Бразилын тэргүүн хатагтай Элон Маскыг доромжилжээ

Бразилын тэргүүн хатагтай Элон Маскыг доромжилжээ

Бразилын тэргүүн хатагтай Элон Маскыг доромжилжээ

Бразилын тэргүүн хатагтай Жанжа Лула да Силва "G-20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Элон Маскийг дурдаж, буруу ташаа мэдээллийг таслан зогсоохын тулд цахим орчинд зохицуулалт шаардлагатай байгааг онцолжээ. Түүнийг Бямба гаригт болсон арга хэмжээнд үг хэлж байхад нь хөлөг онгоцны дуут дохио дугарсан аж.

Үүний дараа тэргүүн хатагтай Жанжа Лула да Силва "Би энийг Элон Маск гэж бодож байна. Би чамаас айхгүй байна. Чамайг хараал идэг Элон Маск" гэжээ.

Тэргүүн хатагтайн Элон Маскд "Fuck you" гэж хэлж буй бичлэг "Х" платформ дээр тавигдаж, дэлхийн хамгийн баян хүн хариулт өгчээ. Элон Маск тухайн бичлэгийг өөрийн цахим хуудас дээрээ нийтэлж, инээж буй дүрстэй эможи графикаар шоолж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн өөр нэгэн нийтлэлдээ Бразилын ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силваг дараагийн сонгуульд ялагдах болно гэсэн байна.

Бразилд нэг сарын хугацаатай "Х" платформ хориглогдоод байсан. Тухайн үед тус улсын дээд шүүх "Х" платформ нь хуурамч мэдээ тараадаг гэж үзэн, нэхэмжлэл үүсгээд байсан юм. Элон Маск дээд шүүхтэй удаан хугацаанд маргалдаж, өнгөрсөн сараас эхлэн үйл ажиллагаагаа Бразилд явуулах боломжтой болсон байдаг. Гэсэн хэдий ч тус улсын эрх баригчид Элон Маскыг шүүмжилсэн хэвээр байгаа бөгөөд "усыг нь уувал ёсыг нь дага" гэгчээр түүнийг Бразилын хуулийг мөрдөх ёстой гэж үзэж буй.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.217.50

Хөөрхий тэнэг авгай ч бол доо, элэнцгийнх нь тэргүүн хатагтай байхав

Avatar

зочин 2024-11-19 66.181.182.90

Латин америкийг нөлөөнөөсөө алдах бий гэж АНУ мэдээж их эмээж байгаа, Бразил БРИКС-ийн гишүүн орон , Иймд энэ орныг буталж ,өөр хооронд нь дайсагнуулж, сөрөг хүчнийг нь илт дэмжиж, улс оронд нь тогтворгүй байдал үүсгэх, төрийн эргэлт хийх гээд л байгаа биз,Бразилийг латин америк дэх Украин болгохыг хүсч байгаа биз Энэ оролдлого нь бүр хэтэрч бразилчуудыг асар их эмзэгдүүлж , зүгээр суух аргагүй болгож байгаа бололтой,Баруун бусад орныг энгэж сүйрүүлдэг эртний аргатай

Avatar

зочин 2024-11-19 66.181.160.12

Путин чинь тэгэж байна уу ?.Шаажаагаан …Америк ,Латинуудаар яах ч билээ …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж