Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргалаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өмнөх ТНБД үүрэг ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан салбарын сайдын тушаалаар яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа аж.
Тэрбээр "Яамны одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа байр нь Дипломат төлөөлөгчийн үйлчилгээ эрхлэх газрын эзэмшилд байдаг. Хуучин Лаосын элчин сайдын яамны байр байсан. Үндсэн зориулалт нь айл амьдарч байсан байрыг засч тохижуулан 90 орчим албан хаагч ажиллаж байна. Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Соёлын яам дээр спорт, аялал жуулчлал, залуучуудын салбар нэмэгдсэн. Шинэчилсэн бүтцээр яам 130 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Яамны байранд шинэ бүрэлдэхүүнээрээ багтахгүй учраас шинэ байр хайхаас өөр аргагүй" гэв.
Ч.Номин сайд соёлоос гадна спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудлыг хариуцаж ажиллах болсон.
Засгийн газраас 2020 онд Соёлын яамыг шинээр байгуулж, 11 нэгж, долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Ингэхдээ Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, хуучнаар Лаос улсын Элчин сайдын яам байрлаж байсан байранд төвхнөсөн байдаг. Харин одоо дахин шинэ бүтцээрээ ажиллахын тулд шинэ байр хайх асуудал хөндөгдөж байгаа аж.
Нэргүй 2024-11-19 202.131.234.123
юу нэмээд байгаа юм. монол гэрт л багтахаар орон тоотой болгооч.
Zochin 2024-11-19 104.53.48.227
baahan tsagaan zahtai guzeetei nohduud duurlee. edniig engiin tatvar tologchid tejeeh gej zuderch baina shuu. yamar saindaa torguuli tatvariig nemehev dee.
Нэргүй 2024-11-19 66.181.188.118
Удахгуй татан буугдах яам хаана ч тур байсан яах вэ терийн албан хаагч нэртэй тэжээлгэгч шимэгчидээ цеелдег цаг ирэх бх хямрал ирэхлээр
oyun 2024-11-19 202.126.90.171
Цөөл гүйцээ
Нэргүй 2024-11-19 66.181.187.207
ОРОН ТОО Л НЭМЭЭД БАЙХ ЮМ, ЧИГ ҮҮРГЭЭ НЯГТАРШУУЛАЛ ДАА
Зочин 2024-11-19 66.181.176.95
Энэ яам ер нь ямар хэрэгтэй яам юм вэ? Шууд татан буулгаад оронд нь Аж үйлдвэрийн юмуу эсвэл Гадаад худалдааны яамыг бие даалгаж байгуулаачээ.
Нэргүй 2024-11-19 103.212.118.215
Бүтцийн өөрчлөлт хий. Цомхон бүтцээр ажил хийж сурцгаа. Өрөөндөө гиюрч суудаг цаг чинь өнгөрсөн
Нэргүй 2024-11-19 122.201.23.83
Зайл
Нэргүй 2024-11-19 203.217.139.240
Зайлцгаа гүлэгнүүд.
Аялагч 2024-11-19 66.181.177.157
Тэрэлж зочид буудлыг төрийн мэдэлд авч, тэнд энэ яамыг байрлуулбал таарна.
Нэргүй 2024-11-19 202.179.3.111
татан буулга
Нэргүй 2024-11-19 66.181.187.241
жавхлан шүү энэ
Нэргүй 2024-11-19 202.126.91.222
Наяд наядаар нь төсөв батлаад ч УТААТАЙГАА ҮҮРД