"100-150 саятай хүн машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй шийдвэр гаргалаа"

"100-150 саятай хүн машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй шийдвэр гаргалаа"

"100-150 саятай хүн машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй шийдвэр гаргалаа"

Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэж өнөөдөр /2024.11.19/-нд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эко автомашин импортлогчдын холбооны тэргүүн Ц.Лхагважав хэлэхдээ,Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар тогтоох шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү шийдвэрийн хүрээнд импортоор орж ирж буй автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгоход хязгаарлалт хийсэн. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын иргэн өмчтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байсан тул хэсэг иргэний төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үүнээс үүдэн уг шийдвэрийг зөв, буруу хэмээн олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлэг үүсээд байна.

 

Энэ үйл явдалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар НИТХ-ын анхдугаар чуулганд мэдээлэл өгөхдөө бизнес эрхлэгчдийг ёс бусаар хэлж, гүтгэсэнд гомдолтой байна. Сонгууль дууслаа одоо "Май шүү" гэдэг байдлаар хандаж болохгүй. Нийслэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга, өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн автомашин худалдан борлуулж байгаа иргэдийг бүдүүлэг үг хэллэгээр доромжилсонд харамсаж байна.Бид Монгол Улсад хууль ёсны дагуу албан ёсоор татвараа төлөөд эрэлт, нийлүүлэлт дээрээ тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Түгжрэл бол нийслэл Улаанбаатар хотын хүн амын өмнө тулгамдсан асуудал. Гэхдээ автомашины худалдаа эрхлэгчид энэ түгжирлийг бий болгоогүй. Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилд нийслэл хотыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын тооцоо судалгаагүй шийдвэр, газар олголттой шууд холбоотой. Хэрэв Х.Нямбаатар дарга хэлсэн үг үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй бол Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргах, шүүхэд хандах болно гэв. Юуны өмнө, бид түгжрэлийг шийдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлье. Харин Х.Нямбаатарыг суудлаас нь огцруулъя гэж акц зохион байгуулаагүй бөгөөд албан ёсны шаардлагуудыг холбогдох албан байгууллагад өгч, шийдүүлэхийг оролдож байсан болно. Тиймээс Нямбаатарыг ард иргэдээ ажил мэргэжил, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон тус үйлдэлдээ уучлал гуйхыг шаардаж байна. Цаашлаад ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд хандах болохоо үүгээр мэдэгдэж байна.

Энэхүү хэвлэлийн бага хурлаар шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст 3 шаардлага тавьж байна.

 

  1. Импортоор орж ирж буй автомашинд улсын дугаар олгох журмыг дахин боловсруулж, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг тусгах. Тодруулбал, аливаа хууль, журмыг боловсруулахдаа эрх нь ашиг нь хөндөгдөж буй бизнесийн байгууллагыг хамгийн бага хохиролтой байлгахаар тусгах ёстой юм.
  2. Ачигдаад ирж буй 37 мянга гаруй машинд улсын дугаар олгох. Улаанбаатар хотод бүртгэх авто машины дээд хэмжээг 730 мянга байхаар баталсан ч одоогийн байдлаар 800 мянга даваад байна.
  3. Улсын бүртгэлийн дугаар авахад тавьж буй шаардлагын заримыг нь хасах. Тодруулбал, машиндаа улсын дугаар авахын тулд хувьдаа зогсоолтой, гарааштай байх ёстой гэж журамд тусгасан нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчиж байна. Мөэ 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн, эко, 0 километртэй гэж шаардлага тавьсан нь 100-150 сая төгрөгтэй хүн л машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй юм.

 

Хэрэв эдгээр шаардлагыг биелүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд шилжиж, суулт зарлах болно гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2024-11-19 103.212.116.254

хуучин машины үнээр шинэ машин авч болно шүү.луйварчин шулаач ченж ббсб гаас салцгаая.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.5.194.134

муу чёнж нар зайлцгаа

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.189.185

Татварын ерөнхий газар гэж мундаг том газар байдаг. Энэ нөхдөөс татвар авдаг юм уу ?

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.189.185

Ченжүүд одоо болио

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.180.27

нямбаатарын зөв одоо явах гээд ч зам алга байна та нар ямар хоолгү ч болчихсон биш дээ хүн шулах гээд цурлаад б айаа уу

Avatar

Иргэн 2024-11-19 66.181.181.167

Хэт хуучин оны машинуудыг явахыг хориглох хэрэгтэй

Avatar

Зочин 2024-11-19 59.153.115.201

энэ нэг халтар царайтай Нямаагийн хэлснээр хэдэн халтар төгрөгтэй ченж нар одоо болио Японд хог дээр хаясан ашиглалтын хугацаа норм дууссан машины сэгээр одоо бизнес хийх ээ болиоч ээ төр засаг та нарыг олон жил эрхлүүлж бас баяжуулсан шүү харин дунд нь ард түмэн л хохироод үлдсэн

Avatar

Нэргүй 2024-11-19 59.153.115.137

төмрийн хогноос чинь залхаж гүйцлээ хураасан мөнгөөрөө өөр юм хий

Avatar

Нэргүй 2024-11-19 66.205.9.18

НЯМБААТАРЫН ШИЙДВЭРЙИГ ДЭМЖИЖ БАЙНА. Угаасаа машинаас болоод түгжрэл үүсээд бна. Яасан бусдыгаа боддогүй юм вэ

Avatar

Мояа 2024-11-19 202.179.8.118

Алны махан дуншёкууд

Avatar

Нэргүй 2024-11-19 103.168.34.155

ENE g*** HALTAR VHENJ NARASSA HALTAR SAY AVAAL HUTSAJ EHLDEG g*** BGA UM HOL YAVJ h***

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.225.242

Нямбаатарын шийдвэр зөв. Зөв хүрдтэй шинэ тэрэгнүүдэд л дугаар олго. Хуучин хог оруулж ирэх хэрэггүй.

Avatar

Бат 2024-11-19 202.9.47.23

Мөнгөө төлж чадах хүн л машин унах ёстой . Ченжийн авчирсан төмрийг сэгийг зээлээр авч өөрөө хохирч өрөөлийг баяжуулж утаа уугуулж иргэдийг хордуулсаар байх уу.

Avatar

Нэргүй 2024-11-19 122.201.31.49

ш*****а троллуудаа хотыг авилгачид ийм болгосон одоо тэр мөнгөөрөө авсан үнэтэй машинаараа түгжрэхгүй явах гэсийн байлгүй хуцна биз хөрөнгийг нь хурааж газар чөлөөлж зам тавь

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.234.123

энэ зун нэгхэн өдөрт 4 акуатай мал 4 машин унагаж хэдэн хүн бэртээж байлаа. тэр нь байдлаар бол маш том дайн үүсгэж цаазлах ажил хий

Avatar

Нэргүй 2024-11-19 202.9.40.77

Ченжүүд Улаанбаатар хотыг ямар болгосныг хар даа, нил түгжрээ. Одоо бүр ТЭГ зогсолт байн байн тохиолдож байна. Энэ ченжүүдээс Улаанбаатар хотын нийт иргэд хохирлоо нэхэмжилцгээе

Avatar

УНШИГЧ 2024-11-19 43.242.242.141

ХЭДЭН ЧЕНЖИЙН ЭРХ АШГААС БОЛЖ ОЛОН НИЙТ ХОХИРОХ ЁСГҮЙ. ГАДНЫ СОЁЛТОЙ ТОМ УЛСУУДАДЧ МӨН АДТЛ ХОРИГ СААД ИХ БАЙДАГ ЮМ БИЛ ЭЭ.

Avatar

797-8 2024-11-19 103.10.22.222

Энэ бизэес эрхлэгчдийг Татварын ерөнхий газар мэдэж байгаа болов уу, автомашин импортлох үед төлдөг татвараа төлсөн гээд байх юм. Худалдан борлуулж ашиг олсноосоо хэр бодитоор та нар татвараа. төлдөг вэ?

Avatar

Зочин 2024-11-19 202.131.230.162

Хотын түгжрэлийг багасгахад мэдээж хяналт байлгүй яахав. татвар төлдөггүй улсын үзлэгт ордоггүй машинуудыг бүртгэлээс хасалгүй яахав. Бас дээр нь машины худалдааны цаана сүүдрийн эдийн засаг байгаа бус уу? үүнийг төр зохицуулах үүрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.178.176

Төрийн шийдвэр болгоны доор хөлсний троллууд юм бичдэг юм бна. Та нарт гэж хэлэхэд муу юм хийж байгаагаасаа илүү мууг хаацайлж даган баясдаг хүмүүс үйдийн үрийг нь хүртдэг юм шдээ. Жоохон бацаанууд л байгаа байх!! Та нар зовноо бурхад чамд үйлийг нь өгнө

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.238.26

энэ хэдэн ченж бүүр шээс нь гойжлоо

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.238.26

шааа шааа, цоо шинэ хятад машин 36 сая

Avatar

Нэргүй 2024-11-19 66.181.184.80

чи наад шинэ 36 саяын хятад машинаараа 1 хөдөө яваад ир л дээ, эргэж ирэхэд чинь машин чинь дуу орсон байх болно. тэгээд чи эргэж зарах гэхээр хэн ч авахгүй бас бартерд авахгүй дээ. гэхдээ чамд 36 сая байвал өөрөө худалдаж аваад үз дээ ккк

Avatar

иргэн 2024-11-19 202.9.47.20

Иргэдийн буруугаас болж түгжрэл үүсээгүй, харин эрх баригчдын бодлогогүй, буруугаас болж түгжрэл үүссэн

Avatar

Зочин 2024-11-19 202.9.47.49

Эмнэлгийн газар дээр орон сууц барьж зарсан, ЖДҮ хуссан, хууль бусаар анх хотын адрга болсон хүн түмний төлөөлөл болно гэж юу байдгийн.

Avatar

Зочин 2024-11-19 103.145.234.104

Улаанбаатар хот түгжрээд нүүх дээрээ тулаад байна. Нямбаатарын 💯% зөв. Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Ченжүүд одоо байгаа машинууд нь багталцахгүй байгааг харж байгаа. Энэ ченжүүдийн оруулж ирж байгаа машинууд нь хэт хуучин тул агаарын бохирдлыг ихээр үүсгэж байна. Ченжүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг ихэсгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж бидний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа шүү.

Avatar

Хотод түгжрэнэ гэдэг сонголт өгөх хэрэгтэй. 2024-11-19 202.55.188.110

Хотын бүх гол гол замуудыг хувааж хашлага тавиад нэг эгнээг нь бүрэн чөлөөлж автобус галын цагдаа эмнэлгийн машиныг чөлөөтэй явуулах хэрэгтэй. харин үлдсэн зам дээр нь түгжрэлд машинаараа явах дуртай хүмүүс нь хүссэн цагаараа өдөржингөө түгжрээд л явж байна биз.сонголтыг нь өгөх хэрэгтэй.өмнөөс нь аргалаал түр зуур шийдээд л байвал улам ихэснэ.монголчууд яс махаараа таг түгжирээд ирхээр өөрсдөө аяаанда ойлгоно.тэгээд машин барихаас залхаж хотод машин унах нь багасна. хөдөө түгжрэлгүй явна биз.

Avatar

ах ламаас 2024-11-19 103.168.34.26

Ер нь ямарч улсын эрх баригчид эцсийн эцэст ард түмнээ л дарамтгүй сайхан амьдрах боломжоор хангах нь тэдний үүрэг хариуцлага байдаг .Харин МАНай дарга удирдагчид бол иргэдээ хааж боож дарамтлан тэдний амьдралын чанарыг дордуулах хорлонтой хууль.журам гарган тохуурхан доромжилдог нь үнэхээр гутамшигтай бөгөөд ичгүүртэй

Avatar

Нэргүй 2024-11-19 103.71.100.91

эргүү ялаа тэмбүү ламаа? дарамтгүй амьдрана гэдэг чинь түгжрээтэй утаатай амьтдрахыг хэлдэг юм уу? утааг багасгах гэж туннел гаогаж урагшаа хотыг тэлэх гэж байна. түгжрэлийг бууруулах гэж машиныг хязгаарлахаас өөр сонголт байдаггүй. барууны орнууд ч ийм шүү тэмбүүтэй ламаа

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.234.123

ялтан хүн л ингэж бодно. ялтан ялтангынхаа хажууд оч

Avatar

Нэргүй 2024-11-19 103.212.162.202

Японоос сэг оруулж ирэхээ больчих хот утгаа алдчихаад байна, өөр бизнес хий л дээ! Хотын дарга гэж хөдөөний халтар нь шийдэл гаргаж чадахгүй мунгинсаар чадал, чадвар нь хүрэхгүй наад авто машины татвараа нэмээч

Avatar

Нэргүй 2024-11-19 122.201.23.83

Японы хог нь хятад шинэ машинаас хамаагүй дээр бас хямд.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.88.173

Хулгайч манж х***а зулбасгуудыг далд оруул манж х***а үүрлсн зг Уих Устга. Нам төрд шигдсн мдхулгайч манж хужаагуудыг устга.

Avatar

Нэргүй 2024-11-19 202.126.88.173

Хулгайч манж х***а зулбасгу далд оруул манж х***а үүрлсн зг Устга.

Avatar

Нэргүй 2024-11-19 139.5.216.71

Тэр хөдөөгөө л очиж машинаа зараач дээ. Хотод наад хог чинь илүүдэл болоод удаж байна

Avatar

Туул 2024-11-19 202.5.202.130

Хотын дугаартай татвараа төлдөггүй, оношлогоонд ороогүй, эвдэрч байхгүй болсон машинуудыг бүртгэлээс хасах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж