулгах зөвшөөрлийн өргөдлөө 100 хувь өгсөн. Захирамж гарангуут барилгыг буулгах тендер зарлагдана. Үүний дараагаар барилгыг шинээр барих тендерийг зарлана" гэдгийг оршин суугч Ч.Энхтуяа өмнө нь ярьсан юм.
Нэргүй 2024-11-19 190.187.224.70
Бас энэ барилгын зураг төслийг хийсэн, түүнийг баталж гарын үсэг зурсан, хянасан, барилгыг хүлээн авсан улсын комиссын нөхдүүдийн талаар яагаад огт яригдахгүй байнаа
Нэргүй 2024-11-19 202.131.234.123
ярьж эхлэнгүүт нөгөө эрх мэдэлтэн эмсгий шүдтэй тарган гахай нар тулаад гараад ирдэг юм. тэхээр хуугаар нь төрийн малуудыг цаазлах хэрэгтэй.
Нэргүй 2024-11-19 202.9.41.23
Нам төрд шигдэж хулгай хийж нийгмийг сүйрүүлж доройтуулж лалартсн манж х***а шаарууд-ын үр дагавар-с болж бүх монгол хүний эрх зөрчигдөж бга шүү сайн схан нийгэмд амьдрах, эрүүл мэнд сэтгэл санаа манж х***а хулгайчуудын хулгай зэлгээс болж бүх бузр юм гарч бга. Тийм-с Өлөн хулгайч түрүүний бөөс манж хужаагуудыг яллаа.
Нэргүй 2024-11-19 103.168.34.155
tatvar mongo ingejhgui shuu gologuudee nissan patrol gazni mashin 2 pzdagaas garguul