“Тэтгэврээр нь амьдардаг, машин аваад уначихдаг паразит байж таарахгүй”
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Орон нутаг Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ахмадуудын хувьд эрүүл мэндийн хүртээмжтэй холбоотой асуудалд сэтгэл дундуур байдаг. Тэтгэвэрт гарангуут нийгмийн бүх харилцаанаас хаягддаг. Шийдвэрлэж өгөхгүй бол даамжирсаар л байна. Авч байсан цалингаасаа доогуур тэтгэвэр аваад эхлэхээр шууд ядууралд орж байгаа.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сар болгох шаардлагатай гэлээ. Судалгаа хийхдээ зөв тооцсон уу.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:
-Хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэлээ. Аль хуулийг хэлээд байна вэ. Ахмад настны тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ, хуулийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, ахмадуудын орлогын асуудал сэтгэл түгшээсэн асуудал.
Ганц Засгийн газар гарч ирээд шийдчих асуудал биш тогтолцооны асуудал. Тэтгэврийн тогтолцооны асуудал ярьж байгаа. Хүмүүс насан туршдаа ажиллаж НДШ төлөөд тэтгэвэрт гараад амьдралд хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэртэй болох тогтолцоог сонгох ёстой. Үүнийг олон улсад Олон давхаргат тэтгэврийн тогтоцоо гэж нэрлэдэг юм билээ. Удахгүй УИХ-д Хувийн буюу сайн дурын даатгалын хуулийн төсөл өргөн барина. Тэтгэврийн олон давхар тогтолцоот шинэчлэлээ хийх ёстой.
Олон улс төрийн популист шийдвэр гарснаас болж Нийгмийн даатгалын сан дээр 4.7 их наядын ачаалал өгөхүйц, улсын төсөв дээр том ачаалал үүсэхээр айгааг хаа, хаанаа зөв ойлгох ёстой.
Ахмадууд маань “Хүнсээр өлсөөгүй хүнээр өлсөж байна” гэдэг асуудлыг тавьдаг. Тэтгэвэрт гарахаараа ач гучаа хараад эсвэл цоожтой хаалганы цаана байж болохгүй. Ахмад настны чиглэлээр явуулах нийгмийн үйлчилгээгээ эргэн харах шаардлага үүссэн.
Эрүүл мэндийн үйлчилгээний асуудал ярьж байна.
Эмнэлгүүд үр дүнд суурилсан санхүүжилт руу шилжихээр ахмадуудыг үздэг тариф хамгийн хямд буюу 60 мянган төгрөг болсон юм байна.
Тэгэхээр ахмадуудыг үзэх сонирхолгүй, өндөр төлбөртэй үйлчилгээ үзүүлээд явах сонирхолтой болчихоод байгаа. Зөв тохиргоонуудыг хийхгүй бол нэг зүйл хийхээр нөгөөгөө үгүйсгэдэг эс бол хүртээмжийг багасгадаг байж болохгүй.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас санал болгож байгаа эрүүл идэвхтэй амьдрах чадвар дээр үнэлсэн насны ангиллууд гэх мэтчилэн ангилал бий болгож байж ахмадуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийгмийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг бий болгох ёстой юм байна гэж харж байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлийг гэнэт нэг өдөр гаргаж ирээд хийж байгаа ажил биш. Тооцоо судалгаа хийж байна.
Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12 сар болгох ёстой юм байна. Азийн хөгжлийн банк болон олон бодлогын зөвлөмж өгч байгаа байгууллагууд зөвлөгөө өгч байгаа.
Эцэг, эх, өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг аваад амьдардаг, оюутны сургалтын төлбөрөө төлүүлчихдэг, эсвэл машин аваад уначихдаг паразит бүлэг байж болохгүй шүү дээ гэв.
Гишүүд аж ахуйн нэгж байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо, төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр Ахмадын сан байгуулах журмыг Засгийн газар баталсан байдгийг дурдаад, Ахмадын сан байгуулах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Мөн Хөдөлмөрийн хуулиар ажил олгогчийн санаачилгаар өндөр насны тэтгэвэрт гаргаж болохгүй гэж заасан атал улс төрийн шахалтаар тэтгэврийн насанд хүрч тэтгэврээ тогтоолгохоос нь өмнө ажлаас нь халах асуудал их байгааг хөндсөн.
Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалан олгож байгаад шүүмжлэлтэй хандаж, ахмад настны орлогын баталгааг хангахад анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэж саналаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн ирэх оноос хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд туссан шинэчлэл, ахмадын төрөлжсөн асрамжийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны цогц үйлчилгээний талаар тодруулан байр сууриа илэрхийллээ.
“Тэтгэвэр барьцаалсан зээл ахмадуудыг ядууралд хүргэж байна”
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.11.19/ болж байна. Тус хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн өгсөн мэдээллээр Монгол Улсад 2023 оны байдлаар улсын хэмжээнд 385 мянган ахмад байна.
Жил ирэх тусам ахмад настнуудын тоо өсч байгаа бөгөөд ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт хийх, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлага тулгарч байна. Засгийн газрын үйл ажиллагааны 2024-2028 хөтөлбөрт Гэр бүлийн цогц төвөөр дамжуулан ахмад настны эрэлт хэрэгцээг дэмжсэн, хөгжлийн болон нийтмийн үйлчилгээ үзүүлнэ гэж заажээ.
Үүнд, ахмадуудыг шинэ ур чадварт сургаж, хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. Асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил төрийн бус оролцоог дэмжинэ. Ахмад настны тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцитай уялдуулж нэмэгдүүлнэ гэж заасан.
Гэвч Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуй нэгж байгууллага нийт ажлын байрныхаа хоёроос дээшгүй хувьд ахмад настныг ажиллуулах зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлнэ гэсэн ч хэрэгждэггүй. Мөн Ахмад настны сан байгуулах тухай заалт хэрэгждэггүй байна.
Засгийн газар 2023 онд буюу есөн жилийн дараа тэтгэврийн итгэлцүүрийг шинэчлэн бодсоноор 481 мянган иргэн хамрагдсан.
Тэтгэврийг дунджаар 181 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр дундаж тэтгэврийг 687 мянган төгрөгт хүргэж, үүнд 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан.
2024 оны дөрөвдүгээр сараас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, цэргийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр бүрэн тэтгэрийн хэмжээ 650 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 540 мянга, дундаж тэтгэвэр 787 мянган төгрөгт хүрсэн. Тэтгэвэр авдаггүй ахмад настан байхгүй, энэ үзүүлэлтээрээ Азидаа Монгол Улс нэлээн дээгүүр буюу ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр хийж байгаа ололт гэж дурдагддаг.
2024 оны есөн сарын байдлаар улсын хэмжээнд 420 мянган иргэн тэтгэвэр авч байна, Тэтгэврийн дундаж хэмжээ 795 мянган төгрөгт хүрсэн.
Ирэх онд тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлнэ.
Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр 375 мянга, байнгын асаргаа шаардлагатай ахмадад олгож байгаа асаргааны тэтгэмж 302 мянган төгрөг.
Цаашдаа Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн зарцуулалтыг сайн харах ёстой. Эзнээ олж чадаж байна уу, ахмад настныг асарч байгаа гээд 302 мянагн төгрөг авдаг хэрнээ ахмад настныг асардаггүй хэсэг бүлэг бий болсон. Удахгүй энэ тухай зарлана.
“Фридрих Эйбертийн сан”-гаас хийсэн 2022 оны судалгаагаар ахмад настны 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байна.
Тэтгэврийн зээлийг ахмадууд хүүхэддээ зориулж, байр, машин худалдан авах, сургалтын зээл зэрэгт зарцуулахад авдаг. Тэтгэвэр барьцаалсан зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийгнь зөрчих, өрийн дарамтад оруулах, гар дээрээ тэтгэвэр авахгүй байх зэргээр ядууралд өртөөдх гол нөлөө үзүүлж байна гэж судалгаа гарсан. Арилжааны банкууд 24 сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгож байна. Иймээс ахмад настны нийгмийн баталгааг хангах хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийг 12 сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн. Төр анхаарлаа хандуулж, зохицуулалт хийхгүй бол маш хүнд асуудал болсон.
Бусад улс оронд ахмад настны тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ байдаггүй. Энийг хар зээл гэж нэрлэдэг.
УИХ-аас баталсан Ахмад настны тухай хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ гэж салбарын сайд нь мэдэгдлээ.
Г.ХОРОЛ
Zochin 2024-11-19 91.73.78.48
Zov baij blohgui zambaraagui tetgemj uudiig boliulii odoo bvr tervvgeeree amidaraad surtsan ajil hiih hun oldohoo boliloo yag zovhon hatgairuulah bish yag heregtei humuusd ni olgiiyoo Olsood daraad ireheer ajil hiij amidaralaa avch yvahgui yah yumbe
Зочин 2024-11-19 103.212.118.212
төр өөрөө паразит байж юу яриад бган насаараа хөдөлмөрлөж өгсөн татварыг нь авсан байж яагаад ийм гуйлгачин байлгаад бгаан тэтгэвэрийгинь нэмж хангалттай амьдруулаач
Ахмад настан 2024-11-19 103.212.119.65
.Зээл авсан ч аваагүй ч зарах зүйлдээ л зарна.Харин тэтгэврийн зээл урт хугацаатай бас хүү өндөр байгаа нь үнэн.Банкууд хэтэрхий шуналтай тэтгэврийн зээл хүүгүй байсан ч банк алдагдалд орохгүй.Бүр аллагдалд орчих гээд үхээд байгаа юм бол бодлогын хүүтэй адил хүү тооц.Зээлийг цахимаар авдаг юм чинь үйл ажиллагааны зардал гэж байхгүй биз дээ
Нэргүй 2024-11-19 103.57.92.17
Ахмадуудад тэтгэвэрийн зээл өгөхөө бүрэн болчих хэрэгтэй..Ахмадууд тэтгэвэрээ өөртөө зориулах ёстой..Тэр үр хүүхдүүд нь ичмээр юм..Эцэг, эхийнхээ ганц орлогыг хумсалж, паразиталж амьдрахаа больмоор юм..
Нэргүй 2024-11-19 202.131.234.123
төрийн хийж байгаа зүйл маш буруу байгаг харуулж байна. бодит үр дүн харагдаад байхад буруу ишилсэн сүх ХҮҮк данх Цавхлан нар муйхараар зүтгүүлээд байх юм. шороо нь дагадхгүй ихээр овоорчихлоо. шорооны ард х***а анаж байна
Даваа 2024-11-19 66.181.189.242
“Тэтгэвэр барьцаалсан зээл ахмадуудыг ядууралд хүргэж байна” энэ маш буруу дүгнэлт шүү, барьцаалсан зээл биш, тэтгэврийн талаархи бодлого чинь буруу байна. үүнийгээ зөв блдгохоос ажлаа эхэлмээр байна.
Жалайр 2024-11-19 202.21.100.210
Улс орондоо үйлдвэр барьж Наад залуучуудаа ажилтай орлоготой болго Тэгэхгүй бол бас хүн юм чинь машин унья гэж бодож л байгаа
Zochin 2024-11-19 91.73.78.48
Gehdee ajil haduur mash ikh bna hiigui bna halamjaar amidaraad surgatsan bna
Нэргүй 2024-11-19 103.212.119.241
ахмадуудад орон байна асуудал байгаа.. тусдаа тааваараа амьдрах боломж эрэлхийлж байна
Нэргүй 2024-11-19 103.212.162.87
тэтгэвэрийн зээл нь аймаар өндөр хүүтэй байдаг зүгээрл боловсон дээрэм хийж байдаг наасан төр банк хоёр нь
Нэргүй 2024-11-19 158.59.146.30
etseg, ehiinhee tetgeveriig avahiig, ashiglahiig horigloson huuli gargah heregtei, shaardlagatai ued niigmiin ajiltnuud hamt bank yav avahad ni tusaldag baihad bno
Зочин 2024-11-19 202.9.40.21
энэ 4 нүдтэй гөлгөнсугарт лаагаа иднүү ямар хамаа байнаа тэтгэвэр нэмэж чадахгүй байж холооооо очиж хуцдаа
Нэргүй 2024-11-19 202.126.90.198
Одоо ингэж бгаагаар "паразитууд" гэж дуудахаас өөр аргагүй.
Иргэн 2024-11-19 66.181.177.114
Хүний эрх гэж сайхан ярьчихаад хувь хүний эрх чөлөөнд халдаад байх шиг байхын Иргэдийнхээ ёс суртахууныг тийм сайн мэдэх үү. Тэтгэвэрийн хүн машинаа сайжруулах гэсэн чин автомашины зээлийг тэтгэврийн хүнд өгөхгүй, 24 сараар тэтгэвэр өгч болноо гээд зөвшилцөөд авдаг Энэ паразит уу Тэтгэвэрийн хөгшчүүл чин ухаантай бодолтой хариуцлагатай тэвчээртэй хүмүүс байдгийм шүү
buya 2024-11-19 103.168.34.200
tetgever baritsaalsan zeeliig boliulaachee.surug ur dagavar ihtei shuu.
Зочин 2024-11-19 103.57.93.218
Хэдхэн хоногийн настай хамгийн муу дорд ядуу ахмадуудаа ингэж зовлон дээр нь зовлон нэмдэг ЗГ бас байдагаа? Хэлэхч үг алга! Энэ бол хөгшин хүнд үзүүлж буй ДАРАМТ! ШИЙТГЭЛ ! Өөр юуч биш!
Зочин 2024-11-19 103.212.118.187
Ахмадуудыг бодож байгаа юм бишээ Цаанаа нь банккууд шахаад байгаа юм Тэтгэврээ яаж зарцуулах нь эрхийн асуудал шуу Хуухдууддээ туслах юу нь буруу байгаа юм Овдлоо гэхэд эмнэлгууд нь авдаггуй ш дээ Хуухдууд л туслана
Нэргүй 2024-11-19 202.126.90.198
Орк паразит хүүхдүүд өмгөөлдөг гэнээ
Зочин 2024-11-19 103.212.118.187
Архаг овчтэй ахмадуудыг эмнэлгууд авдаггуй шуу Тэрийг анхаармаар
Нэргүй 2024-11-19 202.55.188.119
ЭнхАмаглан минь битгий малтаад бай
хэдэн төгрөгөөр юу идэж юу түлж юу өмсч амьдарч байгааг толгой дээр гарч суучихаад мэдрэхгүй дарвайчихаад хуцах юмаа. Ард түмэн тэтгэврээ юунд зарцуулдаг талаар айлуудаар явж судалчихаад х** за
Нэргүй 2024-11-19 103.168.34.194
Бараг нилэнхүйдээ л тийм бгаа шд. Халуураад явж байгаа машины ихэнхи нь хөгшчүүлийн тэтгэврийн зээлээр бүтсэн л машинууд бга.
Нэргүй 2024-11-19 103.168.34.194
халтууранд
зочин 2024-11-19 203.91.116.130
Тэтгэврээсээ хэдэн төгрөгний зээл авах нь хүний эрх шүү. Гадаадад явах, гадагшаа эмчилгээнд явах, юм үзэж аялах, гэртээ өөртөө үнэтэй зүйл худалдан авах үед зээлийг хязгаарлаж болохгүй.
Нээх ахмадуудаа өрөвдөж, санаа тавьж буй царай гаргаад, зээлийн хугацаа, хэмжээг багасгах гэж байна. Эсэргүүцэж байна
Зочин 2024-11-19 66.181.178.150
Амьдралд сайн муу юм тохиолдох үeд хэнээс тав гурван төгрөг өгөөч гэж гуйх вэ. Тэтгэвэрийн зээл хэрэгтэй. Боломжтрй улсуудад нь хэрэггүй л байдаг юм байгаа байлгүй. Чадвартай гэж үнэлж байсан хүн юмсан.
Зочин 2024-11-19 66.181.181.20
тэтгэврийн зээл хэрэгтэй шүү
Нэргүй 2024-11-19 202.126.90.198
Зээл авахгүй бол үхлээ юу тэгвэл хурдан нойрс!
Зочин 2024-11-19 66.181.178.150
УБ-н иргэн У сeрийн дугаар авч болохгүй, боломжийн хир тааруу үнэтэй машин аваад унах эрхгүй. Одоо дээр нь тэтгэвэрийн зээл бас авч болохгүй болгох нь уу? Ямар дээрэлхүү юм бэ. Тэтгэвэрийнхэн зээл аваад амьдралаа өөд нь татах хэрэгцээ байна уу гэвэл байна. Бухимдаж байна.
Зочин 2024-11-19 103.57.94.65
Тэтгэврийн мөнгөөр нь машин авч өөрсдийг нь эмнэлэг хөдөө гадаа нааш цааш нь зөөдөг юм. Энхамгалан минь. Та нар шиг албаны унаа бидэгд байх биш. Энэ тэндэхийн Комданиас хувь эзэмших биш дээ.
Ахмад 2024-11-19 59.153.87.11
Зээл өгөхөө нэг мөсөн больчих.Хаана хаанаа амар.
Нэргүй 2024-11-19 66.181.189.185
ТИЙМ ПАРАЗИТУУД ЗӨНДӨӨ БАЙГАА
Нэргүй 2024-11-19 103.212.162.141
Та нар шиг луйварчингууд төр засагт бгаа учир ард түмэн ядуу бн
huz 2024-11-19 122.201.23.66
tetgever ni oligtoi bsan bol yu gej zeel avah ve dee popiin haan min
zochin 2024-11-19 202.9.46.65
Зээлийг 6-12 сараас илүү хугацаагаар олгох нь ахмадад өөрт нь ч гэсэн тэтгэврийн санд ч илүү эрсдэлтэй санагддаг.
zochin 2024-11-19 202.9.46.65
Ахмадын тэтгэвэр тогтоох, зээл олголтон дээр анхаарах цаг болсон,
1. Тэтгэвэр тогтоохдоо НД-д төлсөн нийт шимтгэлийн хэмжээ, 2. Ажилласан жил 2-ыг харьцуулж тогтоох нь хамгийн шударга болно. Зарим хүмүүс \улсад тасралтгүй 2? -оос дээш жил ажиллаагүй байж, хэдэн жилээ нэмж нөхөж бичүүлээд сүүлийн 5 жилээр өндөр төлж өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа нь санд сөргөөр нөлөөлж байна.
3. Тэтгэврийг нэмэгдүүлэхдээ нэгэн адил тоо хэмжээгээр нэмэгдүүлж байх. Хувиар нэмсэнээр ялгаа улам холдож байна.
ИРГЭН 2024-11-19 59.153.113.59
САЙДАА СУДАЛГАА БАЙВАЛ ТАНИЛЦУУЛААЧ
Нэргүй 2024-11-19 66.181.181.183
Гадаад улсын 2 хоногийн хэрэглээний мөнгө болох 300 долларын тэтгэвэр авдаг шившигийн улсын иргэд.
Нэргүй 2024-11-19 202.126.90.198
300 доллар одоо цалин уу ккк
Зочин 2024-11-19 120.18.84.192
Барьцааны зээл зогсоох маш зөв сар бүрээр авдаг асуудалгүй бодож байна
Мөнх 2024-11-19 66.181.186.207
Тэтгэврийн зээлийг ахмадууд хүүхэддээ зориулж, байр, машин худалдан авах, сургалтын зээл зэрэгт зарцуулахад авдаг. Тэтгэвэр барьцаалсан зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийгнь зөрчих, өрийн дарамтад оруулах, гар дээрээ тэтгэвэр авахгүй байх зэргээр ядууралд өртөөдх гол нөлөө үзүүлж байна гэж судалгаа гарсан. Энэ нь нийтийг хамарсан үзэгдэл болчихоод бгаа юм уу. Судалгаагаа ил тод болго.
Нэргүй 2024-11-19 124.158.104.50
Тэтгэвэр гэгч өчүүхэн мөнгийг нь эргэлдүүлж өсгөж аав ээждээ тусалдаг хүү байвал яах уу? Тэтгэвэрээ жижиг бизнестээ эргэлдүүлдэг гэр бүл, ……… хөгшчүүл байвал яах уу? Олог өнцгөөс харааач, мангар сайдаа.
зочин 2024-11-19 66.181.182.90
Зах зээлийн үед ихэнх хүмүүс араатан болсон,Тэтгэвэрийг нь аваад үржүүлж өгөх юм гэнэ ,Хуцав аа,
Нэргүй 2024-11-19 202.126.90.198
ш@@гаач тийм бага мөнгийг өсгөнө гэнээ хаххххх
Нэргүй 2024-11-19 43.242.242.59
Сайд М.Энх-Амгалан үнэн л ярьсан байна. Зарим залуус хүчээр тэтгэврийн зээл авахуулж байна. Тэтгэвэрээ бүтэн авч зарцуулмаар байв ч бэр болон хүргэнээсээ санаа зовоод үгүй гэж хэлж чадахгүй байна. Бүхэл бүтэн 1 жил тэтгэвэрээ авахгүй амьдрана гэдэг ямар хэцүүг хүн бүр мэдэхгүй.
Нэргүй 2024-11-19 66.181.166.134
тэгээд яахын? бодит байдал ийм л бгаа ш дээ, Энх-Амгалан гуай? та амьдралаас тасарчихсан баян болохоороо дэмий солиотой юм яриад бна? монголчууд бүгдээрээ ингэж бүлээрээ амьдардаг ш дээ?
зочин 2024-11-19 103.57.93.10
ТЭТГЭВЭР ДУНДАЖ ЦАЛИНГИЙН 45 ХУВИАР ТОГТООДОГОО ЭРГЭЖ ХАРВАЛ ХАРИН БОДИТ АЖИЛ БОЛОХ БХДААА
зочин 2024-11-19 66.181.182.90
Тэтгэвэрийн сан маш хүндэрч байна, Улсын төсвөөс 4.7 их наядыг зулгаа байна гээд байна, Ардчилагч гэх хулгайчууд л анх зах зээлд шилжинэ гэж яарч, үнэн хэрэгтээ нийгмийн хөрөнгийг идэж ууж, хулгай луйвраар таргалах гэж шунаж,улс орныг сүйтгэсэн, Бүхнийг нураасан, Үүний үр дүнгийн нэг нь энэ,Тэтгэвэрийн сан хоосорч хүндэрсэн явдал, Хөгжлөөрөө манай хоёр хөршөөс эхлээд бусад орон талийж өглөө, Бид л өрөнд баригдсан мал шиг зовж байна,Чамд энэ мэт юм бодох толгой байна уу,
зочин 2024-11-19 103.57.93.10
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭ БҮР БОЛЧИХВОЛ АМАР ЮМ БИШ ҮҮ
Зочин 2024-11-19 66.181.161.54
2020 онд тэтгэврийн зээл тэглэсний дараа тэтгэврийн зээлийг зогсоож нэг үзсэн юмаа. Тэгсэн чинь банк бус санхүүгийн байгууллагууд, хувь хүмүүс тэтгэврийн зээл олгоод эхэлсэн юм. Ахмадууд ч тэндээс өндөр хүүтэйгээр зээл аваад эхэлсэн тул банкууд тэтгэврийн зээлийг 6 сарын хугацаатайгаар дахин олгож эхэлсэн байдаг. Түүнээс хойш тэтгэврийн зээлийн хугацаа уртассаар одоо бүр 24 сараар олгогдож байна. Тийм болохоор тэтгэврийн зээлийг хязгаартайгаар олгохоос өөр аргагүй. Дээд тал нь 6 сар.
ХУУЛЬЧ 2024-11-19 202.9.46.150
,,,, ХҮНИЙ ТӨРМӨЛ БОЛОН ҮҮСМЭЛ ЭРХИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ АХМАДУУД ЭДЭЛЖ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ ТӨР,,,ЗАСАГ МААНЬ ӨГЛӨӨ БОЛГОН СУРАГЛАЖ ,,,,,САНАЖ,,,, БОДОЖ ,,,,БОСОЖ УЧИРТАЙ ЮМСАН .,,,,,,,ТЭДНИЙ АМЬ НАС ,ХӨДӨЛМӨХ ,ХӨЛС ЦУСААР ЭНЭ УЛС ТУСГААР ТОГТНОЛОО ОЛЖ ,,,,ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВААГАА МАРТАХ ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,,,,,
зочин 2024-11-19 66.181.191.73
Зээл авахыг шахагч нар ахмадын өмнөөс хүний эрх ярьж сэвдэг юм Ахмадын зээл тэглүүлж тэд хожоод маргааш нь дахиад зээл авахуулаад эхэлсэн Том асуудал шүү Олон жилээр зээл аваад хүүхдийн гар харж амьдрая гэсэн нэг ч ахмад байхгүй шүү3 сараас илүү зээл өгмөөргүй ахмадад л зориулсан юм бол хангалттай
зочин 2024-11-19 66.181.182.90
Тэтгэвэр бол,ахмадуудын зөвхөн амьдралд нь зориулагдах ёстэй өчүүхэн мөнгө , Зориулалтаар нь ашиглах боломжийг аль болохоор хангах нь төрийн зүгээс анхаарах ёстой зүйл, Хар муу санаат зарим үрс хүүхдээс нь эхлээд бусдын дээрэм тонуулд өртүүлээд байж болохгүй, Тэтгэвэрийн хэдхэн төгрөг бол ялангуяа тарчиг ядуу настанд ,амь нас эрүүл мэндээ аврах хоолоо залгуулах гол хэрэгсэл, Тэтгэвэрээ яаж зарах нь ахмадуудын эрх, ардчилалын ёс гэж ирээд л солиорч байгаа хулгайчууд ич, Араатан авираа хая,
лутаа 2024-11-19 66.181.164.23
Тас хорих хэрэгтэй байнаа, кг мах цайны сүү авах ч мөнгөгүй ахмадууд гэр хорооллоор дүүрэн байна. Хүүхдүүдн ь зээл авахуулаад Приус авчихсан өр зээлээ төлүүлчихсэн зарим нь архи авч уудаг тоглоод алдчихсан, зээл авч өгсөнгүй гэж архичин хүү нь эхийгээ зодсон байсан
Бадарч тахар 2024-11-19 66.181.184.122
Дахиад ахмадын зээлийг тэглээч ! урьд өмнө тэглэхээс өмнө зарим том ажилтай байсан ахмадууд урьдчилж мэдээд зээл аваад тэглүүлчихэч билээ ! сэргэлэн өвгөчүүл шүү Багабандиас эхлээд !
Нэргүй 2024-11-19 202.126.90.198
Зээл тэглэнэ гэсэн юм хэзээч бхгүй шүү!
зочин 2024-11-19 124.158.107.122
Одоо ахмадуудаа шахаж эхэлж байна тэд нар улс нийгэмдээ ажил хийж тодорхой хувь нэмэр оруулсан шүү, тэтгэврээ яаж хэрэглэх нь өөрсдийнх нь асуудал шүү