Moody’s агентлаг Хөгжлийн банкны үнэлгээг B2 болгон ахиулав

Moody’s агентлаг Хөгжлийн банкны үнэлгээг B2 болгон ахиулав

Moody’s агентлаг Хөгжлийн банкны үнэлгээг B2 болгон ахиулав

Moody’s агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацааны зээлжих чадварын үнэлгээг B3-аас B2 (тогтвортой) болгож ахиулснаа өнөөдөр зарлалаа.

Тус агентлаг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2 болгож нэмэгдүүлснээ мөн танилцуулсан юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын ашигт малтмалын салбарын орлого өссөн, өрийн удирдлага, санхүүгийн сахилга бат сайжирсан хэмээн үзэж ийнхүү улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг өсгөсөн байна.

Харин Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг өсгөхдөө Засгийн газрын дэмжлэг буюу  Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкийг дэмжих чадвар нэмэгдсэнийг онцолжээ. Тодруулбал, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх зорилготой, Монгол Улсын цорын ганц экспорт-импортын, бодлогын банк байх үүрэг хүлээж буйн хувьд, Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хуульд заасны дагуу Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хууль зүйн үндэслэлтэй зэргийг харгалзаж, Хөгжлийн банкны суурь үнэлгээг CAA1 түвшнээс хоёр шат ахиулав.

Moody’s агентлаг 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын Хөгжлийн банкы урт хугацааны зээлжих зэрэглэлийг В3 (тогтвортой), банкны зээлийн суурь үнэлгээг CAA2 түвшнээс CAA1 болж нэмэгдүүлээд байсныг ийнхүү ахиулж шинэчиллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж