Хятад иргэний захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлжээ

Хятад иргэний захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлжээ

Хятад иргэний захиалгаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлжээ

Прокурорын байгууллага 2024 оны арваннэгдүгээр сарын 11-15-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43704, мөрдөн байцаалтын 4222 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн албан тушаалтан Ц.Ж нь байгууллагаас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Иргэн П.Д, Ш.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан Б.Г-д хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • БНХАУ-ын иргэн Ч.Г-ын захиалгаар иргэн Л.А, Б.Х, Б.У, П.Э нар нь нэр бүхий иргэнээс үлдэгдэл төлбөр авах зорилгоор айлган сүрдүүлж, эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-19 158.59.146.30

tedniig hujaagtai ni hamt aaviind ni ilgeegeed tend ni huurhun ohid bolgoh heregtei, araasaa bambirduulaad ireheer ted nomhrohgui haachiv dgej,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж