Далай доорх кабель тасалдсанд Оросыг буруутгаж байна

Далай доорх кабель тасалдсанд Оросыг буруутгаж байна

Далай доорх кабель тасалдсанд Оросыг буруутгаж байна

Герман, Финлянд улсуудыг холбосон усан доорх харилцаа холбооны "C-Lion"  кабель тасалджээ. Ямар учир шалтгааны улмаас гэмтэл гарч, холболт тасарсан нь тодорхойгүй байгаа ч Орос улс холбоотой байж магадгүй гэж эрх баригчид таамаглаж байна. Тус кабелийн үйл ажиллагааг хянадаг "Cina" компанийн мэдээлснээр кабель далай доор тасарч, гэмтэл гарсан эсэхийг судалтаар ажиллаж байна. Түүнчлэн Литва, Шведийн хоорондох холбооны кабель орон нутгийн цагаар Ням гаригийн өглөөний 10:00 цагийн орчимд тасарсан тухай "Telia Lithuania" харилцаа холбооны компанийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Тэрбээр "Интернэтийн урсгал тасалдсан нь тоног төхөөрөмжийн эвдрэлээс биш, харин далай доорх шилэн кабельд гэмтэл учирсантай холбоотой" гэжээ.

Герман, Финляндын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж "Европын аюулгүй байдал Оросын түрэмгийлэлд өртөөд байна. Украины адил хорлонтой этгээдүүдийн ядуулж буй эрлийз дайны аюулд ороод байна" гэжээ.  "C-Lion"  кабель нь 1200 километр үргэлжилдэг бөгөөд Литва, Шведийн холбодог кабелиас 100 километрийн зайд оршдог байна.

Уг хоёр кабель нэг өдрийн дотор зэрэг тасалдсан нь эрх баригчдын санааг зовоож буй.

Финлянд, Эстонийг холбосон байгалийн хийн хоолойд 2023 оны аравдугаар сард ноцтой гэмтэл гарч байсан. Дараа нь Финляндын албаны хүмүүс Хятадын чингэлэг хөлөг онгоц зангуугаа чирснээс болж гэмтсэн болохыг тогтоосон юм. Мөн 2022 онд Орос, Герман хоёрыг холбосон Хойд урсгалын хийн хоолой дэлбэрсэн бөгөөд одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй. Сүүлийн жилүүдэд улс, орныг холбосон хоолой, сүлжээ дамжуулах кабелиудад асуудал гарч байгаа нь Украин, Орос болон АНУ-тай холбоотой гэх цуу яриа гарах болсон юм.

"Cinia"-ийн  хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Ийм төрлийн асуудал нь усан доор гаднын нөлөөгүйгээр гарах боломжгүй" гэжээ.

Финляндын засгийн газрын кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Самули Бергстром хэлэхдээ "Бусад кабелиуд байгаа учир C-Lion тасалдсан ч интернэт холболтод саад учруулаагүй" гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-19 73.59.119.57

Тэр хэсэг Натогийн цэргийн усан онгоцнууд сургууль хийж байсан үетэй нь таар ч байгаа. Тэр тасарсан газарт онгцууд огцом эргэлт хийсэн гээд мэдээ гарч байсан. Мөн өнгөрсөн жил бас тасраад Оросыг баахан муулж байсан чинь х*******н онгоц зангуугаа чирч явж байгаад тасалсан батлагдсан бөөн ониго шааж билээ

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.46.55

орос байсан ч яах вэ америк оросын хийн хоолойг яал аа

Avatar

Нэргүй 2024-11-19 185.220.101.102

Ороzуудыг ч гэсэн зөрүүлээд ертөнцөөс тасалж болно шд. Хүнлэг хандаад байхад өөдөөс ус цацаад бай оркуудаа.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.90.147

оросын өмхий санаа гж аймаар заваан

Avatar

Бадарч тахар 2024-11-19 66.181.184.122

Оросууд таслаа биз ! харин ч аль эрт таслах ёстой байсан юм

Avatar

Нэргүй 2024-11-19 95.99.118.211

Ene medeegee haanaas avch hagas dutuu orchuulj oruulaad baigaa yum bol?! BBC deer ene talaar medee baina, gehdee Orosiig buruutgaj baigaa zuil alga baina daa.

Avatar

Нэргүй 2024-11-19 95.99.118.211

Hoid 2 ursgaliig Ukrianuud delbelsen il b olson shuu dee, Yu ch haraagui, notloogui baij hen negniig buruutgah ni ardchilsan niigemd tohiroh zuil mon uu/ Baruunii ardchilal gej honinii aris nomorson chonotoi agaar negen bilee.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.46.158

This dirty translator writes such lies. Only animals believe worse than dogs. It was written that the previous gas pipeline was blown up by the Russians. The world knew who actually blew it up.

Avatar

Зочин 2024-11-19 59.153.113.25

Оросын сайн хийдэг ажил даа. Орос Дэлхийн хорлон сүйтгэгч.гэхдээ сумын атаманаас цааш хэтрэхгүй л дээ. Сумын атаман манай мангаруудад өөрийгөө Дэлхийн атаман гээд ойлгуучихсан….

Avatar

Нэргүй 2024-11-19 73.59.119.57

үнэн дээ Украинууд л хийж байгаа. Ганц чаддаг ажил нь биш үү ха ха

Avatar

Афоризм 2024-11-19 192.82.92.204

"Оросууд энэ ертөнцийг галдан шатааж, хүн төрөлхтнийг айлган сүрдүүлэхээр бурхнаас бүтээгдсэн хүн сүрэг, тэдэнд өрөвч хийгээд бусдыг ойлгох оюун санаа байдаггүй". Лев Толстой

Avatar

Нэргүй 2024-11-19 185.129.61.2

Оросын NS2 гаазын хоолойг Америк Бандер нацистууд дэлбэлсний хажууд шалихгүй юм байна.

Avatar

Нэргүй 2024-11-19 124.158.104.50

Дарангуйлагч путин шударга өрсөлдөж чадахгүй нөхөр. Муу юмандаа сайн:

Avatar

зочин 2024-11-19 202.9.47.20

Хэрэв Оросын нутгийн гүнд пуужингаар цохилт өгвөл АНУ- Европыг холбосон бүх кабель будаа болох байх

Avatar

Нэргүй 2024-11-19 193.189.100.199

Пентагон НАТО-гийн ажилтнууд толгой нь өвдөж хамраас нь цус гархаар Оросууд психотроны з****г хэрэглээд байна гэж уйлагнадаг гэсэн, аааа ха ха ах

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.184.244

Тэнэг Оросуудын чекистүүдийн явуулагаар хийж бгаа хорлон сүйтгэх ажил юмаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж