АНУ, Хятадын харилцааны 4 улаан шугамыг танилцуулав

АНУ, Хятадын харилцааны 4 улаан шугамыг танилцуулав

АНУ, Хятадын харилцааны 4 улаан шугамыг танилцуулав

АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп ажил үүргээ хүлээж авахад хоёр сар дутуу байна. Гэвч Хятад хэдийнэ хоёр улсын хоорондын хил хязгаарыг тогтоогоод эхэлжээ. Тодруулбал, Хятадын дарга Ши Жиньпин Бямба гаригт Перуд болсон АПЕК-ын чуулганы үеэр Жо Байдентай уулзахдаа "АНУ, Хятадын харилцааны дөрвөн улаан шугам"-ыг танилцуулав.

Эдгээр нь Тайвань, ардчилал ба хүний эрх, Хятадын замнал ба тогтолцоо, улс үндэстний хөгжих эрх гэсэн дөрвөн зүйл юм.

Ши Жиньпин энэ талаар хэлэхдээ "Эдгээрийг өөрчлөх боломжгүй. Энэ бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал хашлага, хамгаалалтын тор юм" гэжээ. Дөрвөн улаан шугам дотроос Тайванийн асуудал хамгийн эмзэг нь бөгөөд Ши Жиньпин дарга ч үүнийг олон жил онцолсоор ирсэн. Хятад улс Тайванийг өөрийн газар нутаг гэж зарлахын зэрэгцээ хүч хэрэглэхээс татгалзахгүй гэж мэдэгддэг. Харин АНУ-ын хувьд Тайвань нь хагас дамжуулагч болон аюулгүй байдлын салбарын чухал түнш юм.

Гэтэл Трампийн засаг захиргаа хэдийнэ Тайванийн өмнө эрсдэл үүсгээд эхэлсэн билээ. Тодруулбал, Трамп зургадугаар сард ярилцлага өгөхдөө "Тайваньчууд АНУ-ын хамгаалалтын төлөө мөнгө төлөх ёстой" гэсэн юм. Тиймээс Трамп албан тушаалаа хүлээж авмагц хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэх вий гэж дэлхий нийт ажиглаж байна. Флорида мужийн сенатор бөгөөд хятад шонхор гэж нэрлэгддэг Марко Рубиог Трамп хэдийнэ төрийн нарийн бичгийн даргаар томилчихоод байна. Цаашилбал, Хятадад 60 хувийн татвар ногдуулна гэсэн мэдэгдлийг Трамп хийсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XT; 2024-11-19 132.194.13.88

ozn;

Avatar

зочин 2024-11-19 66.181.182.90

Хэн ч төрд гараад АНУ-аас сайн зүйл найрсаг харилцаа хүсэх боломжгүй,Ерөөсөө бусдыг хүчирхийлэх,дарлаж мөлжих ноёрхохгүйгээр АНУ оршин тогтнох боломжгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж