"Нянгийн тэсвэржилт аюулын хэмжээнд хүрсэн"

"Нянгийн тэсвэржилт аюулын хэмжээнд хүрсэн"

"Нянгийн тэсвэржилт аюулын хэмжээнд хүрсэн"

Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх дэлхийн долоо хоног арваннэгдүгээр сарын 18-24-нийг хүртэл үргэлжилж байна.


Мал эмнэлэг, үржлийн газраас “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг хандлагыг сайжруулах” уулзалтыг өнөөдөр /2024.11.19/ зохион байгуулав. Бичил биетний тэсвэржилт гэдэг нь аливаа өвчин үүсгэгч нян нь эмд тэсвэртэй болж эмчилгээ үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлж байгаа юм. Сүүлийн жилүүдэд иргэдийн антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэж бичил биетний тэсвэржилт аюулын хэмжээнд хүрээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, 2019 оны байдлаар дэлхийд таван сай гаруй хүн нянгийн тэсвэржилтээс үүдэн амь насаа алджээ.

Энэ хэвээр эмийн зохисгүй хэрэглээ удаан үргэлжилбэл 2050 он гэхэд нас баралтын тоо дэлхийд 10 саяд хүрэх тооцооллыг НҮБ-аас гаргасан байна.

Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхийн тулд антибиотикийг зохистой, эмчийн заавраар хэрэглэж хэвших нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Бичил биетний тэсвэржилтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх үр дүнтэй арга нь салбар хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг албаныхан онцоллоо. Тухайлбал, мал аж ахуйн халдваргүйжүүлэлт ариутгалыг сайжруулснаар мал, тэжээвэр амьтны удмын сан эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ бичил биетний эсрэг эмийн хэт их хэрэглээг бууруулахад чухал нөлөөтэй юм.  Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа, нэгдсэн стратеги, төрийн дэмжлэг оролцоо шаардлагатай. Үүнээс гадна иргэд аливаа өвчлөлд дур мэдэн эм хэрэглэхгүй байж эмчийн заавраар зохистой хэрэглэх нь нянгийн тэсвэржилтийг зогсооход үр дүнтэй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж