Хойд солонгос цэргүүд сарын 2000 доллараар цалинжиж байна

Хойд солонгос цэргүүд сарын 2000 доллараар цалинжиж байна

Хойд солонгос цэргүүд сарын 2000 доллараар цалинжиж байна

ОХУ-ын арми Хойд Солонгосын 100 мянган цэргийг байршуулахаар хэмжээний мөнгө зарлагадахаар төлөвлөж байна. Гэвч цэргүүд үүнийг хүлээж авах магадлал бага гэдгийг Хойд Солонгосын асуудлыг судалдаг шинжээчид хэлжээ. Цэргүүдийн оронд Ким Жон Ун тэргүүтэй Хойд Солонгосын удирдагчид тэр мөнгийг нь халааслана гэж үзэж байна.

Одоогоор Хойд Солонгос улс 11 мянга орчим цэргээ Украин руу илгээсэн гэж эх сурвалжууд мэдээлж буй. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Өмнөд Солонгос дахь Украины Элчин сайд Дмитро Пономаренкогийн хэлснээр амралтын өдрөөр энэ тоо 15 мянга хүрэх магадлалтай байна. Цэргүүдийг 2-3 сар тутамд сэлгэн солих аж. Нэг жилийн хугацаанд 100 мянган хойд солонгос цэрэг Оросын армид тулалдана гэдэг тооцооллыг эндээс гаргажээ.

Мөн хойд солонгос цэргүүд сарын 2000 ам.доллараар цалинжиж байгааг Өмнөдийн тагнуулын эх сурвалж мэдээллээ. Энэ нь хойд солонгос хүний хувьд амьдралыг өөрчлөхүйц мөнгөн дүн юм. Дүрвэгсдийн мэдээлж буйгаар тус улсад ажилчид болон цэргүүдийн дундаж цалин сарын нэг ам.доллараас хэтэрдэггүй. Гэлээ ч цэргүүд энэ мөнгийг бодитоор гар дээрээ авахгүй гэж таамаглаж байна.

Батлан хамгаалахын шинжээч, Хойд Солонгос судлаач мэргэжилтэн Брюс В.Беннэт хэлэхдээ "Оросоос орж ирэх энэ мөнгө эрх баригч нам болон Ким Жон Уны гэр бүл рүү шууд шилжинэ гэж сэжиглэж байна" гэлээ. Хойд Солонгосын дотоод зохион байгуулалт болон түүхэнд үндэслэн энэ таамаглалыг дэвшүүлж байна. Хойд Солонгосын төр засаг хилийн чанадад ажиллаж буй иргэдийнхээ цалинг хурааж авдаг гэх баримт нотолгоо цөөнгүй байдаг. Тэгэхээр цалингаас нь тодорхой багахан хувийг цэргүүдэд өгч магадгүй. Аль эсвэл бүр юу ч өгөхгүй байх магадлалтай.

Цэргүүдэд ч, ар гэрийнхэнд нь ч мөнгө олгохгүй байх магадлал өндөр гэдгийг 2000-аад оны эхээр тус улсаас дүрвэсэн цэрэг Хьюнсен Ли хэлжээ.

Цэргүүд авахгүй байлаа ч эцсийн дүндээ энэ мөнгө Хойд Солонгосын эдийн засагт асар их тус нэмэр болно. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дөнгөж 40 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Гэтэл эсрэгээрээ удирдагч Ким Жон Ун тансаг хэрэглээгээрээ алдартай. Хойд Солонгос улс 2024 оны эхний найман сарын хугацаанд л гэхэд 52 сая ам.доллараар үнэлэгдэх тансаг бараа бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд гоо сайхны бараа, бугуйн цаг, архи зэрэг багтана. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг Ким улсынхаа элитүүдэд үнэнч байдлыг нь шагнан бэлэглэдэг аж. Кимийн гэр бүлийнхэн болон ойрын зөвлөхүүд нь өндөр үнэтэй цаг, хувцас, цүнх сэлтийг олны өмнө ил тод эдэлж хэрэглэдэг гэдэг.

Оросоос орж ирсэн мөнгөний зарим нь цэргийн техник хэрэгсэлд, зарим нь хоол хүнс гэх мэт хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулагдана. Зарим төлбөрийг анхнаас нь хоол хүнс хэлбэрээр ч хийж магадгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ах 2024-11-19 202.126.88.186

26 хөгжсөн улс дайраад 2 орныг бардаггүй. 26 оронтой бид нэгдээд хөршөө муулдаг нь юу юм. 3 дахь хөршгүй годил бид хөрштэйгээ дэмжихгүй юмаа гэхэд дуугүй хараад байж бай. Том улсын тоглоом дундуур тэнэгтэж орвол хүүр л болно

Avatar

Нэргүй 2024-11-19 202.21.109.37

ах минь яг зөв шүү Холын хамаатнаас ойрын хөрш дээр гэдэг биз

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.88.186

Улаанбаатарчуудаа!!@ Нохойн махаа идээрэй. Уушгинд маш сайн. Маанитын шоронд манай ах идэж байсны хувьд зүгээр гарсан

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.188.63

Хэдийг Ким Жон Ун авах бол гэж бодож л блаа. Оросууд өргөн хэрэглээний бараа, хоол хүнсээр төлбөрөө хийгээсэй

Avatar

Хориг Бидон 2024-11-19 45.117.35.37

Манайх бол хулгайлаад .дуусгана

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.177.58

мөнгө авна уу үхнэүү ямар хамаа бнаа.

Avatar

Үнэн үнэн үнэн 2024-11-19 66.181.187.180

шаал худлаа ш*** юм.Бичсэнийг нь харахад тэгэж магадгүй,тэгэх байх,тэгэж сэжиглэж бна гэсэн баталгаагүй юм бичиж.таамаглаж шаахаа болих хэрэгтэй.Дээр нь энэ сайт их шаалтуур сайт хүзүүгүй пиздаагийнх болохоор тийм бхда.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.88.185

2000 долларын үнэтэй хүний амь,,,ганц олдох амь амьдрал,,,,,арай л хямдхан уу,,,,,үгүй юу,,,,

Avatar

Нэргүй 2024-11-19 122.201.31.49

Угаасаа өгч харагдаач мэдсээр балай юм бичэхийн

Avatar

Бидон 2024-11-19 202.21.109.37

улай үзсэн хэрээ шиг урд хойд хөршөө муулдаг нэг хүн байна аа Уул нь Нэртэй л байх даа

Avatar

Цогт 2024-11-19 202.21.109.37

БЗС ЖДС НДС ЭМДС аа тоночихдог манайх арай биш болохоор Ким тийм зан гаргахгүй байх аа

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.90.152

Угаасаа хойд солонгост хүн болж төрсөн бол тэгээд л дуус дуус. Зүгээр манкурт боолын тавилан л хүлээж байдаг.

Avatar

Нэргүйхуц 2024-11-19 202.21.109.37

дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж баг гэжүү

Avatar

Оюунэрдэнэ 2024-11-19 202.21.109.37

Бидэн шиг мөнгөний бодлогоо тавиад туучихсан улсад тийм байх умардад бол өрх гэрээ элбэг өөд нь татчмх мөнгө дөө

Avatar

Дандар 2024-11-19 45.117.35.37

Хойдуул эх оронч улс цэргүүд нь авахгүй ч байж чадна

Avatar

Нэргүй 2024-11-19 73.59.119.57

Цэрэг нь мөнгө авах үгүй нь хэнд хамаатай юм. Өөр улсын тэнэг юм бичиж байхаар Монголын цэрэг энхийн ажиллагаа нэртэй явах даа ядаж энэ дайны мөнгө өгмөөр юм даа

Avatar

Тогтоо 2024-11-19 45.117.35.37

монголыг хөөргөж байгаад ард нь нуугдаж хоцорно нэг үгээр би үхэхээр чи үх гэдэг шил

Avatar

Нэргүй 2024-11-19 185.220.100.253

Ямар аргаа барчихсан хов жив хамсан мэдээ гэхээрээ ийм байдаг байнаа, яг л ажилгүй авгайчуудын хов жив, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.160.12

Чөлөөт хэвлэл гэж энийг л хэлээд байгаам шүү дэ …Ердөө л , дургүй бол умшихгүй байж болноо л гээд байгаам …

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.95.67

Чамд тааруулаад тэнээд мэдээ бичих юм уу. Дарангуйлагчтай улсын vнэнийг л бичсэн байна. Гарчигийг нь хараад алгасчихаж бас болно оркоо

Avatar

Нэргүй 2024-11-19 118.235.11.26

чи эмэгтэй хүн юмуу эрхтэй хүн юмуу

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.95.67

Эрхтэй хүн хаха, тэгээд яахын чи

Avatar

Нэргүй 2024-11-19 103.57.92.202

Гях,,,гяхх,,,гяхх,,,,

Avatar

Зочин 2024-11-19 139.5.218.27

Эрхтэй байнаа эрэгтэй минь ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж