Газын зурваст хүрэх хүнс ачсан 97 машиныг дээрэмджээ

Газын зурваст хүрэх хүнс ачсан 97 машиныг дээрэмджээ

Газын зурваст хүрэх хүнс ачсан 97 машиныг дээрэмджээ

Газын зурваст хүрэх хүнс ачиж явсан НҮБ-ын 109 ачааны машины 97 нь дээрмийн бай болжээ. Тодруулбал, ачааны машинууд Израилийн хяналтад байдаг Керем Шалом боомтоор дайран өнгөрөх үед буутай этгээдүүд тэднийг зогсоож, ачаагаа буулгахыг шаардсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр маск зүүсэн эрчүүд цуваа руу дайрч, гранат шиджээ.

Тусламжийн машинд халдсан 20 гаруй этгээдийг устгасан гэж Газа дахь Хамасын Дотоод хэргийн яам мэдэгджээ.

Гэмт этгээдүүд хэн болохыг хараахан мэдээлээгүй байна. Гэхдээ НҮБ-ын тусламжийн агентлагийн комиссар генерал Филипп Лаззаринигийн хэлснээр Газад дэг журам бүхэлдээ алдагдсан учир үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж. Израилийн арми Газын зурвасын хойд хэсэгт хуурай замын довтолгоогоо өргөжүүлснээр бүс нутагт тусламжийн ачааны машин нэвтрэх нь цөөрсөн. Тухайлбал, өнгөрсөн сард урьд өмнө байгаагүй цөөн машин Газад нэвтэрчээ. Тиймээс нутгийн хойд хэсэгт өлсгөлөн нүүрлэх өндөр магадлалтай байгааг холбогдох байгууллагууд анхааруулж буй.

Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс хоол хүнсний тусламж ирсэн гэж бодож Хан Юнис дахь НҮБ-ын тусламжийн агентлагийн байр руу дайрч оржээ. Гэвч ачааны машинуудыг дээрэмдсэн учир агуулахад авах зүйл юу ч байгаагүй аж. "Израилийн эрх баригчид хүн амын үндсэн хэрэгцээг хангах, тусламжийг аюулгүй хүргэхийг хөнгөвчлөх олон улсын хуулиар хүлээсэн хууль ёсны үүргээ үл тоомсорлосон хэвээр байна" гэж НҮБ-ын тусламжийн агентлаг мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.40.89

Израйлууд зүсээ хувиргаад дээрэмдэхгүй юу даа. Зорилго нь хүнсний барааг палестины иргэдэд хүргэхгүй байх юм.

Avatar

зочин 2024-11-19 66.181.160.12

Ядарсан лалуудад хүрэх ачааг задарсан лалууд нь замаас нь дээрэмджээ !!!.. Тэрбум гаран лалууд 9хөн сая Еврейчүүдийг тойрж бүсэлчихээд яачиж чадахгүй байх юм аа .. Арчаагүй амьтад юм дөө

Avatar

Бодоо 2024-11-19 202.9.46.209

Еврей нар АНУ д дулдуйдан даварч бна аа

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.95.67

Хамасын халтар таавчигтангууддаа наад vгээ хэл. Мояанууд лалуудад хайр зарлаад сvйд

Avatar

Нэргүй 2024-11-19 103.168.34.194

НҮБ ачаагаа ч хамгаалах чадалгүй хүчин мөхөс болон хувирчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж