Рафиньа: Барселонагийн довтлогчийн тухай таны мэдэхгүй 5 баримт

Рафиньа: Барселонагийн довтлогчийн тухай таны мэдэхгүй 5 баримт

Рафиньа: Барселонагийн довтлогчийн тухай таны мэдэхгүй 5 баримт

Хариуцлагатай тоглохыг уриалдаг, найдвартай букмекейрийн компани болох 1xBet-ийн зүгээс та бүхэндээ зориулж, энэ улирал Европын хөлбөмбөгт гялалзаж, багаа манлайлж буй нэгэн эрхмийн талаарх мэдээллийг хүргэж байна. 


Оргүй хоосноос алдрын оргил руу

Рафиньагийн өдийг хүртэлх замнал нь бусад шигээ байсангүй. Винисиус, Родриго, Эндрик нар бүгд өсвөр насандаа Реал Мадридтай нэгдэж байсан түүхтэй. Роналдиньо л гэхэд 1999 оны Копа Америкад Венесуэлийн эсрэг өнөөх алдартай гоолоо оруулах үедээ 19 настай байв. Неймар бол бараг өлгийтэй байхаасаа л олны анхааралд өртөж, дараагийн од гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Бразилын "бүдүүн" Роналдо 20 насандаа Алтан бөмбөгийг атгаад алдаж байлаа.

Эдгээр оддын хажууд Рафиньа хожуу тодорсон од. Тэрбээр 20 насныхаа төрсөн өдрөөр буюу 2016 оны гуравдугаар сард Португалын Виториа Гимараеш багийн төлөө Европын дебютээ хийж байв.

Бразилын өнө эртний түүхтэй Интернационал болон Гремио багууд Рафиньаг тоогоогүй. Уг нь тэрбээр шалгаруулалтад орсон ч тэнцээгүй аж. Рафиньа нутгийнхаа хөлбөмбөгийн талаар "Тоглолтод буутай ирдэг дэмжигчид байдаг. Тэд багаа хожуулахын тулд өрсөлдөгч багаа айлгахыг хичээдэг. Нэг удаа хүүхэд байхдаа бид хувцас солих өрөөнд сууж байсан юм. Гэтэл гэнэт хаалга цохиод эхэлсэн. Хаалганы цаанаас ‘Та нар хожвол, эндээс амьд гарахгүй шүү’ гэхийг сонссон. Бид хожигдсон. Гэхдээ өрсөлдөгч маань илүү байгаагүй юм шүү" гэв.

Гудамжинд хоол гуйсан нь

Рафиньа хүүхэд насаа эргэн дурсахдаа "Би 12 настай л байсан байх. Найзтайгаа хамт бэлтгэлээ тараад халтайсан явж байсан юм. Клубд маань шүршүүр гэж байдаггүй байлаа. Автобус ч ирэх гэж удсан. Бид өлсч байсан ч мөнгө байсангүй. Тэгээд л гудамжинд хоол гуйсан. Мэдээж хэцүү л дээ. Хүмүүс цааргалж байсан. Гэхдээ сайхан сэтгэлтэй хүмүүс тусалсан. Тэр үед би бидэнд туслаагүй хүмүүсийг ойлгож байлаа. Бид яг л гудамжны хүүхдүүд шиг харагдсан байх. Тэднийг яагаад цааргалаад, айгаад байсныг нь ойлгосон" гэлээ.

Иймэрхүү үйл явдлууд өнөөгийн Рафиньаг бүтээхэд тус болж, түүнд бэрхшээлээ хэрхэн давж туулахыг сургажээ. Түүний хичээл зүтгэл, байгалийн өгөгдөл, түүний замналд тусалсан сайн хүмүүст талархмаар. Португалын Спортинг клубд Рафиньа Бруно Фернандештай сайн найзууд болсон. Хожмоо Бруногийн ятгалгаар Рафиньа Ренн клубээс Английн Лийдсийг зорьсон түүхтэй. Мөн бид Деког дурдах хэрэгтэй. Түүний хувьд Рафиньагийн Европ дахь замналыг чиглүүлсэн төлөөлөгч нь билээ.

Роналдиньо ба Рафиньа

Роналдиньо, Рафиньа хоёр хоёулаа Порто Алегре хотоос гаралтай. Рафиньа долоон настайдаа анх удаагаа Роналдиньотой уулзаж байжээ. Рафиньагийн аав, авга ах нар Роналдиньог эчнээ таньдаг байв. Жаалхүү Рафиньа ч шүтээнтэйгээ бага багаар дотносч, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж байна. Заримдаа ч хөгжилтэй зүйл тохиолддог аж.

2024 оны Копа Америкагийн үеэр Роналдиньо Бразилын шигшээ багаа хурцаар шүүмжилж, тоглолтыг нь үзэхгүй гэсэн. Үүнд нь ч Рафиньа хариу барьж "Хэдэн өдрийн өмнө Роналдиньо Винисисуаас тоглолтын тасалбар гуйж байсан юм. Магадгүй тэр хошигнож байсан биз. Түүний үйлдэл хэлсэн үгтэй нь таарахгүй байна" гэжээ.

Рафиньа Барселонаг гурван ч удаа орхих дөхсөн

Хөлбөмбөгийн олон фанатууд Барселона болон 1xBet-ийн хамтын ажиллагаа, харилцаа хамаарлыг мэдэх байх. Барселонагийн хувьд өнгөрсөн зун Нико Уиллиамсыг авах гэж хичээсэн. Хэрэв тэд Никог багтаа элсүүлсэн бол Рафиньа ч өөр баг руу зам мөрөө хөөх байсан биз.

Рафиньа үүнээс ч өмнө Барселонагаас явах талаар бодож, дараагийн клубээ хайж байсан гэх. Эхлээд Катарт болсон дэлхийн аваргын өмнө Рафиньа Барселонад хүссэн тоглолтоо үзүүлж чадаагүй. Тухайн үед тэрбээр клубээ солих талаар боджээ. Энэ талаараа Рафиньа "Хөлбөмбөг дарамтгүй бол хөгжилтэй биш шүү дээ. Хөлбөмбөгт дарамт гэдэг зүйл байх хэрэгтэй. Би үргэлж том клубын төлөө, шигшээ багийнхаа хамтаар том тоглолтод тоглохыг мөрөөдөж ирсэн. Энэ мөрөөдлүүд дарамт, шахалтгүй биелнэ гэдэг боломжгүй" гэжээ.

Улмаар Рафиньа дарамтан дор тоглож сурч, бэрхшээлтэйгээ нүүр тулжээ. Одоо тэрбээр Барселонагийн гол тоглогч төдийгүй ахлагч нь.

Зөв дасгалжуулагч 

Шавигийн удирдлага дор Рафиньагийн хувийн үзүүлэлт тааруу биш байсан. Тэрбээр Барселонагийн төлөө 87 тоглолтод 20 гоол, 25 гоолын дамжуулалт өгөөд байсан юм. Гэхдээ л каталон мэргэжилтний хажууд Рафиньа сэтгэл дундуур, бүрэн тоглолтоо гаргаж чадаагүй гэнэ. Тэрбээр ярихдаа "Шавигийн үед би үргэлж 60 дахь минутад сэлгээнд сууна гэдгээ мэддэг байсан. Тиймээс л 60 минутад өөрийгөө бүрэн дайчилж, эцсийн хүчээ шавхдаг байв. Харамсалтай нь, юу ч тус болоогүй. Хэдий сайн тоглосон ч сэлгээнд суудаг хэвээрээ байв" гэв.

Харин өнгөрсөн зун Шави явж, герман мэргэжилтэн Ханси Флик Барселонад ирснээр Рафиньа багийнхаа гарааны хөдлөшгүй тоглогч болсон. Энэ нь ч үр дүнгээ өгөв. Шинэ дасгалжуулагчийнхаа удирдлага дор бразил залуу гайхалтай тоглолтыг үзүүлж, улирлын эхний 15 тоглолтдоо. 11 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгчээ. Өдгөө 27 настай түүний хувьд хоёр жигүүрт эрх чөлөөтэй тоглож, заримдаа ч төвийн шугамд үүрэг гүйцэтгэж байна. Мөн Барселонагийн ахлагчийн туузыг хүртэж зүүж, багийнхаа чухал хүн болсон гэдгээ харуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чаоджин-ортегай 2024-11-19 202.126.90.202

Би Барселонагийн тоглолтыг үзэж, шилдэг букмейкерийн 1xbet дээр мөрий тавих дуртай!!!

Avatar

Чимтай 2024-11-19 202.126.89.216

TOP баг – TOP тоглогч – TOP ивээн тэтгэгч, нэмэх зүйл алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж